BIIRBEH.MN by Bataka - Агвааны Дэнсмаа : Жижиг өвөө /Өгүүллэг/
Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Өгүүллэг: Агвааны Дэнсмаа : Жижиг өвөө /Өгүүллэг/
Оруулсан admin on 2018-02-05 12:54:45 (362 уншсан)

 Зохиолч: Агвааны Дэнсмаа

Баттулга аян замын явдалд нилээн агсагдаж ядарсан ч гэлээ зорьж ирсэн нутаг хошуу, уул усыг харж сэтгэл нь сэргэсэн янзтай том хүү рүүгээ харан зорьсон хэргээ гүйцэлдүүлсэн хүн шиг баяртай мишилзэв. Баттулгын эхнэр хүүхдүүд машинаасаа майхан сав хөнжил пүүгээгээ буулган бужигналдаж, хаана майханаа босгохоо ярилцаж буй бололтой. Энэ нутгийн уул ус, булаг рашаан нь түүнийг хэзээ ч ирсэн тайван амгалан байдаг тэр л янзаараа угтаж, ''Хүү минь хүрээд ирэв үү, овоо доо!'' гэх шиг налайна. Зуны сүүл сар тул хангай дэлхий ногоорон цэцэгс найган эргэн тойрон шувуудын жиргээ сонсогдож, жаргаж буй нарны туяанд бүх юмс солонгорон байх шиг санагдахад тэртээ бага нас нь бодогдов. Өдийд үхрийн зэлэн дээр утаа май суунаглан эмээ нь: - Миний хүү тэрний тугалыг тавиарай, энийг нь татаарай! гээд их л сурамгай хөдлөн үхрээ сааж байдагсан. Оройн хонь, жаргаж буй наран дор алгуурхан дөхөж ирдэгсэн. Энэ бүхэн одоо нүдэнд нь үзэгдэхгүй ч сэтгэлд нь тодоос тод хадгалагдан үлджээ.
Баттулга улсын байгууллагад санхүүгийн ажилтнаас удирдах албан тушаалд дэвших хүртлээ олон жил ажиллаж, байгууллага, хамт олондоо нэр хүндтэй нэгэн байлаа. Тэтгэвэртээ суугаад удаагүй байгаа тул хөдөө гадаа ч явж амжилгүй их л удсанаа сая анзаарав. Ажилтай байх үедээ өөрийн зуслан энэ тэрхэнд гарах, их л холдвол ойр зуурын амралтын газраар цөөн хоног эхнэр хүүхдүүдтэйгээ явдаг байсныг эс тооцвол ойрын хэдэн жил ингэж хөдөө нутаг руу хүлгийн жолоо залаагүй юм байна шүү гэж хүртэл бодов.

Баттулгын бие ойрд чилээх болсон тул эхнэр хүүхдүүд нь яах учраа ч олохгүй энд тэндхийн сайн л гэсэн эмнэлэг, амралт сувилалын хаалга татавч онош нь тодорхой болдоггүй нь гачлантай. Эмнэлэг бүр л өөр өөрийн онош тавьж хэрэгтэй гэсэн эм тариаг бичиж өгнө. Хичнээн ч эм тан уусан, ямар ч нэмэр тусыг ололгүй бие нь өдрөөс өдөрт алгуурханаар улам муудаж байгааг л анзаарах болов. Өвчин зовлон болох үед эмнэлэгээс гадна бүгд л хаана үзүүлж, хэнээс тус дэм авах тухай, хэн гэгч аврагч байгааг ам дамжсан ярианаас сураглаж сайн л гэсэн бүхэн рүү хандаж эхэлдэг бичигдээгүй хуулиар уулзаагүй хүн, очоогүй газаргүй болов. Эхний үед ч эхнэр нь хаашаа явж хэнтэй уулзуулна л гэнэ дагаад явдаг байсанаа сүүлдээ дургүй нь хүрч явахаа ч болив. Очсон газар, уулзсан хүн бүрт л баахан юм бэлдэж, мөнгө төгрөг, цаг заваа үрээд яваа эхнэр хүүхдүүдээ хараад өрөвдөнө. Нэг удаа эмнэлэгт үзүүлэхээр сууж байтал хамт ажиллаж байсан эмэгтэйтэйгээ тааралдав. Бэр нь эмч гэнэ. Бас тэтгэвэртээ гарсанаа яриад хамт ажиллаж байсан хүмүүсийнхээ тухай хоёулаа нилээн хуучилж суусанаа:
- Чи хө ингэж эмнэлэг домлогийн үүд сахиж байснаас нутаг руугаа явбал яасан юм бэ! Хүн ер нь өөрийн сэтгэл зүрх нь юу хэлээд, юу хүсээд байгааг анзаарахгүй явдаг юм шүү гэж хэлчихээд, -Олон ач гуч зээ харах ажилтайгаа ч мартаад сайхан хууч хөөрчихлөө. Биеэ бодоорой гээд яваад өглөө. Тэр үед нь юу ч бодсонгүй. Маргааш өглөө нь харин бие нь овоо хөнгөн сэтгэл нь нэг л баяртай байх шиг. Шөнийн зүүдийг нэг нэгэнгүй сэргээн санахыг оролдов. Яах аргагүй бага балчир байхдаа өвөө эмээ хоёрындоо зун бүр очиж амардаг тэр сайхан хангай байсан. Зүүдэнд орсон тэр асар том өвгөн чинь яг л миний мэдэх ''Жижиг өвөө''-гийн дуу хоолойгоор яриад байсан даа. Сонин юм даа. Надад юу гэж хэлээд байсан бэ. Юу ч санахгүй юм. Зүүд нойронд яриа нь тод сонсдоод ойлгоод байсан. Бүр мартах вий гэж хүртэл зүүдэндээ бодоод байснаа санаад байдаг. Би ийм л уймраа болсон юм байхдаа гэж бодож хэвтэв. Эхнэр нь түүнийг өвдсөнөөс нь хойш их л сэргэг болсон бололтой өчүүхэн ч хөдлөхийг андахгүй яав ийв гээд л өндийнэ. Зүгээр дээ!, гэж хэлэхийг сонсоод тайвшрав бололтой эргээд хэвтээд өгөв. Шөнийн зүүдээ бодох тусам тэртээ он цагийн уртад зуны амралтаараа очдог байсан аавынх нь төрсөн нутаг, тэр сайхан уул ус, зуны сайхан дэлгэр цаг, өвөөгийн гэр, мал сүрэг нь яг л кино шиг нүднийх нь өмнүүр хөвөрч эхлэхэд энэ бодлоо таслахгүй байхыг хичээн тухлан хэвтэв.

******** ******** ********

... Баттулга хүү өглөө сэрээд бор гараараа нүдээ нухлан харсанаа хэн ч байхгүйд гайхсан ч үгүй өндийн сууж нэг том эвшээснээ ухасхийн босож гадаа гарлаа. Эмээ нь хэдэн үнээгээ шувтарч өвөө нь хонины хашаанд юуг ч юм хийж байна. Хонио аль хэдийн бэлчээрт нь залжээ. Алтан наран мандах арай л болоогүй байгаа бололтой тэнгэрийн хаяа зэсийн өнгөөр туяаран байлаа. Хүү өвөөгөөсөө өчигдөр унтах үедээ хонинд ганцаараа явмаар байгаагаа их л аминчлан хичээнгүйлэн гуйхад өвөө нь нэг сүрхий харсанаа:
- Өө миний хүү тэр бололгүй яахав,хэн эртлэн боссон нь л явья! Тэгж тохирох уу даа гээд мушилзав. Харин эмээ нь:
-Миний хүүгийн нас арай бага байна даа, ядаж сургуульд орчихвол өөрөө мориндоо морддог болчихно шүү дээ. Миний муу бор хүүг чинь энэ хавийнхан хот газрын хүү гэхэд малд нүдтэй, гярхай хүү байна, хэдэн хурга ишгээ их сайн хариулаад байх юм л гэлцээд байгаа шүү. Харин миний хүү айлын дэлгэж тавьсан ааруул хуруудыг хамаагүй дураараа бүү авч бай! Гэрээсээ л ойр ойрхон ирж авч байгаарай гэлээ. Ааруул хуруудны яриа гармагц ойд тааралдсан нөгөө хачин өвөө санаанд нь оров. Хонинд явах гэдэг нь ч үүнтэй холбоотой юм.
Тулгаа хүү өвөө эмээгийндээ зун болгон л ирж амарна. Ирэх тун дуртай. Эндхийн юм бүхэн нэг л дотно хэзээ ирэхийг нь хүлээж байсан юм шиг л өөрт нь санагдана. Ар талаараа багаахан хад асгатай орой дээрээ хэдхэн модтой толгойн урд Өвөөгийнх нь зусдаг. Энэ армаг тармаг мод нь үргэлжилсээр баруун талаараа сайхан ой болно. Өмнуур нь хэзээд хүйтэнээрээ байдаг булагтай, ус модондоо ойрхон сэрүүн сайхан хангайд зусна. Эмээ нь мэдээ орсон цагаас нь хойш л хүүд:
- Энэ булаг чинь рашаан юм шүү дээ. Усны шанагаараа усаа зөөж байгаарай. Сүү цагаан идээ, хир буртагаа оруулчих вий. Шувууд үргээж болохгүй шүү! Хангай хайрхандаа өргөл сайн өргөж бай! хүү минь. Энэ уул ус хангай дэлхий чинь амьтай юм шүү дээ, өргөсөн нь үгүйрдэггүй л юм даа. Өргөл өргөсөнийг нь
түшиж тулахаа ч мэддэг юм гэж хүүд уул,ус хангай дэлхийдээ өргөх ааруул хуруудыг зэхэж, хэлэх үгийг нь хүртэл хэлж өгнө. Хүү ч төвөгшөөхгүй өргөнө. Харин хотод гэртээ харихаараа ээж нь хүүг өргөл өргө ч гэж хэлдэггүй, өөрөө ч өргөхгүй яваад өгнө. Хүү ээжийгээ ажилдаа яараад тэгдэг байх бас байрныхнаас ичдэг юм болов уу гэж боддог болохоор юу ч асуудаггүй байлаа.
Хүүг амрахаар ирэхэд нь шувууд хэзээний л үүрээ засаад өндөглөчихсөн байдаг тул үүрийг нь дайруулахгүй гэж хурга ишгээ тойруулж туухаа хүү мэднэ.
Нэг удаа хүү хурга ишгээ даган тоглосоор явтал гэрээсээ нилээн холджээ. Том том хад чулуутай, цэцэг ногоо нь алагласан ойн захад ирсэн байлаа. Ой модноос тэр чигтээ гүзээлзгэнэ үнэртэх нь хүүд нэн тааламжтай. Хүү газар хэвтээд навчисын доогуур харахад энд тэндгүй гүзээлзгэнэ бөнжигнөнө. Эхлээд ганц нэгээр нь түүж идсэнээ дараа нь гар дээрээ овоолон ам руугаа хийж амтархан идэв. Энд хад чулуу нь хатаах гээд дэлгэсэн ааруул хурууд шиг тэгшхэн, том зарим нь бүр гулсаж тоглож ч болмоор санагдахад хүү ихэд баярлав. Гулсаж тоглох санаатай хүү яаран гүйхэд хэдэн ишигнүүд нь хэзээний гарчихсан тонгочиж харагдана. Том хадыг өнгөрөн гүйтэл нэг юм нүднийх нь үзүүрт харагдах шиг болов. Ишиг хурга л байх гэж бодтол сүр сар хийх чимээ гарахад хүү ихэд цочсондоо холдох гээд мөчирт тээглэн ойчив. Толгойгоо өндийлгэн хартал хадан дээр нэг хачин амьтан байлаа. Сууж байгаа зогсож байгаа алин болох нь мэдэгдэхгүй юм. Хачирхалтай нь хүү ер айсангүй. Хүү босож зогсоод нөгөө амьтанаа сайтар харлаа. Тэр яг л хүн шиг бөгөөд маш жижигхэн биетэй, халуун зуныг ажрахгүй үс нь гадагш харсан дээлтэй, хоёр жижигхэн хөлдөө хүүхдийн бойтог шиг гуталтай, том толгойтой, урт сахалтай халзан өвөө байлаа. Түүний халзан толгойн орой халууцаад уур савсаж байна уу даа гэлтэй харагдав. Тэр өөрийг нь огт харахгүй байгаа юм шиг сууж байлаа. Нөгөө өвөө хээвнэг гэртээ байгаа юм шиг хадан дээр завилан тухалснаа:
-Хүү амгалан морилж явна уу? Чамайг Доржсамбуугийн Баттулга гэдэг биз дээ, танай өвөө, эмээг би мэднээ. Гэхдээ би тэдэнд харагддаггүй юм. Харин өвөө эмээгийнхээ үгэнд сайн ордог, зоригтой зарим нэг хүүхдэд бол хааяа харагддаг гэлээ. Тэгж хэлэхдээ ам нь огт хөдлөхгүй мөртлөө хүүгийн чихэнд яриа нь дуулдаад байх юм. Тулга хүүд их л сонин хачин санагдаж улам ойртов.
- Манай өвөөгийнхийг мэддэг юм бол та яагаад очдоггүй юм. Та хэн бэ? гэхэд, нөгөө өвөө үргэлжлүүлэн:
- Танай өвөөг Дондовын Насанбат эмээг Жигжидын Дуламсүрэн гэдэг биз дээ гэхэд хүү өвөө,эмээгийнх нь нэрийг зөв хэлсэнд баярлан:
- Тийм ээ, та яаж мэдэж байгаа юм бэ? Манай өвөө, эмээ таныг таних уу? гэхэд:
- Би өргөө бүрээр ордоггүй ээ. Харин чиний өргөлийг би үргэлж авдаг гэлээ. Хүү юу ч ойлгоогүй боловч юм хэлсэнгүй. Энэ юун өвөө болохыг эмээгээсээ л асууя гэж бодтол: -Надтай хөөрөлдсөн тухайгаа хэнд ч бүү хүүрнээрэй гэж хэлэх үед ойролцоох хадан дээр хоёр ишиг мөргөлдөхөөр хойд хоёр дээрээ тогтож ядан дэнжигнэхийг хараад хаднаас хальтирчих вий гэж бодох зуураа нөгөө өвөөгийн тухалж байсан хад руу хартал алга байлаа. Хүү хадны эргэн тойрон хараад юу ч олж харсангүй. Сая юу болов оо гэх шиг гайхан хэсэг зогссоноо гэнэт хурга ишгээ санаж ухасхийн гүйв. Адтай хэдэн ишиг том том хадны оройд гарчихсан цовхчиж харагдав. Гэнэт хүүд хурга ишгээ туугаад хурдхан харимаар санагдах нь тэр. Хурдхан очиж эмээдээ ярья гэж бодтол саяын өвөөгийн хэлсэн санаанд нь орж эмээ өвөөдөө хэлэхээ больсон нь дээр гэж бодов. Хурга ишгээ алгуурхан туугаад гэрийн зүг явлаа. Сая юу харсан, сонссоноо бодоод нэг л сайн ойлгохгүй байлаа. Яах аргагүй л өөртэй нь яриад байсан даа. Тэгэхдээ бүр өвөө эмээгийнх нь нэрийг хэлсэн шүү. Хүү гэнэт өвөө эмээ хоёрынхоо овгийг мэддэггүйгээ санаж очиж асуухыг яарав. Хэрэв буруу хэлсэн байвал надаар хүүхдүүд даажигнасан гэсэн үг гэж бодсоноо хүүхэд бол яав ч биш байсан даа гэж бодсоор явтал гэрийнхээ арын модтой толгой дээр гарч ирэв. Эмээ нь өөдөөс нь ирж явна. Хүү хурга ишгээ орхичихоод эмээ рүүгээ хар хурдаараа гүйв.
- Өө миний хүү яасан их холдоо вэ? Эмээ нь хүүгээ харагдахгүй болохоор санаа зовоод, миний хүү дахиад ингэж бүү холдож бай! Хонь ирэх арай болоогүй шиг байна, хурга ишгээ энд нь орхичих, миний хүү харьж унд уу! гэж эмээгээ хэлэхэд, хүү саяхан харсан сонссоноо эмээдээ хэлэх гэснээ, хэнд ч бүү хэл! гэснийг санаж:
- Эмээ тэнд гулсаж тогломоор сайхан том хадтай юм байна лээ. Дараа очиж тоглоноо гэхэд эмээ нь:
-Пээ миний хүү чинь тийм хол яваа юу гэж дуу алдахад нь Тулга хүү дэмий л хэллээ гэж харамсав. Тэгээд:
- Эмээ таны аавыг хэн гэдэг байсан бэ? Их сайн хүн байсан уу? гэж асуухдаа яагаад ч юм нөгөө өвөө зөв хэлсэн байгаасай гэж бодов. Эмээ нь:
- За миний хүү чинь эмээгээсээ яагаад л ингэж асуугаад байна даа гээд, -Эмээгийнх нь аав залуудаа гайгүй сайн барилдчихдаг, моринд гарамгай, зориг зүрхтэй тийм хүн байсан даа. Нэрийг нь уг нь Жигжид гэдэг байсан ч нутгийн олон Анж гэж авгайлан дуудсаар зарим нэг нь ч алдар нэрийг нь мэдэхгүй байх шүү. Муу аавыг минь нутаг хошууны улс амьтан их л ам сайтай дурсан байх нь сайхан л байдаг юм гэж хэлээд санаа алдав. Тэгэхэд Тулга хүү, эмээ минь одоо ч гэсэн аавыгаа санасаар л байдаг байх нь гэж бодоод эмээгээ өрөвдөв. Гэнэт нөгөө жижиг өвөөгийн хэлсэнээр эмээгийнх нь аавын нэр таарсанд тун их гайхав. Тэгвэл өвөөгийнх минь таарах болуу гэж бодоод,
-Эмээ, тэгвэл өвөөгийн аавынх нь нэр хэн бэ? гэхэд эмээ нь:
-Дондов гэж хүн байсан гэж хэлсэнээ, миний хүү чинь яагаад л багийн дарга нар шиг овог нэр сураад байнаа гэхээр нь хүү бага зэрэг сандарч, зүгээр л гэхээс өөр үг олдсонгүй. Маргааш нь Тулга хүү хурга ишгээ бараг л туух шахуу явахад эмээ нь араас нь, холдохгүй байхыг сануулан хашгирсаар үлдэв. Хүү нөгөө газраа очиж жижигхэн өвөөг дахин харахыг хүсчээ. Өвсний шүүдэр хараахан арилаагүй учир гутал өмд нь шал ус болсоныг ч анзааралгүй хурга ишгээ яаран тууна. Том хадтай нөгөө газар нь ойртоход, хүү жижиг өвөө хүлээж байгаа болов уу гэж бодсоноо яагаад ч юм өвөө эмээ хоёр дээрээ ирэхдээ л өндөлздөг шигээ яаран догдлов.
Хурга ишигнээсээ түрүүлэн гүйж ирвэл хэн ч алга. Хэн нэг нь хүлээж байна гэж сүрхий итгэсэндээ ч тэр үү, байхгүй байгаад итгэсэнгүй тэр хавийн хад бутыг гайгүй сайн нэгжив. Жижиг өвөө алга. Хүүгийн урам хугарч, өчигдрийн нөгөө хадан дээр гарч, жижиг өвөөг дуурайн тухлан завилан суув. Өчигдөр энд харагдсан юм чинь байж л байгаа. Гарч иртэл нь эндээ хүлээнэ дээ гэж хүү шийдэв. Гэнэт өргөл өргөмөөр санагдахад зүүж явдаг жижиг уутаа үзтэл алга. Яарч сандраад эмээгийнхээ зэхэж тавьсаныг авахаа мартсанаа мэдэж ихэд урам нь хугарч, эргээд явах гэхээр гэрээс нилээн холдсон байдаг гэж бодох зуураа хэд сайн гулсаж тоглоод авья гэж хад руу авирав...
Тулга хүү хэд хоног энэ газраа ирж чадсангүй. Яагаад гэвэл саахалт айлын Должин эмээгийн бие нь өвдсөн тул эмээ нь үхэр малыг нь саах ажилтай болсон учир Тулга хүү ч гэсэн гэрээсээ холдохгүй байх ёстой болов. Харин өчигдөр орой эмээ нь тэдний үнээг саах үед тугал бярууг нь татах ажилтай очиход Должин эмээ: - Миний бие ч овоо гайгүй болж байна. Та хэд маань энэ их сааль сүүнийхээ ажлын хажуугаар мөн ч их тус хүргэж байна даа. Хэд хоногоос манай охин амралтаа аваад ирнэ гэнэ. Хүүхэд багачуултайгаа л ирэх юм байх, намайг сумын эмнэлэгт хэвтүүлнэ л гэнэ. Хүүхдүүд юу л гэнэ аяыг нь харсан нь дээр биз дээ гэж өвгөн хэлэх юм. Ямартаа ч та хэддээ тун их гялайж байна. Маргааш өглөөнөөс үнээ малаа өөрөө сааж дөнгөнөө гэж хэлэхийг сонсоод, Тулгаа “Баасанхүү ирэх нь еэ гялай, маргааш нөгөө өвөөгийн байдаг газар луу явья” гэсэн бодлууд зэрэгцэн орж ирэв.
Маргааш өглөө нь хүү хэдэн хурга ишгээ бараг л хөөх шахуу нөгөө газартаа ирлээ. Жижигхэн өвөөг харагдахгүй байгаад гайхсан ч үгүй. Гулсуур шиг том хадан дээр авиран гарч гулгаж, хэдэн ишигтэйгээ уралдан тоглож гарлаа. Гэнэт өргөл өргөмөөр санагдахад, хаднаасаа бууж, хэзээ язааны сурсан янзтай эмээгийнхээ зааж сургаснаар “Хүрэлхүүгийн Баттулга морь жилтэй хүү нь өргөлөө барьж байнаа. Хүч хайрлаа” гээд л дуржигнуулан хэлээд эмээгийн зэхсэн ааруул хуруудыг өргөв. Дараа нь хүү цамцныхаа энгэрийн халааснаас хэсэг ааруул гаргаж, алгандаа эвлүүлэн атгаад, -Энэ Должин эмээгийн ааруулыг өргөе өө. Должин эмээг эрүүл болгож өгөөч гэж дахинтаа өргөөд санаа нь амарсан янзтай нэг гүнзгий амьсгаа аван хадан дээр хэвтэж нарлах санаатай эргэтэл нөгөө өвөө өөрийнх нь хэвтэх гэсэн хадан дээр хээвнэг завилан суугаад гаанс нэрж байна. Хүү хэсэг харсанаа цочсон ч үгүй өмнө нь очоод зогсвол: -За хүү минь амгалан морилж явна уу гэж байна. Хүү хэсэг түгдэрснээ: Сайн, та сайн уу гэвэл: -Хэд хоног тун завгүй байв уу? гэж асууж байна. Тулга хүү энэ өвөө манайхаар очоогүй байж яаж мэдэж байгаа юм болдоо гэж бодоод гайхасхийн толгой дохив.
Хүү зориг гарган:- Өвөө та хэн бэ? Би таниас айхгүй байна гэвэл, -Надаас айхгүй байгаа нь тун сайн хэрэг. Зоригтой гэдгийг чинь би мэднээ. Би бол энэ сайхан хайрханы эзэн гээд их л урт юм шүлэглэв.. Хүү юу ч тогтоосонгүй.
Тэгсэнээ нөгөө өвөө, хүү минь чи Должингийн тухай хүүрнээд байсан өвөө нь сонссон шүү. Тэднийхийг жаал урагшлаад буйраа сэлгэ, булгийн тархинд их ойрхон байгаад байна гэж хэлнэ биз. Даруйхан байвал өөрсдөд нь л өлзийтэй байх шүү гэв. Хүү сайн ойлгоогүй ч толгой дохив. Тэр өвөөгийн татаж буй тамхи нь үнэртэж, утаа нь замхран сарнихыг хүртэл харж зогсохдоо тамхи татаж байгаа нь яг л манай өвөө шиг юм гэж бодов.
Гэтэл гэнэт хүчтэй салхи салхилан хүүгийн малгайг хуу татаад хийсгэчихэв. Хүү ч малгайнхаа хойноос ухасхийгээд арайхийж малгайгаа барьж аван өмсөөд эргээд хартал жижиг өвөө алга. Гэхдээ хүү гонсойсонгүй харин ч өвөөтэй уулзан бүр ярихыг нь сонсож, гаансаа өвөө шиг нь нэрэхийг хүртэл харсандаа их л баяртай байлаа.
Гэртээ ирээд Должин эмээгийнхийг буйраа сэлгэ, булгийн тархинд ойрхон байна гэсэн гэтэл эмээ нь -Хэн тэгж байна. Өвөө чинь саяхан тэднийхийг булагаас жаахан холдвол зүгээрсэн гээд байсан чамайг очоод хэлээтэх гэв үү. Хэлмээр бол өөрөө л хэлнэ биз. Хүүхдээр хэлүүлдэг нь яаж байгаам гээд л ар араас нь угсруулан үглэх хооронд Тулга, -Би тэгж бодож байнаа гэж хэлж амжив.
Гэтэл эмээ нь энэ хөгшин хөвөө хоёр чинь одоо үг нэгсээд хэнийх хаагуур буухыг хүртэл заадаг болох нь уу. Томчуудын яриаг юуг нь чагнасан юм гэж зандрах маягтай болохоор нь аягатай таргаа л бушуухан залгилж гарав. Хүү дотроо өөрөө л очиж, Должин эмээд буйраа сэлгэ гэж хэлье гэж бодлоо.
Оройхон хэрд эмээгийнхээ нүд хариулж байгаад тэднийд орлоо. Ашгүй Должин эмээ ганцаараа байна. Хүүгээс хурга ишиг нь тогтуун байв уу гэж асуунгаа авдар луугаа дөхөхөөр нь нөгөө гоё печенье нь байгаа болов уу гэж бодлоо. Эмээг ганцаараа байсанд улам ч зориг орж, -Эмээ танайх энэ буйраа сэлгэх хэрэгтэй байна. Танайх чинь булгийн тархинд их ойрхон байна шүү дээ гээд л хэлчихэв.
Должин эмээ, - Харин тиймээ, хүү минь! хүүхдүүд ирэхээр баруун тийш гэж үгээ гүйцээгээгүй байхад нь Тулга хүү баруун тийш бишээ урагшлаад гэж хэлтэл Должин гуай хүүг нэг их сүрхий том харсанаа, -За тэгсэн нь ч болно гэж намуухан хэлэв. Хүү ч Должин эмээдээ хэлэхээ хэлж, санаа нь амраад тэднийхээс гарч явахдаа эмээгийн өгсөн хатаасан жимс,самар энэ тэрд бүр ч баясав.
Хэд хоногийн дараа Должин эмээгийнд хүүхдүүд нь ирж, бужигналдан Тулга хүүгийн хүсэн хүлээсэн Баасанхүү найз нь ч ирж нар нь гарав. Тэднийх буйраа урагш нь сэлгэж хоёр гэр нилээн зайтай болсон ч Должин эмээ өөрийнх нь үгийг сонссонд Тулга хүү дотроо их л баяртай байв. Должин эмээг охин нь сумын эмнэлэгт хэвтүүлсэн ч нэг их удалгүй “Бие минь сайхан боллоо“ гэсээр гэртээ ирлээ.
Тулгаа Баасанхүүдээ жаахан өвөөг хэлье гэж бодсоноо “Ер нь больё, өөрөө над шиг хараг! Тэгээд ч хэнд ч хэлж болохгүй гэснийг санаад хэлсэнгүй. Хоёр хүү тэр том хадтай газар очиж тоглон жимс түүж идэх дуртай байлаа.
Нэг өдөр Баасанхүүтэйгээ том хадан дээрээ гарч баахан гулсаж тоглож ханаад, хурга ишгээ орхичихоод, жимс түүж идэхээр мод руу явах гэснээ, Баасанхүүдээ,- Чи явж бай! Би араас чинь очье гээд тарж холдсон хурга ишигнийхээ араас ухасхийв. Тулгаа хурга ишгээ бөөгнүүлэн гэрийн зүгт зүглүүлчихээд, Баасанхүүгийн араас яаран гүйж, том хадны дэргэдүүр өнгөрөхдөө, жижиг өвөөгийн харагддаг хад руу хартал, жижиг өвөө харагдахаар баярласан ч Баасанхүүгээ харчих вий гэж бодож амжив.
Хүү зостусан, -Амгалан морилж байна уу та? гэхэд өвөө, - Амгалаан, хүүгийн үйл тавтай юу? гэж хүнгэнүүлэв. Тулгаа хүү: - Тавтай сайн гэж хариулах зуур жижиг өвөөтэй уулзалгүй нилээн удсан бас өргөл өргөөгүй хэд хоносондоо гэмшив. Тэгээд өвөө эмээ нь сайн байгаа бас Баасанхүү найз нь ирсэн, Должин эмээгийн бие нь сайн болсон, тэднийх өвөөгийн хэлсэнээр урагшилаад гэрээ барьсан гээд бүгдийг нэг амьсгаагаар дуржигнуулав. Бас нэг хурга өвдөөд хашаанд нь үлдээдэг болсоныг ч хэлж амжив. Жижиг өвөө тайван ихэмсэг янзаар завилан сууж, гаансаа нэрэн байснаа,- Тэр хурганд хар модны холтосыг ганга өвстэй хольж буцалгаад, бүлээнээр нь хүртээлгээрэй. Гурван өдөр алгасалгүй хүртээлгэ! гэв. Тулгаа хүү дахин лавлах санаатай дөхтөл Баасанхүү түүнийг дуудах нь сонсогдов. Өвөөг Баасанхүү харсан болов уу гэж бодоод, дуудсан зүгт харахад найз нь гараараа даллан байгаа харагдав. Эргээд харахад жижиг өвөө алга байлаа.
Эмээдээ жижиг өвөөгийн хэлсэнийг хэлтэл эмээ нь: - Хэн тэгж байгаам, өвөө чинь хэлээ юу гэхээр нь сандрахдаа толгой дохиж орхив. Орой өвөөгөө ирэхээр нь юу гэж хэлье дээ гэж бодов. Эмээ нь тэр дор нь хурганд уулгах хандыг буцалгах юм болов. Тулгаа хурганы хашаа руу очиход хурга нь унтаад байгаа юм уу гэлтээ нүдээ ч нээхгүй байсанд үхчихсэн юм болов уу гэж айгаад толгойг нь өндийлгөхөд, хурга нь амьсгаатай байсанд санаа нь амарч, -Одоохон чамд эм өгнөө, харин чи сайн ууна шүү, тэгээд л зүгээр болно гэж хэлээд, толгойг нь илэв.
Орой нь өвөөгөө уяан дээр тосон очиход, өвөө нь зулайг нь үнэрлээд, хурга ишиг нь тогтуун байв уу, нөгөө хурга яаж байна гэж асуухад, хүү бушуухан л хэлэх гэснээ хэлэхийг яаран: - Өвөө, би хургандаа хар модны холтосыг гангатай буцалгаж өгмөөр санагдаад, тэгээд эмээд хэлсэн чинь өвөө нь хэлээ юу гэхээр нь тийм гээд хэлчихсэн шүү гэж дуржигнуулав.
Өвөө нь: - Та хоёр тэгээд буцалгаад өгсөн үү, хурга нь яаж байна гэж асуухдаа ач хүү рүүгээ сүрхий харлаа. Тэр хоёр хурганы хашаа руу явахыг хараад, эмээ нь ч уулгахаар бэлдсэн хандаа барьсаар ирлээ.
Өвөө нь хургаа харчихаад, - Нүд нь сэргээд, овоо болж, за яамай даа гэхэд эмээ нь хурганы ам руу хандыг халбагаар цутгангаа: -Чи тэгээд үүнийг эртхэн л уулга гэхгүй, энэ нялх амьтныг ингэтэл нь тамирыг нь барах гэж үглэхэд өвөө нь ач хүү рүүгээ харж мушилзав.
Энэ явдлаас хойш хоёр гурав хоноход хурга нь ч зүгээр болж, хүн бүхний санаа амрав.
Нэг өдөр Баасанхүү хургаа эргүүлж явсанаа айж тэвдэн хашгирсаар гэртээ ирэхэд хоёр гэрийнхэн бүгд сандралдан гэрт цугларав. Хүү ээрч мууран тэнд хадны мангаа, хадны мангаа байсан, би харсан гэж хэлэв. Должин эмээ сандран зээ хүүдээ хярам аягалан өгөх зуураа, - Манай энд чинь муухай дуутай шувуу ч байхгүй юмсан, юу болох нь энэ вэ! гэж үглэнэ. Хүү нилээн тайвширсны дараа юу болсоныг Должин эмээ лавлахад, - Би хурга ишгээ эргүүлээд арын толгойн орой дээр иртэл хадан дээр хүн ч юм шиг чоно ч юм шиг нэг аймаар үстэй амьтан сууж байсан. Би өвөөгийн хэлдэг хадны мангаа л юм байх гэж бодоод айгаад хашгираад гүйсэн. Би сайн харж чадаагүй гэв. Тулгаа хүүд жижиг өвөө л байх гэсэн бодол төрж, - Тэр чинь хадны мангаа биш ээ, чи юунаас нь айсан юм, сайн хараад авахгүй гэтэл эмээ нь: - Миний хүү тэгдэггүй юм. Айчихсан хүн чинь юу гэж хараад зогсохов дээ. Юу байсан юм бол доо. Ер нь та хоёр ойрд их хол явцгаагаад байгаа шүү гэж бүр зэмлэх аястай болов. Эмээ нар гайхалдан байхад харин хоёр өвөө тоосон шинжгүй, сар шувуу юм уу бэгбаатар л биз гэлцэв. Гэхдээ Баасанхүүгийн өвөө нь: - За даа, тэр хадны мангаа ч байж магадгүй, үг авдаггүй, өглөө эрт босддоггүй, залхуу зарим нэг хүүхдэд харагддаг гэнэ лээ шүү таминь! гэж их л нухацтай хэлэв. Тулгаа хүү айж сандарсан найзыгаа өрөвдөж, тэднийхээр голдуу өнжихдөө яагаад ч юм найздаа ааруул хуруудаар өргөл өргөхийг зааж өгье байз гэж хүртэл бодов.
Энэ явдал болсоноос хойш хэд хоног өнгөрөхөд энэ бүх болсон явдал мартагдан хоёр гэрийн амьдрал тайван амгалан үргэлжлэн байтал нэг оройн саалийн үеэр тэднийхээс нилээн зайтай байдаг хонь ихтэй Самбуу ах морин дээрээ тогтохгүй шахам хоёр тийш найган дуу бололтой юм орилсоор ирэв. Түүнийг хараад Тулгаа хүү Самбуу ах яаж мориноосоо уначихгүй тогтож байна аа гэж гайхав. Өвөө тосон очиж мориноос нь буулган авлаа. Эмээ: - Энэ Самбуу уул нь их ажилсаг, сайн хүү даанч сүүлийн үед архи их ууж золигтоод байх юм. Жавзан тулдаа л энэ их сааль сүү, мал хунарыг аялуулах юм. Яаж архинаас гаргая даа гэж асууж сураглаагүй хүнгүй л болж байгаа байх, өвөө чинь нэг аялуулаад унтуулах байгаа гэж санаа нь зовон хэлэхэд нь сайхан зантай Жавзан эгчийг өрөвдөв.
Самбуу ахынд нэг удаа эмээтэйгээ очсон юм. Тэдний хонины хашаа нь бараг л хоккейн талбай шиг том, гэр нь өвөөгийн гэрээс бараг хоёр дахин том, дүүрэн хивс дэвссэн гоё айл байсан. Тулгаа гэрт нь ороод бүр гутлаа тайлмаар санагдсан юмдаг. Хөдөөний айл хотынх шиг ийм гоё байсанд сайхан санагдаж байснаа санав. Эмээ нь тэднийхээс гарч явахдаа Тулгаа хүүдээ: - Хүн ажилсаг, олонтой эвтэй байвал хаана ч сайн сайхан амьдарч болно шүү дээ. Энэ хоёр чинь сумын төвд ажиллаж байгаад зах зээл энэ тэрийн үед аль аль нь ажилгүй болж нэг хэсэг хэцүүдсэн гэж Жавзан ярьсан. Тэгээд л зээлээр цөөн хэдэн хонь авч манай энд ирж хэдэн жил болоход ингэж л өөдөлж дэвжиж байгаа юм. Хүн ер нь хаана нутаглахаас бас их юм шалтгаалах юм даа. Манай нутгийн энэ сайхан хангай чинь зорьж зүтгээд ирсэн, санаа сэтгэл зөвтэй хүнд хишиг буянаа харамгүй хайрладаг юм даа. Даанч энэ хоёрт маань үр хүүхэд заяахгүй юм, үрийн мөрөөсөл болсон хоёр доо гэж ярихад эднийх хурдхан олон хүүхэдтэй болоосой, тэгвэл Самбуу ах архи уухаа болих байх даа гэж бодов.
Энэ явдлаас хойш нэг их удаагүй байхад Тулгаа хүү сонин зүүд зүүдлэв. Хадны мангаа нэртэй болсон Жижиг өвөөгийн гэрт нь байх юм гэнэ. Их том хад асгатай уулын агуйд орвол Жижиг өвөө дээлээ нөмрөөд гаансаа нэрж сууснаа Тулгыг хармагц: - Баттулга хүү амгалан морилж явна уу? гэхэд Тулгаа хүү өмнө нь очиж сөгдөн суухад өвөө гараа сунган толгойд нь хүргээд, - Хүүд хүч хайрлан адис хүртээе, алдхан биедээ шингээж ав. Хүүрнэх үйлтэй явна уу гэхэд Тулгаа юу хэлэхээ бодож түгдэрсэнээ: - Бид сайн байгаа өвөө гэхдээ би Самбуу ахынх олон хүүхэдтэй болоосой л гэж боддог гэж дуржигнуулав. Жижиг өвөө инээмсэглэх шиг хүүд санагдав. Хэсэг дуугуй байснаа, - Тэд өөрсдөө юуг машид их хүсэмжлэн байгаагаа хүүрнэж, энэ хангай уул усандаа өргөл сайн барих учиртай. Урд талд нь дүнхийн байх тэр хайрханы ноён оргилд Самбуу гэлүү тэр хүү нэгэнтээ таван тансаг, цай, сүү залах үйл байна даа. Дараа нь өдөр бүр өглөөн нарнаар цай сүү таван тансагаар өргөл барьж байвал сайнсан даа. Хангай дэлхийн эздүүд бид та бүхнийг харж л суудгийм даа гэж хэлэх агшинд тэнгэр маш чанга нижигнэн дуугарч хүү цочин сэрэхэд гадаа ширүүн бороо орж, тэнгэр дуугарч байлаа.
Энэ тухай Самбуу ахад яаж хэлэхээ бодож явтал ашгүй Жавзан эгч эмээгээр нь наадамд өмсөх дээл эсгүүлэхээр өөрөө ирэв. Хүү Баасанхүүтэйгээ орж гарч тоглож байснаа жижиг өвөөгийн хэл гэснийг гэнэт санаж, - Жавзан эгч ээ, Самбуу ахад хэлээрэй! Танай урд талын том уул байдаг шүү дээ. Тэр уулын хамгийн өндөрт гараад Самбуу ах цай идээ сүү өргөөд, тэр уулын эзнээс “Олон хүүхэдтэй болгож өгөөч” гэж гуй гэж хэлээрэй. Дараа нь та хоёр өдөр бүр өглөөний нар гарч байхад цай, сүү, ааруул өрмөөр өргөл сайн өргөөрэй. Өргөхдөө овог нэр жилээ хэлээрэй гэж хэлээд эмээ рүүгээ хартал эмээ нь аягатай цай барьсан чигтээ хөшсөн мэт байснаа: - Миний хүү чинь юун сүрхий ярих юм. Хэн чамд хэлээв гэхээр нь Тулга хүү, -Жижиг өвөө хэл гэсэн юм аа гээд Баасанхүүтэйгээ тоглохоор гүйж гарав. Гэрт үлдсэн хоёр шилбүүрээ унан тоос татуулан жирийх хоёр хүүгийн араас харсаар хоцров. Эмээ нь: -Энэ хүүхэд чинь одоо юу юу гэчихээд мордоод давхичихав даа гэхэд Жавзан: -Танай энэ хүүг чинь Должин эмээ л магтаад, энэ зүгээргүй хүүхэд гээд байсан шүү. Та хоёрт юм мэдэгдэхгүй байна уу гэхэд Дуламсүрэн эмээ онц гойд юм анзаарагдаагүй гэхэд Жавзан: - За би ч их л хэрэгтэй юм сонслоо доо, хурдхан очиж Самбуудаа хэлье байз! Ойрд овоо уухгүй байгаа гэж хэлэв.
******* ******* *******
Баттулга энэ бүхнийг дурсан санаж инээмсэглэн байлаа. Самбуу ахынх гурван хүү гурван охинтой болсон санагдана.
Өвөө, эмээ, аавынхаа төрж өссөн тэр сайхан нутагт очилгүй их уджээ. Түүнийг тэр уул,ус хангай, Жижиг өвөө нь дуудсан байна. Хурдхан очьё байз гэж бодоод бүр даруйхан явъя гэж дотроо яарав.

эх сурвалж:   ГОЁ өгүүллэг, тууж, роман

 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 24 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B2-011.JPG
Хэмжээс: 600x450 67k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3019

Ёл хад
YolHad_44.JPG
Хэмжээс: 700x525 88k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3028

Ёл хад
YolHad_19.JPG
Хэмжээс: 700x525 82k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2252


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар
· Г. Мөнхцэцэг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn