Шинэ өглөөн наран инээж угтдаг тухай
Шингэж одох болгондоо гуниг тээдэг тухай
Мартаж үгүйлэхийн тулд маргааш ирдэг тухай
Манант орчлонгийн үнэн, зовлонгоор төгсдөг тухай
Буцах цагийн аниртай дууг
Бусдаас нууж өөртөө зориулъя
Үртэй хүмүүн бүхэн жаргаж дуулдаг тухай
Үйлийн үнэнд гүйцэгдэн хагацаж дуусдаг тухай
Хагдарч гандахын тулд цэцэгс ургадаг тухай
Хамгаас хайртай бүхэн минь хальж одохын тухай
Одох үнэний гунигтай дууг
Орчлонгоос нууж өөртөө дуулъя
Үймээнт салхины хэлбэр зүггүй байдаг тухай
Үнэн бүхний төгсгөл хатуу байдаг тухай
Навчны энэлэнт чимээнд эгшиг төрдөг тухай
Намрын хөх романсад үнэн оршдог тухай
Төгөлдөр үнэний энэлэнт дууг
Тавилангаасаа нууж өөртөө шингээе
Жиргэж чуулсан шувууд жаргаж дуулсан болохоор
Жирийн бор хоногууд урсаж өнгөрсөн болохоор
Учралын цэнхэр эгшиг тасарч гуньсан болохоор
Уянгын буурал хорвоо тавилангаа дагадаг болохоор
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Аниргүй Хэмжээс: 600x379 169k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5153
B3-022.JPG Хэмжээс: 600x533 140k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4829
Миний ах юм чинь Хэмжээс: 600x450 77k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 6154
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: