Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Sienna 		 Өгүүллэг: Sienna : Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл (7)
Оруулсан admin on 2006-02-07 19:41:00 (5907 уншсан)


Тэрхүү гайхам цэцгийн баглаанаас нисэх мэт л гараад ирсэн бяцхан дугтуйг Соёлоо болгоомжтой гэгч нь задлан уншсанаа нүд нь гайхам том болж суун туслаа. Энэ бэлэг түүнд хэнээс ирсэн байсан гээч. Гайхмаар юм Төгөлдөр нь түүнд явуулсан байна шүү дээ… Цэнхэр цаастай бяцхан ил захидал дээр “Уучлаарай Соёлоо, би чамд бүх учраа уулзаж тайлбарлахыг хүсэж байна. Надтай уулзаач. Төгөлдөр” хэмээн цөөхөн үг бичсэн байлаа. Соёлоо энэхүү явдалд үнэхээрийн их гайхлаа. Тэрээр хурдан гэгч нь босч цэцгийн баглаагаа энгэртээ наагаад гэртэй жаахан хүүхэд шиг баярлан дэвхэцлээ. Ямар гоё вэ, ямар гоё вэ өнөө орой бид 2 уулзана, Төгөлдөр ч бас надад хайртай юм байна. Бурхан минь сэтгэл минь яасан сайхан байна аа. Соёлоо хамгийн сүүлд дээд сургуулийнхаа элсэлтийн шалгалтанд тэнцэн орсон өдрөө л нэг ингэж баярлаж байсан билээ. Гэтэл одоо тэр үеийнхээс хэд дахин илүү баяр хөөртэй байлаа. Бурхан минь та ингэж намайг баярлуулна гэж байх уу даа…
Тэр дороо Соёлоогийн нүүр баяраар хайраар гэрэлтэн түрүүний баргар царайнаас ямар ч ул мөр үлдсэнгүй ээ. Явахаар зэхэж байснаа аль хэдийн больчихоод дуу аялан хувцсаа буцаан шүүгээндээ хийлээ. Өнөөдөр хэдээс уулзах бол ажил тараад л надруу ярих байхдаа. Миний утсыг нээрээ мэдэхгүйш дээ. За гэхдээ гэрийн хаяг олж мэдсэн юм чинь, утсыг маань мэдэж байгаа байлгүй гэж бодоод баярлан ганцаараа инээд алдлаа. Толиныхөө өмнө байрлуулсан цэцгийн багланы сайхан үнэр өрөө дүүрэн ханхална. Үдийн цайнаараа ч утасдаж магадгүйшдээ гэж бодоод Соёлоо бушуухан гадагшаа гарахаар хувцсаа өмсөн гэрээс гаралгүй суулаа. Гар утсаа чанга гэгч нь атган байн байн хүүрийг нь харж цаг минут тоолон суулаа. Зүрх нь хязгааргүй их баяраар бялхан хэдэн цаг ч хамаагүй ингэж хүлээн суух нь жаргал мэт санагдана. Ёстой л хүлээхийн жаргал гэгч нь энэ юм байх даа…
Гэнэт Соёлоод нөгөөх Төгөлдөртэй хөтлөлцөж явсан бүсгүй санагдлаа. Ямар жаахан хүүхэд бишдээ өдий насны том залуу жирийн найзтайгаа хөтлөлцөөд л явж байна гэж мэдээж байхгүй шүү дээ. Тэгэхдээ одоо надад бүх юм хамаагүй ээ. Төгөлдөртэйгээ л хамт байвал, тэр маань л намайг гэж байвал урд нь нэг бүсгүйтэй хөтлөлцөж харагдах нь байтугай авгай 3н хүүхэдтэй ч байсан хамаагүй би түүнийг хайрласан сэтгэлээ татаж авч чадахгүй ээ. Бүхнийг Төгөлдөр өөрөө шийдэг, ер нь тэр бүсгүйтэй жирийн л нэг найз ч байсан юм билүү. Мэдэхгүй зүйлийнхээ төлөө толгойгоо гашилгаж яах вэ. Хамгийн гол нь Төгөлдөр түүнд сайн байсан нь л хангалттай. Соёлоо Төгөлдөрийг өөртэй нь адилхан хайртай гэдэгт бараг л итгэж байлаа.
Энэ үед Төгөлдөр ажил дээрээ өргөсөн хатгуулсан мэт сууж ядан өндөлзөж байлаа. Захиалга өгсөн газарлуугаа утасдаад хүлээнгэн өгсөн гэсэнийг нь сонсоод жаахан ч гэсэн сэтгэл амарлаа. Гэхдээ л айх зүйл нь урд нь хүлээж байлаа. Соёлоо түүнийг Уянгатай хөтлөлцөж явж байгааг хараад яаж уурлах зэвүүцэх, зэмлэх зэрэгцсэн харцаар харж байлаа. Тэгээд одоо захиаг нь урж хаяад уурлаж байвал яана. Бүүр орой уулзая гээд утасдтал өөдөөс уурлаж загнавал яах билээ. Өөрийг нь аль хэдийн мартчихсаан явж байвал бүүр ичмээр хэрэг болох биш үү. Төгөлдөр уул нь тийм ч аймхай хүн биш дээ. Гэтэл Соёлоогийн утасруу залгахаас даанч нэг зүрх алдаад байсан тул түүнрүү мэссэж бичээд үзэхээр шийджээ.
Hi. Soyoloo udriin mend. Uchigdur uulzah baisan gazraa oroi 20.00 geed hureed irehgui yu. Bi chamtai uulzaj negen chuhal zuiliig helmeer baina. Bi turuulj ochood suuj baina aa. Tuguldur. Ингэж бичээд Соёлоогийн утасруу нь явууллаа. Дараа нь уншаад үзтэл даанч эв хавгүй утгагүй зүйл бичсэн юм шиг санагдаад буцаагаад мэссэжэ авчихаж чадахгүй дээ удтал харамслаа. Нэг чухал зүйл хэлэе гэнэ үү. Үгүй чи юугаа нээх чухал гэж бодоов, ер нь юу ярихаа ч мэдэхгүй байж хэмээн өөрийгөө Төгөлдөр бухимдан элдвээр хэлж суулаа. Юутай ч гэсэн орой очоод л хүлээж байя. Ирэхгүй байвал миний хохь биз хэмээн Төгөлдөр бодлоо. Төдөлгүй утсанд нь мэссэж иртэл Соёлоогоос ирсэн байлаа. Ok хэмээн бичсэн ганцхан үг нь Төгөлдөрт хичнээн их баяр хөөр авчирсэныг зүйрлэн хэлэх аргагүй билээ.
Цаг нэгэнт 6 өнгөрч Төгөлдөрийн ажлынхан нь мэр сэр тарж эхэллээ. Тэгтэл гэнэт Уянгаа залгалаа. Хүүе Төгөлдөрөө өнөөдөр 2лаа 7.40с Тэнгист кино үзье. Шинэ гоё кино ирсэн байна лээ. Чи сайт руу нь ороод үздээ хэмээс Уянгаа хэлэв. Төгөлдөр хэсэг түгдрээд би өнөөдөр ажилтай, даанч оройтохоос өр арга алга хэмээн худлаа хэллээ. Тэгвэл маргааш үзэх үү хэмээн асуухад Төгөлдөрт анх удаа Уянгаад дургүйцэх сэтгэл төрлөө. Үгүй ээ би ажилтай гээд байна, тэгээд ч кино үзэх хүсэл алга хэмээн ширүүхэн бөгөөд эрсхэн хэллээ. Урд нь өөртэй нь хэзээ ч иймэрхүү төрхтэй ярьж байгаагүйд гайхсан Уянга үнэхээр л ажил ихтэй бухимдаж байгаан байна хэмээн бодоод за тэгвэл найз нь дараа залгая хэмээгээд утсаа тавьлаа. Уянгын тухай бодох ч хүсэл Төгөлдөрт байсангүй, эвгүй хэлчихвүү дээ гэж санаа нь ч зовсонгүй ээ... Цаг гаруйханы дараа уулзах Соёлоог л бодож байлаа.
7 жаахан өнгөрөөд Төгөлдөр аль хэдийн болзсон задгай кафедаа оччихоод хүлээж суулаа. Энэ халуунд нэг аяга хүйтэн пиво уучихвал мөн сайхнаа гэж бодсон боловч Соёлоо ирвэл муухай санагдаж магад гэж бодоод хүйтэн ундаа уугаад л хүлээж байлаа. 2 талынх нь хаалгыг ээлжлэн харж Соёлоотой жаахан төстэй хүн харагдангуут л зүрх нь түг түг хэмээн цохилож байлаа. Цагаа хартал 7.40 болж эргэн тойрны ширээнд ч хүн ирж суух нь ихсэж байлаа. Төгөлдөр Соёлоод өөрийнхөө тухай бүх үнэнийг ирэхлээр нь нэгд нэгэнгүй тоочихоно хэмээн шийдсэн байлаа. Уянга тэр 2 ямар холбоотой болох өөрийг нь анх харсанаас хойш хэрхэн сэтгэл татагдсан болох анх удаа хүнд жинхэнэ ёсоор сэтгэл зүрхээрээ дурласан тухайгаа бүхнийг ичиж зоволгүй ярихаар шийджээ.
Энэ мөчид Соёлоо догдлосон сэтгэлээ барьж ядан хурдлан алхсаар задгай кафены хажуугийн хаалгаар орж ирээд нүд гүйлгэн харсанаа хэдэн ширээний цаанаас өөрийг нь даллаж байгаа Төгөлдөрийг олж харлаа. Төгөлдөр түүнийг санаашрил зовнил, хайр гэрэлтсэн нүдээр харж байв...
Уянга энэ өдөр гэрлүүгээ нэг их яарсан ч үгүй. Төгөлдөртэй орой сайхан кино үзье гэж бодсон нь талаар өнгөрсөн тул ажлынх нь хэдэн хүүхэн нэг газар жаахан сууж байгаад харьцгаая гэхэд уриалгахан зөвшөөрчээ. Тэр хэд ярилцаж байгаад хотын төвийн задгай кафед орж сууя одоо тэнд сайхан сэрүүхэн байгаа гэж нэгэн дуугаар тохирчээ. Уянгын ажлын үе тэнгийн хэдэн хүүхэн нэгэн таксид багтан суугаад инээд хөөр болон явцгаасаар задгай кафены урд хаалгаар орж ирээд сүүдэртэй зүүн талын ширээрүү зүглэцгээлээ. Хамгийн хойно нь хоцорч явсан Уянга гэнэт урдхан талын ширээнд ганцаараа суугаад хаалганы зүг ширтэж буй Төгөлдөрийг олж хараад зөндөө гайхлаа. Гэтэл ширтэн буй хаалганы зүгээс нэгэн бүсгүй наашлан ирж байгааг хараад өөрийн эрхгүй Төгөлдөрөө хэмээн чангахан дуудаж орхилоо. Тэр дуунаар ирж байсан бүсгүй зог тусан Уянгаа руу ширтэж сууж байсан Төгөлдөр дав хийн цочин эргэж харлаа. Уянга түүнрүү нэг Соёлооруу нэг ээлжлэн харж чи ингэж явдаг байсан юм уу хэмээн өөрөө ч мэдэлгүй хөндийн хүйтэн дуугаар хэллээ. Энэ үгийг сонсоод Соёлоогийн царай цонхийн цайрч аяархан хаалганы зүг эргэлээ. Төгөлдөр одоо л өөрийгөө эцсийн сонголтоо хийх болсоныг ойлголоо. Нэг бол босч Уянгааг орхин Соёлоогийн араас явах, эсвэл эндээ үлдэж Уянгад тайлбар тавьж аргадах. Тэрээр Соёлоод чин сэтгэлээсээ хайртай болсон билээ, тэгэхдээ энэхүү Уянгатай хар багаасаа л тоглон үерхэж ирсэн бас ч гэж сэтгэл ээнэгшин дассан сан. Төгөлдөрт даанч тухтай бодох зав байсангүй, үйл явдал дэндүү хурдан өрнөлөө. Төгөлдөр эцсийн шийдээ гаргалаа...

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 10/2 | Sienna )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 173 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-144.JPG
Хэмжээс: 600x450 123k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2966

Б. Ариунболор	12х13х15, холимог техник
Найзууд
Хэмжээс: 600x449 99k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3812


B2-004.JPG
Хэмжээс: 600x450 123k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3010


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn