Би гэнэн байсан
Хонь хорсон үдийн нарнаар сүүдэр нэхэж уйлдаг эрх байсан би Хорол тооноор туссан нараар тоглоё гэж гуйдаг томоогүй байсан би Бүдэрсэн чулуун дээрээ нулимсаа асгачихдаг уйланхай байсан би Бүрий нөмрөхөөр айж байна гэж уйлдаг аймхай байсан би
Тэнгэрийн солонгыг тэвэртээ багтаах гэж тэмүүлдэг гэнэн байсан би Тэмээн дээр гарчихвал тэнгэр хүрнэ гэж боддог томоогүй байсан би Үдшийн бүрэнхийгээр нар нэхэж уйлдаг эрх байсан би Үдийн нарнаас сүүдэр нэхэж уйлдаг томоогүй байсан би
Аргалд явсан ижийгээ дагаж уйлдаг эрх байсан би Адуунд явсан аавыгаа саначихдаг эмзэг байсан би Сарны цагаан туяагаар тоглоё гэж эрхэлдэг гэнэн байсан би Салхины өөдөөс ээжээ гэж дууддаг томоогүй байсан би
Н.Тайванжаргал
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-259.JPG 600x800 127k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 17347
Хүсэл ll 600x451 170k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4907
Тугал нуур 600x602 203k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5843
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: