Тэнгэрт нисэх жигүүрт нь итгээд Тэртээ холыг шувуунд өгч явуулъя Тэргэл сарны гэгээнд итгээд Тэнгэрийн харанхуйг түүнд өгье Тэнгисийн уудамд нь итгээд Тээврийн замыг түүнд өгье Тэнхээ хүчтэйд нь итгээд Тэмээнд ачааны хүндийг тэгнэе Тэлмэн жороонд нь итгээд Тэнзэн ташуураа өлгөе Тэсгим хүйтэнд нь жиндээд Тэрлэг дээлээ өмсье Тэвэр хайранд нь итгээд Тээнэглзсэн сэтгэлээ даатгая Тэвчээр хатанд нь итгээд Тэмүүлсэн сэтгэлээ дэлгэе
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
erd-004.JPG 600x450 53k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4397
IMG_1071.jpg 600x1751 383k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5383
khuv5-048.JPG 600x450 61k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4935
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: