Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Роман, тууж: Урвагсадын удам таавдугаар бүлэг
Оруулсан admin on 2014-07-19 22:18:35 (1688 уншсан)

Тавдугаар бүлэг Хүүрүүдийн гариг дахь сургалт

Энд ирсэнээс хойш хорь дахь орой ийнхүү болжээ. Хүүрүүдээс чимээ ажиг гарахгүй л байна. Гэхдээ нэг л өдөр дайралт эхэлнэ. Анх ирсэнээс хойш бүх зүйл өөрчлөгджээ. Тэд намайг анх үзэн ядалтаар хардаг байсан бол одоо намайг өөрөөр үнэлж би бараг л өөрийгөө тэдний ахлах нь болчихсон юм шиг л төсөөлж байна. Би тэдэнд өвөөгийн зааж өгсөн бүхнийг алдалгүй зааж өгсөн гэдэгтэй бат итгэлтэй байна. Сүүлдээ хоорондоо бяцхан халз тулаан явуулдаг болж би заримд нь ялагдсан. Тэд үнэхээр сайн сурсан. Өчигдөр шөнө Лорен харанхуй авсанаас гарж ирээд анх би ямар байсан яг л тэрэн шиг царай нь цонхийж, ирсэнээсээ хойш цөөхөн хэдэн үг л цухуйлгасан. Харанхуй авсанд орсон учир нь гэвэл түүнийг хоёр залуу дээрлэхэхэд тэр тэсч чадалгүй хоёуланг нь болгож өгсөн гэсэн. Энэ нь миний зааж өгсөн зүйлсийг сайн сурсан гэдгийг гэрчлэх ч нөгөө талаараа миний буруу юм шиг.

Өнөө орой өнгөрсөнийг харагч Лимуг үсгүй охин Зиелтэй тулалдуулахаар болов.

Зиелээс нэг удаа Батлэл яагаад үсээ ургуулахыг хүсдэггүй юм бэ? гэж асуухад Зиел намайг хүүхэд байхаас хойш үс минь ургаагүй юм гэж байсан. Би өвөөгөөсөө хэдэн өвчиний шинж тэмдэг, яаж эмчлэх тухай сурж байсан. Гэхдээ үс нь ургахаа больдог ямар нэгэн гаж нөлөө, синдромны тухай сонсож байгаагүй.

Эхлээд Лиму өөрийн чадвараа ашиглан түүнийг сэтгэлийн гутралд оруулахыг хүссэн бололтой нүднээс нь ямар нэгэн таагүй юм харжээ.

- Чамайг долоон настайд чинь аав чинь үхэж, харин бяцхан мууртайгаа үлдэж. Гэвч муур чинь ч гэсэн чамайг үл тоож чиний чигчий хурууг хазаж. Харин чи хариуд нь дотны найзаа үгүй хийж дээ гээд өөрийнх нь төлөвлөгөөг буруутсаныг мэдрэв. Зиелийн уур хүрсэнгүй эсрэгээрээ инээмсэглэв.

Ингэж үг хэлээр доромжлохийг ч би зааж өгсөн юм. Хэрэв хэлсэн юманд нь эсрэг хүн чинь орж ууранд автсан цагт тэр зөвхөн чамайг л үгүй хийхийг хүсэж бусад зүйлийг үл анзаарах болно.

Зиел өрсөлдөгчөө хүлээж ханасан бололтой

- Би муурын толгойг тастах гэж сүхээр долоо цавьчсан юм шүү гээд Лимугын эрүү үлүү доороос нь цохих гэж оролдсон ч Лиму бултаж иргээд Зиелийн толгой дундуур нь өшиглөх гэсэн ч тэр байсангүй. Зиел хэтэрхий хурдан хөдөлгөөнтэй юм. Түүнийг өшиглөх гэж байхад хэдийн ард нь гарж

- Чиний давуу тал бол өнгөрсөнийг харах гэхдээ сул тал чинь хэтэрхий урт юм гээд үснээс нь гараа ороон зулгаагаад толгойг нь гэдийлгэж шилэн хүзүү үрүү нь алгадаан мэхийн ёслоод орон дээрээ очиж хэвтэв.

Түүний алгадсан нь зөв хэрэг тэр цохисон бол Лимугын хүзүү гэмтэх байсан. Өөрийгөө ялсан гэдгээ мэдсэн нь ч зөв . Гараа ороож үснээс нь баричихсан бас ард нь байгаа болохоор хүссэн юм аа хийж болох биз. Харин Лимугын урам хугарсан бололтой толгойгоо тонгойлгон орлуугаа явав.

- Өнөө орой бидэнд энэ хангалттай. Оройн үлдсэн цагаа бүгд чадах ядхаараа үр дүнтэй өнгрүүлэхийг хичээх болжээ. Хар ширээн дээр бие биенийхээ гарын хүчийг үзнэ, суниана. Нүцгэн гараараа заалыг хонхойтол нь цохидог байв. Гарын хүч дээр Тистелийг барах хүн нэг ч байсангүй. Заримдаа тойрч суугаад хөгжилтэй яриа өрнүүлж, өөрт тохиолдсон ховорхон хөгжилтэй дурсамжуудаа ярилцдаг юм.

Бүгд орондоо орон хэвтэж эхнээсээ унтаж эхлэв. Харин надад бодох зүйл их байна.

Тэд сайн сурсан. Заль мэхийг ч гэсэн гэхдээ энэ бүгд хүүрүүдийн эсрэг үйлчилнэ гэдэгт итгэлгүй байна. Докторын хариу одоо хүртэл алга тэр намайг мартаасай гэж босон уу? аль эсвэл өөрөө мартсан уу? бүр бүтэхээ больсон хэрэг үү? үгй бол одоо хүртэл дээд тушаалтнуудын хэн нэгнээс гуйсаар байгаа юм уу? хэрэвээ бид зэвсэг барьж үзэхгүй юм бол махан бай болоод л дуусах биз.

Цонхоор орж ирэх бүдэгхэн гэрлийн туяанд хэн нэгний царай харагдав. Цонхны туяанд урьдын адил Хишигийн царай харагдав. Тэр юу бодоод зогсоод байгаа юм бол. Тэр бусдаас өвөрмөц бас ширүүн.

Энэ удаад надад түүн дээр очих зүрх зориг байсан тул хажууд нь очоод цуг цонхоор ширтэн

- Юу болоо вэ? Тэр намайг хажууд нь ирсэнийг анзаараагүй бололтой үл ялиг цочиод

- Би зүгээр л оддыг ширтээд л. Түүний харц урьд өмнөхийнхөөсөө зөөлөрчээ.

Тэр надад ямар нэгэн юм хэлэх гэж байх шиг

- Ийл би чамайг буруу бодож байжээ. Чи ааваасаа тэс өөр хүн юм байна. Баярллаа бас уучлаарай

- Юунд тэр вэ?

- Бидэнд мэддэг бүхэнээ зааж мөн өмнө нь намайг хамгаалсанд баярллаа. Бас чамайг харааж цүхэж доромжилж байсанд минь уучлаарай. Чи сайн хүн юм.

Би Хишгээг ийм зөөлөн сэтгэлтэй гэж төсөөлчиж байгаагүй юм байна.

- Зүгээр дээ. Чи байгаагаасаа илүү зөөлөн хүн юм. Шөнө болж байхад яагаад амрахгүй зогсож байгаа юм бэ?

- Би аавыгаа болон ах нарыгаа дэндүү их санаж байна.

Аав нь урвагчын бураагаас болж үхсэн. Харин ах нар нь яасан юм бол?

Би ямар нэгэн юм хэлж чадахгүй байтал тэр үргэлжлүүлэн

- Би аавынхаа хайртай охин ах нарынхаа эрх танхил дүү нь байсан. Би тэгэхэд дэндүү жаргалтай байждээ. Хар урвалтаас болж аав минь цаазлагдаж, дөрвөн жилийн өмнө хоёр ах маань өөд болсоноос хойш би өвчтэй ээжтэйгээ л үлдсэн.

- Харамсалтай. Ах нар чинь дайнд өөд болсон юм уу?

- Үгүй ээ энд. Би гайхаж орхилоо.

- Яагаад?

- Дөрвөн жилийн өмнөх явдал. Ах нар маань бидэнтэй адил урвагсадын удам хэмээн энд ирж жирийн цэргүүдэд гадуурхагдаж байсан. Гэвч гадаа ажил хийж байхад нь цэргүүд манай аавыг хажууд нь доримжлоход хоёр ах маань тэсэлгүй зодолдож тэр олон цэргүүдэд зодуулж нас барсан.

- Надад үнэхээр харамсалтай байна. Тэр над уруу харцаа чиглүүлээд

- Тэд аавыг юу гэж хэлсэнийг мэдэх үү? би толгойгоо сэгсэрлээ.

- Урвагч Брахын өөдгүй шээс гэж хэлсэн юм. Би юу хэлэхээ мэдэхээ болилоо.

- Хоёр ахыгаа ингэж алдсанаас хойш би танайханыг үхэн үхэтлээ үзэн ядна гэж өөртөө амлсан юм. Гэвч би чамайг үзэн ядаж чадахгүй нь чи хэтэрхий сайн хүн юм. Ингэж хэлсэн нь намайг хайлуулж байлаа.

- Танайхийг чөлөөлөөгүй юм уу?

- Тэд дайнд биш энд үхсэн учраас манайхийг чөлөөлөөгүй. Харин ч эсрэгээрээ жирийн цэргүүдэд хохирол учруулсан гэсэн.

- Тэгээд ахыг чинь алсан цэргүүдийг яасан бэ?

- Тэднийг яагаа ч үгүй. Гэхдээ би тэднийг хүүрүүдийн гарт үхсэн гэж боддог. Бид хоёр хэсэг чимээгүй болж бидний яриаг хэн ч сонсоогүй бололтой зааланд зөвхөн хурхирах багахан чимээ л дуулдана.

- Үнэнийг хэлэхэд би Аавыгаа үзэн яддаг хэрэв тэр урваагүй байсан бол бид ингэж зовохгүй л байсан.

- Би чамайг эцгийгээ үзэн яддагыг чинь гадарласан юм байна.

- Би түүнийг сайнаар бодохыг орлддог ч бид хоёрын хооронд миний санахын ямар ч сайхан дурсамж байхгүй. Зөвхөн түүний урвалт, урвалт л гэж байнга санадаг.

Би өмнө нь түүнтэй ойртохийг ч хүсдэггүй байсан харин одоо түүнд сэтгэлд хурсан зүйлүүдсээ ярьж байдаг.

- Гэхдээ Ийл би хэзээ ч танай аавыг чинь үзэн ядахаа зогсоохгүй. Хэдий тэр үхсэн ч гэсэн

- Тийм ээ чиний зөв. Тэр үхсэн ч түүний хийсэн зүйл одоо хүртэл бидэнд гай болсоор л байна.

- Заза миний нойр хүрж байх шиг байна би амарлаа.

- Тэгэе маргааш бас л хүнд өдөр байх болно гээд бид хоёр салж ор орлуугаа явав.

Хишиг заалны булангын харанхуй уруу уусан алга болов. Энэ ярилцаагаараа бид хоёрын үзэн ядалт арилж бусдаас илүү дотно харицаатай болох шиг боллоо.

Би жирийн цэргүүдтэй нийлчихсэн хоёр залууг хайр найргүй зодож гарлаа. Хаанаас ч юм Хишиг гүйн ирэж зодуулж байгаа хоёр хүнийг биднээс хамгааахын тулд тэврэн авахад тэр хоёрын нүд нь хөдөлхөө больж хэдийн амсгал хураажээ. Үгүй ээ. Би Хишигийн хоёр ахыг алчихлаа гэж үү. Жирийн цэргүүд инээлдэн намайг сайшаахад өөрийн эрхгүй нойрноосоо сэрэв. Намайг сэрсэнийг хэн ч мэдээгүй бололтой хажуудах Тистел хүртэл нам унтаж байх шиг байна. Би тун ховорхон зүүд зүүдэлдэг. Гэхдээ саяны зүүд…

Өнөө өглөө Дррр хийх аймшигтай чимээ дуулдсангүй. Харин хэн нэгний “Босоод, босоод” гэх дуунд сэрж бүгд хувцсалан бэлэн болов. Энэ хүн А17 байлаа.

Яагаад чимээ дуугарсангүй вэ? ямар нэгэн саатал гарсан хэрэг үү? аль эсвэл биднийг бүр эрт босгохийг хүсэв үү?

Доктор Клүбэн орж ирэв. Гэхдээ түүний цэнхэр халаат, цэнхэр маск нь алга болж цэргийн хувцас өмсжээ. Заалны яг голд ирээд

- Эрхэм хүндэнт цэргүүдээ надад дуулгах сайн бас муу мэдээ байна. Эрхэм Ийл та алинаас нь эхэлж сонсохийг хүсэж байна хэмээн надруу биеэ эргүүлэв.

- Муугаас нь

- Буруу байна. Сайн мэдээ гэвэл та нарын хүсэлтээр би та нартай цуг судалгааны ажилд зэвсэгтэй явахаар боллоо. Аа харин муу нь гэвэл зөвхөн арван хүнийг шүү.

- Юу гэхдээ бид бүгд сурахыг гээд би цэргүүд үрүү харангуутаа

- Явахыг хүссэн шүү дээ. Доктор миний өмнө тулж ирээд

- Би та нарын хүслийг биелүүлдэг шидтэн чинь биш тэгээд ч хэрэв та нарыг

хүсэхгүй бол би жирийн цэргүүдээр өөрийгөө хамгаалуулж болно ойлгомжтой юу?

Ядаж арав нь ч гэсэн

- Ойлгомжтой. Яг арав.

- Сайн байна. . Намайг цайгаа уугаад ирэхэд арван хүн явахад бэлэн байхийг хүсэж байна хэмээгээд А17-гийн хамт гарах гэсэн ээ

- Аа тийм Ийл тэр аравтаа өөрийгөө багтаагаарай гээд гарав.

Намайг юм хэлж амжаагүй байтал Хишиг заалыг хоёр хуваагаад

- Сайн дураараа явах нь баруун, үлдэх нь зүүн гэж хуваав. Намайг яв гэсэн тэгэхээр би хүсээгүй ч баруун талд очин зогсов. Зүүн талд ердөө есхөн хүүхэд зогсожээ. Үүнийг хараад Хишиг, Лиму, хоёр ихэр, Тасон, Дүмен зүүн талд гарж зогсоход баруун талд арван гурав үлдэв. Хэн нэгнийгээ сайн дураарай татгалзаасай гэж бие биенийгээ харж байсанаа Тистел хоёр хүүхдийн хамт гарав.

Би Тистелийг цуг яваасай гэж хүсэж байсан ч тэр сайн дураараа больж байгаа бол яалтай ч билээ.

Арвуулаа болж үлдсэн хүүхдүүдтэйгээ тэврэлдэн салах ёс гүйцтэгэв. Яагаад ч юм би Хишигтэй арай л удаан тэврэлдэх шиг боллоо. Тистел намайг тэврээд

- Найз минь Хүүрүүдийн толгойг алдалгүй бууддаг болоод ирээрэй гээд тавив.

- Тэгнээ толгойг нь биш нүдийг нь онодог болно гэж хошгиносон өнгө аясаар хэлэв.

Бидэнд өөр бэлдэхээр зүйл байх биш Докторыг ирэхийг нь хүлээв.

- Та нар яваад сайн сураад ирээрэй энд бид та нарын арыг хамгаалаад байж байх болно гэж Хишиг хэлэв. Харин Тистел

- Бид энд арыг чинь дааж, ажилыг чинь хийж, хоолыг чинь идэж байх болно гээд инээв.

Доктор Клүбэн орж ирээд

- Хоёр эмэгтэй, найман эрэгтэй төгс шийдэл болж гарцгаая гадаа онгоц хүлээж байгаа.

Бид хаалгаар гарахдаа үлдсэн хэд үрүүгээ гараараа даллан сайн сууж байхийг ерөөхөд “Дрррр” хийх чимээ гурван удаа дуугарав.

Докторыг даган байрнаас гарахад хаалган дээр зогсож байсан цэрэг доогтойхон харав. Гадаа сэрүүхэн, цэвэр агаар уушгийг минь дүүргэв.

Би тэр нэгэн өдөр А17-г даган энд орсоноос хойш байрнаас ер гараагүйгээ мэдлээ. Учир нь миний ажил зөвхөн дотор л байдаг. Тэгээд ч би гарах тухай нээх бодоогүй. Ажилаа хийгээд гарах хаалганы дэргэдүүр өнгөрхөд нэг робот, нэг цэрэг хаалгыг сахин намайг гарчихвий гэсэн шиг болгоомжилдог байсан юм.

Замыг даган явсаар цагаан өнгийн онгоцон дээр ирлээ. Энэ СА01 байна. Зөвхөн сансарын флот уруу л явдаг тэгээд ч биднийг зөөвөрлөхөд хэтэрхий том. Хэрэв Мөнхийн хаа нэгтээ очих байсан бол жирийн сэнстэй онгоцоор ч юм уу, автобусаар явж болох л байсан байх.

Бид хөлөгт байраа эзлэн суухад дотор биднээс гадна жирийн хоёр цэрэг буугаа барин сууж байв. Төд удалгүй Доктор туслахын хамт орж ирээд хаалгаа хаахад гадаа А17 ёслон үлдэв. Хөлгийн хөдөлгүүр асаж хоромын дотор газраас зуун метрын өндөрт гарав.

э Лорены хувьд эсрэгээрээ байв. Аз болоход хөлөг нойлын өрөөтэй юм байна. Лорен амаа барьсаар тийшээ явав. Бид гадагшаа харахыг хүссэн ч ямар ч цонх олж харсангүй. Хий дэмий бие биенийгээ харсаар л. Хөлөгт сууснаас хойш бараг цаг болж байх шиг байна. Ийм том хурдан хөлгөөр хэдэн хормын дотор л Мөнхийг тойрох баймаар юм. Хэн ч юу ч ярьсангүй. Лорен гурав дахь удаагаа нойл уруу явсан. Доктор сандалаа налан зүүрмэглэжээ. Би

- Хаашаа явж байгаа юм бол? хэмээн туслахаас нь асуув. Доктор унтаагүй байж. Яг л өвөө шиг.

- Наадах чинь хэлгүй. Бид Күтрүү явж байна.

- Хаана байдаг газар болохоор ингэж удаан яваад байгаа юм бэ? гэж Лорен асуув.

Тэр эндээс хурдхан буухийг хүсэж байгаа бололтой.

- Бид одоо дахиад цаг явна тийм байх аа? гэж урагшаа хашгирав.

- Тийм ээ таны зөв гэх чимээ битүүхэн сонсогдов.

- Тэгэхээр Күт бол газар биш гариг.

Юуны учир СА01-д суусан нь ойлгомжтой боллоо.

- Тэгээд ямар гариг вэ? Батлел сониучирхан асуув.

- Та нар үнэхээр Күтийн тухай сонсож байгаагүй хэрэг үү?

Бүгд нэгэн зэрэг толгойгоо сэгсэрэв. Харин би өвөөтэй Күтийн тухай ярьж байсанаа нэг л санахгүй байсан учир бусадтайгаа нэгдэв.

- Ойлголоо. Күт бол Хүүрүүдийн амьдардаг гариг гэж хэлэхэд бүгд сандралд орж балмагдав.

- Бид дайтах гэж байгаа хэрэг үү? Аль эсвэл та нар биднээр өргөл барих гэж байгаа юм уу? гэж Батлел арай ядан асуув. Доктор инээгээд

- Үгүй дээ бид тэднийг маш холуур тойрч байна. Күтийн баруун хэсэгт ямар ч амьд амьтан байдаггүй юм.

- Бид тэнд тэгээд юу хийх вэ?

- Хүү минь чи харсан. Сатусыг бид судалж байгаа түүнийгээ л үргэлжлүүлэх гэж байна.

- Хаа нэгтэйгээс Хүүрүүд гарж ирвэл яах вэ?

- Үүний тулд л би та нарыг авч яваа юм. Та нар зэвсэг хэрэглэж сурахыг хүссэн. Мөнх дээр бол боломжгүй харин энд та нар болно. Би зэвсгийг чинь өгнө. Та нар намайг хамгаалах ёстой.

Түүний үг шахаанд оруулав. Гэхдээ үнэн. Мөнх дээр бид боолчлигдсоор дуусах биз.

Гэхдээ хаа нэгтэйгээс хүүрүүд гараад ирвэл… тэд олуулаа бүр бөмбөг хаявал яана? Аргаа барвал ганц хоёрыг алаад үхэх байх. Гэхдээ би үхэхийг хүсэхгүй байна. Би амласан. Би ээждээ амласан.

- Сайн нь гэвэл би энд дөрвөн удаа ирж байсан. Ирэх болгондоо нэг ч Хүүр харж байгаагүй. Санаа амар байж болно гээд Доктор ахин нүдээ анив.

Гэхдээ бид тэдний нутаг дэвсгэрт байх нь. Өвөөгийн ярьж байсан нэгэн түүх чихэнд сонсогдов.

Хүүрүүдийн хамгийн анхны довтолгооны дараахан Мөнхийн нутаг дээр Хүүрүүдийн нэгэн гэр бүл гүйж байхийг хараад хүмүүс тэднийг ой дотуур мөрдөн мөшгиж явсаар эцэст нь тэднийг юу ч үлдээлгүй, алхаж чадахгүй бяцхан хүүхдүүдийг нь хүртэл алсан тухай сонсогдов.

- Зорчигчдоо газардахад бэлд гэж нисгэгчийн бүхээгнээс орилов.

- Тэгэхээр энд хүйтэн, харанхуй бас та нар энэ гариг дээр амьсгалж чадахгүй гээд өнөөх хоёр цэргийг бидэнд хувцас болон амьсгалах баг авчирахыг тушаав.

Гэрээсээ гарсанаасаа хойш анх удаа надад хэн нэгэн үйлчилж байгаа минь энэ. Би ч бусад маань ч баярлах шиг болллоо. Тэр хоёрын авчирсан хувцасыг давхарлаж өмсөхөд дулаахнаас гадна хувцсан дээр “Урвагсадын удам” гэх бичиг байхгүй байгааг анзаараад сэтгэл онгойв.

- Амьсгалын баг одоо гурван цаг цэнэгээ барина. Хүчил төрөгчтэй орчинд оруулвал өөрийгөө цэнэглэнэ.

Надад нэг асуулт гарж ирэв.

- Бид энд хэр удах вэ?

- Хэд ч байж магад судалгаа амжилттай болтол. Төлөвлөгөөнд бол арав хоног заасан байгаа.

- Бид тэгээд энэ хөлөгтөө хоноглож байх хэрэг үү?

Доктор болон түүний туслах хоёр зэрэг инээв.

- Тэрийг чи очоод хараарай.

Бүгд хувцаслаж дуусав. Харин өнөөх хоёр цэрэг хувцас өмсөхгүй байхийг бодвол тэд гарахгүй бололтой.

- Газардахад зуун метр үлдлээ...90..80..70

- Бүгд багаа зүү та нарт Күтийн байгалыг үзүүлэе. Бүгд багаа зүүв.

- 30…20...10 Сайн бариарай доргилтын түвшин гурав.

Газардсанаас болж хүчтэй доргилт үүсэхэд бүгд сайн барьж байсан учир нөлөөлсөнгүй. Хоёр цэрэг амьсгалын багаа зүүгээд хаалгыг буулгаж өгөв. Докторыг толгой дохиход бүгд гарж орчиныг харав.

Доктор хошигнож. Ямар ч сайхан байгаль алга. Ядаж ширхэг шороо ч алга. Эцэс төгсгөлгүй үргэлжилэх цуурсан хад л харагдана. Тэр цуурсан зайгаар урт нарыхан саарал ургамлууд бишээ Сатус ургаж. Харин хойшоо харвал нээх өндөргүй чулуун уул харагдав.

Хөлөг хөөрч дээшилсээр алга болов. Доктор уулын зүг заагаад явав. Бид болон түүний туслах Докторыг даган явсаар уулын ёроолд харагдах ухсан нүхрүү орж цааш явах гэсэн ч төмөр хаалганд тулж ирэв.

Доктор бээлийгээ тайлан гарынхаа алгыг хаалганы хажуудах самбар дээр дарахад хаалга онгойв. Бүгд цувж орж дуусахад докторын туслах хаалгыг хааж ногоон гэрэл асахыг хүлээ гэсэн заалт уруу гараараа заалаа. Ногоон гэрэл асахад дотор талын хаалга нээгдэж, доктор багаа тайлахыг харан бүгд дагав.

Хатуу чулууг ухаж гаргасан энэ агуй тийм ч жижиг биш гэдгийг нь гэрэл асахад харлаа.

- Тэгэхээр явталаа энд байна. Агуулахад хүнс, ус болон та нарын хүссэн зэвсэгнүүд байгаа. Энд гадаа харанхуй болж маргааш бүгд ажилаа эхлүүлцгээе гээд хөлгөөс буухдаа барьж байсан хоёр дугуй зүйлийг ширээн дээр тавив.

Энд судалгаа шинжилгээгээ хийдэг бололтой. Гэрэл, ширээ, шилэн хорго, янз янзын жижигхэн шилэн савнууд, болон төмөр багажнууд наад захад нь. Харин нөгөө тал уруугаа харвал “Агуулах” гэсэн хаалга байв. Бүх ханаар ургамал байршуулжээ. Энэ нь бидэнд хүчилтөрөгч өгөх зорилгоор л ургуулсан байх. Цаашаа явбал хоолоо иддэг бололтой хоёр ширээ, найман сандал гэхдээ тэнд өөр шүүгээ, хоол хийх тогоо, ядаж халбага ч байсангүй.

- Бид хоолоо хаана хийж яаж идэх вэ?

- Тэрэнд санаа оволтгүй агуулахад хэзээ ч мууддаггүй хагас шингэн хоол зөөндөө байгаа. Илчлэг сайтай бас зажилж цаг үрэхгүй. Тийм гоё амтгүй ч та нарын иддэг байсан хоолноос дээр байх.

Доктор гадуурх хувцасаа тайлаад шууд л судалгааныхаа ширээн дээр суун ямар нэгэн юм уншиж эхлэв.

- Та нар ч гэсэн халууцахгүй байна уу?

- Энд тийм ч халуун биш юм гээд би тайлахыг хүссэнгүй.

- За яахав та нарыг босоод гуравхан цаг болсоныг ойлгож байна гэхдээ энд хэдийн шөнө болчихсон унтаж амрах хэрэгтэй. Жоохон хүүхэд биш агуулахаас унтаж болохоор юу байна аваад наанаа дэвсээд эртхэн унтаж үз. Маргааш эрт ажилтай шүү хэмээн сануулав.

Агуулах уруу ороход зүүн ханаар нь “Хэзээ ч муудахгүй тэжээлийг зөвхөн таньд” гэсэн бичигтэй хайрцагнууд зөндөө ажээ. Батлэл нэгийг нь аваж амруугаа шахаад

- Дажгүй шүү гэхэд бүгд нэг нэгийг аван уув. Яг л мах төмс гурил зэргийг бүгдийг нь машиндаад устай холиод зуурчихсан юм шиг.

Харин баруун ханаар хөнжил гудас байсанд бүгд зөөн өрөөний гол хэсэгт аваачин дэвсэхээр явлаа. Батлел бид хоёр булан иргээд Докторын хэлсэнээр хүсэж байсан зүйлээ харав. Гурван төрлийн гучаад гар буу, арван хоёр ширхэг автомат, мөн тэсрэх бөмбөгөөр бууддаг хоёр том буу зургаан ширхэг хутга байв.

- Хүссэн зүйлээ харсан бол одоо унтацгаа гэх дуу гаднаас сонсогдов.

Тийм ээ бид маргааш Хүүрүүдийн гариг дээр Хүүрүүдийг алахаар сургуулилт хийх нь байна шүү дээ. Гайхалтай.

Тэд агуулахад байсан бүхий л хөнжил гудасыг авж гаран дэвсчихсэн зарим нь хэвтэж байлаа. Би Докторын өгсөн зузаан хувцасыг тайлаад орлуугаа шургалав.

Зиел, Жинж хоёр санаа зовсон байдалтай хэвтэхгүй байгааг нь анзаараад тэр хоёрт тусд нь гудас болон хөнжил өгөв. Сэрээд гуравхан цаг болсон ч хөлөгт яваад тэр үү? юм уншиж байгаа Доктор болон туслахыг нь харж байгаад удалгүй унтаж орхив.

Хишигийн нэг ах нь амьсгал хураасангүй тэрээр арай ядан хана түшин байж босж ирээд над уруу нулиман

- Чин...чиний тэр хогын ааваас чинь болж надаас нэг хоногоор түрүүлж төрсөн ах минь үхлээ. Чи баяртай байна уу айн гээд уйлж гарав. Жирийн цэргүүд над уруу “түүнийг дуусга” хэмээн орилолдоход би түүнд гар хүрж болохгүй гэж өөртөө тушаасан ч хөл маань өөрийн эрхгүй нүүр лүү нь өшгилөхөд тэр өвдөг сөгдсөнөө удалгүй хатуу шал уруу нүүрээрээ унахад Хишиг над уруу хамаг хүчээрээ дайрав.

Бас л зүүд. Бүгд унтсаар л. Юм уншиж байсан Доктор алга болжээ. Босохыг хүссэн ч Доктор бос гэж хэлээгүй болохоор зүгээр л дээр тусах гэрлийг харав. Ингэхэд хаанаас гэрэл тусаад байна аа? Энэ асуулт намайг нэг л зүйл дээр тогтоолоо. Өчигдөрийн Докторын барьж ирсэн хоёр дугуй зүйл магадгүй зай байх л даа.

Ээжийгээ, өвөөгөө яаж байжшуухан байгаа бол? дээр амьдардаг тэр хөгшин хоол өгж байгаа болов уу? хэмээн санаа зовож хэвтсээр нилээн удаан хэвтсэнээ анзаарсан ч үгүй. Энд цаг хугацааг зааж байгаа ямар ч хэрэгсэл байхгүй юм шиг өглөө болж байгааг яаж мэдэж байгаа юм бол? хувцасаа өмсөөд гадагшаа гарж мэддэг хэрэг үү?

Доктор, Туслах хоёр өрөөнөөсөө биш гаднаас орж ирэв. Тэр хоёр үүдэнд түчигнэн хоёр дахь хаалгыг нээн наашаа орж ирлээ.

- Бүгд босоод. Ажилдаа гэж хашгирахад бүгд сурмаг босож хувцаслан агуулахад байсан тэжээлээс нэг нэгийг амандаа хийн Докторын тушаалаар амьсгалын багыг өмсөж гарахад бэлэн болов.

- Өнөөдөр та нар надад нэг нэг Сатус авчирж өг. Дараа нь би та нарт зэвсэг өгөе. Ойлгосон бол гарцгаа гэв. Биднийг гарахад араас туслах нь хаалгыг дотроос нь хаан үлдэв. Бид хоёр дахь хаалгыг нээн Күтийн чулуун шалан дээр гарч ирлээ. Орчиныг аживал шөнө өдөр нь бараг ялгаагүй юм өчигдөр ирэхэд ийм л байсан одоо ч гэсэн сааралтсан бүрэнхий тэнгэр л харагдана.

Бид хэд алхаад л эхний Сатус дээр ирэв. Өвөөгийн хэлсэн худлаа байв уу? аль эсвэл эд бүгдээрээ өсөөгүй байгаа юм болов уу? Энд байгаа бүх сатус миний бэлхүүсээр татахаар байна.

Бид баг зүүсэн болохоор хоорондын маань яриа үл сонсогдож зөвхөн салхины шуугисан чимээ л чихэнд сонсогдоно. Батлэл ямар нэгэн юм хэлээд гараараа хэдэн удаа ургамал уруу зангав. Миний бодлоор тэр “гялс дуусгаад явж буудацгаая” гэж байгаа бололтой. Батлэл шууд л нэгийг нь зулгааж эхлэхэд салхины чимээнээс гадна Сатусын орилох чимээ чихэнд минь сонсогдов. Батлел өчнөөн зулгаасан ч газраас сугалж чадсангүй. Өөр нэг Сатус дээр би очин сугалахыг оролдсон ч бас л бүтэлгүй болов. Тэгэхээр ганц ганцаараа дийлэхгүй юм байна. Хоёулаа биш ээ гурвуулаа татах хэрэгтэй. Би гурван хуруу өргөн толгойгоо дохиход ойлгосон бололтой Батлэл, Лорен хоёр ирж цуг татан ядах юмгүй сугалан гаргалаа. Өвөөгийн хэлсэн үнэн байж толгойноос нь барин дээш өргөхөд надаас илүү өндөр болох нь тодорхой болов. Тэгэхээр биеийнх нь тал хэсэг, үндэс нь чулууны завсараар ургадаг байх нь. Арван ширхэг Сатус бэлэн болгож аваад нуувч уруугаа буцлаа.

Бид орж Сатуснуудыг өгвөл Доктор хүлээн аваад

- Маш сайн. Агуулахаас хүссэн зэвсэгээ аваад гарж үз. Өөрсдийгөө болон бяцхан нуувчыг маань гэмтээхгүй байна гэдэгт итгэлтэй байна гэв.

Агуулахад байсан зэвсгийг хуу хамаж гарахынхаа өмнө сумыг саналаа. Мэдээж бүх л буу сумаар бууддаг. Харин сум хүрэлцээтэй юу?

- Бидэнд сум хүрэлцээтэй юу? гэхэд Сатусыг нэг нэгээр нь ялган шилэн сав уруу хийж байсан Доктор

- Нэг хүн нэг өдөрт арван сумаар буудна гэж тооцоолвол хангалттай хүрнэ ээ.

- Тэгэхээр бид өдөрт арван удаа л буудна. Гэхдээ яаж буудахыг та бидэнд заахгүй юу?

- Би завгүй байна. Хүсвэл туслахыг минь аваад гар л даа гэв.

Ядаж байхад туслах нь хэлгүй байдаг. Гэхдээ гадаа хоорондын холбоогүй баг зүүх тул энэ нь хамаагүй.

Гадаа гарахад туслах Зиелийн барьсан гар бууг аваад нилээд хол харагдах Сатусын толгойг зад буудав. Сатусын босоо бие унаж оройгоос нь ногоон өнгийн шингэн дуслах нь харагдав. Тэр зүгээр л өөрийгөө хэр сайн бууддагыг харуулахыг хүссэн бололтой. Дараагынхаа буудалтаар тэр бидэнд харуулахын тулд бууныхаа бариулаас чанга барихад хөл нь хөдлөхөө болиж чулуутай наалдав. Нөгөө гарынхаа хоёр хурууг ам уруугаа заан гүнзгий амьсгаа аваад, гар бууныхаа овоо хараанд Сатусыг байрлуулаад буудахад эндхийн нэг хогын ургамал унав. Дараа нь хэлгүй туслах миний хажууд ирээд буугаа надад өгөв. Тэгэхээр би буудах болж. Заасаныг нь даган гараараа сайн бариад хөлөөрөө сайн гишгээд гүнзгий амьсгаа аван бууныхаа овоон дээр хамгийн ойр харагдах Сатусын толгойг байрлуулаад гохыг дарав.

Юу ч болсонгүй. Бууны доргилтонд нүдээ аниж, буугаа өөр зүг үрүү шилжүүлсн байж болох. Хэн нэгний шоолсон инээд чихэнд сонсогдох шиг. Миний дараа Батлэл буудаж ургамлын их биеийг онов. Магагдгүй түүнд аз таарсан байх. Дараа нь гарсан хүүхдүүдээс хэн нь ч оносонгүй.

Туслах үргэлжлүүлээд бай гэсэн шиг гараа эргүүлээд ороод явчихав.

Автомат хамаагүй хүнд дээрээс нь их оновч үгүй ч онотол нь шүрших боломжтой. Өнөөдөр би юу ч оносонгүй байсаар хэдийн арван удаа гох даржээ. Батлэлийн уур нь хүрэв. Учир нь тэрээр эхний буудалтаар оносон ч дахин ес буудахдаа нэгийг ч оноогүй юм. Жиниж гурван удаа, Зиел хоёр удаа оносныг бодвол ээжтэй минь адил дэс дараатай нямбай сайн сурчээ.

Орой болж бид нуувч уруугаа оров. Доктор томруулдаг шил гартаа атган Сатусын толгой доторхыг харж байсанаа

- За Ямархуу байв даа? Батлел хувцасаа тайлах зуураа

- Буудах бодсоноос гайгүй юм. Бид бараг л сурчихлаа гэхэд

- Тийм ээ. Ургаа цэцэг буудах ч амархан шүү гэв.

Доктор Хүүрүүдийн тухай яриж байх шиг байна.

Өчигдөр бидэнд доктороос бишүүрхэх, эндхийг сонирхох гээд хоорондоо юу ч яриагүй. Харин одоо бүгд тойрон сууж өдрийнхөө хэдэн удаа буудаад хэдийг оноогүйгээ, буу ямар байсан тухайгаа ярилцав.

Докторсатусын толгойг заазуураар цавьчиж дотор хэсгийг нь судалж байсанаа гэнэт босон агуулах уруу орж хар шилтэй зүйл авчирж стаканд дүүргээд

- Та нар дарс мэдэх үү? гээд аягатайгаа ам уруугаа шууд хөнтрөлгүй бага багаар шимэв.

- Мэдэхгүй гэж Лорен хариулав.

- Дарс бол ундаа. Удах тусам чанарждаг юм. Энэ дарсыг та нар хэдэн онд үйлдвэрлэсэн гэж бодож байна?

- Хоёрзуун арав гэж Минто хэлэв.

- Шинэ эриний өмнө үйлдвэрлэсэн юм.

- Наадхыг чинь тэгээд Дэлхий дээр үйлдвэрлэсэн юм уу? гэж намайг асуувал

- Тиймээ гээд шил үрүү заав. Шилэн дээр “2050-н онд үйлдвэрлэв” гэж бичжээ. Доктор үргэлжлүүлэн

- Хүмүүс бид хөгийн байгаа биз. Үхэлтэйгээ тэмцэж шинэ гариг хайж байх даа архиа марталгүй авж явж байдаг гээд дарсаа уун дуугүй болов.

- Та бидэнд өвөг дээдсийн тухай ярьж өгөөч гэж Жинж гуйв.Доктор инээгээд

- Өвөг дээдэс чинь уу? Тэднийг би мэдэхгүй ээ. Бодвол тэд бүгд амин хувиа хичээж явсан биз. Харин Брах бол маш сайн хүн байсан шүү.

- Тэгвэл Брахынхаа тухай яриач гэж Жинж дахив.

Манай аавын тухай ярих нь надад тийм ч таатай санагдсангүй. Би биеэ барин чимээгүй суув.

- Түүний тухай ярих өчнөөн юм бий. Хамгийн эхнийх нь энэ нуувч. Дайн эхэлсэнээс хойш Брах хүүрүүдийг үзэн ядаж тэдэнтэй тулалдаж эхэлсэн ч энэ гариг түүний сонирхолыг татсан юм. Брах энэ нуувчыг бариулж Сатусыг судалж эхэлсэнээ надад дуулгаад хамтрагчаа болохыг гуйсан юм. Түүнтэй цуг энд өмнө нь ирж байсан. Тэрээр эндхийг судлаад цөмийн зэвсгийн ул мөрийг олж илрүүлсэн юм.

- Тэгэхээр өмнө нь энд хэн нэгэн цөмийн зэвсэг хаясан хэрэг үү?

- Бид хоёрын таамгалсанаар Хүүрүүд хэд хэд хуваагдан хоорондоо байлдаж сүүлдээ бие биерүүгээ цөмийн цэвсэг хаяж энэ гаригын ерэн хувь нь амьдрах нөхцөлгүй болж чулуужсан.

- Тэгэхээр Генерал Брах судлаач байсан хэрэг үү? гэх Батлелийн дуу гарав.

- Би өмнө нь Ийлд хэлж байсан. Тэр түүхч, геологич, одон оронч, эрдэмтэн бас Генерал байсан юм.

Хачирхалтай нь тэдний хэнийх нь ч харц над дээр туссангүй. Зөвхөн аавын тухай л бодож байгаа байх. Магадгүй Доктор эдний аавын тухай муу бодлыг засахыг оролдож байх шиг байна.

- Хөөх тэр тэгээд Сатусыг яах гэж судалж байсан юм бэ? гэж Батлел асуув.

- Нуугаад байх юм алга. Эд амьсгалж байгааг харж байна уу? гээд шилэн сав уруу заав. Амьсгалж байгаа нь яг л хүн шиг харагдав.

- Тэд хүнтэй төстэй байгаа биз.Гэхдээ ажилгаа нь эсрэгээрээ нүүрстөрөгчийг өөртөө авч хүчилтөрөгчийг амнаасаа гаргадаг юм. Хэрвээ хүн энийг зүүвэл үхэн үхэтлээ хаа ч хамаагүй амьсгалах боломжтой.

- Одоо болох уу? гэж Лорен асуув.

- Шууд болдог байсан бол бидэнд эднийг судлаад байх хэрэггүй.

- Яагаад?

- Энд ирсэнээс хойш арвангурван жил судалж байна. Одоо хүртэл ашиглах боломжгүй л байна. Учир нь одоохондоо тэр хэтэрхий их нүүрстөрөгчийг шаардаж байна. Дээрээс нь Сатус хүний ам хамаранд хэтэрхий их гэмтэл учруулж байна.

- Ямар хохирол?

- Тэдэнд шүд бий. Тэд хүссэн хоолоо хүнээс авж байгаа ч гэсэн Сатусын амыг хүний ам хамард байрлуулахад тэд хазаж, сорж доторх шингэнээ цацдаг энэ бүхнийг шийдчихвэл бид хүчирхэг болно.

Миний бодож байсан буруу байж би шүд байхгүй л гэж бодож байсан. Тэд арван гурван жил судалж байж одоо хүртэл олигтой үр дүнд хүрээгүй байгаа юм чинь тийм ч амар биш эд байх нь. Тэд энэ олон жилийн турш боломжтой бүхнийг хийж байсан биз.

- Магадгүй түүнийг хүнтэй цуг нэг газар удаан байлгах хэрэгтэй байх л даа гэж Жинж хэлэв.

- Нэмэргүй биз. Ттүүний хариулт энийг оролдож үзээгүйг батлав. Оролдож үзвэл буруудахгүй нь лавтай.

- Заза ямар ч байсан миний мэдэх хамгийн сайн хүн бол эрдэмтэн Брах байсан юм.

Түүний хэлсэн зүйл аавыг маань жоохон ч гэсэн өөд нь татах шиг болов.

- Маргааш надад нэг хүн гурван Сатус авчирах болно. Та нарын авчирсан чинь бараг дуусчихсан гээд Шилэн хоргоруу ахин заав. Шилэнд хоёр л Сатус үлдэжээ.

- Эртхэн унтаж амрахыг хүсэе гээд өнөөх шилтэй дарсаа бариад өрөөлүүгээ оров. Доктор өчигдөрийнхийг бодвол илүү гутралд оржээ. Судалгааны ажил нь бүтэлгүй болсонд л гутарч маргааш илүү ажилах тухай бодсон бололтой.

Өнөө өглөө ч мөн адил цаг агаар нэг л хэвэндээ байна. Бид дахин буудах хүсэлтэй ч өмнө нь ноогдсон ажилаа хийх хэрэгтэйгээ мэднэ. Гадаа гарч гурав, гурав, дөрөв гэж хуваагдан гучин ширхэг хогын ургамлыг түүж эхлэв.

Тэнгэрийн хаяанаас хүнгэнэх чимээ гарахад Доктор нуувчаасаа амандаа Сатус хийж гарч ирэв. Тэр ихээр сандарчээ. Арай бидэн үрүү Хүүрүүд ирж байгаа юм биш байгаа. Миний бодол зөв болох нь тэр дороо л батлагдав.

- Хүүрүүд хүүрүүд түргэлээрэй хурдан нуувч уруу гүйгээрэй! хэмээн хашгирав. Сатусаар амьсгалсаны учир нь тодорхой түүний хэлсэн бүхэн нь амьсгалах багийг нэвтэлэн маш чанга сонсогдов.

Бүгд гартаа барисан Сатусаа хаян нуувчын зүг яаравчлан гүйв. Хүнгэнэсэн чимээ улам ойртож байх шиг. Юу ирж байгааг харахыг хүссэн ч хойшоо харж зүрхэлсэнгүй. Энэ үед тархинд маань бидэнд саарал хувцас өмсгсөн нь газрын чулуутай зохицож ямар сайн өнгөлөн далдлалт болж байгаа нь орж ирэв. Докторын сандарсан царай улам томорсоор. Тэдэнд баригдвал юу болох вэ? Үгүй ээ тэд шууд буудах байх. Би үхэж болохгүй тийм учир буудна тэдний эсрэг ямар нэгэн зүйл хийнэ. Хамгийн ард явж байгаа хоёр охиныг оруулаад араас нь орохдоо гэдрэг иргэж харвал юу ч харагдсангүй. Доктор биднийг түлхэн оруулаад хаалгаа хаав. Бид ногоон гэрлийг асахыг хүлээн сандралдан бие биенээ харан зогсоно. Ногоон гэрэл асаж дотор багаа тайлаад

- Хүүрүүд биднийг яаж мэдсэн юм бэ? гэх асуулт миний амнаас түргэн гарав.

- Мэдээгүй байх аа тэд зүгээр л явж байсан байх

- Тэгээд тэд биднийг сая харчихсан уу?

- Үгүй гэдэгт итгэлтэй байж болно. Орохдоо би тэдний хөлгийг бараг л хараагүй

- Бараг гэдэг чинь юу гэсэн үг вэ? гэж Жинж асуув.

Докторын царай бидний асуултуудаас болж сандралтаас бага зэрэг ууртай болон хувирав.

- Би тэнгэрийн хаяан дахь цэгийг л харсан.

- Тэгвэл та дотор байсан яаж тэднийг мэдсэн юм бэ?

- Тийм ээ би дотор байсан. Танай аав бид хоёр тэнэг улс биш. Бидэнд радар бий ойрийн зуун километр юу ирж байгааг хянадаг юм гээд ширээн дээрх дөрвөлжин хавтгай зүйл үрүү заалаа. Радараас секунтын давтамжтай дохио дугарч бидний байгаа газраас хорин километрт Харийнханыг орж ирсэнийг мэдэгдэж байв.

Би бусадтай адил сууж тайвшрахыг оролдсон ч үе үе радарлуу харан тогтож сууж чадсангүй. Эцэст нь хөлөг онгоц төвөөс арван километр холдлоо гэснийг хараад нэг сэтгэл тайвширав.

- Өнөөдөртөө гарсаны хэрэггүй. Нэг өдрийн маань ажил нурлаа гээд ширээ цохив.

- Одоо гараад ургамлуудыг оруулаад ирж болохгүй гэж үү?

- Хэтэрхий аз туршсан хэрэг болно.Тэд нэг газараа дахин ирнэ. Маргаашыг хүлээхээс өөр арга байхгүй гээд Докторыг өрөөрүүгээ ороход түүний туслах хана тогшин чимээ гаргаж суусааар үлдэв.

Бид хий дэмий л бие биенийгээ харан суув.

- За за тэгвэл амралтын өдөр болох шив дээ. Юу хийх талаар санаа оноо байна уу? гэсэн асуулт Батлэлээс гарсан ч хэн ч хариулсангүй. Зөвхөн өөр хоорондоо хэдэн үг солилцосоор өдрийг өнгөрөөв. Үе үе радарлуу харах авч Радар тайван байдал уруу шилжжээ.

Хайран нэг өдөр ингэж өнгөрөх гэж хэрэв Хүүрүүд гарж ирээгүй байсан бол би Сатуснуудыг бүгдийг нь онох байсан ч юм бил үү? ядаж л үр дүнтэй өнгөрөх байсан. Гурван цаг өнгөрөхөд дахин онгоц явсангүй. Магадгүй тэр аль хэдийн хотдоо очичихсон байх л даа . Өнөөдрийг зүгээр өнгрөөж чадахгүй нь гарж хаясан Сатуснуудаа авчирах хэрэгтэй.

- Би лав ингээд суугаад байж чадахгүй нь. Гарч цэцэгнүүдээ орууллаа. Надтай цуг явах хүн байна уу? гэхэд тэд надтай адилхан бодолтой байсан бололтой хоёр охиноос бусад нь зөвшөөрөв. Биднийг хувцасаа өмсөж байх зуур туслах эсргүүцэж бидэнд болохгүй хэмээн сануулахыг хүссэн бололтой хий дэмий гараа савчаад Докторын өрөө үрүү орох гэсэн ч аз болж Доктор өрөөгөө дотроос нь цоочилжээ.

Амьсгалах багаа зүүгээд эхний хаалгаруу нэвтэртэл туслах болон хоёр охин хаалганы гаднаас сандралдан тогшиж Радарлуу заав.

Би ямар тэнэг юм бэ? Нэг минутын өмнө гарсан бол бид бүгд дуусах байж. Миний шийдвэр буруу байж. Надад тэвчээр алга гэж үү? Би бүгдийнх нь амийг эрсдүүлэх зүйлд оруулах гэж байж. Арай ч дээ.

Бид хувцасаа тайлан таван минутын өмнө хаана байсан тэндээ эргэн очиж суулаа. Жинж, Зиел хоёр биднийг буруутгасангүй цуг дуугүй л суув. Харин би өөрийгөө буруутгасаар.

Радарын дохио улам чангарч харвал тэд яг бидний дээгүүр явж байгаа нь харагдав. Тэд энэ хөлөгт хэдүүлээ байгаа бол? Тэдэнд өрөвдөх сэтгэл гэж байдаг болов уу? Ээж намайг хайралдаг шиг тэд бие биенийгээ хайралдаг болов уу? Бие биетэйгээ хэр эелдэг харьцдаг бол? Ернө эелдэг харилцааны тухай мэдэх болов уу? гэсэн ээлж дараалсан асуултууд толгойнд орж ирэв.

Тэд холдон явж Радарын дохио алга болсон ч гучин минутын дараа тэд ахин гарч ирж холуур тойрон өнгөрөхөд Доктор амарж ханасан бололтой гарч ирэв. Өглөөний уур нь ул мөргүй алга болж хэвийн төрхөндөө оржээ.

Тэр ширээний ард суугаад заазуур гарган үлдсэн хоёр Сатусын нэгийг шилэн хоргоноос гарган цавчилав

- Хэрэв Хүүрүүд биднийг олчихвол алах уу?

- Тэд алдаггүй юм, илүү хэрцгийгээр гэж хэлэхдээ түүний цавчилт чангарав.

- Хорьж тарчлаадаг биз гээд Сатусын сүүл хүртэл цавчихад хэсэг бүрээс нь ногоон шингэн асгарч ширээг будав.

- Юу гэсэн үг вэ?

- Тэд дөрвөн жилийн өмнөх тулаанаар манай нэг хөлгийг эзэлж тэнд байсан хэдэн хүнийг алалгүй хорьсон юм.

- Тэгээд тэднийг суллахыг оролдоогүй юм уу?

- Би гуйсаан. Генерал Блүгээс бүр Зөвлөлөөс ч гуйж үзсэн.

Тэр үлдсэн ганц Сатусыг аван тасдаж эхлэв.

- Гэвч хэн нь ч зөвшөөрөөгүй.

- Яагаад?

- Учир нь дөрөвхөн хүн авархийн тулд илүү олон хүний амь нас эрсдэх аюултай. Дээрээс нь онгоц, зэвсэг гээд олон зүйл хохиролд автах учир хүүгээ үхсэнд тооцон мартахыг санал болгосон юм.

- Тэнд хүү чинь байсан хэрэг үү? гэж Батлел асуухад Жинж

- Тэгээд хүү чинь үхсэн үү?

Түүний хоёр дахь Сатус аль хэдийн зүссэн талх шиг болон хувирчээ.

- Түүнийг одоо хүртэл хаа нэгтээ амьд гэдэгт би итгэдэг.

- Та хүүгээ аврахын тулд юу ч хийгээгүй хэрэг үү? гэж намайг асуухад

- Мартаж үз. Хийсэн ч ямар ч нэмэргүй.

Түүний энэ хариулт өөрийгөө хэн болохийг таниулав. Хөгшин хэдий ухаалаг ч хулчигар юм. Аль эсвэл хүүдээ хайргүй хэрэг үү? Түүний энэ үг надаас бусдыг нь ч цочирдуулжээ.

- Хэрэв тэр одоо хүртэл амьд юм бол бид яагаад оролдоод үзэж болохгүй гэж?

Түүний уурыг бид дахиад хүргэсэн бололтой.

- Түрүүн хэлсэн. Илүү их хүний амь насыг авж одох аюултай.

- Оролдоод үзэ… миний хэлэхийг тасдаад

- Хэрэггүй би зөвлөлийнхөнөөс зөрж хүүгээ аврах гэж үзсэн гэхдээ миний авч ирсэн цэргүүд бүгд үхсэн.

хүмүүсийг мартах хэрэгтэй байх.

Биднийг ирж авах СА01 онгоцийг хүлээн сууж байна. Энд хэдийн арван нэг хоножээ. Мэргэжилийн буучид шиг буудаж чадна гэж хэлэхгүй ч сургуулилт хийдэг жирийн цэргүүдээс илүү буудаж чаддаг болсон. Буудах болгондоо Сатусын ам уруу бууддаг болсон. Докторын хэлсэнээр тэд хөдөлдөггүй ч Хөдөлгөөнт байг ялгаагүй буудаж л таарна. Энэ нуувчыг тойроод гурван километр газар бараг нэг ч Сатус үлдээгүй байх. Ихэнхийг нь буудаад үлдсэнийг нь түүж судалгаандаа хэргэлсэн одоо бидэнд Мөнхрүү авч явах гурван зуун ширхэг боодолтой амьд Сатуснууд Хөлгийг хүлээгээд л байж байна.

Энд ирсэнээс хойш хоёр дахь өдрийн ярианаас болж Доктор болон бид нарын хоорондын харилцаа бараг байхгүй болсон. Тэр бидэнд тушаал өгөхдөө л ам нээдэг. Харин бид “ойлголоо” “за” “тийм ээ” гэх үгсээр л харилцсан. Тэр бидэнд уурлаж байсан ч цаад сэтгэл нь бидэнд сайн байсан.

Үүний хажуугаар би гэр бүлийнхэндээ болон үлдсэн хэсэгтээ санаа зовсоор ирсэн. Шөнө унтах болгондоо тэдний тухай бодож тэднийг яажшуухан байгаа талаар Жинж юм уу, Батлелтай ярилцаж байсан. Тэд бидний хийх ажилыг хийж, бидний оронд зодуулж бас Тистелийн хэлдэгээр бидний хоолыг идэж байгаа байх. Хэрэв Хүүрүүд дайралт хийсэн бол яах вэ? тэднийг сансарын флот уруу авж явсан бол? арай тэд хүүрүүдийн юм уу нутаг нэгтүүдийнхээ суманд үхсэн бол яах вэ? үгүй ээ тийм юм болохгүй болох ч үгүй биз.

Сатуснууд найгаж биднийг их гариг уруу минь авч явах хөлөг газар буув. Бүгд нуувчаас гаран арав арван ширхэгтэй боодол Сатуснуудыг хөлөг үрүү зөөж дуусахад Доктор бүхнийг шалгаж үзээд хаалгыг хаан гарынхаа хээг уншуулан түгжив.

Хөлөгт урьдын адил хоёр цэрэг байсангүй зөвхөн хоёр нисгэгч л урд сууж бүхээгий хаалганы завсараар харагдав. Доктор орж ирээд хөлгийн их хэсгийг хянаж явдаг цэрэг байхгүйг анзаарчээ.

- Өнөө хоёр залуу яагаа вэ? гэж нисгэгчийн бүхээгрүү хандан хэлэв.

- Эрхэмээ Хүүрүүд дайралт хийсэн одоо бүгд онцгой байдалд байгаа.

Доктор хүртэл сандралд оров. Миний бодсон үнэн байж. Хэрэв хүүрүүд дайрсан юм бол үлдсэн найзууд маань сансарын флот уруу явсан нь ойлгомжтой биднийг очиход тэр дор нь авж явах биз. Хамгийн гол нь тэд минь амьд л байгаасай. Өөр хүсэх юм алга.

- Хэзээ? Хэр их хохирол учирсан бэ? гэж Доктор Клүбэн асуув.

- Гурав хоногын өмнө Хүүрүүд бидний нэг хөлгийг устгасан харин манайхан тэдний хөлөгт хариу цохилт хийж байгаа гэсэн мэдээлэл саяхан авсаан эрхэмээ.

- Бид нарын үлдсэн хэсэг яасныг мэдэхгүй биз? гэж намайг асуухад

- Тиймэрхүү зүйлийг сайн мэдэхгүй ээ гэх хариу дуулдав.

- Мэдсэн ч хэлэхгүй биз хэмээн Батлел шивнэлээ.

Хүлгийн чичирхийлэл гадаргаас хүчээ аван хөөрсөнийг илтгэв.

Одоо бид юу хийх вэ? Юуны өмнө Мөнхрүү очтол энэ хөлөгт хоёр цаг гаруй хүлээх. Тэгээд дараа нь дараа нь яг яах вэ? Үгүй би өөрийгөө хэтэрхий эрх чөлөөтэй юм шиг бодож. Очоод л А17 юм уу өөр нэгний тушаалыг даган явна. Хэрэв тушаалыг зөрчихийг оролдвол ээж болон өвөө маань бүр дордоно. Үхэж ч магад. Тэдэнтэй сансарын флот дээр уулзана гэж найдахаас өөр сонголт байхгүй.

Бидний хэн нь ч тэдний тухай санаа зовож байгаагаагаа ил гаргахийг хүсээгүй бололтой. Хэний ч дуу гарсангүй. Гэхдээ нүд нь бүхнийг гэрчилж байлаа. Доктор, туслах хоёрын нүд ч хувьсжээ.

Хоёр цаг ямар удаан өнгөрдгийг өөрийн эрхгүй ойлгож авав.

Хөлөг их газар дээр буусан бололтой доргилт үүсгэв. Тистел, Хишиг болон бусад нөхөдөө зааланд байгааг нь харахыг, зөөлөн хөрсөн дээр хөл тавихийг хүсэв.

Миний хүсэл талаар болсон бололтой. Хаалга онгойход бидний хөлөг үрүү том булчинлаг биетэй дөрвөлжин царайтай хижээл насны цагаан хувцастай эр орж ирэв. Түүний хялтас цагаан тэгэхээр энэ хөлөгт, бидний өмнө Генерал юу хийж зогсож байгаа юм бол?

- Урвагсадын удмыханд мэнд хүргэе! харин Эрхэм Клүбэн та ямар хэрэг хийсэн ээ мэдэж байгаа. Үүнийг аваад яв гэж хэлж дуусаагүй байтал хоёр цэрэг орж ирээд Докторыг чирэн гарав.

- Яагаад Докторыг чирж байгаа юм бэ?

Тэр бидний дунд ирж суугаад

- Яагаад гэвэл Клүбэн ажиллаж байсан Урвагсадын удмынханыг оргуулж Күтрүү авж явсан учраас гэж хэлэхэд би чирэгдэн гарж яваа Докторлуу харахад түүнд гэмшсэн царай огт байсангүй. Тэрээр намайг өөрлүү нь харахыг мэдээд сэтгэл хангалуунаар инээмсэглэн одов. Тэр миний хүссэн юмыг зааж өгөхийн тулд л бидэнд мэдэгдүүлэхгүйгээр биднийг авч гарсан байдаг.

- Нисгэгчидийг гэж хэлэхэд буун дуу нисгэгчийн бүхээгт хоёр удаа тасхийв. Тэднийг алчихлаа гэж үү? яасан гэж Докторын тушаалыг дагасан учир уу? Хормын дотор хөлөгт сууж байсан биднийг айдас хүйдэс нөмрөн авлаа. Одоо бид нарын ээлж ирж.

- Нисгэгчийн гэр бүлийнхэнд Харийнханы суманд үрэгдэсэн гэж хэл.

Өөрсдөө алчихаад Хүүрүүдрүү чихлээ гэж үү. Энэ Генерал ч адгын новш юм даа.

- Та ямар хаа… гэж Жинжийг хэлж амжаагүй байтал түүний үсийг илбэнгээ

- Намайг Блү гэдэг. Та нарт одоо хүртэл нэр төрөө сэргээх боломж байгаа шүү.

Тэгэхээр нөгөө алдартай хэрцгий генерал нь энэ байх нь.

- Мэдээж үхэхээс өөр замаар шүү дээ.

- Яаж?

- Амархаан намайг дагаад яв гээд суудлаасаа босож хөогөөсөө гарав.

Бид бие биенрүүгээ харж толгой дохиод түүний араас гарлаа. Иргэн тойрон метр зузаан шилээр хүрээлэгдэжээ. Бид сансарын флотын үүдэн дээр байна.

СА01-д сууж явахдаа ододыг болон бусад гариг, сансарын огторгүйг харахийг хүссэн маань хэдийн биелжээ. Сансар огторгүйд түм буман одод гялалзаж, Мөнх гариг хөл дор минь харагдаж байлаа. Бидний байгаа төв сансарын флотыг тойроод гурван дайны хөлөг зогсоо зайгүй эргэлдэх ажээ. Тэдний зорилго нь хүүрүүдийн довтолгоог олж тогтоон тэднийг няцааж төв хөлгийг дайралтаас хамгаалах. Цааш хоёр хаалгыг өнгөрөн цагаан хонгилоор явж удирдалгын төв байрлуу орлоо.

Төсөөлж байснаас хоёр дахин том хоёр дахин хүнтэй ажээ. Дөрвөн давхар тойрог хэлбэрийн том зааланд бүгд л зогсоо зайгүй ажилсаар л. Нэг хэсэг нь онгоцийг залуурдаж, нэг хэсэг нь зэвсэгүүдийг удирдаж, нөгөө хэсэг нь зогсоо зайгүй дэлгэц харж ажиллаж байв. Газар дээрх шиг биднийг үзэн ядалтаар харж хорон үг шидэх хэн ч байсангүй.

Бид доошоо шатаар уруудан урагшалсаар хамгийн эцэст байх Генеаралын өрөөрүү оров. Тэр ширээн дээрээ очин суугаад

- Энэ өрөөг хөлгийн хаана байрсланыг нь мэдэж байна уу? гэхэд

- Хамгын урд бас хамгын доод хэсэгт байх гэж намайг хэлэхэд тэр шилэн ширээн дээрээ хөлөө ачиад

- Яг зөв Харийнхан бидэнрүү буудвал хамгийн эхэнд энэ хэсэг сүйрнэ. Тэгвэл яагаад заавал ч үгүй энэ хэсгийг сонгосныг мэдэх үү?

Тэр хариулт хүлээсэнгүй.

- Яагаад гэвэл тэр хүүрүүд хэзээ ч ийшээ дайрахгүй учраас

Тэр үүгээрээ юу харуулахыг хүсэв. Хүчирхэг зэр зэвсэг хөлөг онгоцоо гайхуулах гэж тэр үү?

- Гол асуудалдаа ороё. Та нар Доктортой цуг байх даа бидний зэвсэгийг сурсан гэж дууллаа. Урвагсадын удам хэзээ ч зэвсэг барьж болдоггүй гэдгийг та нар мэдэх үү?

- Докторын зөв байсан. Хэрвээ бид зэвсэг хэрэглэж сурахгүй юм бол яаж хүүрүүдийг алж, гавьяа байгуулж, нэр төрөө сэргээх юм бэ?

- Та нар дүрмээ мэддэггүй хэрэг үү? Эх орныхоо төлөө үхвэл нэр төр чинь сэргээгдэнэ гэдгийг

- Хэрэв үхчихвэл нэр төр ямар хэрэгтэй гэж Минто хэлэв.

- Гэр бүлийн чинь харьд цөлөгдсөн боолчлол үгүй болж иргээд хотдоо ирэн энгийн амьдарлаар амьдрах та нарт сайхан биш үү?

- Тэгэх ч тэд хэзээ ч аз жаргалтай амьдрахгүй. Учир нь тэд гэр бүлийнхээ нэг гишүүнийг дахин алдаж байна шүү дээ гэж Жинж хэлэв.

Би цонхруу харлаа. Цонхоор зөвхөн эцэс төгөсгөлгүй харанхуйг чимэх одод л харагдах ажээ.

Гэхдээ би амалсан шүү дээ. Ээж дээрээ иргэж очноо гэж. Би үхэж болохгүй. Ганцхан үхэх л биш шүү.

- Та нар зэвсэг сурсанаа азтайд тооц. Миний өгсөн даалгаврыг биелүүлэх аваас гэр бүлүүд чинь эрх чөлөөтэй болно. Тэгээд даалгаврыг хүлээж авах уу?

Хэн нэгэн миний залбирлыг сонссон бололтой. Би үхэхгүй ээж дээрээ очно. Бүгд зөвшөөрөв. Генерал эргэж хараад ханан дээр байх дэлгэц үрүү заан

- Гурав хоногын өмнө бидний нэг хөлгийг Хүүрүүд устгасан. Бид шуурхай ажиллаж тэдний нэг хөлөгийн удирдах шил үрүү хөнгөн гал нээсэн. Хөлөг одоо хүртэл ямар ч хөдөлгөөнгүй сансраар хөвсөөр байгаа. Бид хохирлоо нөхөхийн тулд тэр хөлгийг эзлэн авж өөрийн болгох ёстой гээд бидэн үрүү саарал нүдээрээ хараад

- Та нарын даалгвар энэ. Бид та нарыг тэр хөлөгт аваачина. Харин та нар тэр хөлгийг эзэлж авах ёстой. Ойлгомжтой юу?

- Та амлалтандаа хүрэх үү?

- Би амлалт өгдөггүй энэ бол тушаал. Тэр хөлгийг бүрэн бүтнээр нь эзлээд надад авчирах юм бол гэр бүлийнхэн чинь чөлөөтэй болно.

Бүгд над уруу харж толгой дохив. Би бусдыгаа төлөөлөн

- Бид явна аа. Харин танаас асууух нэг асуулт байна гэхэд тэр

- Хэлээч

- Үлдсэн Урвагсадын хүүхдүүд яасан бэ?

- Тэд миний өгсөн даалгаврыг биелүүлж яваад үхсэн. Энэ нь тэдэнд нэр төрийн хэрэг байсан гэв. Түүний нүүрэнд ямар ч хувирал байсангүй.

Үгүй ээ. Тийм байж таарахгүй. Өчигдөрхөн л цуг инээлдэж бие биенийхээ зовлонг хувааж үүрч байсан найзууд маань шүү дээ.

- Та худлаа яриж байна гэж хашгираад генералыг болгож өгөх санаатай дайртал тэр ширээн дээрээ ганцхан дартал аймшигтай их өвдөлт толгой болон ялтастай чихэнд минь ирэв. Тэсэлгүй чихээ барин хашгирахад бусад маань ч мөн адил өвдөлтөөсөө болж хашгирав. Өвдөлтөнд өөрийн эрхгүй өвдгөлтөл тэр ширээн дээрээс гараа авав. Тэр басамжлан инээгээд

- Та нарыг би одоо ч алж чадна. Яг л найзууд шиг чинь гэж хөхрөөд

- Ойлгосон бол эндээс зайлцгаа явж даалгавраа биелүүл.

Би цэрэгт ирсэнээс хойш хэсэг ганцаардсан харин дараа нь найзуудтай болж тэд маань миний гэр бүл шиг л ойр дотно байсан. Цуг инээлдэж, баясаж зодуулж загниулж байсан. Харин одоо тэд энэ хорвоо дээр байхгүй болж. Яагаад вэ? Тэднийг Хүүрүүд алав уу? аль эсвэл цэргүүд биш ээ энэ Генерал алав уу?

Хэзээ нэгэн цагт энэ новштой өөр газар таарвал яаж ийгээд зүйл дуусгана хэмээн дотор өш хонзонгын гал эзэмдэв. Нүдэнд үхсэн найзуудын маань царай харагдаж би заавал ч үгүй энэ новшыг…

Хаалга онгойж А17 орж ирэн биднийг Блүгийн өрөөнөөс гаргав.

А17 энд юу хийж яваа юм бэ? Мөнх дээр байхад А17 Доктортой цуг байсан. Биднийг хөлөгт суун дээшээ явахад тэр Докторт ёсолсон. Нисгэгчидийг алж, Докторыг хаашаа ч юм аваад явсан. А17 ямар нэгэн шийтгэл аваагүй хэрэг үү? аль эсвэл өөрийгөө нуусан байх.

Толгой чихний өвдөлт багассан ч өвдсөөр л. А17-тай ярилцахийг хүссэн ч өвдөлтөөс болоод хэл эвэлсэнгүй. Генералын өрөөнөөс гарж удирдах хэсгийг өнгөрж явсаар онгоцны хаа нэтэй харанхуй газар хүрч ирэв. Толгойны өвдөлтөөс болж ирэхэд байсан хянуур зан байхгүй болжээ. А17 гэрлийг асаахад ханаар дүүрэн зэвсэгүүд, хувцас, тэсрэх бөмбөг, амьсгалах бага гээд төрөл төрлөөрөө ярайв.

- Зэвсэгүүдээс хүссэнээ сонгоод тэр хувцаснаас өмсөөд амьсгалах багаа зүүгээд гараад ирээрэй би та аравт арван минут өгөе гээд гарав.

Миний нүдэнд сарны гэрэлд харагдах Хишигийн царай, Хар авсанд гурав хонож гарж ирээд ядарч туйлдсан Тистел, Хүүрүүдийн үхлийг харсандаа айсан Лиму, бие биенийхээ нүүрийг юу ч үгүй хөх няц болгочихоод инээмсэглэж байсан Габил Гасил хоёр, бараг юм яридаггүй Тасон… гээд бүгд миний нүдэнд ээлж дараалан харагдасаар л. Яг л амьд юм шиг, Тэд үхсэн ч миний сэтгэл зүрхэнд үүрд орших болно.

- Гутраад яахав. Тэд биднийг сайн явж нэр төрөө хамгаалж үлдээсэй л гэж хүссэн байх зэвсэгээ сонгоод явж гэр бүлийнхээ нэр төрийг сэргээцгээе гэх Зхалогын үг бүгдэд урам оруулав.

Би тэднийг хичнээн дурсан санасан ч амь орохгүй тийм учраас одоо амьд үлдсэн бусдынхаа төлөө болон, ээж өвөө хоёрынхоо төлөө байх цаг нь ирсэн.

Өлгөөтэй байсан хослол, гуталыг өмсөөд жирийн сумаар бууддаг хоёр гар буу, лазераар бууддаг нэг гар буу таван дайз сум авав. Тэсрэх бөмбөг хэрэггүй ачаа л болно аюгүй бол өөрсдөө дэлбэрч үхнэ гээд хэн ч гар хүрсэнгүй. Дараа нь амьсгалах бага авав. Энэ бага Күт дээр зүүж байсныг бодвол хамаагүй авсаархан яг л амны хаалт шиг хэлбэртэй юм. Бүгд хувьдаа бэлэн болоод гарахад А17 биднийг хөлөгрүү хүргэв. Бид суухад А17

- Одоо та нар өнгөрсөн бүхнийг март. Найзуудаа болон Докторыг март тэд та нарт байгаагүй та нар ч тэднийг мэдэхгүй.

- Та биднийг нууц… гэхэд тэр ойлгосон бололтой долоовор хуруугаа уруулдаа наагаад дараа нь чихэн дахь ялтасруугаа заав. Тийм л дээ биднийг сонсож байж магадгүй. Түүнээс бидийг нууцаар Күтрүү гаргсан уу гэж асуувал хэн нэгэн хормын дотор ирээд нисгэгчид шиг алах байлгүй.

Тэр толгой дохив.

- Та нар тэр хөлөгт ороод Хүүр харагдах л юм бол буудаарай. Хүүрүүд зэвсэггүй байсан ч гэсэн хамаагүй шууд л бууд. Тийм та нар хэрэв салж явахаар болвол, аль эсвэл нэгнийгээ алдвал ялтасаараа дамжуулан хоорондоо ярилцаарай. Удирдлагаас та хэдийн хялтасыг холбосон байгаа. Асуух юм байна уу?

- Бид амьд иргэж ирэх болов уу? гэж Лорен цөхрөнгөө баран асуув.

- Тэрийг та нар л мэднэ.

- Даалгавраа амжилттай биелүүлчих юм бол яаж мэдэгдэх вэ?

- Зүгээр л бид хийчихлээ биднийг ав гэхэд болно. Тэд сонсож байгаа. Би та нарыг амьдаар чинь харахыг хүсэж байгаа шүү гээд хөлгөөс буун хаалгыг хааж явах дохио өгөөд яг л Докторт ёсолж байсан шиг бидэнд ёслох нь цонхоор харагдав.

Анхандаа А17 бидэнийг ахлахдаа чангааар ханддаг байсан. Өдөр ирэх тусам түүний сэтгэл бага багаар зөөлөрсөөр сүүлдээ бидний төлөө биднийг нууцаар гаргасан байна шүү дээ.

Өмнөх СА01 шиг удаан байсангүй. Хөлөг хөөрч нисэхэд арван секунд ч болсонгүй. Бидэнд ч мэдрэгдсэнгүй цонхоор харвал эх гаригийн наана харагдах Сансарын флот жижгэрч эхлэхэд миний бодол өөрчлөгдөв.

Хишгийн ээжийг чөлөөлсөн болов уу? Одоо тэр хэдий эрх чөлөөтэй, урвагсадын удам хэмээн гадуурхагдахгүй ч тэр эмэгтэй цааш амьдрах болов уу? Түүнд байсан бүх зүйл байхгүй болсон. Нөхөр нь манай ааваас болж цаазлуулсан, хоёр хүү нь цэргүүдэд зодуулан амь үрэгдсэн, харин охин нь хүүрүүдийн юм уу генералын гарт амиа алдсан. Тэд дайнд яваагүй зааландааа үхсэн байж ч болно. Биднийг нууцаар байхгүй болсоныг мэдээд тэднээс хаашаа явсан тухай байцааж алсан бол би өөрийгөө л буруутгана.

- Бид таван минутын дараа Харийнханы хөлөг дээр очих болно хэмээн нисгэгч хэлэв.

- Хэрэв тэднийг Генерал биднийг хайчисан тухай байцааж дараа нь өөрийн гараар алсан бол яах вэ?

- Тэгвэл би Генералыг алж байж санаа амарна хэмээн Лорен чангаар хэлэв.

Удирдлагаас хэн нэгэн биднийг сонсож л байгаа байх гэхдээ юу ч хийхгүй байхийг бодвол тийм ч ноцтой юм яриагүй гэж үзэж байгаа бололтой.

Мөнх гариг ч гэсэн жижгирсээр жижигхэн бөмбөг шиг болж харагдана.

- Тэднийг Генерал алсан ч бай Хүүрүүд алсан ч бай тэд нэгэнт үхсэн одоо түүнийг мартацгаая. Дараа нь бидэнд түүнийг дурсах цаг хангалттай гарна. Одоо бид амьд байх ёстой. Хэн нь ч үхэхгүй гэж Зхалог хэлэхэд Нисгэгч

- Гарахад чинь нэг минут дутуу байна бэлдэцгээ гэв.

Цонхоор харвал алсад харагдах хөдөлгөөнгүй болсон саарал өнгийн хөлөг харагдав.

Зхало нэг автомат гартаа бариж нэг тэсрэх сумаар бууддаг буу хойноо үүрчээ. Хоёр охин болох Жинж, Зиел хоёр гар буу болон утаа гаргадаг бөмбөг авжээ. Батлел, Лорен, Минто, Каму, Полна, Мичес нар нэг нэг автомат нэг нэг лазераар бууддаг гар буу авжээ.

Хөлөг бага зэргийн доргилт үүсгэв.

- Хөлгийн хаалганы хажууд ирлээ. Хаалга онгорхой байгаа. Гараад тэдний хаалгыг нээгээд түргэн ор гэж багаа зүүхдээ нисгэгч хашиграв.

Сэтгэгдэл үлдээгээрэй баярлалаа. Facebook Blogger



( Сэтгэгдэл бичих? | Роман, тууж | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 70 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


khuv5-045.JPG
Хэмжээс: 600x450 88k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2609


art_12.jpg
Хэмжээс: 600x430 131k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3446

Анхны цас 2005 он
Замын хөдөлгөөн
Хэмжээс: 600x450 107k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3000


Агуулга
Ням, 2017.09.24
· Б.Мянганмягмар : Годог хүлээхгүй
· Б.Мянганмягмар : Дэлхийн чанд
· Б.Мянганмягмар : Нүүдэлч
Мягмар, 2017.09.12
· Н.Тайванжаргал : Хань
· Н.Тайванжаргал : Газрын чимээ
Лхагва, 2017.09.06
· Ш.Батцэцэг : Дүүмэдхэн
Лхагва, 2017.08.16
· С.Улаанхүү : Ерөөл бэлэглэмээр хань минь
Даваа, 2017.07.17
· Б.Улаанхүү : Хэнд ч алдаагүй нууц минь
· Б.Улаанхүү : Дурсамж өгүүллэг
Мягмар, 2017.06.13
· Н.Тайванжаргал : Үүрд үлдмээрээ
· Н.Тайванжаргал: Ачлалт аав ээж хоёр минь
· Н.Тайванжаргал : Би гэнэн байсан
Даваа, 2017.06.12
· Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
· Шуурайн Солонго : НОМОО ЯАЖ ГАРГАХ ВЭ ГЭЖ ОЛОН ХҮН АСУУХ ЮМ. ТЭДГЭЭР ХҮМҮҮСТ БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨ БИЧЛЭЭ.
· Шуурайн Солонго : "Хуучин нөхөр" өгүүллэг
· Э.Ариунболд : Сарны туяанд үүлс сэвсийн царцаж
· Э.Ариунболд : Үүрийн гэгээг нэн таатай утгая хэмээн ...
· Э.Ариунболд : Уушийн газар үүдээ барьж ...
· Э.Ариунболд : Исэргэн салхи хацар сэлэмдэн ...
· Э.Ариунболд: Аясын салхи үсийг чинь хийлдэхэд уянгат аяз ...
· Э.Ариунболд: Аян замд бие зүдрэвч
· Энх-Амгалан овогт Ариунболд
Баасан, 2017.06.09
· Ш. Азжаргал : МИНИЙ ЭЦСИЙН ЗОГСООЛ
Даваа, 2016.12.19
· Диваажин
Бямба, 2016.11.19
· Н.Тайванжаргал : Мод яг хүн шиг
· Н.Тайванжаргал : Аавдаа би залбирнаа
Мягмар, 2016.10.25
· Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
· Үндэсний дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү : ГАЛ ШАРЫН УДАМ ШҮҮ ДЭЭ
· Б.Улаанхүү : Зүүн голын минь унага шүү дээ
· Б.Улаанхүү: Сансарын удамтай монгол морио
· Хүслийн цагаан мананд төөрүүлж явах сайхан
· Б.Улаанхүү : Ясанд минь тултал шингэсэн язгуурын дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү: Завхан зогсоо уулын, зоригт хурдан ажнай минь
Пүрэв, 2016.10.20
· Миний ээж
Даваа, 2016.10.17
· Хожимдсон ухаарал
Даваа, 2016.10.10
· Зохиолч Лувсангийн Пүрэвдоржийн товч намтар
· Шуурайн Солонго : ХАМААТАН
· Шуурайн Солонго : БҮЖИН ҮР
· Б.Төгсгэрэл : Энгүй ачтан ээжүүдэд

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn