|
|
Шүлэг: Диваажингийн эзэн
Оруулсан admin on 2006-01-16 11:17:17 (7789 уншсан)
Итали гаралтай, цагаачны хүү, эгэл нэгэн зуучлагчаас АНУ-ын гурван аварга компаний нэг “Крайс-лер”-корпорацийг сүйрлийн эрмэгээс авран, хоёр ч корпо-рацийгдэлхийд тэргүүлэгч болгож чадсан энэ хүнийг Ли Якокка гэдэг. Тэрбээр нэгэнтээ дэлхийн суут хүмүүс болох Р.Рейган, Ромын хамба лам, Ж.Буш, М.Горбачев нартай нэр хүндээрээ эн зэрэгцэн, өнөөдөр ч дэлхийн бүх менежментийн сургуулийн хичээлийн үндсэн жишээ болсоор байна. Түүний эцэг Никола Якокка 1902 онд ядуу тарчигхан, 12-хон настайдаа цор ганцаар АНУ-д иржээ. Тэр шаргуу хөдөлмө-рийн дүнд Пенсильвани му-жийн Аллентаунд суурьшин, зуушийн газар ажиллуулж байсан бол сүүлд олон кино театр, үйлдвэрүүдтэй болж чадсан ясны менежер хүн юм. 1924 оны аравдугаар сарын 15-нд Ли Якоккаг төрөхөд эцэг нь нэг цахилгаан зуухтай, хэдэн өндөр сандалтай зуушны газар ажиллуулдаг байв. Багаасаа хөдөлмөрийн амт, хүн яаж амьдрах ёстойг ойлгосон аравхан настай жаал хүү Якокка өдөр бүр дэлгүүр рүү очиж, хүмүүсийн худалдан авсан барааг үүрэн гэрт нь хүргэж өгдөг байлаа. Ингэж л тэр ажлын гараагаа эхэлсэн юм. Їүний дараа жимс ногооны мухлагт 16 цагийн турш ажил-лаад хоёр доллар авдаг ажил хийж эхэлсэн байна. Тэрбээр сургуульд хүмүүстэй харьцаж суржээ. Бяцхан Якокка дунд сургуульд сурч байхдаа зохион бичлэг бичиж, жүжиг, мэтгэлцээний клубт хичээллэн, дайралдсан бүхнээ уншдаг байсан гэдэг. Энд тэр хүн өөрийн хөдөлмөрөөр л хүндлэл хүлээх замаа олох ёстойг ухаарсан юм. Ли Якокка ахлах сургууль төгсөхдөө 900 сурагчаас сурлагаараа долоодугаарт орж байлаа. Сургуулиа төгсөж, менежментийг ихэд сонирхон Лихайн их сургуульд элсэж, дөрвөн жил сэтгэл судлал, менежмент, техникийн ухаан судалжээ. Оюутан байхдаа хичээлийн хажуугаар “Браун энд уайт” сонинд ажилладаг байсан ба модны нүүрсээр ажилладаг хөдөлгүүртэй машин зохион бүтээсэн багштай хийсэн анхны ярилцлага нь “Асошиэйтэд прэсс” агентлагийн анхааралд өртөж, хэдэн зуун сонинд хэвлэгдсэн нь түүний анхны амжилт байлаа. Якоккагийн эцэг 1938 оны 60 морины хүчтэй Форд машинтай байсан нь залуу Якоккаг бишрүүлсэн юм. Тэгээд ч энэ хүсэлдээ хөтлөгдөн их сургуулиа төгсөөд, 1946 оны наймдугаар сард Форд мотор компанид мэргэжил дээш-лүүлэх есөн сарын инженерийн дадлага хийж, угсрах дамж-лагад дөрвөн сар ажиллажээ. Энэ бүхний эцэст тэрб инжене-рийн ажлаас залхаж, илүү их ухаан шаардсан зах зээл, борлуулалтын ажилд дурлаж, Принстонд авсан магистрийн зэргийнхээ ачаар борлуулал-тын албанд орон тоо хайх эрх олсон ба түүнийг “чи өөрөө аж-лаа олоорой” гэсэн гэдэг. Удалгүй Честерт дахь борлуу-лалтын албанд зуучлагч, хэсэг хугацааны дараа салбарын борлуулалтын албаны дарга болжээ. 1950-иад оны эдийн засгийн хямралын дараа “Форд моторс” машиныхаа ашиглалт, хүч чадлаас илүү аюулгүй байдалд анхаарах болсон ба энэ нь залуу Якоккад азаа турших боломж олгосон юм. Аюулгүй байдлыг хангахын тулд хянагч самбарт байрлуул-сан хиймэл дэр шиг зөөлөвчийг санаачлан, үүнийгээ хамгийн аюулгүй гэдгийг батлах хэрэг-тэй боллоо. Ингээд шинэ бүтээлээ танилцуулахаар худалдагчдын зөвлөгөөний танхимд мянга гаруй хүний өмнө залуу Якокка хайрцаг өндөг тэвэрсээр гарсан юм. Тэрбээр өндөр шатан дээр гарч зөөлөвч дэрэн дээр өндгөө хаяхад өндөг хагарахгүй байхаар төлөвлөж, ийнхүү хамгийн зөөлөн гэдгийг батлах ёстой байлаа. Гэвч санаснаар болсонгүй. Анхны өндөг газарт унасан ба, гурав дахь нь л бөмбөлөг дээр унасан хэдий ч хагарч орхив. Ингэсээр тав дахь нь азаар амжилттай болоход танхимд цуглагсад алга ташин хүлээж авсан боловч энэхүү сурталчилгаа нэгмөсөн талаар болсон байв. Энэ тухай Якокка хожим дурсахдаа “би тэр үед дахин хэзээ ч туршлагад өндөг хэрэглэхгүй, хоёрдугаарт хэзээ ч туршаагүй зүйлээрээ олны өмнө аз туршихгүй гэж өөртөө амласан” хэмээн ярьсан байдаг. Їүний дараа тэр борлуулалтын цоо шинэ арга сэдлээ. Якокка шинэ загварын Форд худалдан авах хүсэлтэй хүн болгонд өртгийн 20-хон хувийг эхэлж төлөөд машинаа аваад, дараа нь гурван жилийн дотор сар бүр 56 долларын суутгал хийж өрөө дарах боломж бүхий санаа сэдэн үүнийгээ “56 бас 56” гэж нэрлэсэн ба энэ нь санаанд оромгүй амжилт авчирч, борлуулалтаараа сүүл мушгиж явсан тэдний салбар гурван сарын дотор улсын хэмжээнд тэргүүлэх болов. Энэ төлөв-лөгөөг Фордын бүх салбар шүүрэн авч, нийт 75000 машин худалджээ. Ингэж тэр Вашинг-тоны тойргийн борлуулалтын эрхлэгч болж, хийж бүтээх эрч хүчтэй насандаа Якокка Честер дахь Фордын устгах үйлд-вэрийн нарийн бичгийн дарга Мери Маклиритай гэрлэлээ. Удалгүй орон даяар ачааны ба суудлын тэрэг борлуулах албаны дарга болж, 1960 оноос төрлийн авто тэргийг борлуулах ажлыг толгойлж эхлэв. Энэ эрчээрээ Ли Якокка менежер 36-хан насандаа дэлхийд хоёрт ордог том үйлдвэр болох “Форд”-ын ерөнхий эрхлэгч боллоо. Энэ үедээ тэр ойрын гурван сард юу хийхээ төлөвлөдөг байсан бол удалгүй холыг харж, 1987, 88 оны загваруудаа ямар байхыг эхэлсэн юм. Энэ үед Якокка11000 ажилчинтай бүгдтэй нь харилцаж чадахгүй учир тэднийг байлдан дагуулах, удирдагч байхын тулд уран илтгэгч байх ёстойг ухааран, уран илтгэлээр хичээллэж, гайхамшигтай амжилтад хүрсэн юм. Тэрбээр хоёр цагийн турш шууд, сонирхолтой ярьж чаддаг байлаа. Мустанг Ли Якокка 1960 онд Германаас “Кординал”-тай өрсөлдөхүйц машин үйлдвэр-лэх мөрөөдөл тээж ирлээ. Удсан ч үгүй алдарт “Мустанг”-ийг гаргасан юм. Тэрбээр “Мустанг ямар ч чиглэлд давхиж байсан зөв л чиглэлд давхих болно гэдэгт би гүнээ итгэж байгаа” хэмээн ярьж байлаа. Мустанг түүнд асар их нэр хүнд, амжилт авчирлаа. Худалдаанд гарсных нь эхний амралтын өдөр гэхэд Фордын зуучлах газар Мустангийг захиалсан дөрвөн сая хүн бүртгүүлсэн байлаа. Олон жилийн дараа гэж мөрөөдөж байсан гэнэт хэдэн хувь давж биеллээ. Якокка Мустангийг жолоодоход уян, үнэ нь хямд, олон хувилбартай бүтээсэн болохоор Америкийн худалдан авагчдын 2/3-ыг хангах боломжтой байв. Жилд 417 мянган Мустанг зарах төлөв-лөгөөтэй байсан нь Калифорны нэгэн залуу бүхээг нь онгойдог гоёмсог улаан Мустанг худалдан авснаар 418812 дахь нь болж 417174 зарагдсан Фолькомын амжилтыг эвдэв. Мустанг дангаараа 1964 оны ханшаар 1,1 тэр бум долларын ашиг оруулжээ. Мустанг эзэмшигчдийн зуу зуун клуб байгуулагдаж, байгууллагууд бараагаа “Мустанг шиг амархан зарагддаг” хэмээн сурталчилах боллоо. Ингээд Мустанг 1, 2 төслийг амжилттай хэрэгжүүлс-нийхээ ачаар 1965 онд Ли Якокка суудлын болон ачааны тэрэг эрхэлсэн дэд ерөнхий-лөгч боллоо. Гайхамшигт сурталчилгаа Дахиад л нэг сорилт. Форд корпорацийн шинэхэн загвар болох Меркьюри-Кугуар, Меркьюри маркиз загварын суудлын тэрэгнүүдээ яаж гайхмшигтайгаар сурталчилах вэ гэдэг нэг л бодол түүний толгойд эргэлдэж байв. Арга оллоо. 1966 оны есдүгээр сард “Индепензанс” хөлөг онгоцыг өдөрт 44 мянган доллараар хөлслөн, олон зуун худалдан авагчид ба сонирхогчдыг суулган далайд гарлаа. Эзгүй далан дунд ороод товлосон цагтаа гэнэт олон мянган бөмбөлгийг агаарт нисгэн араас нь “Мерькьюри маркиз” загвараа гэнэт гарган худалдан авагчиддаа сюрприз барив. Явсаар Сент-томас арал дээр өнгө өнгийн чийдэнгээр гэрэлтүүлсэн эрэгт хоёрдугаар дайны үеийн дисантын онгоц газардан, дамнуургаа буулга-хад гялалзсан хун цагаан “Кугуар”, араас нь алдарт дуучин Вик Домане гарч ирж ая дуугаа өргөв. Энэ гайхамшигт сурталчилгааг өнөөдөр ч хүмүүс бишрэн ярьцгаадаг. Марк -3 1960-аад онд борлогдох гэж байдаггүй Тандерберд загварууд байлаа. Тэр үед Якокка Канадад, зочид буудлын өрөөнийхөө орон дээр хэвтээж байгаад гайхалтай санаа олсон гэдэг. Гэнэтхэн утсаа шүүрэн авч, ерөнхий хийц урлаач Жим Бординатад Ролсс-Ройсийн ус хөргөгчийг Тандербердэд тави-хыг тушаажээ. Ингэж 1964 оны дөрөвдүгээр сард Тандербер-дийн суурин дээр алдарт “Марк-3” загварыг бүтээсэн юм. Эхний жилд л энэ загвараараа Якоккагийн “Кадиллак-Эль-даро”-г гүйцэх мөрөөдөл биелж түүнээс дахин давлаа. Энэ амжилтынхаа дараа тэр “Намайг анхаарч үзмээр хүн гэдгийг Мустанг харуулсан бол хийморьтой хүн болохыг минь Марк-3 баталлаа“хэмээн ярьжээ. Энэ нөр их хөдөл-мөрийн дараа тэр 1970 оны арван хоёрдугаар сарын ар-ванд тэсч ядан хүлээсэн “Форд” компаний ерөнхийлөгчийн албыг авлаа. Энэ үед Якокка 432 мянган ажилчин, 3,5 тэр бумаас давсан цалингийн сантай, зөвхөн хойд Америкд л гэхэд 2,5 сая суудлын, 750 мянган ачааны тэрэг үйлдвэр-лэдэг, 1970 оны борлуулалтын дүн 14,9 тэрбум доллард хүрч, ашиг нь 515 сая болсон их үйлдвэр, бүхэл бүтэн дэлхийн хэмжээний сүлжээг нуруун дээрээ үүрлээ. Гэвч тэр амжил-тдаа сэтгэл хангалуун байсан-гүй. Їйлдвэрлэлийн зардалыг багасгахын тулд маш их өөрч-лөлт хийж, 1974 онд л гэхэд тэр үйлдвэрийн тоног төхөөрөм-жийн шинэчлэлийг үйлдвэр-лэлээ ганц ч цаг зогсоохгүйгээр зөвхөн амралтын өдрөөр хийж амжуулсан юм. Ачаа тээвэр-лэлтийг шигүү болгож, зардлыг хоёр дахин бууруулав. Їйлд-вэрийн бүх алдагдалтай хэсгүүдээс хагацах төлөвлөгөө боловсруулж, алдагдалтай 20-иод хэсгээс салав. Тэр бүх юманд санаа тавьж байлаа. Компанийхаа төрөл бүрийн загваруудыг сайн мэдэж авахын тулд өдөр бүр ажлаа тараад шинэ загварын машин унаж явдаг байв. Гэхдээ тэр энэ их ажлын хажуугаар ар гэрээ хэзээ ч орхиогүй юм. Албан ажлаар явахаас бусад үед чөлөөт цагаа гэр бүлдээ бүрэн зориулна. Амралтын өдрүүдэд ч тэр ням гарагийг орой болохоос нааш цүнхтэй бичиг цаасандаа огтхон ч хүрдэггүй байв. Тэр ингэж өөрийн өндөрлөгт хүрч чадлаа. Тэгээд ч “Эцсийн бүлэгт би оргилд нь гарчихсан болохоор ч тэрүү, ер нь ингэж яарахын хэрэгггүй байж дээ гэж бодлоо. 50 насны босгыг алхаж яваа би одоо юунд санаархахаа ч мэдэхгүй байна” хэмээн тэмдэглэн бичсэн байдаг. Энэ явдлаас дөрвөн жилийн дараа буюу Форд компаний төлөө 33 жил зүтгэс-нээс ерөнхийлөгчийн албыг найман жил хашаад 1978 оны аравдугаар сарын 15-нд яг 54 насныхаа ойн өдөр тэр огцор-сон юм. Зөрүүд, зөвлөлийн үгийг ч ойшоодоггүй Генри Форд түүнийг ямар ч ул суурьтай шалтгаангүйгээр явахыг шаардсанаар тэр огцров. Амжилтын оргилыг Генри Фордод атгуулан жилд 3,5 тэр бумын ашигтай байлгаж байсан, алдарт Мустанг, Марк, Фиестагийн эцгийг Генри халж орхисон юм. Гэвч түүнийг дэлхий даяар чадалтай менежер, гарамгай удирдагч гэдгийг нь хүлээн зөвшөөрч байв. Огцорсноос нь хоёрхон долоо хоногийн дараа түүнд “Крайслер” корпорацийн ерөнхийлөгчийн албыг хаших санал ирлээ. Сүйрлийн ирмэгт тулсан Крайслер хөлөгтэй живнэ гэдэг айдас мэт санагдаж байсан ч Якокка бууж өгсөнгүй. Асар их алдагдалтай, сүйрлийн эрмэгт ирсэн Крайс-лер корпорацийг хөл дээр нь босгохын тулд тэрбээр зоригтой шийдвэр гаргаж, бүтцийн өөрчлөлт, шинэч-лэлийг явуулсан ба түүний сэдсэн Крайслерийн суртал-чилгаа санаанд оромгүй ам-жилт авчирч Крайслер, Ли Якокка хоёр дахин сэргэж дэлхийн автомашин үйлдвэр-лэлийн түүхэнд хамтдаа бичиг-дэж, хэний ч хүрээгүй амжил-тын оргилд зөвхөн Якоккагийн гэх замыг гарган, өөрийн хүч хөдөлмөрөөрөө диваажингийн эзэн болж чаджээ. Санжаасүрэнгийн Эрдэнэбаяр
(
Сэтгэгдэл бичих? |
Шүлэг |
Оноо: 10/2 |
Монгол Улсаа хөгжүүлье )
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
|
|
|
|
![](images/left3.gif) |
Агуулга |
![](images/right3.gif) |
|
Та сараа сонгоно уу
![](images/pixel.gif) |
|
|
|
![](images/bottom3.gif) |
|