Гунигаа нуусан ч нулимсаа чамаас нуугаагүй Гурван нарны хооронд ганцаардлаа бас далдлаагүй Үгсээ залгисан ч үнэнийг чамаас харамлаагүй Үйлийн үртэй хорвоогоос юу ч би харуулдаагүй Наашаа харан инээж цааш харан бvv уйлаач Надад гагцхvv чиний vнэн дvр соньхон Нулимсаа урсган амласан ч уруулаа бусдад амтлуулсаар Нуугдаж болдоггүй орчлонд еерийгее бvv хуураач Зохиомол ертөнцөд амьдрахыг үл хүсдэг учир -анхилуун сvрчигээр aраншингаа нуудаггvй Зохиомол ертөнцөд амьдрахыг үл хүсдэг учир - зохилдоогvй модагаар vзэл бодолоо нуудаггvй Зохиомол ертөнцөд амьдрахыг үл хүсдэг учир - уран цэцэн vгсээр бодол сэтгэлээ нуудаггvй Зохиомол ертөнцөд амьдрахыг үл хүсдэг учир -яралзсан ганган мишээлээр санаа сэдэлээ нуудаггvй. Зохиомол ертөнцөд амьдрагчдад бодит үнэнийг илчлэхээс эмээдэггүй би
гайхмаар юм үзэн яддаг тэр хүнийхээ энгэрт дулаацахыг хүсэх нь гал халуун ч хуурмаг тэр л уруулыг дахин амтлахыг мөрөөсөх нь гомдож ханаагүй юм болов уу энэ зүрх сэтгэл минь горидлого тээсээр л байгаа юм гэжүү хайр дурлал минь ядам хуруундах бөгжний ором арилаагүй мэт үзэгдэх юм яг саяхан ичингүйрсэн мэт халуу дүүгэх юм хацар минь янаглал цэнгэлд шөнөжин жаргасан мэт харц минь жавхаажих юм яагаад юм бол яагаад чи бодлоос арчигддаггүй юм бол........... мөрөөдөлөө гээж сүг сүнс мэт болохгүй мөрөө ширтэн нулимсан замд төөрөхгүй өнгөрсөнд амьдарч ирээдүйд үхэхгүй өөрөө өөрийгөө яллан өнгөгүйд замхрахгүй зөөлөн зөөлөн алхаад ирэхэд чинь зөн билэг намайг хуураагүйд итгэсэн зүрхний нандин утас хөг орон жингэнэхэд зөвхөн чамд хайртай гэж эгшиглэсэн час улаан уруул чамин ганган хайрын үгсээ чамдаа л би зориулна чинад сэтгэл дэх хайр, үхтэл үнэн ч дурлалаа чамдаа л би бэлэглэнэ БИ ЧАМД ХАЙРТАЙ.
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-112.JPG Хэмжээс: 600x450 43k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 2926
khureltogoot-11.jpg Хэмжээс: 600x450 21k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3011
mongolia2007year-146.JPG Хэмжээс: 600x450 105k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 2375
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: