Дэвэн нисэх шувууд нь эргэж буухын хүслэнтэй Дэнж дүүрсэн их ус нь үүрдийн мөнгөн долгиотой Орон зайнаас хальж орчлонг нөмрөхөөр зүтгэхдээ Он цагийг хэдийн элээж ирээдүйг зорьсон
Мөнхийн давалгаа нь тэнгэрийн энтэй Мөнгөн долгиот баяннуур аа Энхийн цагийн төрх нь Ганган байгалийн өнгөтэй баяннуураа
Долгиот намуухан Баяннууранд минь шувууд нь жаргалтай Домгийн азарга шилгээсэн газар нь унага төрж тэнцсэн Амны цангаа тайлах их увьдас нь Амьдралыг үл зогсоох мөнхийн рашаан амттай
Сурагт маргазаас гүйж ирсэн адуун сүрэг нь Шувууды нь цочоолгүй шумбаж ундаалдаг Шаргал манханы шанханд хүрсэн давалгаа нь Сант хайрханы дүр туссан мөнгөн долгиотой
Н.Тайванжаргал
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Чойжин ламын сүм музей 600x450 77k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5608
IMG_1097.jpg 600x2101 362k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5358
khongor053.jpg 600x488 100k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5905
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: