Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Үржинханд 	Э	 Роман, тууж: Э.Үржинханд : Анирхүү / 9-р хэсэг /
Оруулсан admin on 2015-05-22 11:17:39 (2280 уншсан)

     Үүлээ сөхсөн үзэсгэлэнт тэнгэрээс нарны шижир цацраг гэрэлтсээр сургуулийн танхим бүрийн цонхоор саруулхан туяа татуулан айлчиллаа.  Анх удаа гадаад оюутнуудад хичээл зааж байсан залуухан багш самбарын өмнө сандарч буйгаа нууж ядан бүлтэгнэж зогссон бол одоо хэзээний туршлагатай багш болж, түүнтэй ярилцахад хичнээн сайхан байдаг гэх вэ. Катя, Энэрэл хоёр адилхан мэргэжлээр сурдаг бөгөөд хүний газар ирээд гурван жил болоход бие биесээ бараг л харцаараа ойлгодог найзууд болжээ. Тэд багштайгаа үеийн найз нөхөд шиг ярилцсаар байгаад хамтдаа гадаад хэлийг харьцангуй сайн суралцав. 

Залуухан багш бүсгүй эелдэг, хөгжилтэй зантай нэгэн бөгөөд хятад дуу, хятадын сонин содон үйл явдлууд гээд ойлгомжтойгоор зааж болохуйц бүхнийг эрж хайж, оюутнууддаа хэл сургахын тулд бүхий л талаар хичээнэ. Багш самбарын өмнө бүтэн цагийн туршид ам хуурайгүй ярьж байхад харин зарим оюутнууд зүүд нойрны ертөнцөөр хээв нэг аялж явахыг нь яана. Ангид үүрэглэж нозоорсон оюутнуудын зарим нь багшийн нүд хариулан гар утсаараа оролдоно. Хөгжлийн өндөрлөгт эрин зуунд гар утас гэдэг алс холын газраас ч дэргэдээ байгаа юм шиг дүрст дуудлагаар бие биесээ харж, ярилцаж, бичих болсон цаг. Илч төөнөсөн бага үдийн наранд Энэрэл ч гэсэн нозоорон дуниартаж, ханз үсэг гэдэг чухам дэвтэр номон дээгүүр арвайсан аалзнууд арзайн байх шиг санагдана. Хүүгээ, ханиа санаж зүүрмэглэхүйд багшийн яриа нэг ойртож, нэг холдон бүдгэрнэ. Тийнхүү дуниартаж суутал гар утсанд нь дуут шуудан ирлээ. Ашгүй нэг нойрны шувуухайнууд үргээсэн дуут шуудангийн хонхонд талархан гаргаж ирээд үзвэл ханиас нь ирсэн байна. Баярлан байж нээж үзтэл нүдэндээ ч итгэж чадсангүй, бүсгүй балмагдсандаа золтой л хашгирчихсангүй. Тархин дундуур нь татуулаад авах шиг л болж, толгой нь манаран нүд нь харанхуйлаад ирэв. Сонорын “вичат”-аар Энэрэлийн өөрийнх нь таних танихгүй хүмүүстэй гараа барилцаж тэврэлдсэн зураг, халамцуудаа инээж баясан бүжиглэж, тэр ч байтугай хэд хоногийн өмнө дотуур байрны Эрдэнэ өрөөнд нь орж ирээд марзганаж тоглоом шоглоом хийж, ноцолдож байсан агшин хормуудын зургийг хэдий завандаа хэн нь аваад нөхөрт нь илгээж орхисныг бодоод ч олсонгүй. Нүд дүүрэн нулимс өөрийн эрхгүй бүрхэж ирээд багшийн яриа сонсогдохгүй, царай нь ч бүдгэрэн зэрэглээтээд тэсэхийн эцэсгүй тул арга буюу багш руугаа толгой дохисон болоод ангиас гармагцаа салгалж чичирсэн гараараа тайлбарлан бичиж гарлаа. Юу ч гэж тайлбарлаад нэмэр болсонгүй. Сонороос уурлаж дайрсан увайгүй үгс бүхий дуут шуудан тасралтгүй ирсээр байлаа. Хардах шалтаг олдохгүй ядаж байсан нөхөрт нь ямар нь ийм боломж олгосныг эс мэдэх ч яаж ч аргадаад тусыг эс олж, үнэхээр гарцгүйдэн мухардав. Энэрэл юу гэхээ ч олохгүй дэмий л сургуулийн ариун цэврийн өрөөний хана налан ямар ч тэнхээгүй сулбайж, задгай асгарах нулимсаа хянаж дийлэхгүй урсгаж байтал хичээл завсарлах хонх дуугаран оюутнууд бужигналдах чимээ гарч, хэн нэг нь хаалга тогшлоо. Энэрэл арай гэж өөрийгөө зоригжуулан цүнх номоо хам хум аваад, улайж бүлцийсэн нүдээ нарны хар шилээр халхалж, шаргал эмжээртэй юүдэнгээрээ нүүрээ аль болох далдлаад ангиас гарч сургуулийнхаа цэцэрлэгээр удаан гэгч нь алхлаа. Тэгэхээс тэгэх гэсэн шиг өмнөөс зөрөлдөх үеийн олон залуус хос хосоороо хөтлөлцөж, жихүүн салхины жиндүүг ч үл анзааран бие биедээ эрхлэн жаргалтай нь аргагүй зөрөлдөх нь хайрт ханьдаа ор үндэсгүй хардуулж яваа бүсгүйд дэндүү шударга бус санагдана.
- Гүйцээ Ээнээ, үүнээс илүү ямар баримт нотолгоо хэрэгтэй гэж. Бидний амьдрал ингээд дууслаа.  Би салах өргөдлөө бичиж байна.  Чам шиг ийм эмэгтэйтэй учирсандаа харамсаж байна, ийм хүнд би хүүгээ ч бас өгөхгүй. Амьдралаас минь ор мөргүй зайлаарай!!!Гар утасны дэлгэц дээр дурайтал бичээстэй байх түүний богино захидлууд бүсгүйн амьдрал орвонгоороо эргэж буйг харуулна. Хайрт ханийхаа өмнө огт буруугүй хэрнээ буруутан болж, хамгийн гашуун нь тэр яагаад ч юм итгэхгүй байгаа нь даанч шударга бус.  Энэрэл удаан бодсоны эцэст сая нулимсаа арчаад оюутны дотуур байр луугаа шийдэмгий гэгч нь алхлаа. Хятад оюутнууд замын хажуугаар хүзүүний ороолт, нүүр гарын алчуур, ил захидал, үзэг, бал сэлтийн элдэв янзын жижиг бараа газраар дэлгэн худалдаалж, хайлж амжаагүй цастай хаврын зэвэргэн салхинд бээвийж зогсоно. Төдөлгүй хүүхдийн тоглоом шиг жижигхэн, цагдаагийн бүхээгт тэрэг наашлан харагдах бараанаар яаравчлан газраар тарааж өрсөн бараагаа хурааж эхлэхэд Энэрэл тэдний хажуугаар нүдний шилнийхээ цаана уйлсаар алхаж явна. Түүнийг уруу царайлж, гундуухан алхсаар ирж явааг өрөөнийхөө цонхоор харсан Сансармаа хаалгаар орон ортол нь дагуулж хараад:   - Хм, их мундаг гадаад хэлтэй, нөхөртөө үнэнч ч гэх шиг, бас юу юу гэлээ, тэргүүний энэ тэр гэдэг билүү, яасан их дээгүүр нисдэг юм. Чамайг үүнээс дээгүүр нисэхийг чинь харна аа гайгүй гэж хөмхийгөө зуугаад Тэргэл рүү дуут шуудан бичлээ.                

            

   - Hi, Яг төлөвлөснөөр болсон, одоо наадах чинь чи бид хоёрын замаас зайлахгүй гээд хаачих вэ, Ок гэж бичээд араас нь амаа дараад инээж буй дүрс илгээхээ бас мартсангүй. Үнэндээ Сансармаа үргэлж Энэрэлд атаархаж явдаг бөгөөд түүний бүдэрч унахыг харахсан гэхээс тэсэж яддаг нэгэн. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл Тэргэлтэй үгсэн хуйвалдсаар хань ижлээсээ хагацахад хүргээд буй. Сансармаа  хувийн амьдрал, хичээл сурлага, царай зүс гээд юу бүхэн дээр ямагт Энэрэлээс хуруу дутуу явдаг. Ойр зуурын эд бараа ар өвөртөө нууж зөөж, түүнийгээ найз нөхөддөө үнэгүй шахуу зарахын хажуугаар хэн бүхнийг нэгээс нөгөөд ар хударгаар нь элдэв бусаар хэлж байж, бусдад нэр олж явдаг түүний энэ занг таньсан найзууд нь түрүүчээсээ зайгаа авч эхэлсэн билээ. Хэн нэг нь өөрөөс нь илүү гарах вий гэхээс байж ядталаа эмээдэг Сансармаа Энэрэлийн ямар байгааг хармаар санагдаж ёрын юм шиг адгаад болохгүй тул түүний өрөө рүү зорьлоо. Хаалгыг нь удаан гэгч тогшсонд сая Энэрэл сулхан дуугарах шиг болов.  - Сансармаа байна аа, Ээнээ хаалгаа гэж олон удаа дуудсан боловч хариу алга. Харин Энэрэл яаж ч хичээгээд хянаж үл дийлэх сэтгэлээ, садран асгарах нулимсаа барьж чадалгүй чемодандаа хамаг хувцас, ойр зуурын зүйлээ эмх замбараагүй чихэж гарлаа. Чингээд бухимдаж хямарсандаа ширээн дээрх дэвтэр номоо бүгдийг нь хамаа замбараагүй цацалж хаяв. Амьдрах итгэлээ алдаж, бүхий л зүйл ингээд дуусч буй мэт санагдахад ямар ч тэнхээгүй болсон тэрээр өвдөг сөхрөн суугаад асгартал уйллаа. Хүүгээ учиргүй их санаж шимширнэ.   - Сонороо, хань минь дээ, чи минь намайг ойлгохгүй юм гэхэд ядаж хүүг минь үлдээж болохгүй юм гэж үү дээ хэмээн амандаа шивнэнэ. Тэгээд нулимсаа арчих зуур нүдний буланд нэгэн зүйл торохуйд сая харвал хурц иртэй цаасны хутга.   - Амьдралд минь та хоёроос өөр үнэтэй зүйл байхгүй. Би гэдэг хүн нэгэнт ингээд хэнд ч хэрэггүй юм бол..., тэгвэл би хэлснээр чинь ор мөргүй зайлаад өгье л дөө. Би зайлаад өгье! гэж гомдол бухимдлын мананд төөрөлдөхийн эрхэнд урт цаасны хутгыг зоригтой гэгч нь шүүрч авлаа.
                                         Үргэлжлэл бий
                          "Хэзээ ч оройтохгүй" номноос



( Сэтгэгдэл бичих? | Роман, тууж | Оноо: 0/0 | Үржинханд Э )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 17 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


orkh-016.JPG
Хэмжээс: 600x450 125k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4085

Должин : Зам зуур
zam-050.JPG
Хэмжээс: 600x450 92k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3098

Должин : Зам зуур
zam-027.JPG
Хэмжээс: 600x450 115k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2624


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар
· Г. Мөнхцэцэг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn