Үрлэн дусалт уяралаар болорхон эрхи хэлхэж Үүлэн цагаан манангаар тэнгэрийн нулимсыг арчиж Үлэмжийн уудам хорвоог хайраар дэвтээж л суудаг Үлгэрийн гайхамшигт амьдралыг цогцлуулагч билээ
Үдлэж угтах нарны туяанаас цагаан гэгээ тасдаж Үрийнхээ алхах харгуйд илч гэрэл эвж зөөллөдөг Үсээ намирууланхан жаргал цацруулах уран зураг Үзмэн ягаан уруулт бүсгүй хүн гэдэг, үнэндээ Үзэсгэлэн гоо туяагаараа орчлонг гийгүүлэгч Үлэмж яруухан аашаараа хорвоог уяраагч Үнэнч ариухан сэтгэлээрээ амьдрал зохиогч Үнэ цэнэтэй эрхэм нандин эрдэнэс юм даа Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын халуун мэнд дэвшүүлж Өдөр бүхэн тань амжилт бүтээлээр дүүрэн Өөдрөг гэгээн баяр хөөрөөр цалгиж байхыг ерөөе!
Э.Үржинханд 2014.03.08
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khongor015.jpg Хэмжээс: 600x495 113k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4420
mongolia2007year-053.JPG Хэмжээс: 600x450 87k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4003
Хүлэг морь Хэмжээс: 600x1251 229k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4796
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: