Тэр намрын шувууд тэнгэр эсгээд нисчихсэн
Тэнүүн талын салхийг зүсээд алсад буцчихсан Манхан жаахан толгодод хяруу дуудаад ганганчихсан Манай танай хоёрыг саахалтаас нүүлгээд холдуулчихсан
Ижий согоо сөл дагаад хашаа ч юм бэлччихсэн Ижил ангир ганганаад бусдаас сүүлд хоцорчихсон Ир нь ханасан хүлэг эмээлгүй шондоод уяуулчихсан Ижил хоёр сэтгэл биесээ үгүйлээд холдчихсон
Хишиг өдөр товлон дөрөө харшихын хүсэлд ээрэгдэж Хархан нүдэн чинийхээ инээх дуугаар эзгүйр ч Танай манай хоёр буйр сэлгээд ачаалчихсан Талын жаахан толгод болзоо дуудаад ганцаардчихсан
Бэр гуйлгах чимээ танай зүгээс дуулдаж
Битүүхэн харамласан зүрх манай энүүгээр дуншиж Тэр намар чамд минь гэргийн дуудлага ирж Тэр намар надад гэнэтийн дуулал уянгалсан
Одод унтуулж уулздаг шөнийн тэнгэр мэлтийж Орчлонгийн ганц хайр хоёр хуваагдах шиг мэгшиж Нар гогцоорсон намар уйтайхан өдрүүдээ хөврүүлж Найр дүүрэн шуранхай танай хаалгаар асгарсан
Хайрлах эрхгүй тавилан хацар ороолгон нулимстай зууралдавч Хадамд гарсан чиний дүүрэнд жаргалд ерөөл өргөж Уйтаа холын ганцаардалд эмээл тохон шогших Учир төөрсөн тэр намарт харамсавч,бас хайрлана
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-145.JPG Хэмжээс: 600x450 130k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3994
mongolia2007year-108.JPG Хэмжээс: 600x450 80k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4151
YolHad_34.JPG Хэмжээс: 700x525 125k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3881
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: