Миний ээжийн сэтгэлээс сүү үнэртдэг Мэлмий сайхан хайранд амьдрал дулаацдаг Үнэртсэн сүүний цагаан амт нь амь халуун байдаг Үнсүүлэх гэж ойртохдоо сүүний үнэрт нь хоргоддог Сүүн сэтгэлтэй ээжийн хүү болохоор Насаараа би ээжийгээ тойрч хайлсан Сүүдэр газар ч хайранд нь дулаацаж Ижий сүү хоёрт эрхэлж өссөн Миний ээжийн хайр нь сүү байдаг Мэлмийн сайхан харц нь элбэрэл байдаг Эх учиггүй хайрын үндэс нь сүү байдаг Ээж сүү хоёр намайг бүтээсэн амьдрал байдаг Дуун уянгатай ээжийн хүү болохоор Бүүвэйн дуу нь чихэнд хоногшиж үлдсэн Дуулим хорвоогийн өнгө сайхан дунд Ижий сүү хоёртоо эрхэлж өссөн
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
zam-032.JPG 600x450 88k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 51639
zam-071.JPG 600x450 80k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5615
B2-018.JPG 600x450 36k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4833
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: