Би шархаллаа, шаналлаа, уйллаа
Цонхоор харагдах тэнгэрлэг оршихуй Цочтол нижгэнэх цоглог аяз Цайвалзан үзэгдэх гэгээн ертөнц Цөм надаар тохуурхаад байх шиг
Цонхоор харагдах тэнгэрлэг оршихуй
Цочтол нижгэнэх цоглог аяз
Цайвалзан үзэгдэх гэгээн ертөнц
Цөм надаар тохуурхаад байх шиг
Би баярлалаа, хөөрлөө, инээлээ
Бүүдийн цонхоор харагдах бүрсгэр ертөнц Бөртийн жаргах гэж буй наран Бүлээн амьсгалтай хатаж буй ургамал Бүгд надад эцсийн хүчээрээ урам хайрлах шиг
Бүүдийн цонхоор харагдах бүрсгэр ертөнц
Бөртийн жаргах гэж буй наран
Бүлээн амьсгалтай хатаж буй ургамал
Бүгд надад эцсийн хүчээрээ урам хайрлах шиг
Сонин юм даа, сонин юм
Хэдий солонго татсан байлаа ч Хиртсэн л бол сэтгэл минь түүнийг Хэрхэвч солонго гэж хардаггүй юм байна Хэзээ ч тэгж харахыг хүсдэггүй юм байна
Хэдий солонго татсан байлаа ч
Хиртсэн л бол сэтгэл минь түүнийг
Хэрхэвч солонго гэж хардаггүй юм байна
Хэзээ ч тэгж харахыг хүсдэггүй юм байна
Гайхам юм даа, гайхам юм
Жихүүдэс хүргэм харанхуй нөмөрсөн ч Жаргалтай л байвал сэтгэл минь түүнээс Жийрхэж ер дөлдөггүй юм байна Жишүү харахыг ч боддоггүй юм байна
Жихүүдэс хүргэм харанхуй нөмөрсөн ч
Жаргалтай л байвал сэтгэл минь түүнээс
Жийрхэж ер дөлдөггүй юм байна
Жишүү харахыг ч боддоггүй юм байна
Харамсмаар юм даа, харамсмаар юм
Хүний сэтгэл тийм л хийсвэр гэдгийг Хэдхээн өдрийн өмнө ч болов мэдсэнсэн бол Хээрийн намуун салхины шуранхайг Хааяахан будрах цасны шивнээг
Хүний сэтгэл тийм л хийсвэр гэдгийг
Хэдхээн өдрийн өмнө ч болов мэдсэнсэн бол
Хээрийн намуун салхины шуранхайг
Хааяахан будрах цасны шивнээг
Эгэл түмний сэтгэлийн уянгыг
Энэ ертөнцийн ямархан сайхныг
Хором бүрт мэдэрч тэнгэр өөд тэмүүлсэн
Хосгүй үзэсгэлэнт хүн цэцэг болох байж
Б.Батцэцэг
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
B2-016.JPG Хэмжээс: 600x450 46k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3520
khureltogoot-01.jpg Хэмжээс: 600x450 77k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3174
mongolia2007year-132.JPG Хэмжээс: 600x450 100k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 2100
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: