Цайны дээж өргөх технологи, түүнээс үүдсэн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх тухай.
Гэргий хүн нөхөр, хүүхдээ сэрэхээс өмнө босч зүс царайгаа янзлан цайгаа чаначихсан орчин үед бол усаа буцалгачихаад сууж байх ёстой.
Цайны дээж өргөхдөө эмээ маань толгойдоо алчуур зангидаад гардаг байсан. Эсвэл зүүн гараа толгой дээрээ тавьж байгаад цайныхаа дээжийг өргөнө. Болж өгвөл бүрэн хувцастай. Цайны дээж хэт халуун байж болдоггүй нь зунд бол тэр дор явж байгаа өт хорхой, шоргоолжийг түлж алах, эсвэл өвс ургамалыг түлэх нигууртай. Дээжээ өргөхдөө уул ус, үр хүүхэд гэр бүл, төрөл төрөгсөд төр улс гээд бүхий л зүйлийн талаар аливаа сайн зүйлийг бодон байж өргөх учиртай. Гол сүсэг бишрэл нь идээ будаагаа хангай дэлхий, бурхны оронд очсон өвөг дээдэстэйгээ хуваалцаж одоо байгаа бүхнийхээ ажил хэрэг зам мөрийг нь даатган хүсч буй ээж хүний залбирал юмуудаа. Эрэгтэй хүн бол дээж өргөдөггүй, мөн бор цай ч өргөхгүй байх. Энэ тухай бол яг тэгнэ ингэнэ гэсэн юм бол байхгүй ч ерөнхийдөө болохгүй болов уу. Ном судар харахад, уулзаж явсан Дамбий гуай эд нараас сонсоход нэг ийм. Манай Улаанбаатарт байдаг том асуудлуудын нэг цайны дээжээ өргөх буурай, дээжинд нь оногдсон машинууд. Бидний ээж аавуудаас уламжлагдаж ирсэн энэ ёс заншил жолооч нарын хараал, авто угаалгын газрын орлогын нэмэгдүүлээд дуусдаг.
Тэгэхээр яах ёстой вэ.
Дээж өргөх гэж буй этгээдүүдийн /үл хүндэтгэсэн хэлбэр биш шүү/ дийлэнх хувь нь хөл гар муутай, дээш доош санаан зоргоор яваад байдаггүй хүмүүс тул гялс болкоон дээр гарч дээжээ нисгэчихээд азааргүй орж ирэх таахтик эзэмшсэн буурай нар. Зарим нь зүгээр залхуу хүн ч байж мэднэ.
Нөгөө талаар цайны дээж өргөх процесс нь цай дэврээд буцалж байх хооронд өрнөдөг тул 5 давхраас бууж дээжээ өргөчихөөд буцаад ирэх хооронд цай нь дэвэрч түлэгдэх гээд асуудлууд бий. Плээтгээ унтраачихаад гарахад цайны технологийн горим алдагдана л даа. Эсвэл буурай нэг охиноо ч юмуу дуудаж босгоод доошоо дээж өргөчхөөд ир гээд явуулах хувилбар байна. Айдаа буурайтай зэрэгцээд босдог охин ч энэ цаг үед бэрхдээ. Яахав байгаад явууллаа гэхэд нөгөө эмээгийн бодож санасан зүйлүүдийг гүйцэд залбирч өргөх үү гэдэг нь асар эргэлзээтэй. Хашир Солонгос киноны хүн амьтан бодож байгаад цацчихвал яана. Эмээ өөрөө болкоон дээр гараад охиноо дор дээжээ өргөх үед нь ам бариад байж болно л доо. Тэхдээ л хэцүү байгаан. Нөгөө талаар ихэнхи байрны гадаа машаан битүү учир бууж очоод дээж өргөх ч зай ховор. Эмээ нар болкоон дээрээс дээжээ өргөхдөө дээшээ хараад сайхан уужуу тавиухан өргөж чаддаггүй. Доошоо хараад хаана олон приус байна тэр хавируу цацчихаад байх шиг байгаан. Юмыг яаж мэдэхэв хэл ам хийвэл 570, 200 тай хүмүүстэй үзсэнээс мань шиг приустэй гарыг бол барна гэж боддог биз Дээшээ хараад залбирхын оронд хэрхэн баригдахгүй өргөх үү гэдэг зүйл бодохоор яаж залбирал болох вэ дээ. Зарим өглөө хаанаас өргөж байгааг барих санаатай зогсохоор олдохгүй юм билээ. Эмээ нар өөрийнхөө дээж өргөж буй цэгийг аль болох төөрүүлж даялуулж өргөдөг айхтар. Тэднийг буруутгах тун хэцүү юмаа. Оюун санаанд нь суучихсан сүсэг бишрэлийн дэргэд та бидний таван цаасаар машаанаа угаалгах ёстой май ш дээ ер нь бол. Манай ээж өргөхгүй, би хэлчихсэн гэж бодоод унтаж байх хооронд чинь "чиний төлөө, чиний үр хүүхдүүдийн төлөө залбираад цай сүүнийхээ дээжээ өргөж буй ээжийгээ яаж буруутгах вэ дээ". Манай дор машин байдаггүй, бас хүн явдаггүй тул дээжээ өргөж болно гэж нэг танил бичсэн байсан. Угтаа бол цайны дээж хүн аалзаар л цэвэрлүүлэх боломжтой шилэн болкоон, цонх онодог тул дор юу байхаас үл хамаараад доод айлууддаа цохилт өгөөд байгаа юм. Мөн хичнээн өндөр биетэй урт гартай эмээ байгаад ч гэрийнхээ тооноор ч юмуу хаалгаараа цай сүүгээ өргөдөггүй нь тодорхой. Тэгэхээр огт цайны дээжээ өргөхгүй байх, эсвэл доошоо буугаад дээж өргөхөөс өөр сонголтгүй.
Үнэтэй тохитой, хүний хэрэгцээ цөм бүрдсэн гэдэг хотхонуудаа. Та бүхэн барилгаа барихдаа "Монгол ээжүүдийнхээ" цай сүүгээ өргөх "маш гоё тусгай талбай" төлөвлөчихвөл сүртэй юм бишүү. Монголын анхны цайны дээж өргөх зогсоолтой хотхоон гээд л. Ээжүүд маань өглөөд цуглаад та биднийхээ төлөө залбирч л байг. Угтаа бол байрны дор хүүхдийн тоглоомын талбай, машааны зогсоол хоёр хамт байрлах нь өөрөө буруу ш дээ. Нүүрс хүчлийн хий, угаар, осол, нөгөө дохиолол нь дугархаас авхуулаад бүтэхгүй асуудал. Даан ч ядуугийн зовлон хэцүү юмдаа.
Өнгөрсөн зун үүрээр байрны дор явж байгаад халуун цайнд түлэгдэж зумрах шахсан хүн үүнийг бичлээ.Танихгүй эмээгийн цайны дээж шилэн хүзүүн дээр буугаад ацруу урсаж билээ.
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
zam-066.JPG Хэмжээс: 600x450 57k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 2560
zam-106.JPG Хэмжээс: 600x450 133k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 2990
mongolia2007year-204.JPG Хэмжээс: 600x450 126k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3096
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: