Ядуу Дорж нэртэй
Ядруухан нэгэн эр байжээ
Янжин гэдэг эхнэртэйгээ
Яйран болсон гэртээ
Хэдэн хүүхдийнхээ хамтаар
Халуун ам бүлээрээ амьдардаг байв
Хамгийн том охин Гэрэл нь
Хот газар бараадаж
Сургууль соёлд шамдахаар болжээ
Их дээд сургуульд суралцаж
Эрдэм мэдлэгээ дээшлүүлэхээр болжээ
Дорж охиноо аваад
Догь байрын хувцсаа өмсөөд
Доголон ганц мориныхоо мөнгөөр
Дорно зүгийг зорин явлаа
Улаанбаатарын их чимээнд
Унтах нойрноосоо тэд сэрлээ
“Маргааш өглөө хоёулаа
Мэргэжил юугаа сонгоё
Магадтай миний охин
Магнайгаа тэнийтэл баярлах биз” гэж
Дорж охиндоо хэлээд
Дүүгийндээ ирж амарч авлаа
Их сургууль авахын төлөөх тэмцэл
Энд тэндгүй өрнөөстэй
Илүү оноотой юм хойно
Эндээ хоёул амарч сууя
Ингэж Дорж хэлээд
Инээмсэглэл тодруулан тухлан суулаа
Очерын бараанд дугаарлах аятай
Ойчиж зарим нь гэмтээд авна
Орой үдэшгүй нудчин байж
Орилох ч тэнхэлгүй сөхрөн сууна
Эцсийн дүндээ хуваарь нь цөөрсөөр
Доржийн Гэрэл гэж дуудах нь тэр
Инээвхийлэн Дорж охины хамтаар
Дуудах танхим руу гүйн орлоо
Танхим дүүрэн хүмүүс шуугилдаж
Тээнэгэлзэх хүмүүс энд тэндгүй холхиостой
Гэтэл тэдний өмнүүр
Ганган хээнцэр нэгэн эмэгтэй
Гар утсаа чихэндээ наан
“За бүгдийг хэлсэн биз
Захиралд бас бүгдийг дуулгаарай
Охиныхоо төлөө гэж бодоод
Олигтойхон шиг юм өгнө шүү
Хайр нь эндээ хүлээж байя
Хамтдаа өгвөл зүгээр биз” гээд
Арьсан цүнхэндээ утсаа хийгээд
Ах аа, тантай ярилцах гэсэн юм” хэмээн
“Нөгөө ярьснаараа биз дээ
Нааштай хариу сонсоно гэдэгт
Байт итгэлтэй байгаа шүү
Бид хувьд бол таныг гомдоохгүй шүү” гэлээ
Ах хүү түүний хариуд
Ахин дахин толгой дохьлоо
Дорж очоод
“Дөнгөж сая биднийг дуудсан юм л даа
Энэ ангийг бид авъя
Энийг л хүлээж өчнөөн суулаа ах нь” гэвэл
“Ээдээ ах минь бүтэхгүй нь бололтой
Энэ ангийг авахад
Энэ оноо хүрэхгүй нь
Энэний дараа дуудахаар ороод ир дээ” гэв
Түгжчин байж Дорж
“Тэгээд миний дүү
Яах ч арга байхгүй гэж үү
Тэр ангид л сурах гэж охин минь
Тэр холоос ирсэн юм
Оноо нь тэнцсэн болохоор л
Онож нэрийг нь дуудсан биш үү” гэтэл
“Ах минь би танд хэлээд байна шүү дээ
Андуурал гарсан бололтой” гээд гаргалаа
Охины нулимс мэлмэрэн гарч
Олиггүйгээсээ боллоо гэж өөрийгөө буруутгав
Хн, доожоогүй ч амьтан бол доо би гэж
Дорж өөрийгөө зүхлээ
Дэндүү их харамссандаа
“Дахиад нэг гуйгаад үзье тэгэх үү
Гуйгаад байвал бүтчих ч магад” гээд
Гэрэл охин аавтайгаа
Гэдрэг буцлаа
Гэтэл юу харсан гээ
Сандал дээр тухлан суусан
Саяын тэр бүдүүн эр
Сарнай шиг гоёсон өнөөх эмэгтэйгээс
Сая сая доллар аваад халаасалж байх нь тэр
Бүдүүн эр ийш тийш
Бүлтгэр нүдээ эргэлдүүлэн харж
Бусдад мэдэгдэхгүй гэсэндээ
Булхайгаа нуух гэж хичээж байлаа
Дорж, Гэрэл хоёул
Дааж ядсан их гомдолд автавч
Даанч хэндээ гомдохоо мэдэлгүй
Дэмий л дотроо мэгшинэ
Өөрийн хүссэн ангиа авч чадаагүйдээ
Өөрийн эрхгүй уйлмаар байвч
Өр зүрхэндээ аавыгаа өрөвдөн
Өчиг үгүй инээх аядлаа
Дараа жил би заавал авна даа хэмээн
Дотроо бас бодсоор явлаа
Уй гунигаа дотроо нууж
Ухаарал хайрласан амьдрал чамд баярлалаа гэж
Гэнэн дэврүүн сэтгэлдээ
Гэрэл охин бодсоор
Гэрийн зүг жолоогоо заллаа
/...Б.Батцэцэг.../
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Надаа ч бас байна Хэмжээс: 600x800 147k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5506
uvl-042.JPG Хэмжээс: 600x800 229k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4169
khuv5-004.JPG Хэмжээс: 600x450 61k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3752
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: