Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Шүлэг: Намсрайжав Батжаргал : Төрийн хараал
Оруулсан admin on 2017-12-25 14:43:15 (257 уншсан)

Яарч тэвдсэн Монголхүү Энхриймаа хоёр хэдийгээр хугацаа алдаж хожимдсноо мэдэж байсан ч "юмыг яаж мэдэхэв" хэмээн далд горьдлого тээсээр, охиноо цэцэрлэгээс нь авмагц шууд санд мэнд давхин ирвэл үнэхээр Нийслэлийн Төв цэнгэлдэх хүрээлэнийн гадуур Төрийн их баяр наадмыг санагдуулам хүн машин багширч, өндөр хана дагуу урт олс сунгаж татсан хөлстэй, шороо тоостой дараалал дунд Солонгос явж ажиллах гэсэн залуус хүүхнүүд мянга мянгаараа эх орон, нутаг ус, гэр бүлээ орхин боолын хөдөлмөр эрхлэхээр одохын хүслээр улайран түлхэлцэн зүтгэлж байлаа. Энэ удаагийн бүртгэлийн тоо нь хэмжээтэй, явахыг мөрөөдөн тэмцэж өрсөлдөгчид нь тогтоосон тооноос дор хаяж найм дахин олон байгаа тухай сураг сонсоод тэр хоёрын урам чухам л бугуй шууны нь яс хугарчих мэт тасхийн хугарав аа. Дараалалыг нь дарж татсан бүдүүн олсноосоо “хувь тавилангийн цулбуур атгасан” мэт салахгүй зуурч, өвөр зуураа хэрэлдэн хэмлэлдэж, хүчтэй түлхэлтээр дараалалаасаа мултарсан зарим нь эрэг дээр шидэгдсэн азгүй жараахай мэт эргээд орох гэж зүтгэн сандарч харагдах олныг атаархангуй харж зогссон Монголхүү:

-Одоо яая гэхэв, харьцгаая даа, гурвуулаа хэмээн санаа алдан өгүүлэхэд түрүүнээс хойш тасралтгүй шогшрон харуусах эхнэр нь:
-Бид хоёр ямар азгүй юм бэ, эртхэн мэдээд хоёр гурав хоногийн өмнөөс оочирлосон бол өдийд овоо урдуур оччихсон зогсож байхгүй юу хэмээн гашуудахад дэрэвгэр сормуустай мэлмэн алаг нүдэнд нь цэлсхийтэл бүрхэн ирсэн нулимс багтаж ядах мэт яах ийхийн зуургүй мэлтэсхийн хальж хацрыг нь даган урслаа. Монголхүү эхнэрээ аргадан тайвшруулж:
- За яахав дээ, хайраа... Хоёулаа өөр шугамаар хөөцөлдөе. “Өгдөг юмыг нь өгч байгаад” ч болов яаж ийгээд явцгаана даа хэмээн бодлогшронгуй өгүүлэхэд, цухалдаж бухимдсан гэргий нь:

- Монголд үнэхээр амьдрал алга аа, “томчууд”-ын хүүхдүүдэд л тэр амьдрал гээч нь байхаас бидэн шигд нь... хэмээн цурхирснаа үргэлжлүүлэн “-Солонгос явж чадахгүй л бол хоёулаа яаж амьдарч, хаанаа толгой хоргодож, юугаа идэж ууж, хүүхдээ яаж сайн сайхан өсгөх юм бэ” хэмээн цурхиран уйлахад бяцхан охин нь аав ээжийнхээ харуусал гашуудлыг ойлгож ядан бүлтгэнэнэ.

Анхны харцаар л дурласан гоолигхон хөөрхөн Энхрийдээ Монголхүү дэндүү хайртай. Эхнэр нь дээд мэргэжлийн нягтлан боловч одоо хэр нь мэргэжлээрээ ажиллах аз тохиосонгүй, хуучин танилын хувийн автобусанд мөнгө хураагч хийж хэсэгтээ дажгүй байсан ч, жолоочийн эхнэр түүнийг нөхөртэйгээ бус хэдэн бутархай мөнгөтэйгээ хардаж ажлаас халсны дараа, зоогийн газар зөөгч, цайны газар угаагчаар ажиллаад, охиноо төрүүлснээс хойш энэ гэр бүл зөвхөн хуучин жижиг тэргээрээ ойр зуурхан такси хийсэн орлогоор амьдралаа залгуулж, залуу нас, хөөрхөн үр, хайрын илчээрээ л амьдарч, ирээдүйд хаанаас юм зориод ирэх хангалуун амьдралын аз жаргалыг хүлээсээр амьдарч яваа залуус билээ.
Ашгүй саяхан Солонгосын элчингийн жолооч залууд “Өгдөг юмыг нь өгч” баймааж нь виз бүтээдэг гэх өөр нэг эрд зуучлуулан мөн л “өгдөг юмыг нь” атгуулж амжаад хариу сонсвол энэ удаад зөвхөн нэг л хүн явах боломжтой, тэнд нь эрчүүд онцын шаардлагагүй тул зөвхөн гэр бүл татлаа түлхээгүй эмэгтэйд боломж гарч байгаа тухай дуулгаад, нөхөр хүүхэдтэй хүүхнүүд ажлаа олигтой хийдэггүй, ар гэр үр хүүхдээ саналаа харина, буцна гэдэг бэрхшээлийг учирлан өгүүлжээ. Яаж ийгээд виз бүтээд хил гарч л байвал юу боллоо гэж эргэж зүтгэхэв дээ, энэ чинь...
За тэгээд виз гаргадаг гэх залуу “гэрлэж амжаагүй” Энхриймааг дагуулан мөрөөдлийн ажлыг нь бүтээж өгөхөөр хэдэн өдөр шөнө Монголд түр ирээд байгаа Солонгос ноёныг аргадан тойлж, дайлж цайлсны эцэст нэгэн өглөө үүр цайхын алдад Энхриймаа гэртээ халамцуухан орж ирээд нөхөртөө тун баяртайгаар:
-Хайрт минь. Би явахаар боллоо... Нөгөөдөр ниснэ. Ашгүй нөгөө Солонгос эзэн өөрөө авч явахаар болсон шүү. Найдвартай ч юм боллоо... гэж хөлчүүхэн өгүүлээд шууд ор руугаа шурган унаад өдөржин нам унтсан билээ.
Харь нутагт явах өдөр нь ирж, залуу эр өглөө эрт эхнэрээ хамт явах гадаад ноёны буусан зочид буудалд хүргээд, өдөр нь охиноо цэцэрлэгээс нь авч Чингис хаан нисэх онгоцны буудал руу давхилаа. Эзэн нь болох харь ноён нөхөр хүүхэдтэйг нь мэдчихвэл онгоцноос ч хөөгөөд буулгаж мэдэх санагдаад зайдуухан зогсож машинаасаа Монголхүү цувралдан давхиж ирсэн гурван гялгар машинаас улам ч үзэсгэлэнтэй болсон мэт харагдах эхнэрээ хэрхэн гарч ирэхийг, буурал халимагтай цулцгар намхан эр түүнтэй хэрхэн харьцаж байгааг сэм ажихдаа охин нь ээжийгээ харчихвал гарч гүйгээд, уйлж зууралдан хамаг төлөвлөгөө баллачхаж мэднэ гэж хаширлаж утасныхаа тоглоомоор тоглуулан арын суудалдаа суулгав. Яг л харьд богтлогдож байгаа зовлонт бэр мэт Энхриймаа тэднийхээ нүдийг хариулж байгаад сэм гүйн ирж охиноо тэврэн үнсэн уйлахад сэтгэл хямарсан Монголхүү нарны хар шилэн цаана нь хэдийнээ үерлэж амжсан эр ховор нулимсаа нууж ядан жолооныхоо ард суусаар байв аа. Хайртыгаа ядаж ганц үнсээд үдэхийг тэсвэрлэшгүй их хүсэвч гай болж тэд нь харчихвий гэхдээ суудлынхаа хажуугаар булбарай цагаахан гарыг нь л нэгэнтээ атгаж амжлаа.
Хүмүүс дотогшоо орохоор хөдөлгөөнд орж, нөгөө гадаад эр хэн нэгийг харц гүйлгэн хайх бараанаар Энхриймаа сандран “- Миний охион... Ээж нь одоохон эргээд ирнэ, за...? Аавтайгаа машиндаа сууж байгаарай. Одоохон за юу... Алив ээж нь дахиад нэг үнсье...” хэмээгээд нулимсаа арчсаар яаран гарч гүйлээ. Баахан хятад солонгос эрчүүд эгээ л эх орондоо ирж байгаа эздийн дүрээр малилзан гарч ирээд том том гялгар хар машинд суун хотын төв рүү салхи татуулан давхилдах нь өр рүү хутга тулгах мэт түгшүүртэй санагдана.
Гадныхан ирээд л, манайхан яваад л... Зөрөлдөөд л... Хөөрхий.
Удаж удаж “Онгоцондоо суулаа” гэсэн мессеж ирээд, хариу бичиж байх хооронд “одоо хөөрөх гэж байна, утсаа унтраа гэнэ ээ” гэсэн мсж ирлээ. Түүний чин сэтгэлийн уярал хайрын үгтэй мессеж эхнэрийнх нь утсанд амжиж орж чадсангүй эх орныхоо тэнгэрээр хоромхонд “нисээд” эргэж ирлээ. Энхрий нь утсаа хаачихжээ. Арга ч үгүй л дээ, тийм л дүрэмтэйгээс хойш...
Хүмүүс шуугилдан сүү өргөцгөөж эхэлхэд цочин анзаархул, нисэх буудлын өндөр барилгын цаанаас AIR KORIАN гэсэн бичигтэй том цэнхэр онгоц яг л хашаанаас дэгдээхэй шүүрсэн хулгайч элээ мэт санд мэнд шуугин хөөрч хойд зүг ниссэнээ алгуур эргэлт хийн зүүн өмнө зүгийг чиглэсээр үүлгүй цэлмэг тэнгэрийн хээл, үзүүр нь номинтох Богд уул хоёрын завсраар бүдгэрэн бүдгэрсээр бараа алдарлаа. Үдэн гаргагчид уван цуван давхилдсаар зогсоолд эцэг охин хоёрын хуучин саарал тэрэг л торойтол үлдсэн хойно Монголоо сая л нүдний шилээ авч, нулимсанд цэлхийж улайсан зовхио ханцуйгаараа хүчлэн шудраад, жолооныхоо хүрдийг хоёр гараараа балбаж, хамар тагжирч хоолой нь сааралтсан цухал паргиа хоолойгоор: “-Ээ чааваас аа...!!! Новшийн төр. Хэдхээн цөөхөн Монголчуудаа аятайхан арчлаад...! Аваад явж ч чаддаггүй хог новш болсон төр засаг! Өлсгөлөн ард түмнээ... Аяга цагаан будаа үмх үмхий халуун ногоотой байцааны төлөө харьд алдаад дуусч байгаа... Мөхөж сүйрсэн муу төр засаг...!!! Авилгалд хахаж, амиа л бодсон муусайн сайд дарга нарыг...! Хараал идээсэй...!!!”- хэмээн бахиран зүхэж, енгэнүүлэн уйлсаар байлаа.

Хашааны төмөр хаалга салхинд савлаж, гэрийн яндан хонгиносон тун тавгүй тэр үдэш аав охин хоёр өдөрхөн машинаас яаран гарсан хоёр ээжийгээ хүлээх мэт ажин түжин сууцгааж байв. Сүүлчийн хэдэн төгрөг дээрээ хөршөөс зээлсэн хэдийг нэмж байж уржигдар шөнө эхнэр нь ажлаа бүтээсэн, дараа нь ахиухан хэдийг арайхийн олж байж гадаадын тийз аваад аав охин хоёрт хоолны мөнгө үлдсэнгүй билээ. Монголхүү тооно өөдөө нэгэнтээ хараачлаад: “Хайрт минь өдийд, ямархан газар оччихсоон, яажшүү нэг юм амрах гээд сууж байдаг юм болдоо, хөөрхий... Өдөр би бухимдаад... Солиороод... Баахан дэмий бахирчихсан, төрийн сүлдний хилэгнэл гэсгээл ирэх вий дээ... Адгаж бухимдсандаа л... Урьд нь хэзээ ч тэгэж бодож байгаагүй шүү, төрийн минь сүлдний түмэн мэлмий харж, болгоож л байгаа байлгүй...” хэмээн дотроо сэм наминчлахад охин нь тэрүүхэндээ ганцаараа ярин “-Ээж намайг аваад явахгүй дээ. Би ээжтэйгээ хамт явмаар л байсан” хэмээн гомдолтойгоор үглэж сууна. Эцэг нэгэнтээ шүүрс алдаад “-За яахав, муу сарампай тэрэг минь салаад уначихаагүй байхад аав охин хоёр өлсөнө л гэж байхгүй шүү. Охиноо унтуулчхаад жаахан давхия даа, бензиний мөнгөгүй ч боллоо. Шөнийн баар сав хаах үед овоо хэдэн юм олчихдогсондоо уг нь... Ядаж байхад энэ аккумуляторын байж байгаа царайг... За яахав, болно доо.” хэмээн бодмоглож суулаа.
Маргааш нь машинаа ухаж байтал нэг их олон оронтой дугаараас дуудлага ирж, эхнэр нь яг л зэргэлдээ өрөөнөөс ярих мэт тодхоноор ярьж байлаа. Сайн яваад ирсэн, нэг зочид буудалд үйлчлэгчээр ажиллахаар хүлээж байгаа, ажлаа бүттэл ч нөгөө солонгос эзний ивээлд хэсэгтээ нуугдаж амьдрах хэрэгтэй болсон, төвхнөж “томорч” аваад чамайгаа яаралтай татнаа гэсэн товчхон яриаг сонсоод Монголхүү эхнэртэйгээ уулзсан мэт догдлон баярлав аа. Харь холд утасны үнэлгээ өндөр гардаг биз. Аягүй бол хөөрхий, нууцаар залгасан байж ч мэднэ. Юу ч атугай сайн л яваад хүрсэн юм байж...
Энхриймаа долоо хоногтоо нэг залгаж ярьдаг байснаа хоёр долоо хоногт, дараа нь сардаа нэг утасдаж охинтойгоо голцуу ярьж элгээ дэвтээнэ. Хоёр сар өнгөрсний дараа нэг залгахдаа эндээс хамт явсан эзэн нь хэлсэндээ хүрч ажилд оруулсан, буудалдаа байрлаж, тэндээ хооллож ундлаад гадагшаа гарах шаардлагагүй тул мөнгө хураахад боломжтой юм, удахгүй та хоёртоо мөнгө явуулна даа гэж баяртайгаар өгүүлэв. Харин хэзээ өөрийг нь татах талаар үг дуугарсангүй... Манай энэ шинэ эзэн их сайхан зантай хүн байдаг. Өвгөжөөр настай, гэм нь жаахаан шалигдуу зантай юм билээ. Гэхдээ миний хайрт битгий элдвийн юм бодоорой, би юу боллоо гэж ийм зөнөг өвгөнтэй юу яахав дээ... Гэхдээ л сайн хүн, надад их тусладаг юм гэсээр яриагаа дуусгалаа. Гэр орон, нөхөр хүүхдээ санах нь арай гайгүй болж байгаа гэнэ. Ашгүй орчиндоо жаал дасаж байгаа юм байлгүй дээ.

Нэгэн үдэш охиноо унтуулчхаад Монголхүү орондоо зурагт үзэж хэвтэхдээ, нүүрэмгий бүсгүй сүйт залуугийнхаа хүзүүнээс зүүгдэн эрхэлж “- Хайрт минь... Хайрт минь...” хэмээн үгэн тэмүүлэхийг хараад, арваад хоног утсаар яриагүй эхнэрээ гэнэт өгүүлэшгүй ихээр үгүйлэн саналаа. Эхнэр нь түүнд хайртайгаа тэр бүр давтаж хэлээд байдаггүй ч, ор хөнжлийн халуун нандин харьцааныхаа ид оргил үед гэнэт ухаан мэдрэлээ алдах мэт “-Хайрт минь, хайрт минь ээ...” хэмээн сэрэл асам үглэн гиншдэг зуршилтай, энэ дуу авиа, давчуу амьсгаадалт дундуурх сөөнгө солгой гиншээн Монголхүүд орчлонгийн хамгийн энхрий танил, эрх танхил хөг аялгуу болон сонсогдож, сэтгэлийг нь жаргаадаг билээ л. Тэгээд... Бие сэтгэл нь тайвжиран жаргасан эхнэрийнхээ улам чиг үзэсгэлэнтэй харагдах улаа бутарсан гэрэлт царайг бахдан ширтэж хэвтэх хачин их дуртайсан. Хайрт Энхрийгээ санаад охиноосоо ч дор “үхэх гээд байгаагаа” тэрээр үргэлж гунигтайгаар мэдэрдэг билээ.
Харин маргааш орой нь Энхрий залгаж овоо удаан ярихдаа “-Энд үйлчлэгчээр ажилладаг нэг царайлаг энэтхэг залуу надад хурмийн бөгж бэлэглэе гэж гуйгаад... Гоё бөгж л дөө. Миний хуруунд яг таарч байсан юм, тэгсэн эзэн өвгөн уурлаад цонхоор төв гудамж руу шидчихсэн. Би дараа нь гарч өчнөөн хайгаад олоогүй, нэг нь л олоод авчихаа биз.”-гэсэн нь ихэд содон санагдсан ч Монголхүү энэ талаар ухаж асууж зүрхлэсэнгүй ээ. Тэрээр цааш нь “- Энэ ажлаасаа гарч, өндөр цалинтай өөр ажилд орохоор болсон”-оо дуулгаж, тэдний буудалд ирсэн нэг ноён өөр танилдаа зуучилж, тэр нь ажилд авахыг зөвшөөрсөн тухай, тэнд нь ашгүй хөлсний Монгол ажилчид нилээд хэд байдаг тухай ярихдаа аанай л өөрийг нь татах тухай үг дуугарсангүй шууд залгуулаад “-Алив охинтойгоо ярья” гэсэн билээ.
Шөнө нойрон дунд утас нь ашгүй нэг дуугарлаа. Хилээ манах дайчин эр мэт хэзээ ямагт утсаа сонор соргогоор чимээлэн манаж амьдардаг Монголхүү давхийн сэрвэл хайрт эхнэр нь халамцуу ярьж байв. Уйлаад л... Үглэж, аашилж тунирхаад л... Таньдаг хэдэн Монголтой нийлж жаахан наргиснаа өндөр дуугаар тунхаглан, “ганц удаа ингэж сэтгэлээ сэргээх минь зөв биздээ??? Ай???... Эсвэл буруу юмуу, хөөе Монголоо...” хэмээн хашгирч дуулдана. Хүний нутагт зовж явахад, эх орондоо санаа амар жарган тарвалзаж байгааг нь ялархан зарлаад, наанаа чи зүгээргүй л байгаа. Битгий чи гэр орон бузарлаад байгаарай гэхчлэн, ер нь л агсам тавих шинжтэй байлаа. Монголхүү “- За. За-аа миний хайрт одоо унтчих. Өвгөн нь чамайгаа ойлголгүй яахав...” гэх зэргээр аргадах аятайхан үг хайж эг маг тайвшруулах аядаж байтал харилцуурын цаана хаалга тогших чимээ сонсогдож эхнэр нь цаашаа “-Хэн бэ-ээ???” хэмээн хашгирснаа утсаа салгалгүйгээр хаа нэг тийшээ торхийтэл шидчих сонсогдов. Ганцаараа уйлан үглэж дуулдсаар, төдөлгүй хаалга чихран нээгдэж эрэгтэй хүн монголоор ярьж дуулдана. Монголхүү утсаа чихэндээ улам наан: “-Байна уу, байна уу? Энхрий, миний хань утсаа аваад яриарай...” гэж хичнээн хашгираад нэмэр алга.
Тэдний яриа маш тод дуулдаж, сая орж ирсэн эр бол эхнэрийнх нь шинэхэн нөхөр болох нь илт болоод явчихав аа. Тэрбээр Энхиймааг нь тайвшруулан аргадаад л... Монголдоо очоод ч салахгүй үүрд хамт байхыгаа андгайлж тангараглаад л... Эхнэр нь ч жаал тайвшрав бололтой шуг шуг эхир татах, шов шув үнсэлдэх...? Тэгээд... Хэсэг чимээгүй болцгоосноо галт тэрэг хөдлөөд явчих мэт, эсвэл...? Ямар нэгэн ойлгомжгүй түжигнэсэн чимээ хяхтнаж дуулдахад Монголхүүгийн зүрх хөлдчих мэт хүйт даан хөндүүрлэж бүхий л бие нь дагжин жихүүцлээ. “-Энэ чинь одоо...? Юу дуугараад эхлэв ээ” гэж түгшин бодмоглох агшнаа...!!! Утасны цаанаас...??? Түүнд үргэлжид хамгийн энхрий танил, эрх танхил хөг аялгуу болон сонорт нь урсан ирдэг байсан өнөөх л “Хайрт минь. Хайрт минь, хайрт минь ээ...” гэж гиншин үглэх чимээ, хагсаж холхисон орны чихарсан дуутай хөг холилдон сонсогдож эхлэхэд Монголхүү “-Байна уу, утсаа аваач ээ хөөе…!!! Хүүе муусайн адгийн завхай новшнуудаа...! Ална даа та хоёрыг…!!!” гэж охиноо сэрж уйлтал чангаар бахиран, энэ орчлонгийн хамгийн түрэмгий хараалаар занан хашгиравч ямар ч нэмэр алга аа. Гагцхүү, энэ дэлхийн юутай ч зүйрлэшгүй хамгийн зэвүүн муухай тэнэг дуу хоолойгоор “-Хайрт минь. хайрт минь...” гэж гиншин уухилах чивэлт авиа тархин дотор нь аянга цахилгаан мэт хашгирсаар байхуйд гал нь хэдийнээ унтарсан төмөр пийшин рүүгээ утсаа хага шидээд, чичирч салганасан гараараа хоёр чихээ ханги таглаад шалан дээр архиран ярдаглан тийчиллээ.
...Өглөө нь Монголхүү хамгийн хайртай хүнээ зуурдаар үхүүлээд хоносон мэт уй гашуутайгаар босч, хэдэн хэсэг болж бутарсан утасныхаа сэгийг хогийн руу жигшилтэйгээр хөсөр шидэхдээ: “- Тийм ээ. Тийм шүү...! Одоо надад энэ утас, бүр дугаар нь ч хэрэггүй. Бүгд...!!! Бүх зүйл, бүх дурсамж, итгэл хайр... Бүгд зөвхөн хогийн сав руу...! Гүйцээ” хэмээн архиран шивнэлээ. Утсаа хогийн сав руу шидсэнээ нэгэн долоо хоногийн дараа мартаж, сарын дараа утасны дугаараа ч мартав. Энэ хооронд харь орноос Энхриймаа олонтоо залгасан л байлгүй, хагас жилийн дараа гэхэд хөдөө дайд нутгаас нийслэл хотоо мартагнаж, жилийн дараа Энхриймааг ч мартаж эхэлж байгаагаа мэдэрлээ. Гомдож харанхуйлсан сэтгэлд нь гэгээ нэмэх сайхан бүсгүй Монголдоо бас үлдсэн ч байж мэдэх шүү дээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнийн гадуур Төрийн их баяр наадмыг санагдуулам хүн машин багширч, өндөр хана дагуу урт олс сунгаж татсан хөлстэй, шороо тоостой дараалал дунд Солонгос явж ажиллах гэсэн залуус хүүхнүүд мянга мянгаараа эх орон, нутаг ус, гэр бүлээ орхин боолын хөдөлмөр эрхлэхээр одохын хүслээр улайран түлхэлцэн зүтгэлж байлаа. Хэн нэг нь морь харахаар дараалалаасаа түр гарахад эргээд оруулахгүй тул лонхонд шээчхээд, хоол хүнсээ зөөлгөж идчихээд л зүтгээд байх ажээ. Хэд нь гал голомтондоо эсэн мэнд эргэн ирж, хэдэн айлын гэр бүл тавагны алим мэт таллагдан хэрчигдэх болдоо... Хөөрхий ...
Ай, төр улсыг минь төрийнх нь сүлд өршөөг ээ...



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 32 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-057.JPG
Хэмжээс: 600x450 137k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2380

Х.Төгсөө Зотон, тос 80x60
Аяс
Хэмжээс: 425x600 97k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3963

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-061.JPG
Хэмжээс: 600x450 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2460


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар
· Г. Мөнхцэцэг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn