Яруу найрагч А.Эрдэнэ-Очир энэ шүлгээ хайртай бүсгүйдээ зориулж нэрнийх нь үсгийн дагуу шүлгийнхээ эхний мөрнүүдийг бичсэн юм гэнэ лээ. Гантигмаа гэж. Нэвтрүүлэгч Гантигмаа шүү дээ...
Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр
Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг миньА Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь
Нуруу алаг ангир цоохор дуугаар ганганан ус цахлаад
Нулимс сувдан бороо тэнгэрийн хачанд цайраад болив бололтой Нутаг алсын чамайгаа эзгүй хойгуур голын чинь тохой дээр санаашран Нууцхан шаргал гунигийг минь нарны утас хөвөрдөхөд хөндүүр төрнө Тэр нээг хаврын энгэрийн чинь гэгээ шиг хэсэг үүл Тэр л цагаас хойш миний цээжинд нүүсээр одов Тийм сайхан нүдэнд гуниг суусныг олж харсан цагаас хойш Тэнгэрийн дор хайрын үлгэр эхлүүлэн чамайг бодов Ирж яваа цаг бид хоёрыг амрагын төгөлд уулзуулан зурж Ирэх хайрын зовлонгоор жил сар тохуурхан урсах ч билүү Идэр зүрхний гүнд хаврын нэг өдрийн салхи тоглон эргэж Ийм нэг намар голын чинь тохой дээр суулгана гэж санаа ч билүү Гэрлийн мянган долгис мод бургас сүлжин уул ороогоод Гэнэн хонгор шувуу өвс зууж амраг ижилдээ нисэх нь уярал хөндөнө Гэгэлгэн ийм нэг агшныг сэтгэлдээ намуухан хонгор салхиар бичиж Гэгээн хорвоогийн хуудас бүхэнд хувилан чамд илгээх болов Мартагдсан хуучин дууны нэг бадаг гэнэт санаанд орж аялагдаад Манантай алсын ууланд зүр хур эрхлэхийг бодолдоо харж сууна Мандаж жаргах нар сарны урсгалд сэтгэлийн навч ганц нэгээр унаж Магадгүй энэ голын тохой дээр дахиад л дурсамжийн салхи сэвэлзэх биз ээ Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь Алчуур нь дэрвэх бүсгүй шиг салхины хаяа цэнхэртээд Алсын хөхрөгч ууланд манан суугаад босов бололтой Амрагын санаашралд гунигших нь залуу насны эгшиглэн юм аа Аниргүйн дунд ганцаардах минь тэнгэрийн мөнгөн зүүд юм аа
"Сонгомол шүлгүүд" блогоос
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Хатан XIX зуун Хэмжээс: 550x600 126k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5288
mongolia2007year-192.JPG Хэмжээс: 600x450 116k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3874
B3-001.JPG Хэмжээс: 600x457 136k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5070
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: