Энд эрээний хог зардаггүй Эрээн мяраан бараа ч байдаггүй Хавтастай амьдралыг энд зардаг Хамгийн үнэт өв номыг энд түгээдэг Хаалганаасаа хоймор хүртэл мэдлэг өрсөн Хамгийн гэгээлэг энэ газрыг номын дэлгүүр гэдэг Хатавчнаасаа хоймор хүртэл ухаан цуглуулсан Хамгийн ариун энэ газрыг номын өргөөгэдэг Номын дэлгүүрт хоолны үнэр байхгүй ч Номын дэлгүүрт хоол хийх аргы нь зардаг Номын дэлгүүрт байшин байхгүй ч Номын дэлгүүрт байшин барих ухааны нь зардаг Ууж идэх юм зарж байгаа биш Ухаан зарж байгаа хүнийг номын дэлгүүрийн худалдагч гэдэг Ууж идэх дуртайг биш Унших дуртай олныг цуглуулсан газрыг номын дэлгүүр гэдэг Хураангуйлсан ухааныг номын дэлгүүрт зардаг Хуримтлуулсан арга туршлагыг энд л түгээдэг Багцалсан эрдмийг номын дэлгүүрээс лолдог Бахархам мэдлэгийг эндээс л авдаг Энд эрдэм ухааныг зардаг Энд мэдлэг мэргэжил олгодог Олж мэдэхийн хүслэнтэй хүн бүхнийг цуглуусан Оюун ухааны газрыг номын дэлгүүр гэдэг
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Марианы хонхор 600x449 85k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5076
zam-031.JPG 600x450 136k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5431
Зулзаган хус 488x600 57k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4887
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: