Дэргэсэн морьдын туурайн төвөргөөг нь Дэнж сонсож хийморьт нь уусдаг Дээлтэй монгол адуучны ид хавд нь Дэлтэй хангал адуу нь номхордог Аав бид хоёрын нутаг Адууны нутаг Ороо морьд нь Оосор цалманд орж ирэхэд Огторгуй нар нь гудайж ирээд Олбог хоймор нь завилж байгаад буцдаг Аав бид хоёрын нутаг Адуутай нутаг Унаган хүлэг нь гэрийн гадаа ирж янцгаахад Уулын өндөр нь чих тавьж сонсдог Уургаа тулаад адуучин мордоход Уяа дүүрэн морьд үүрсэж эргэцдэг Аав бид хоёрын нутаг Адууны нутаг Хөтөлгөө морьтой хүн уяан дээр буухад нь Хөшгин үүлсээ ярж нар тусдаг Хөндий дүүрэн адуун сүрэг бэлчихэд Хөмүүл таана нь үнэрээ дэлгэдэг Аав бид хоёрын нутаг Адуутай нутаг Н.Тайванжаргал
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-185.JPG 600x450 101k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5433
mongolia2007year-141.JPG 600x450 64k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4896
zam-086.JPG 600x450 110k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4685
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: