Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Роман, тууж: Урвагсадын удам Гуравдугаар бүлэг
Оруулсан admin on 2014-06-11 17:55:57 (2311 уншсан)

Гуравдугаар бүлэг Цэрэг болсон нь

- Намайг Аспен гэдэг. Харин та нар энд намайг А17 гэж дуудах болно. Тэрээр бидэн үрүү харж нуруугаа ачин зогсоод

- Би та нарын ахлах. Та нарын энд хийх бүх үйлдлүүд бүгд надтай хамааралтай байх болно. Мэдэхгүй зүйлээ надаас асууж бай. Өмнө нь та нарыг хичнээн их зовж байсныг гадарлаж байна. Гэхдээ тэр бүхэн чинь энд өчүүхэн зүйл болохийг удахгүй мэднэ.

Ихэнх нь сэтгэлээр унаж байх шиг байна. Гэхдээ минийх лав биш. Би ээждээ амалсан. Амлалтандаа хүрэхийн тулд би хэзээ ч бууж өгөхгүй.

- Дараагийнх нь үхэл. Та нар өнөөдөр магадгүй маргааш ч сансарын флот уруу явж хүүрүүдийг алж эсвэл тэдний гарт үхэх болно гэдгээ мэдэж ав. Тэрээр үгээ дуусгасан бололтой

- Одоо намайг дагаад гээд урд орон явав.

Бид цэргүүдийн байрладаг таван давхар байшин уруу орлоо. Энэ байшинг хамгаалалтын өндөр түвшинд барьжээ.

Бид нэг эгнээгээр жагсан явсаар гурван давхар дахь “Байцаалт” гэсэн бичиг нь арилж бараг харагдахааргүй болсон хаалгыг А17 онгойлгож өгөөд

- Орцгоо сансарын флот уруу явахынхаа өмнө та нар бүгд энд байх болно. Хаалга ч хананы нэгэн адил их хатуу чанга бэхлэлттэй ажээ.

Энэ заал том л болохоос манай гэрээс дор юм. Хүчтэй суувал нурж унахаар хэдэн ор, гурван ор зэрэгцүүлж тависантай тэнцэх хар төмөр ширээ, тусгал муутай цагаан гэрэл. Алхах болгон маань хэтэрхий чанга сонсогдож, хана шал таазгүй хар судал тогтож, хаалганы эсрэг талын хананд байх урт нарийхан цонх нь шороо тоосонд сааралтаж гаднах зүйл харагдахаа хэдий нь больжээ.

- Таалагдаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Дээрээс нь нэмж хэлэхэд нэг орон дээр хоёр хүн унтана, бас нэг цагаас хоолондоо ороорой гэж дуудна. Асуух зүйл байна уу?

- Энэ том зааланд тавих өөр ор байхгүй хэрэг үү? гэж өнөөх үсээ хойш боосон охин асуув.

- Байгаа гэхдээ урвагсадын хүүхдүүдэд хүрэлцдэггүй юм гээд ёжтой инээмсэглэв.

Охин түүнийг бураашаасан харцаар харсангүй харин намайг харав. Би түүнийг хараагүй юм шиг царайлан заалыг ажилаа. Цаана нь зогсох үсээ сүлжиж боосон охин амаа барин яг л бөөлжих гэж байгаа царайлж байв.

- Хоолондоо орсныхоо дараа би та нарыг дагуулж чихинд чинь ялтас хийнэ дараа нь усанд оруулна бэлтгэлтэй байгаарай гээд заалнаас гарж одов.

Түүнийг гарав уу үгүй юу үсээ сүлжиж боосон охин өвдөг сөхрөн сууж цонхигор царайлав.

- Юу болсон бэ? чи зүгээр үү? тайрмал үстэй охин асуув.

- Жинжээ би энэ өрөөнд байж чадахгүй бололтой гээд сөгдсөн чигээрээ дахин амаа барив. Бүгдийн анхаарал энгэр дээрээ Лиму гэх бичээстэй тэр охинлуу төвлөрлөө

- Чи юу харсан бэ?

- Үхэл, үхэл. Би энд тарчилж зовж буй хүүрүүдийн хэрхэн үхэж байгааг харсан. Тэсэхгүй нь би яг бөөлжлөө.

Түүнийг ийн хэлэхэд миний бодол санаанд хаалганы гадна байрлах өнөөх бүдэг бадаг “Байцаалт” гэсэн бичиг гялсхийв. Бас түүнийг ямар нэгэн далдын авьяастай гэдгийг нь мэдэж авав. Өвөө ийм хүмүүсийн тухай ярьж байхийг саналаа. Тэд өнгөрсөнг хардаг ирээдүйг хардаг гэж хоёр өөр байдаг. Түүний очсон газар урьд өмнө юу болсон эсвэл ирээдүйд юу болох нь нүднийх нь өмнүүр жирилзэж харагддаг. Харин энэ охин өнгөрсөнийг харагч бололтой.

- Тэгэхээр энэ хөгийн зааланд Хүүрүүдийг байцаадаг байж гэж намайг хэлэхэд Лиму

- Тэднээс хэн нь ч амьд үлдээгүй. Тэдний сэтгэлд ямар ч муу санаа байгаагүй.

- Юу тэд дайтах гэж ирээгүй юм уу? гэхэд Лиму дотортойгоо тэмцэж байгаа бололтой хэсэг нүдээ анин дуугай байсан аа

- Мэдэхгүй. Тэд ямар ч л байсан муу санаа өвөрлөж ирээгүй гээд ямар нэгэн далдын хүч нь нөлөөсөн бололтой зүв зүгээр босоод нэг орлуу явчихав. Хормын өмнө л өөртэйгөө тэмцэж сул биетэй харагдаж байсан охин одоо юу ч болоогүй босоод явах нь бүгдэд гайхал төрүүлэв.

Түүнийг удаан ажгилсангүй. Автобусанд миний зүүн талд сууж намйг эвгүй үгээр булж байсан өнөөх шар залуу

- Урьд нь энд юу болсон бидэнд хамаагүй. Одоо бид нарын яаж энд байх л чухал. Тэгэхээр хосуудаа бүгд ороо сонгоцгооё гэв.

Тистел бид хоёр цонхны дэргэдэх орыг сонгов. Хоёр хоёроороо унтах болохоор энэ том биетэй махлаг залуутай хэн ч цуг унтахыг хүсээгүй нь лавтай. Нэг цаг хүртэл би орон дээр сууж хүүхдүүдийн ингэр дээрх нэрийг харж тогтоохийг хичээв.

Өнөөх шар үстэй шар залууг Батлэл, хоёр ихэрийг Габил, Гасил, энд байгаа эрчүүдээс хамгийн жижиг биетэй Лорэн, Бүкату, Чик, Даст, эмэгтэйчүүдээс бол үсээ шууж боосон охиныг Хишиг, тайрмал үстэйг Жинж, өнгөрснийг харагч Лиму, бас нэг охин тэр цаашаа харж байсан учир түүний нэрийг харж чадсангүй. гэхдээ тэр охин халзан. Энд надтай нийлээд 28 цэрэг байна. Яг л анги шиг.

Өдөр надаас бусад нь бүгдээрээ хэвтэж зарим нь бүр хурхирж эхлэх нь сонирхолтой санагдав. Өчигдөр л тэд хэн нэгнийд боолчлогдон амрах завгүй хар ажил хийж байсан байх. Тиймээс үлдсэн жаахан амралтынхаа цагыг үр дүнтэй

өнгрөөхийг хүссэн бололтой.

“Хоолны цаг… Хоолны цаг.. Та бүхэн ногоон гэрлийг даган явна уу” гэж заалны харалсан буланд байх чанга яригчаар зараллаа.

Бүгд ухасхийн босож яаравчлан таазан дээгүүр урсаж харагдах ногоон гэрлийг даган явав.

Арван нэгэн жил малын гэдэс хоосон яс хэдэн төмс л идсэн билээ. Цэргийн хоол юм чинь амт муутай ч ядаж илчлэг ихтэй байхийг надаас бусад нь ч хүссэн байх.

Бид ногоон гэрлийг даган шатаар уруудаж нэг давхарт ирж хоолны заал уруу орлоо.

Тэнд биднээс гадна бараг хоёр зуугаад цэрэг шуугилдан, хөгжилдөж хооллож, ундалж байсанаа “Урвагсадын удам” гэсэн бичигтэй биднийг хараад тэд таг дуугүй болж зөвхөн харц нь биднийг цоо ширтэнэ.

А17-гийн зааж өгсөн ширээнд бүгдээрээ очиж суун хоолыг харахад миний хүсэл биелээгүй гэдгийг ойлголоо. Эхний халбагадалтаараа ээжийг энэ хоолноос хэд дахин илүү хоол хийдэг байсаныг ухаарахад хүргэв. Дутуу болсон хатуу төмс. яаж ч зажилсан хэвэндээ байх эрзээнэн мах, хэдэн ширхэг бүдүүн бүдүүн гурил л байв.

Энийг жирийн айлийн нохой ч тоож идэхгүй биз. Бусдын нүдний бай болж байгаагаа мэдэж байгаа ч өлсөхгүйн тулд нүдээ анин халбагадаж гарлаа.

Жирийн цэргүүдийн анхаарал бүгд над дээр тусжээ. Тэд миний ингэр дээрх нэр овгыг минь хараад хэний хүү болохийг минь мэдсэн биз. Үзэн ядалтаар дүүрэн нүднүүд намайг ширтсээр л. Би юу ч анзаараагүй царайлан харцаа буруулж ихэнхдээ доошоо харав. Өвөө намайг жирийн цэргүүдэд гадуурхагдах болно гэж хэлж байсан ч санаснаас илүү хэцүү юм.

Бүгд өчүүхэн хоолоо хэдийн идэж, аяга усаа ууж дуусжээ. Харин жирийн цэргүүд удаанаар цааш идсээр л.

Хоолны заалны чанга яригчаар “Урвагчидийн удмыхан хар зураасыг даган явж ялтасаа хийлгэнэ үү” гэхэд жирийн цэргүүд нир хийтэл инээлдэж “Өөдгүй зулбасгууд”, “Үхвэл таарна” “Эндээс зайлцгаа урвагчидаа” ”Дахиж нүдэнд харагдад үзээрэй” хэмээн орилж хоолныхоо үлдэгдэл, аяга, халбага, сэрээгээр бороо оруулав. Энэ явдалыг харсан ахлах нар юу ч хийсэнгүй. Харин ч инээлдэн биднийг шоолж суух нь харагдав. Юуны өмнө бусдын адил хоёр гараараа толгойгоо хамгаалан хоолны заалаас гарахаар гүйв. Хар зураасын хажууд байх хаалга хажууханд байсан ч хэтэрхий хол санагдав. Бараг бүгд заалнаас гаран сүүлд гарсан хүмүүс илүү их хохирол амсав.

Миний нүүрэн дээр хэрчсэн гурил наалдаж, төмөр аяганы оносон өвдөг маань жоохон янгинав. Бид бүгд уур хорслоор амьсгалж байв. А17 гарж ирээд бидэн үрүү доогтой харангаа.

- Энэ зэрэг бол байх явдал. Намайг дагаад.

Бүгд амандаа шивнэх төдий хараал урсгасаар. Тэр хараалынх нь үгэнд урвагч болон миний нэр орчихсон байхтйг сонсоод би огтхон ч гайхсангүй. Дотроо өөрийгөө тэвч тэвч л гэж өөрийгөө дахин дахин зоригжуулхаас биш өөр юу ч хийхийг хүссэнгүй.

Бид дахин нэг давхар уруудаж доод давхарт хүрэлцэн ирэв. Хонгилоор явж байх зуураа роботуудыг харлаа. Роботуудын тухай өвөө ярихаа мартсангүй. Бүрэн автомат роботууд бол хэлбэрийн хувьд хүнтэй нилээд төстэй. Гинжээр явдаг, гурван гартай, нэг гар нь шаардлагатай тохиолдолд их биеээс нь гарж ирдэг, бүх гар нь дөрвөн хуруутай хуруу болгоноос нь таван санчиметр хутга гарж ирдэг, толгой нь хүнийхтэй төстэй ч удирдах хэсэг болон харах камер нь их биеэндээ агуулагддаг юм. Учир нь толгой нь хэтэрхий эрсдэлтэй бас хэврэг. Толгой хэсэгт нь арван метр радиусд дэлбэрэх бөмбөгнөөс өөр юу ч байдаггүй. Энэ роботууд чихэндээ улаан болон цагаан ялтастай хүний л тушаалыг хүлээн авдаг. Хошууч нар улаан ялтастай харин генералууд цагаан ялтастай. Роботуудыг дайнаас зуугаад жилийн өмнө хүмүүсийн гэрийн үйлчлигч болгохоор үйлдвэрлсэн ч хүмүүс төдийлөн сайшаагаагүй учраас ная гаруй жил үзмэр болон хувирсан эдгээр роботууд одоо үйлчлэгч биш цэргүүд болж гаригынхаа төлөө дайтахаар болсон юм.

Харин хагас роботуудыг дайн эхлснээс хойш жилийн дараа зохион бүтээсэн. Хагас робот гэсний учир нь талыг нь хүн талыг нь робот удирддаг. Хүмүүс хагас роботыг өмсгөл шиг өмсөн өөрийгөө роботоор халхлан бас өөрийгөө робот ашиглан илүү хүчтэй илүү боломжтой болгож байгаа юм. Роботод хөрөө, буу, бамбай, хутга. тэсрэх бөмбөг хүртэл байдаг. Доторх хүн нь үхвэл робот тэр хүний тархинаас авсан мэдээллийг өөрийн тушаал болгон цааш тулалдах боломжтой болсон нь орчин үеийн инженерийн гайхалтай шийдэл гэж өвөөгийн хэлсэнийг санав.

Бүгд ийш тийшээ харан сониучирхан явсаар хонгилын үзүүр дэх цагаан хаалган дээр тулж ирэв. Бид хүрэх газартаа ирсэн бололтой.

- Ногоон гэрэл асах тутамд нэг нэгээрээ ороод ялтасаа суулгуул гээд хаалганы хажуудах ногоон гэрэл үрүү заав.

Эхний гэрлээр жижиг биетэй Лорен орлоо. Ойролцоогоор гурваас таван минутын дотор ногоон гэрэл асаж байлаа. Гэхдээ нэг ч хүүхэд буцаж гарч ирсэнгүй. Би сүүлээсээ дөрөвт өрөөлүү орлоо. Өрөөн доторх гаднах хаалгаасаа илүү цагаан ажээ. Өрөөнд ор хүнийг хянадаг бололтой хэдэн дэлгэцүүд, мэс заслын багаж, цус болсон савнууд, цустай бээлийгээ хогын сав уруу хийж шинэ бээлий авж өмсөж буй хоёр эмч харагдана.

Хоёр эмч намайг орон дээр хэвтүүлэхэд миний хүзүүрүү шифризний зүү чяс хийлгэн орлоо.

Ээж бид хоёр эрх чөлөөтэй болж Дик хотын зах дахь жижигхэн байшинд амьдарч байх юм. Ээж маань өгөрций, улаан лооль, лууван,чинжүү бас үхрийн шинэхэн махаар гараа гаргаж сайхан хоол хийж зөвхөн бид хоёр л байшингийнхаа тагтан дээр суугаад хоолоо зооглож хөгжилтэй яриа өрнүүлэн, хашаандаа шинээр цэцэг ногоо тарьж, өдөржин инээн хөхөрч өдрийг өнгрүүллээ. Орой унтхынхаа өмнө ямар гавьяа байгуулсан болоод эрх чөлөөтэй болсоноо санахгүй хэвтсээр жоохон зүүрмэглэж орхижээ.

Нүдээ нээвэл хоёр эмч миний зүүн чихийг арчиж, намайг босгоод хаалгаар гаргаж өглөө. Би тэр хоёроос юм асуух гэсэн ч толгой эргэж дотор муухайрсанаас болж асууж чадахгүй байсаар гарлаа. Би бусадтайгаа нэгдэв. Тэд ч надтай адил цус гарсан зүүн чихээ гараараа дарж тийм ч сайнгүй харагдаж байв. Тистелийн хажууд очиж суугаад

- Би тэнд хэр удсан бэ?

- Бараг дөрвөн минут

- Чи надаар тоглоогүй биз дээ

- Итгэхгүй бол эд нараас асуу л даа. Тэд миний асуултанд хэзээ ч хариулахгүй нь тодорхой. хэрэв асуувал дахиад л хэрүүл дэгдэх биз. Энэ бүхнийг зүүд гэхэд хэтэрхий бодит хэтэрхий төгс санагдаснаас болж нэг л итгэхгүй байсан ч эмч нарын хүзүүрүү зүү хатгахыг санаж зүүд байсанд нь харамсах сэтгэл төрөв. Гэхдээ удахгүй миний зүүд биелэх биз.

Миний ард үлдсэн гурван хүүхэд орж ирэхэд араас нь А17 хүрч ирээд

- Одоо та бүхэн энэ гаригийн иргэн биш бүтээгдэхүүн болсон нэг үгээр хэлбэл амьд робот болсон.

- Дэлгэрэнгүй тайлбарлаач

- Сая суулгасан хялтасны чинь тусламжтай удидралгаас та нарыг хаана байгааг чинь хянаж, бүх тушаал чинь энэ дээр бичигдэж, чамтай дуу хоолойгоор холбогдож, хэрэв хүсвэл хялтсанд чинь тэсрэлт үүсгэж чиний толгойг хормын дотор үнс ч болгож болно.

- Тэгвэл бид чинь өөрсдийнхөө амьд явах баталгааг үгүй хийчэхлээ шүү дээ хэмээн Батлел хошигносон царайтай хэлэв.

- Та нар урвагсадын хүүхдүүд амьд явж байгаагаа л азтайд тооц гэж А17 уурсангүй хэлсэнээ цааш үргэлжлүүлэн

- Өнөөдөр бол та нарын эхний бөгөөд эцсийн жаргалтай өдөр болж байгаагаа ухаар.

- Яагаад? гэж Лорен асуув

- Удирдлагаас та нарын хийх ажилыг даруй тогтоогоод та нарт ажилыг чинь өгөх хүртэл усанд орж наад цусаа арилгаад амарч болно. Урьдын адил

- Намайг дага гээд урд гаран хурдан хурдан алхаллаа. Бид ч мөн адил хурдан хурдан алхалж хоёр давхар дахь шүршүүрлүү орж биеэ угаалаа.

Намайг хорионд байхад өдөрт хоёрхон литр усны хангамжтай тул уснаасаа жоохонг нөөцөлж долоо хоногт нэг удаа чийгтэй алчуураар биеэ арчиж байсан. Харин энд бүтэн өдөр усанд орсон ч хүрэлцэхээр их ус байх шиг байна.

А17-гийн хэлсэн үнэн бололтой хоолны зааланд болсоныг эс тооцвол ээж, өвөө хоёроос өөр хүн харж, автобусанд сууж, арван нэгэн жил хараагүй хотоо харж, шүршүүрт орсон нь үнэхээр сайхан байв. Хувцаслаад бүгд “Байцаалт” зааландаа иргэн ирэхэд А17 энд дуудах кодыг маань болон хар өнгөтэй хувцаснууд авчиржээ.

Нэрсийнх нь эхний үсгийн дарааллаар бүгдэнд нь кодыг оноож энд кодоор чинь дуудахыг сануулав.

Миний код Иу13. И нь миний нэрний эхний үсэг харин у-г нь мэдэхгүй ч урвагсадын гэж байгаа бололтой. Харин 13-н тоо үсгийн дарааллаас болж оноосон тоо байх.

- Арвангурав муу ёрыг бэлэгддэг юм гэж Батлел хажуугаар өнгрөхдөө чихэнд минь шивнэв.

Бүгд шинээр авсан хувцасныхаа ингэр дээрх бичээсийг хараад баярлах хүн олдсонгүй. Үйлчлэгч, гадаргуу цэвэрлэгч,зэвсэг ачигч,.., бүр минийх нойлийн цэвэрлэгч гэсэн бичигтэй байхийг харсан юм чинь гарцаагүй биз.

- Маргааш өглөө зургаан цагт өөрт оноогдсон ажилаа хийж эхэл гээд А17 гараад явчихав.

Хишиг юм асуух гэж амаа ангайсан ч амжсангүй.

- Бид хар урвалтаас хойш өсөж өндийтлөө хамаг ажилыг хийсээр ирсэн гэж Жинж хэлэв. Түүний царай цөхрөнгөө барсан бололтой.

- Гэвч энд ялгагдах ямар ч юм алга гэв.

Тистел бид хоёр орон дээрээ хэсэг хэвтэх зуураа автобусанд миний аавыг хүндэтгэснийг санаад

- Чи яагаад урвагчыг урваагүй гэдэгт тийм итгэлтэй байгаа юм бэ?

- Аавыг чинь би чамаас илүү мэдэх бололтой гээд инээвхийлэв. Түүнээс хэлэх хариуг нь сонсохыг хүсж байгааг минь анзаараад

- Юунаас эхлэх ээ сайн мэдэхгүй л байна гэхдээ яахав. Чи хүсэж байгаа бол товчхон ярия гээд яг л над шиг гараа дэрлэн дээш харж нүдээ аниж хэвтээд

- Манай ээж намайг хоёртой байхад салаад аав намайг хар урвалт хүртэл ганцаараа тэжээж байсан юм. Харийнханы дайн эхэлсэн ч Аав ажилдаа явахдаа байнга намайг дагуулж явдаг байсан. Ажил дээр нь очоод л Би Генерал Брахыг харсан юм. Би тэр үед долоон настай байсан ч Генералын цэргүүдтэйгээ яаж харилцаж байгааг нь, үзэл бодлыг нь, ааш зангыг нь ч мэдэж авсан юм. Тэр жинхэнэ удирдагчын авяастай, хүүрүүдийг үнэн голоосоо үзэн яддаг байсныг нь сайн санаж байна. Тиймээс л түүнийг хэзээ ч Хүүрүүдийн талд орохгүй гэдгийг нь толгойгоороо тангарлсан ч бэлэн байна.

Үнэн ч худал ч энэ залуу миний аавын тухай ингэж сайн мэдэх гэж. Харин миний дурсамжинд түүний тоотой хэдэн шөнө ирж гэртээ хоносон нь л тогтож үлдэж дээ.

Чанга яригчын “Хоолны цаг… Хоолны цаг.. Та бүхэн ногоон гэрлийг даган явна уу” гэх чимээ ахин гарав.

Хэн ч гарсангүй. Би ч гэсэн гарж тэдний харцанд гэлбэлзэж, хоолных нь бай болохыг хүссэнгүй. Зааланд хэсэг чимээгүй ноёрхож байсанаа Тистел босоод

- Бид ямар нэгэн юм идэж байж л хүч тэнхээтэй байж ямар нэгэн гавьяа байгуулна. Тэднийг яаж доромжлох нь надад лав хамаагүй. Би лав явж ходоодоо дүүргэлээ цуг явах хүн байвал явая гээд над уруу толгой дохилоо. Тистелийн хэлсэн үг бүгдийнх нь талыг л зоригжуулж чадсан бололтой. Охидуудаас Жинж, Хишиг хоёр цуг явав. Харин Лиму тэнд ч гэсэн үхэл бий гээд явсангүй.

Хоолны зааланд ороход цэргүүд өдөр байсанаас цөөржээ. Хоолны ширээнд очиж суухад өдрийн хоол нэмэгдсэнээс биш юу ч өөрчлөгдсөнгүй.

Би бусад цэргийг намайг харж байгаа эсэхийг анзаарахийг ч хүссэнгүй. Тистелийн “Хүч тэнхээтэй байж ямар нэгэн гавьяа байгуулна” гэх үгийг бодонгоо хоолоо халбагдсаар. Тэд чимээгүй байж ханасан бололтой

- Хараач хараал идсэн урвагчидын тал нь бидний өгсөн хоолны үлдэгдэлд цадчихаад ирээгүй байна гэхэд биднээс бусад нь нир хийтэл инээв.

- Харин энэ бүдүүн нөхөр идсэн ч цадааагүй бололтой алив дахиад хоол өгөе гээд бас л хоолны үлдэгдэлээ бидэн үрүү шидэллээ. Тистел юу ч тоосонгүй урдах хоолоо дуугүй идэж байгаа нь зориг гарган түрүүлж хоолны зааланд ирсэн зэрэг нь биенээсээ илүү ухаан санаа, зориг тэвчээр нь том юм байна гэдгийг ойлгов..

Өдрийнх шиг ахлахууд юу ч хэлэлгүй зогссоор бүр зарим нь жирийн цэргүүдийн бидэнд хандаж хэлсэн доог тохуунд баярлан инээд алдаж байлаа.

- Хараач тэр хоёр янханыг. Доодхоороо ч дээдхээрээ ч идэх юм. Энэ хэлсэн үг миний тэвчээрийг нэг мөсөн үгүй хийв.

Би ээжтэйгээ арваннайман жил амьдарсан ч сүүлийн арван нэгэн жил хоригдож байхдаа эмэгтэй хүнийг ямар зан ааштай юунд гомддог зэргийг бүгдийг нь мэддэг болсон учраас энэ нь миний доторх галыг дүрэлзүүллээ.

Над уруу шидсэн төмөр аягыг эргүүлэн саяын үг хэлсэн новшын улаан нүүрлүү нь хамаг чангаараа чулуудаж орхив. Энийг харсан бусад нь бүгдээрээ над уруу дайрч эхний цэргийн цохилтоос бултаж хамаг хүчээрээ ирүүнд нь нударга амсуулахад тэр дороо унав. Дараагийн цэргийн удаан цохилтоос бултаж нүүр лүү нь өшгилөхөд дараагийнх нь нударга нүүрлүү минь орж ирэв. Намайг цохисонгүй Тистел түүний гарыг бадируун гараараа атгаж хугалах шиг боллоо. Тэр гараа барин хашгирахад ахлахууд цахилгаан бороохой барин бид хоёрын хажууд аль хэдийн ирчихсэн нуруу уруу минь…

Би нүдээ нээлттэй байгаа гэдэгтээ итгэлтэй байна. Гэвч түнэр харанхуй хэвээр л. Нүднийхээ өмнө гараа аваачсан ч өөрийнхөө гарыг харанхуйд харсангүй. Босох гэж оролдсон ч толгойгоооороо ямар нэгэн юм мөргөв. Би хэвтэж байна. Хөл гараа дээш өргөх гэсэн ч бас л хэтэрсэнгүй дээдэх ханыг цохилоо. Хажуу тийшээ доошоо, дээшээ, мөлхөх гэсэн ч гарах гарцгүй гэдгээ ухаарав. Дээр байгаа зүйлийг өргөх гэсэн боловч бас л явцгүй юм. Би яагаад энэ дотор байна вэ? эсвэл хэтэрхий бодитоор зүүдлээд байна уу? Хамгийн сүүлд болсон зүйлээ санах гэж оролдлоо. Хоол, аяга халбага, өрөвдөлтэй царайлсан Жинжийн нүд, Тистелийн том гарыг санав. Гар, Тиймээ би Тистелийг хэн нэгний гарыг хүчтэй базаж байхийг санаж байна. Тийм ээ дараа нь Ахлах нар цахилгаан бороохоотой ирсэн. Тэгэхээр би үхчихсэн хэрэг үү? Үхэлийн дараа ийм харанхуй байдаг гэж үү? уул нь үхэлийн дараа зөвхөн хүний сүнсэн бие л үлддэг гэж сонссон. Гуяа чимхэж үзлээ өвдөж байна тэгхээр би энэ хараал идсэн цэргийн флотын хаа нэгтээ шийтгүүлж байгаа юм байна. Намайг жирийн цэргүүд үрүү дайрсан хэмээн энд байлгаж байгаа байх нь. Харин над уруу дайрсан цэргүүд өвдсөндөө өрөөндөө амарч байгаа байх даа. Тийм ээ өвөөгийн хэлсэнээр энэ түнэр харанхуй авс шиг газар цэргүүдийг байлгаж хийсэн хэргээс нь хамааруулан олон хоног суулгадгийг саналаа. Энд хэр удаан ухаангүй хэвтсэн бол... Новш гэж гавьяа байгуулж нэр төрөө сэргээж ээж өвөөгөө аврах гэсэн маань бүтэлгүйтэж эхний өдөрөө л хэрэг хийж байдаг. Би ч тэнэг амьтан юм даа. Тэр өдрөөс хойш хэр удсаныг мэдэхгүй ч тэр хоёрыг намйг хүлээгээд эхэлчихсэн гэдэгт би итгэлтэй байна. Хэрэв өвөө минь мэдвэл итгэл нь алдарч надад хичнээн их уурлахийг төсөөлөхөд ч бэрх байна. Энд байгаа агаар удахгүй дуусвал би яах вэ? Үгүй ээ агаар дуусах ёсгүй хаа нэгтэйгээс хүчилтөрөгч орж ирж л байгаа.

Энд сэрсэнээс хойш багцаагаар таван цаг болж байх шиг байхад би амьсгалж амьд байхийг бодвол хаа нэгтэйгээс агаар орж ирж байна. Би энд хий дэмий хуруугаа үрж ямар нэгэн дохио гаргаж түүндээ бага ч гэсэн баясан хэвтэж байна. Ингэхэд Тистел яасан бол? тэр цэргийн гарийг хугалсан гэдэгт би итгэлтэй байна. Түүнийг над шиг ийм харанхуй газар хорьж байгаа юу эсвэл энэнээс ч чангаар шийтгэж байгаа юу, аль эсвэл түүнийг алчихаагүй байгаа. Тистелд санаа зовж байна. Намайг ухаан алдсаны дараа юу болсон бол...Тэд зодоонд орсон болов уу?...Арай бүгдээрээ харанхүй авсанд хэвтэж байгаа юм биш байгаа…

Хүн байна уу? хэмээн хамаг чангаараа орилоод хэсэг хүлээвэл хэн ч хариу хэлсэнгүй. Тистел гэж орилсон ч бас л хариу дуугарсангүй. Бусдынх нь нэрийг хэлэх гэсэн ч болив. Ядаж байхад миний хашгирах дуу хэтэрхий аяархан сонсогдож байна. Учир нь миний ам цангаж байна.

Давсагаа барьхийг хамаг чадлаараа хичээсэн ч чадсангүй. Шээс хөлийг минь даган урсав. Хаа нэгтээ тунаж ихүүн үнэр нь үнэртэх байх гэж бодсон минь буруу болж. Тэд бүгдийг нарийн тооцоолж. Өмд маань шээсэнд норсоноос биш шээс ул мөргүй алга болов.

Миний бодлоор энд бараг бүтэн өдөр болж байх шиг байна. Би өлсөж байна цангаж байна. Муу хүнстэй ч ээжийн маань хийдэг хоол, хоёр литрийн ус санаанд орж байна. Одоо бодоход ээжийн минь хоол үнэхээр гоё амттай байдаг байж дээ.

Нэг байдлаараа дээшээ хараад хэвтэх үнэхээр хэцүү юм. Байн байн хажуу тийшээ, доошоо эсвэл хамаг биеэ хумиад хүртэл хэвтэж байна удаанаар хэвтэх үнэхээр аймшигтай юм. Уур хүрэн ханануудыг өшиглөх тухай бодсон ч сульдсанаас болж хөл минь ер хөдөлсөнгүй.

Энд хүйтэрч доороос хайрж байна. Толгойн дахь бүх бодолууд эмх цэгцээ алдаж эхлэв. Нүдний өмнүүр өнгөрсөн явдлууд маань харагдаж байх шиг. Хэр удаан энд хэвтэж байгаагаа мэдхээ болилоо. Аманд шүлс байхгүй болж уруул маань хорчийж хатаж , голын усыг бүгдийг нь уумаар санагдав. Аажмаар ухаан маань самуурч нүдээ анив.

Ашгүй хаанаас ч юм гэрэл туслаа намайг гаргах гэж байх шиг байна. Ээж маань байна. Миний гарыг зөөлөнөөр атгаад ойн жимээр дагуулан явлаа. Бид хоёр явсаар л би нүдэндээ ч итгэсэнгүй. Би амьдралдаа ийм их ус харж байсангүй. Шууд л ус уруу орж уснаас уулаа. Ямар гашуун юм бэ? Давс байна. Ямар тэнэг нь усанд давс хийдэг байна аа. Хамаагүй уухыг хүссэн ч дотроос минь гаргаад хаячихав.

Цэв хүйтэн ус нүүр үрүү минь цацагдахад сая нэг юм нүдээ нээх гэсэн авч ххурц цагаан гэрэлд зовхи минь өөрийн эрэхгүй хаагдав. Гурав дахь оролдлогоороо арай гэж нүдээ нээн бүдэг ч гэсэн харвал миний ам уруу хэн нэг нь ус цутгаж, толгой маань өөрийн эрхгүй ус уруу өндийж залгилах чимээ нь чихэнд сонсогдож байв. Нүд ч дасаж, уусан усандаа толгой минь хөдлөхтэй болж иргэн тойрныг харвал дээрээс маань Батлэл ам уруу ус хийж, Жинж намайг харан зогсож байв. Хажуу тийшээ харвал том биет Тистел маань надтай адил саяхан ухаан орсон байртай хэвтэж толгойгоо хөдөлгөж юм ууж байв. Өөрийгөө болон Тистелийг амьд гэдгийг мэдээд өөрийн эрхгүй инээд алдав.



( Сэтгэгдэл бичих? | Роман, тууж | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 98 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ёл хад
YolHad_33.JPG
Хэмжээс: 700x525 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2869


Болц нь гүйцжээ
Хэмжээс: 600x800 191k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2955

Хөвсгөл
kho-007.JPG
Хэмжээс: 600x450 118k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3938


Агуулга
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn