Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Бусад 		 Өгүүллэг: Д. Өлзийхутаг: Ухаарал
Оруулсан admin on 2018-01-31 18:48:16 (3277 уншсан)

Уулнаасаа өндөр улиас нь үгүй дээ

Учирсанаас илүү амраг нь ч үгүй дээ
Хаднаасаа өндөр хайлиас нь үгүй дээ
Ханилсанаас илүү амраг нь ч үгүй дээ
Монгол ардын дуу

Араншин нь олдохгүй хаврын тэнгэр өчигдөр жигтэйхан дулаахан налгар байсан бол өнөөдөр хүйтэн салхи цээж рүү нэвт үлээж. зүрх жиндээх шиг зэврүүн байлаа.Баттулга эхнэртэйгээ зэрэгцэн алхах хэдий ч хоорондоо нилээд зайтай явна. Гуч орчим жил ханилсан ханиасаа салах болоод гаргаж өгөхөөр вокзал явж буй нь энэ. Нүдний булангаар эхнэрээ харахад тамын хаалга татах гэж байгаа амьтан шиг хамаг сүнс сүлд нь юм явчихсан харагдана. Өрөвдмөөр ч юм шиг уйтгартай ч юм шиг. Эхнэр нь Баттулгыг залуухан хүүхэнд сэтгэлээ өгсөныг зөнгөөрөө мэдэрч орж ирэх болгонд нь улам царай алдах болжээ. Гэтэл саяхан гэртээ орж ирэхэд нь эхнэр нь хаалга онгойлгож өгөөд: 
- Чамтай ярих нэг юм... гэж зөөлөн дуугарахад ” За, энэ нөгөө эмзэг сэдвээр ярих нь дээ. Уйлаад гуйгаад унавал яадаг юм билээ гэсэн шүү юм бодтол эхнэр нь нэг их урт санаа алдаад:

- Би чамайг муу нөхөр байсан гэж хэлэхгүй. Архи ууж агсам согтуу тавдиггүй. Тамхи татаж өөрийгөө ч, бусдыг ч хордуулдаггүй элдэв ааш араншин байхгүй, ийм сайхан хүнийг бурхан надад өгсөөн гэж баярлаж бахархаж явсан. Чи эхний үедээ ”ажилтай байгаад ирж хонож чадсангүй гэж хэлэхдээ айсан ичсэн гэмшсэн шинжтэй харагдаж байсан.  

 

Тэгэхэд л би чамайг надаас өөр хүнтэй болжээ гэдгийг дотоод сэтгэлээрээ мэдэрсэн. Сүүлдээ ажил дээрээ хонох чинь улам ойрхон болж ядарч байна гээд буруу хараад хэвтдэг болсон. Ирээгүй хоносон шөнө бүхэнд чинь би үнэн сэтгэлээсээ чамайг ирэхгүй нь дээ гэж бодохоор өөрийн эрхгүй нулмис асгардаг. Ийм л олон шөнүүдийг би үдсэн дээ. Энэ хавийн ховч авгай нар чи бид хоёрыг өмнө нь цуг явж байхад атаархсан биширсэн харцаар хардаг байв. Би ч чиний суганд гараа хийгээд шагнал авах гээд тайз руу явж байгаа гавъяатан шиг маадгар алхаад өнгөрдөг байсан. Одоо харин тэд нар жигтэйхэн өрөвдсөн царайтай

-Хүүшээ, Саранцэцэгээ! Танай нөхөр цуг ажилдаг залуухан нэг хүүхэдтэй хүүхэнтэй явалдаад байна аа. Тэр муугийн залуу сайхан хэнд хамаатай юм бэ? Үсийг нь туг тугаар нь зулгаавал таарна. Хоёулаа цуг очих уу? Тэр мууг ёстой.... гэж шүдээ зуун хэлэхэд би хэдийгээр чиний бүсгүйд гомдож байв ч хэрүүл хараал хийж явах бяргүй юм шиг санагдаг болсон. За за үг олдолоо.

Ааваас хойш санаа алдаж ганцаардах болсон ээжийнхээ хажууд очихоор шийдлээ дээ. Эмэгтэй хүний зовлон гэж хэцүү юм даа гэж бодохоор ээжийгээ улам их санах болчихлоо. Намайг чи өнгөрүүлсэн амьдралд минь жаргаасан одоо хангалтай. Юм бүхэн хэмжээтэй байдаг. Би хүүхдүүддээ хэлсэн ээж нь ээжийгээ хэсэг асрахаар Дархан явлаа тэнд хэсэг байж байгаад ирэхээс гэсэн томууд нь бараг хэн хүүхэд харах юм бэ шахуу юм ярьж байна аа Миний бага охин ---
- Ээжээ та үнэхээр эмээг асрах болоод явах гээд байгаа юм уу гээд нүдэнд нь нулмис дүүрээд ирэхээр ямар их өрөвдсөн гэж санана. Өөрийн эрхгүй хоолой зангираад ирэхээр нулимсаа дотогшоо залгиж, зүрхэндээ уйлж байгаад нүүрэндээ инээмсэглэл тодруулна гэдэг ямар хэцүү болохыг тэр үед л мэдэрсэн. Ямартай ч бага охин чинь чиний явдлыг гадарлсан шиг байна лээ гээд хоёр гурван дусал нулмис хацрыг нь дагаж урсахад хурдан гэгч нулимсаа ханцуйгаараа шудраад
-За за үг олдолоо гэж хэлээд босоход Баттулгын сэтгэл нэг л хоосон хөндий оргиод ирлээ. Гуйх байх гэж их бодож хүлээж байсанаас ч болсон уу бүү мэд ингээд энэ хоёр Вокзал дээр алхаж байгаа нь энэ.Хүмүүс тасалбараа шалгуулан вогандоо сууж байлаа.
Саранцэцэг нөхөр өөдөө нэг их том хараад 
-Би өөрийнхөө юмыг баглаад тавьчихсан. Гар цүнхнээс өөр юм аваагүй ээ Бас хэл амны бай болоод яахав гэж бодоод. Хэд хоногоос дүүгээ явуулаад үлдсэн юм аа авхуулчихан аа. Чи баталгаагаа салгуулах хэрэг гарвал надад хэлээрэй. Хүүхдүүддээ чи намайг зөв ойлгуулаарай. Нэг л нөмөр дулаан уулын өвөрт байсаар дасчихаад тэндээс холдох юм бол талын жаварт хөлдөөд үхчих юм шиг, үндэснээсээ тасарсан хөгшин хамхуул шиг намрын салхинд хийсчих юм шиг боддог байсан одоо арай өөрийг боддог болсон. Зарим нэг хүмүүст нөхөргүй гэдэг нь бараг л имидж болчихож
- Хардаад байх хүн байхгүй, бүжиглэж болно, дуулж болно, уйлж болно ёстой л эрх чөлөө гэдэг нь энэ юм болов уу даа. Аль нь зөв болохыг хэлж мэдэхгүй л байна. Гэхдээ сэтгэлээ гээчихсэн хүн гэдэг нэг л амьгүй бие шиг харагдаг юм билээ. Эхлээд би чамайг хардаж хармалдаг байсан бол одоо харин өрөвддөг болсон.Миний нөхрийг над шиг авч явж чадах болов уу?! Нэг л царай алдаад байх болчихож гэж боддог юм. Намайг тэвэрч үнсэх гээд яахав. Хэрэггүй юм аа хаяхадаа тэгтэлээ ёсорхоод байдаггүй биздээ. Зүгээр л гар барчихъя гэхэд нь Саранцэгийн халуун гарыг атгалаа. Саранцэцэг нэг хачин болж ирээд 
-За за гээд гараа суга татан цааш эргэхэд мөрөн нь зөөлөн чичирч уйлж байгаа нь мэдрэгдэж байлаа. Надад хэлэх ч юм олдсонгүй. Вагон зүрхний цохилт шиг түг түг хийж хөдлөхөд зарим нэг хүмүүс гараа даллан инээж үдэж өгч байхад цонхоор наашаа харан зогсох Саранцэцгийг хараад гараа дээш өргөн далладаг ч юм билүү гэж бодсон авч өрөөсөн гараа дээш өргөж даасангүй. Ингээд л олон жил ханилсан эхнэр маань яваад өглөө одоо яах ёстой вэ! Эхнэрээсээ салчихлаа чам дээр бүүр ирлээ гээд яваад очих уу? гээд ургашаа нэг алхсанаа залуу эхнэрийн ууртай царай, дагавар хүүгийнх нь үзэн ядсан харц нүдэнд тусна. Залуу эхнэр нь:
-Чи их жаргалтай өвгөн шүү. Хоёр эхнэрийн хооронд гүйгээд л хот дамжиж ямаа хөөсөн ухна өвөл тэнхрэхгүй байсаар үхдэг юм гэсэн. Чи тэрэн шиг юм болов доо гэж ёжтой хөхөрнө.Нэгэн орой хонох санаатай сүрхий тухалчихсан сууж байтал хаалга онгойж дагавар хүү нь ороод ирлээ.Тэр үүдэнд зогсоод:
-Ахаа та энд хонох гэж байгаа юм уу? Та хонох газаргүй юм уу? Гэрээсээ хөөгдсөн юм уу? Аав Солонгост байгаа болохоор намайг гэрээ харж байгаарай гэсэн.Би гэртээ гаднын хүн хонуулмааргүй байна.Одоо та яв гэхэд хажууд байсан залуу эхнэр босож очоод
-Миний хүү энэ ах чинь сайн хүн энээ, тэрээ, гэж гуйж байгаад нэг юм гайгүй болгосон шинжтэй орж ирсэн. Дараа нь ёстой намайг нэг мөсөн түлсэндээ Би хуралтай гээд хуучин хүрмээ индүүдэх санаатай ноцолдож байтал гаднаас нөгөө хүү орж ирээд 
-Та юу хийж байгаа юм бэ би хувцсаа индүүдмээр байна гэхээр нь 
-Одоохон өнөөдөр дүүрэг дээр хэлтэс албадын дарга, орлогч нарын хуралтай гэтэл 
-Та их удах юм шиг байна аа.Би индүүдээд өгөе гэхэд нь би жаахан гайхасан ч бас хэрдээ баярлаж 
-За тэг тэг гээд цамцаа өмсөн зангиагаа зүүгээд зогсож байтал индүүдчихлээ гэсээр бариад зогсоод байхад нь баярлан өмсчихөөд хоёр ханцуйг нь харвал гайгүй индүүдлэг орчихсон ч юм шиг байв. Дүүрэг дээр очоод цуваа тайлж барчихаад явахад хүн болгон араас нь хараад инээгээд, шоолоод байх шиг нэг л сонин байлаа.Хурлын танхимд орж ирээд орлогчынхоо хажууд сууж байгаад индэр индэр дээр гарч ирэхэд миний орлогч час улаан болчихсон нүдээрээ нэг юм хэлэх гээд байгаа бололтой бүлтэгнээд, хүмүүс жиг жуг хийн их л хачин. Би хувцас хунар үс зүсээ жаахан илж таалаад янзалсан болов ч хүмүүс бүүр жуумаганаад инээх шинжтэй. За дүүрч гэж дотроо бодон хэлэх үгээ хэлчихээд туслахынхаа хажууд суугаад сэмхэн:
-Чи юу гээд түрүүн индэр дээр гарахад хахчихсан амьтан шиг бүлтэгнээд байсан бэ гэхэд зөөлхөн нудраад
-Та бушуухан пиджакаа тайлаад барчих гэж шивэгнэж байна. Пиджакаа тайлаад эвхэж байхдаа ар дээр нь уруулын будгаар юм бичсэнийг хальт хараад бушуухан эвхтэл хүмүүс бүгд наашаа харчихсан инээх, ярвайх, өрөвдсөн янз янзаар харж байлаа. Дотороо ч юу гээд бичсэн юм бол яана даа гэж яс хавтайж суугаад бушуухан хурал тарахаар машиндаа орж суугаад харсан пиджакны ар тал дээр уруулын будгаар жигтэйхэн тод Айлаар хонохоо боль! Авгай хүүхэд дээрээ оч гээд бичсэн байв.

Миний ичсэн гэж жигтэйхэн түүнээс хойш сэм дуулдах нь намайг ”амьд лоозон” гэж хочилсон байж билээ. Ийнхүү элдэвийн юм бодсоор суутал дараагийн воган ирж хүмүүс бууж нэг хэсэг охидууд залуучууд инээлдэн бууж ирж байгаа нь олон жилийн өмнөх Саранцэцэгтэй галт тэргэнд танилцаад нэг их юм олчихсон хүн шиг баяр хөөрөөр дүүрэн бууж ирж байсан нь санагдав. Москва хотын их сургуулийн оюутан намайг зуны амралтаараа нутаг буцаж яваад Дарханы өртөөн дээр ирэхэд дэрэгдэх хүмүүс бууж, хэдэн охид зөрөн орж ирсний нэг нь нэлээд аманцар байв.Тэр орж ирэнгүүт
-За найз нараа бид нар ч азтай юм аа.Үүнийг хараач гэж Баттулгыг заан 
-Хөөрхөн Ханхүү биднийгээ хүлээгээд шовойтол сууж байна гээд гараа сунган ” Намайг Ганцэцэг гэдэг ХААДС-ын оюутан,танилцая хэмээхэд нь Баттулга жаахан ичингүйрч 
-Намайг Баттулга гэдэг Ломносовын их сургуульд сурдаг гэвэл
Ганцэцэг
-Пээ ямар сайхан тохоилдол вэ. Ломносовын их сургуулийн оюутан байхнээ! Энэ мундаг гадаадад сурдаг оюутантай гар барьж үзээч та нар! Би нөхөргүй байсан бол өнөөдөр цуг унтаад маргааш эхнэр нь би байна гээд л шууд цуг бууна гэхэд бүгд инээлдлээ.
-За за тэрч яахав гадаадаас ганзага дүүрэн ачаатай яваа байлгүй ганц нэг бохь ч болтугай занжлуулах юм байгаа биз дээ гээд инээлээ.Баттулга цүнхээ уудлан нэг нэг боодол бохь гаргаж өгвөл
-Ёстой өгөөмөр залуу юм аа.Нэг нэгийг өгөх нь үү гэсэн боодол боодлоор нь тараадаг байна шүү.Харин бид юугаараа дайлах вэ? гэж гараа гээд гараа дэлгэн 
-Уг нь бид нарын дунд хэн нэгэнтэй үерхэж хиртэж гандаагүй хээрийн цэцэг шиг охин байгаа юмсан.Нүд сэтгэл байвал олоод авчихаач гэвэл захад нь сууж байсан нилээд ухаалаг нүдтэй дугуй царайтай жаахан ичингүйрсэн бүсгүй улалзаж харагдлаа.Баттулгын зүрхэнд нэг зөөлөн дулаахан аялгуу эгшиглэх шиг болоход нэг охин
-Чи бас халаах хүүхэн юм аа.Ангийхаа ганц ховор эрдэнийг боодол бохиор арилжах гээд байдаг.....
-За яг авах өгөх дээрээ тулвал ч шал өөр юм яринаа.Бид хэдийн аль нь миний яриад байгаа охин байна.Хэрэв зөв таавал тавин хувиар үнийг нь буулгалаа.Гэхэд нь Баттулга таах үгүйг бодолгүй өнөөх хараа булаасан охин руу заав.Өнөөх аманцар шар
-Жинхэнэ туулаа даа.Энэ охин уу? Нөхөрт гараад хоёр хүүхэд гарагчихсан охиныг заадаг байна шүү гэвэл бусад нь түүнийг дагж хөхрөв.Өнөөх даруухан охин ичингүйрсэн хэвээр
-Тийм шүү нээрээ би хоёр хүүхэдтэй, удахгүй нэг хүүхэд нэмэгдэж ч магадгүй. Түүний энэ үгийн аманцар шар өлгөн авч 
-За одоо таахад бүүр амар боллоо.Энэ хоёрын аль нь вэ? гэлээ Баттулга инээмсэглэн 
-Би эргэлзэхгүй байна Анхны сонголт хэвээрээ гэвэл Ганцэцэг хэмээх аманцар шар 
-Энэ чинь харин шулуухан нөхөр үү. Айлын эхнэр эргүүлээд бүүр гүрийчихдэг байна шүү.За дүүрчээ нэг шөнийн санамсаргүй учрал байж л байдаг шүү дээ.Бид хэд найзууд, юм санахгүй ээ. Би энэ хэдээс жаахан эгч ажиллаж байгаад сургуульд орсон болохоор тэр шүү дээ.Ингэхэд таминь ээ бид хэд нэг сандал дээр шавааралдаад байхаар зарим нэг нь тийшээ суувал яасан юм бэ!Саранцэцэг ээ! Чи тийшээ суу багтахгүй байна гэлээ Саранцэцэг:
-Би заавал тийшээ суудаг нь юу билээ ээ.Ажаа та нэг шөнийн санамсаргүй учралыг мэддэгээрээ суувал яасан юм бэ? Гэхэд Ганцэцэг 
-Өө за. Энэ чинь бүүр дуу шуу ороод хөгшин эгчдээ юм зааж өгөх нь үү? Тэгж ярихгүй шүү.Бос гэж гараас нь татаад Саранцэцгийг босгоод Баттулгын хажууд суулган
-Хайр нь асгарч байгаа ийм сайхан залуугийн зүрх андуурахгүй байна аа,Бидний яриад чамд зарах гээд байгаа хүн наадхи чинь мөн.Харин бүүр давараад хань ижилээ өдөр нь мөрөөдөж шөнө нь зүүдэлж яваа намайг намба алдуулж хэрэгт хийх нь байна.Шууд түрүүчийн өгсөн боодол бохинд наадхыг чинь туллаа гэхэд нь бүгд хөхрөлдөн шуугилдаж билээ.
Би Саранцэцэгтэй тэгж л анх сайхан танилцаж бид хөзөр тоглож нэгнийгээ шийтгэн замын турш шуугидсан сан.Саранцэцэг ч нүүр хагаран царай нь гэрэлтсээр улам ч үзэгсэлэнтэй харагдаж байлаа. Нууцлаг даруухан инээмсэглэл нь миний зүрхэнд уусан шингэж тэр өдрөөс хойш түүнээс өөрийг бодохоо болж араас гүйсээр нь гүйсээр арай хийн зөвшөөрүүлж бид хамтын амьдралаа хичнээн жаргалтай эхлүүлээ. Энэ хорвоогоос авч болох бүхнээ авчихсан юм шиг баярлаж байлаа.Вокзал руу ирэх бүртээ бид хоёрын амьдралын зам эндээс л эхэлсэн шүү дээ гэж билэгшээн боддоцгоодог байв.Гэтэл одоо би эхнэрээсээ салаад ингээд явж байдаг ямар гунигтай юм бэ! Энэ маань надад ямар буруу юм хийсэн юм бэ хэмээн Саранцэцэгийг өмөөрөх бодол гэнэт орж ирлээ.
Зарим айлын эхнэр нөхрөөсөө өөр хүнтэй явалдаад бөөн юм болж байхад миний хань хүүхдээ тэврээд намайг хүлээгээд налайж байдагсан.Санчиг үсэндээ буурал суутал ид залуу насаа дуустал надаас бас хүүхдээсээ өөрийг бодож байсан гэж үү Гэртээ ирэх бүрт минь ханийн дулаахан харцаар хаалгаа нээн тосохдоо миний сэтгэлийг хичнээн сайхан гийгүүлдэг байлаа. 
Одоо намайг хэн тэгэж тосох юм бэ.
Наргиж цэнгэх, шоудах бол ганц олдох насны жаргал гэж ойлгодог шинэ эхнэр минь намайг очиход: 
-Сая хаалга дуугарахаар нь манай ангийн Хүдэр ирнэ гэж байсан түүнийг юм болов уу! гэсэн чинь чи байсан юм уу!Чи чинь өнөөдөр ирэхгүй гээд байсан биш билүү? гэхэд нь өр зүрх минь хатгах шиг болж 
-Яахаараа танай Хүдэр заавал шөнө орой болсон хойно ирдэг юм бэ гэвэл 
- Яах юу байдаг юм бэ? Надад юм авчирч өгнө гэсэн юм. Болохгүй юу аан!
-Намайг ирэхгүй бол яах ч байсан юм билээ
-За чи битгий хуц!Би чиний аваад суусан эхнэр үү Чи тэр өөрийнхөө эргүү эхнэр дээр очоод “ намайг ирээгүй өдрүүдэд хэнтэй хонож байна гэж асуу” Ингээд солиороод байдаг юм. Хөгшин азрага жороо сурна гэгчээр их юм бодохнээ гэхэд нь Баттулга цааш нь хэлэх үггүй болно.
Саранцэцэг надтай сугдалцан бүүр нэг баяр бахдалтайгаар алхдаг бол залуу эхнэртэй гадуур эхнэртэй гадуур явна гэдэг тийм амар зүйл бишээ. Нэг удаа залуу эхнэрийнх нь таньдаг хүүхэн тааралдаад 
-Хүүш ээ сайн уу? Энэ хүн чинь юу вэ Аав чинь гэхэд арай залуудмаар ах чинь үү?гэж солиордог байгаа.Тэгсэнээ нэгийг сансан бололтой жаахан улалзаж байгаад ”За за уучлаарай” гээд яваад өгөхөд нь
-Хүний нүдний булай чинь гэрт үлдэж болдогггүй юм уу гэж ууртай дууграхад нь би өөрийн эрхгүй гомдож билээ.Гэнэтхэн 
Саранцэцэгүй яаж амьдрах хүн юм бэ би гэж бодохуй өөрийн эрхгүй нүдэнд нулмис дүүрээд ирлээ.Яагаад би тэр залуу бүсгүйг Саранцэцэгээс илүү гэж дандаа бодоод байсаныг ойлогсонгүй. Надтай гучин жил ханилж миний гурван сайхан хүүхдийг хайраар өсгөсөн ёстой л нэгэн биений минь нөгөө тал биш гэж үү! Өөр надад хэн тийм сайн хандах юм бэ бодоод Баттулга ухас хийж босоод Дархан руу таксигаар явбал түрүүлж очино. Би одоо л явахгүй бол бүхнийгээ алдах нь гэсээр учиргүй яарлаа.Зогсоол дээр Дархан явна гэж хэд хэдэн жолооч хашигчин зогсоход нилээд хэдэн машины ард хоосон зогсох залуу дээр очоод
-Миний дүү хэдэн хүнтэй явдаг юм бэ гэхэд залуу жаахан гайхсан байртай 
-Голцуу л дөрвөн хүнтэй явдаг юм аа 
-За тэгвэл би дөрвөн хүний хөлс төльё хоёулаа яаралтай Дархан орох хэрэгтэй байна гэсээр хөдөллөө.

Илчит тэрэг Дархан орж ирж байгаа бололтой.Замын хажуугийн гэрэлтэй байшингийн цонх жирэлзэн өнгөрч сая зогсоол дээр ирэхэд Саранцэцэг “Ингээд гэртээ ирдэг байжээ.Ээж минь намайг үгүйлж байгаа даа.Ээжтэйгээ хэсэг зуурч гэсэн ярьж сууy энгэрт наалдаад дотороо онгойтол хэсэг уйлдаг ч юм билүү. Хэрэггүй ч юм уу Муу ээжийхээ сэтгэлийг үймүүлчихэн, нулимсаа үзүүлж голыг нь харлуулаад хэрэггүй биздээ.Гэхдээ би нулмисаа барьж дийлэх болов уу! Өөрийгөө арчилж байсан бол хаягдахгүй л байсан байх гэж бодсоор шууд Такси нь зогсоол руу алхаж явтал араас нь зөөлөн гар тэврээд авлаа.Багагүй гайхсан Саранцацэг нэг л танил үнэр гарахыг мэдрээд жигтэйхэн гайхаж бас баярлах ч шиг...

 

-Чиний гучин жил зүрх сэтгэл,итгэл үнэмшилээрээ бүтээсэн тэр их хайрыг алдах гэж байгаагаа чамайг яваад өгөхөд чинь ойлголоо. Чамгүй би амьдарч би чадахаа байсан юм байнаа. Хэрэв чи намайг уучилбал үхэн үхтэлээ чиний дэргэд байя хайрт минь гэх үгийг сонссон Саранцэцгийн нүдэнд өөрийн эрхгүй нулмис дүүрэн хөл нь нугараад д ирэхэд Баттулга дээш нь өргөлөө. Саранцэцэг эгцэрч зогсоод нулмистай нүдээр тэнгэр өөд харавал одод түгсэн шөнийн тэнгэр үүлгүй цэлмэг тэргэл цагаан саран мэлтийн ширтэж байлаа.

 

 

 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 75 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Батбаатар
IMG_1086.jpg
Хэмжээс: 600x290 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4039

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-266.JPG
Хэмжээс: 600x450 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4596

Хүрэлтогоот
khureltogoot-03.jpg
Хэмжээс: 600x450 92k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4996


Агуулга
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Monday, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Thursday, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Wednesday, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn