Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Үржинханд 	Э	 Роман, тууж: Э.Үржинханд : Анирхүү / 10-р хэсэг /
Оруулсан admin on 2015-05-25 14:42:06 (2521 уншсан)

Урд уулын оройгоор будан манан суунаглаж, улирч буй цагийн гандуу салхи хацар нүүрийг илбэсэн тэр нэгэн намар ээжийгээ үдэж хоцорсон цагаас хойш даруй гурав дахь өвлийн цасан илтэс хаялсаар цав цагаан өнгөөр орчлонг нөмөрчээ.   Анирхүүгийн орчлонгоор нэг ээжийгээ хайж тормолзох алаг нүдэнд нь гудамжаар алхах цагаан хувцастай хүн бүр ээж нь юм шиг л санагдаж, зоогийн газрын цонхоор бүлтийтэл харж байснаа:
- Аав аа, би тантай хамт явъя л даа. Би айлд очихгүй, хаашаа ч явахгүй гэлээ. Сонор хүүгээ аргадан:
- Миний ухаантай хүү чинь одоо том хүн болсон шүү дээ. Аав нь тун удахгүй эргэж ирээд л хүүгээ авна за юу гэхэд Тэргэл тосч аваад:


- Манай Анир ийм том болсон мундаг хүү юм чинь үгэнд орно тэ гээд инээхэд хиймэл сормуус нь хэтэрхий дэрвийж, хиймэл инээмсэглэл нь ярвайж буй мэт харагдана. Анирхүү духаараа хараад түүнд дургүйгээ хэр чадлаараа илэрхийлж:
- Би “танихгүй эгч”-ийн үгэнд орохгүй, тэр айлд чинь би очихгүй, мэдэв үү гээд халбагаараа ширээ тоншиж гарлаа.  Сонор:
- Хүүе, яаж байна миний хүү чинь гээд хөмсөг зангируулснаа хэзээд аашилж загнаж сураагүй учир түүнийг аргадаж, дэргэд нь очиж суугаад:
- Миний хүү чинь эгчтэйгээ ийм муухай харилцаж болдоггүй юм шүү дээ. Тэргэл эгч нь чамд ээж шиг нь л сайн байдаг, тийм биз дээ миний хүү гэвэл хүү духаараа харж, хариу эс дуугарна.    Сонор хүүгээ тэврээд машиныхаа урд талын суудалд аргадан суулгав. Чингээд хотоос холгүй хүний өөрийн нялх хүүхдүүд харж,  цөөн хэдэн мал тэжээн өвөлжиж суудаг Очир баавайн зүг хүлгийн жолоо заллаа. Анирхүү замын туршид тааралдсан юу бүхнийг хэзээ ч мартамгүйгээр харцаараа тамгалан ажиглаж явна. Машины толиноос өлгөөтэй бяцхан чихмэл тоглоом хоёр тийшээ найган ганхана. Өвөл цагийн өвсний толгой цасан дундаас цухуйгаад өдөржин байшинд өнждөг жаалхүүд бол замд тааралдах энд тэнд бэлчээрлэн буй үхэр мал, гэр хорооллын хашаа хороо, зөрж өнгөрөх янз бүрийн машинууд сонирхолтой санагдана.  Сонор хүүгээ хөгжилтэй байлгах гэж хэрдээ л хичээн сурсан дууг нь хамт дуулж, элдэв янзын сонин сайхан зүйлс ярьж явсаар хаяа нийлэн буусан хэдэн саахалт  айлын өвөлжөөнд ирж зогслоо. Очир гуайн ач нар гэж хир даг болсон хөвөнтэй дээлтэй божин бор жаалууд машины өөдөөс гүйлдэн ирж тосов.  Уулзаагүй удсан томчууд энэ тэрийг хөөрөлдөнө. Цэнд авгай цай цүү аягалан шинэхэн өрөм, цагаан идээ, гамбир ширээн дээр өрж тавив. Анирхүү энэ айлд цагаан сараар л зочилж ирж байснаас биш дугуй ханатай гэрт бол ганц ч удаа хонож үзээгүй жинхэнэ “хотын” хүүхэд билээ. Төдөлгүй аав нь хүүгээ духан дээр нь үнэрлээд:    - Миний хүү зургийн дэвтрүүдээ дүүртэл нь зураарай. Хамгийн гоё зургаа зурж дуусахаар нь ирж хүүгээ авна за юу гээд Цэнд эмээгийнхээ үгэнд сайн орж байхыг захилаа. Чингээд “Танихгүй эгч”-ийг урд талын суудалдаа хүндэтгэн суулгаад нэг их том ажил бүтээсэн хүний сэтгэл хангалуун царайгаар инээмсэглэж гараа даллаад цас дагтаршсан засмал замаар алсран алсарсаар баруунтаах уулыг даваад явж одлоо.  Хөдөөний амьдрал эхэндээ сонирхолтой санагдсан боловч тэр оройдоо л Анирхүү гэрээ санаж уйтгарлан бэтгэрч эхлэв. Чингээд хурдхан шиг зургаа зурах их ажилдаа орлоо.Сарын дараа. Даарч бээрэхээс тэгтлээ айх хотын турьхан жаалхүү хүүхдүүдтэй хамт тоглох нь байтугай, дуу ч гарахаа болив. Сав л хийвэл  цаас харандаа нийлүүлж, гоёмсог бичгийн хэрэгслүүдээ гаргаад гэрийн буланд шигдэн суучихна. Элгээ эгштэл ээжийгээ санаж, өнгө өнгийн харандаа, балаараа аав, ээж, хүү гурвыг хамт байгаагаар мөрөөдөн зурна. Анирхүүгийн хамгийн хийх дуртай зүйл нь зураг зурах.  Тэр дундаа аав, ээж, хүү, морийг маш чадварлаг зурна. Хичнээн олон цаас дэвтэр дүүрэн  ийм сэдэвтэй зураг дүүргэж орхисныг бүү мэд. Түүний хамгийн хайртай зураг бол Анирхүү аавдаа тэврүүлсэн ба баримлын шавраар урласан морьтой хүнээ ээждээ үзүүлэхэд ээж нь түүнийг үнсэж, тэр гурвын дээр томоос том нар тусаж буй зураг. Хүү үүнийгээ хамгийн ихээр нандигнана. Цэнд авгай ач зээ нараараа аргал түлээ зөөлгөх, хонь хурга татуулах зэргээр ойр зуураа гар хөлийн үзүүрт зарж, харин Анирхүүг идэхээс өөр ид шидгүй гээд л үглэж дуулах нь тэсэхийн аргагүй.  Жаалууд түүний сонин содон гоёмсог үзэг харандаа, тоглоомууд, баримлын шавраар хийх янз бүрийн дүрсийг  сонирхон, заримдаа булаацалдаж бөөн чимээ шуугиан болно. Нэг удаа үеийнхээ Улаанаа гэх жаалтай хамт түлээ оруулахаар гараад хуруундаа  том өргөс оруулчихав.  Цэвэр цэмцгэр байрны булбарай хүүд үхэр малаас айж эмээх, жихүүн хүйтэнд зутрах, хир буртгаас эгдүүцэх, ээж ааваа, гэр орноо санахаас авахуулаад улам л бэрх санагдана. Цэнд авгай аанай л үглэсээр борцтой будаатай цай аягалж, хүүхдүүдээ ширээ тойруулан суулгаад шар тостой арвайн гурил багсарч цайлж байв. Анирхүү сүүтэй цай, цагаан идээнд төдийлэн сайн биш. Харин өөрт нь зориулан үргэлж хөргөгчинд хадгалж байдаг мөхөөлдөс, амтат жигнэмэг, жимсний шүүсээ туйлын ихээр үгүйлнэ.  Цэнд авгай:
- Олигтой хоол унд ч идэж өгөхгүй, үгүй мөн хэцүү хүүхэд юм аа. Аав чинь ирээд хүүг минь тураачихаж гэх вий дээ. За, май. Энэ сайхан арвайн гурилыг гараараа барьж байгаад идчих миний хүү. Наана чинь боорцог, чихэртэй ааруул байна,  хичнээн амттай гэж санана. Өөр юу идмээр байна, эмээгийн хүү? гээд хошуу цорвойлгон аргадав. Анирхүү дотроо: - Би ямар эмээгийн хүү юм уу, би чинь ээжийн хүү, аавын хүү. Тэгээд ч энд миний идмээр байгаа юм байхгүй байхад чинь гэж бодонгоо арвайн гурилаас дуртай дургүй нэг юм идсэн болоод босоход хүүхдүүд тэр дороо босож, хэлүүлэлгүйгээр аяга тавгаа угаагаад хэн түлээнд, хэн усанд явах уу болцгоов. Харин Анирхүү шууд л гэрээс гараад тэр өдөр аавынхаа ажил руу хэрхэн очсон, тэндээсээ ямар замаар яаж яваад энд ирснээ кино үзэх мэт сэргэлэн сийрэг ой тоондоо нэгд нэгэнгүй эргэж санах ажилдаа орлоо. Бүх дэвтэр, бүх цаасаа дуустал нь зурчихаад байхад аав яагаад ирэхгүй байна аа гэж гайхаш барагдана. Тэр ч байтугай гараа гаргаж урласан морьтой хүнээ хэд дахин базаж, өнөөх баримлын шавраа дахиад хичнээн удаа морьтой хүн болгосон билээ дээ.  Сүүлийн хэд хоногийн туршид Анирхүү сав л хийвэл гараад аавынхаа явсан зүг рүү ширтэж, зөвхөн хэрхэн ирсэн замаа л бодох болов. Чингээд хэнд ч мэдэгдэлгүй өөрийнхөө зурсан хамгийн хайртай зургаа, өнгийн харандаа, бал, хувцас хунараа аль багтах чинээгээр жижиг үүргэвчиндээ хийж, эмээгийн нүдийг хариулж байгаад өнөөх арвайн гурил, гэрийн боорцогноос нь цүнхэллээ. Хамгийн сүүлд хийсэн морьтой хүнээ эвдэж боломгүй сайн болсон гэж өөрөө бодно. Чингээд гялгар уутанд нямбайлан боогоод үүргэвчнийхээ ёроолд далдын далд нуулаа.  Хэлбэрийг нь эвдэхгүйн тулд тийнхүү нандигнан боосон аж. Цайны хуванцар савандаа ус хийж авахаа ч мөн мартсангүй. Анирхүү аль болох дулаан хувцаслав. Өвөл цагийн туниа муутайхан наран баруунтаа хэвийх цагаар үхэр малаа хашиж, хонь хурга гэлцэн бужигналдах хүмүүсийн хэн нь ч чухам байгаа байхгүй нь мэдэгдэхгүй буланд шигдэж суудаг Анирхүүг үл анзаарна.  Хүү тэднээс нуугдан өвөлжөөг тойрон гэтэж, хэн нэгний нүдэнд өртөхөөс болгоомжлохын эрхэнд эргэж харан харан явсаар нэг мэдэхнээ хэдийнээ хот айлаас алсарч одсон байв. Тийнхүү яарч явсаар халууцаж хөлөрсөн хүү сая уулын оройд хүрч, цасан дээр хөлөө жийн суугаад явсан замаа эргэж харвал өвөлжөө тээр доор алсран, нааш цааш алхах хүмүүс, үхэр мал гэдэг ердөө бяцхан цэг шиг л өчүүхэн харагдана. Одоо түүнийг хэн ч олохгүй, араас нь нэхэж хөөхгүй гэдэгт итгэлтэй болсон Анирхүү хязгааргүй баярлаж, үүргэвчнийхээ хажуу талын халааснаас хуванцар савтай усаа гаргаад, гэрийн боорцогноос амтархан идэв.  Ийм хол явсандаа хөөрөн баясч, өөртөө улам ч итгэлтэй болсон түүний тунгалаг нүдэнд ер бусын баярын мишээл тодроод, юу юугүй гэртээ харчих юм шиг санагдахуйд оройн наран хэвийж,  тэнгэрийн хаяа тийш шүргэж байлаа. Анирхүү цааш алхаж уулын орой даваад машины зам тэртээ хол зурайн харагдахад гагцхүү энэ л замыг дагаж яваад байхад гэртээ харина гэдэгт улам ч бат итгэж, урамтайхан алхав. Оройн жавар чангараад хацар нүүрийг жиндүүлэн хайрна. Үдшийн бүрэнхий нөмөрч, хаанаас ч юм бэ ноход хуцах нь сонсогдоно. Хааяа нэг машин явж өнгөрөх нь хань бараа болох шиг. Амьдралдаа анх удаа гарч буй энэ аян замд Анирхүү чадах чинээгээрээ сайн бэлдсэн. Гэрээс гарахдаа хичнээн баяр хөөртэй байсан гэх вэ. Өвөлжөөнөөс холдох тусам зориг орж, гэртээ харина гэхээс догдолж ядан байсан бол аажим аажмаар ганцаар яваадаа итгэж ядан айдас хүйдэс түүнийг үдшийн бүрийтэй хамт нөмөрч эхэлвэй.
                                                       Үргэлжлэл бий
                                             “Хэзээ ч оройтохгүй” номноос



( Сэтгэгдэл бичих? | Роман, тууж | Оноо: 0/0 | Үржинханд Э )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 88 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


orkh-011.JPG
Хэмжээс: 600x450 130k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2650


khuv5-030.JPG
Хэмжээс: 600x800 118k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2833

Должин : Зам зуур
zam-094.JPG
Хэмжээс: 600x450 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3193


Агуулга
Ням, 2017.09.24
· Б.Мянганмягмар : Годог хүлээхгүй
· Б.Мянганмягмар : Дэлхийн чанд
· Б.Мянганмягмар : Нүүдэлч
Мягмар, 2017.09.12
· Н.Тайванжаргал : Хань
· Н.Тайванжаргал : Газрын чимээ
Лхагва, 2017.09.06
· Ш.Батцэцэг : Дүүмэдхэн
Лхагва, 2017.08.16
· С.Улаанхүү : Ерөөл бэлэглэмээр хань минь
Даваа, 2017.07.17
· Б.Улаанхүү : Хэнд ч алдаагүй нууц минь
· Б.Улаанхүү : Дурсамж өгүүллэг
Мягмар, 2017.06.13
· Н.Тайванжаргал : Үүрд үлдмээрээ
· Н.Тайванжаргал: Ачлалт аав ээж хоёр минь
· Н.Тайванжаргал : Би гэнэн байсан
Даваа, 2017.06.12
· Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
· Шуурайн Солонго : НОМОО ЯАЖ ГАРГАХ ВЭ ГЭЖ ОЛОН ХҮН АСУУХ ЮМ. ТЭДГЭЭР ХҮМҮҮСТ БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨ БИЧЛЭЭ.
· Шуурайн Солонго : "Хуучин нөхөр" өгүүллэг
· Э.Ариунболд : Сарны туяанд үүлс сэвсийн царцаж
· Э.Ариунболд : Үүрийн гэгээг нэн таатай утгая хэмээн ...
· Э.Ариунболд : Уушийн газар үүдээ барьж ...
· Э.Ариунболд : Исэргэн салхи хацар сэлэмдэн ...
· Э.Ариунболд: Аясын салхи үсийг чинь хийлдэхэд уянгат аяз ...
· Э.Ариунболд: Аян замд бие зүдрэвч
· Энх-Амгалан овогт Ариунболд
Баасан, 2017.06.09
· Ш. Азжаргал : МИНИЙ ЭЦСИЙН ЗОГСООЛ
Даваа, 2016.12.19
· Диваажин
Бямба, 2016.11.19
· Н.Тайванжаргал : Мод яг хүн шиг
· Н.Тайванжаргал : Аавдаа би залбирнаа
Мягмар, 2016.10.25
· Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
· Үндэсний дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү : ГАЛ ШАРЫН УДАМ ШҮҮ ДЭЭ
· Б.Улаанхүү : Зүүн голын минь унага шүү дээ
· Б.Улаанхүү: Сансарын удамтай монгол морио
· Хүслийн цагаан мананд төөрүүлж явах сайхан
· Б.Улаанхүү : Ясанд минь тултал шингэсэн язгуурын дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү: Завхан зогсоо уулын, зоригт хурдан ажнай минь
Пүрэв, 2016.10.20
· Миний ээж
Даваа, 2016.10.17
· Хожимдсон ухаарал
Даваа, 2016.10.10
· Зохиолч Лувсангийн Пүрэвдоржийн товч намтар
· Шуурайн Солонго : ХАМААТАН
· Шуурайн Солонго : БҮЖИН ҮР
· Б.Төгсгэрэл : Энгүй ачтан ээжүүдэд

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn