Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Өгүүллэг: Т. Бямбасүрэн: Нар цагтаа мандана
Оруулсан admin on 2018-03-02 15:02:59 (502 уншсан)

Усан бороон дундуур эмгэн хөл нүцгэн гүйж явлаа. Гүйх ч гэж дээ! Байдгаараа хурдлахыг хичээн халтирч тусна. Гэлээ гээд ийм мөчид өөр яах ч билээ. Шавар бялдсан гараараа байшингийн хаалгыг татвал түгжээтэй байсанд:

- Энэ хавьдаа л хүн бүлтэй айл эднийхээс өөр байхгүй хуна, ээ тэнгэр минь, эжий уул минь! Зүүд нойрыг нь үргээж хайрла! гэж бувтнасаар байх ажгуу. Хур үүл зузаан ч тэнгэрийн сонорыг хаашгүй хойно доо. Босгон дээрээ нойрмоглон зогсох Бат, эмгэнээс цочисхийснээ сая гүйцэт сэргэсэн бололтой бүлтийтэл ширтэв.
-Өвөлжөө нурчихлаа, манай мал дарагдчихлаа. Хөөрхийс минь, үр минь шалавлаарай, ганц ишиг ч болохнээ мэнд гаргаж алиач! гэж эмгэн хоолойгоо шахан бархирч, хариу хүлээхгүй дахиад л бархирч, дэмий тэвдэн хөлөө дэвсэлсээр хэдэн хором өнгөрхөд гурван хүүгээ дагуулсан Бат, эмгэний ирсэн жимгүй усан талаар Баруун Сантын хойд булан руу гүйж одов оо. Батын эхнэр пингээс хуурай мод зуухлаж гал асаан хоол, цай хийхээр босохдоо эмгэнийг ятгасан ч тэрээр үлдэхийг хүссэнгүй. 

Зовох цагт санаанд ойр, сэтгэлд дөт хүмүүс гэж бий! Батын бага дүү болох сайхан өндөр залуу, эмгэний бага охинтой гэрлэсэн ч эхнэрээ төрөхөөс хэдхэн сарын өмнө зоорьны нурангинд даруулж орхисон билээ. Хүүгээ харах аз дутсан дүү нь тэнгэрт одож, эцгээ харах заяа дутсан ач дүү нь нагацын талдаа өсөж өндийсөн юм. Цагаан сараар л золгодог тэр балчир хүү өөрийгөө, авгууддаа хаягдсан гэж бодон гомдож явдаг. Угаасаа л хүн бүр хэн нэгэнд бурууг өгч байж сэтгэлээ амраадаг шүү дээ. Тэр гэмгүй буруутнууд нь түүний хувьд хол хөндий авгууд болжээ.

Бүтэн сар үргэлжилсэн хур бороо шөнө дунд гэхэд татарсангүй. Харин ч хамаг малаа даруулчихаад уйлан хайлан байгаа хүмүүсийн нулимс газарт уналгүй дээрээс асгараад байна уу даа гэмээр үе, үе ширүүснэ. Томчууд нь дээврийн шургаагыг мулт татан зайчилж, багачууд нь дарагдсан малаа эвэр, шийрнээс нь татан чирч гаргах ч нурангин дороос амьд амьтны дуу аврал эрэн цангинасаар л байх ажгуу. Эмгэний отгон хүү, чухамдаа энэ айлын цор ганц малчин, дөнгөж хорь гарч яваа залуу бусдаас зайдуу уйлан суух агаад ажилд хуруугаа ч хүргэхгүйн дээр харин ч бүр:
-Больцгоо! Зөнд нь хая, бүгд үхчихэж. Больцгоо! Үйлийн үр нь л тэр... хэмээн бархирна. Арван жилийн өмнө эцгээ өөд болоход, хоёрдугаар ангийн сурагч байсан энэ залуу сургуулиасаа гарч мал дагасан билээ. Түүнд өөр чадах зүйл гэж үгүй. Сурсан бичиг үсгээ ч одоо нэгэнт мартсан. Амьдралынх нь бүх өмч хөрөнгө болсон мал нь нурж буй урт дээвэрт нам цохиулаад дуусав бололтой. Эмгэн л хаа нэг очиж аргадахаас биш тэнд шавар шавхайтай хутгалдаж буй Бат, түүний гурван хүү, эмгэний бага охин Болормаа, Болормаагийн хүү, хотоос зуны амралтаараа ирсэн эгч дүү хоёр зээ, отгон бэр Нансал гэх нийт есөн хүн тоож ч харсангүй. Тэд дор бүрнээ л зүтгэж байлаа. Угтаа түүнээс илүү аргадна, ойлгоно гэж юу байх вэ. Үүр дөнгөж цайх үесээр тэд малаа гаргаж дуусаад түр амарцгаав. Чухам бүгд л байшиндаа тойрч суугаад эцэж ядарсан нь илт нүдээр биесээ ширтэцгээх боловч хэн ч үл унтана. Бүгд л чимээгүйхэн уйлж, нулимсаа шударсаар байлаа. Биеэр том эрэг, сэрхүүд нь эвэр, нуруугаа хуга цохиулж үхээд бага голдуу мал нь мэнд үлджээ. Хөл нь хугарч, нүд нь сохорсон мал чихэнд чийртээ чарлана. Нар ургахтай зэрэг шөнөжин гаргасан малаа бөөгнүүлэхээр дор бүрнээ бэлдэх зуур:
-Мал зутарчихжээ. Өвөлжөөндөө оруулаад хашчих гэж дэмий л хэллээ! гэж Болормаа бараг шөнөжин үг солилцоогүй хүмүүсийг ширтэн ам нээж,
-Малын хөл доголоод болохгүй юм хуна. Хувьхай усан борооноос холдож ганц шөнө ч болох нь ээ хуурай газар хэвтэг гэж л санасан даа! хэмээн эмгэний отгон хүү харуусангуй хэлээд хоолойгоо засав. Өдий хүртэл чимээгүй л зүтгэсэн Бат:
-Зүгээрээ миний дүү. Хотоо юу ч үгүй харлуулчихсан биш, энэ олон мал амьд мэнд гараад л ирлээ. Адуу, үхэр чинь байна. Гарз нь гарч, гай нь дайраа л биз. Залуу хүн ийм юманд шантарч болдоггүй юм! хэмээн сэтгэлийг нь засна. Эмгэн Бат руу талархсан харцаар харангаа хөвүүдийнх нь ажилд лут, идэр залуус болсныг гайхан байв аа. Тэднийг гарцгаах зуур хашааны үүдэнд тэвштэй хоёр машин ирсэн нь махны панз нар бололтой. Мэндийн зөрүүгүй хиарсан мал тийш очицгоон дор бүрнээ шивнэлдэн байх нь эгээ л сэгэн дээр овоорох элээ, хэрээ мэт.
-Үгүй нээрэн, сумын төвд суурин байдаг танайх ингэж байхад, хашаа хороогүй хөдөөнийх нь ч баларсан юм байна даа! хэмээн дамлагчдын нэг нь дуу алдаж, тосон очсон айлын отгон хүүг дагуулан цааш алхлаа. Удалгүй тэд ирцгээж, бүх малаа шалавхан өвчиж машинд ачих болсныг дуулгаад Болормаагийн хүүг үлдсэн малаа бэлчээхийг даалгав. Бэртсэн малаа ялгаагүй хийх болсон нь харамсмаар ч тэд дор бүрнээ сандруухан хутга, билүү болцгоох аж. Энэ бүх хугацаанд, эмгэний отгон хүү шиг их уйлсан ч бусад шигээ зогсолтгүй зүтгэсэн жаалхүү аргамжаатай морь руугаа урамгүйхэн алхахыг харсан Бат араас нь очиж морийг нь эмээллээд хүүг мордуулан:
-Маргааш ахындаа ирж эхний ургацын жимс, ногоо аваарай.
-За.
-Миний дүү битгий уйл, мал чинь дахиад л өснө шүү дээ!
-За.
-Биднийг бага байхад манайхан нэг зуднаар хамаг малаа алдаж билээ.
-Манай малаас ч олныг уу?
-Танайхаас ч олныг. Бүүр энэ байгаагаас хамаагүй цөөхөн малтай үлдсэн.
-Аав тэгэхэд амьд байсан уу?
-Байлгүй яах вэ. Яг чам шиг жоохон хүү байсан.
-Аав зөндөө уйлсан уу?
-Уйлсаан. Чамтай хачин адилхан божин бор царайгаа халтарттал уйлсан. Хүү инээв. Бат энэ инээднээс өөд болооч дүүгийнхээ яг тэр цагийн төрхийг тодоос тод харах шиг болоод өөрөө ч дагаж хөхөрлөө. Шаналал зовлон нэгэн цагт бас бүдгэрдэг ажээ. Тэр, дүүгээ дурсахдаа мөнх уйлах юм шиг санадаг байсан бол одоо харин ч эсрэгээрээ сайн сайхан, хөөр хөгжилтэйг нь дурсдаг болж. Нэгэн цагт хүү ч гэсэн тэр шөнө хиарсан малаа дурсаж гунихгүй, харин ч тэр шөнө ирж илбэлцсэн энэ хүмүүсийг санан, сэтгэлдээ талархах биз. Хүүг хонио туун гарахад тэнгэр хэдийн цэлмэжээ. Хачин юм шүү, ингэх гэж л бороо орсон юм байх даа! гэж хүү бодно. Газар дэлхийд хуурай юм үлдээгүй ийм цагт агаар саруул, өнгө тод байдаг юм. Яагаад ч гуниглаж болхооргүй тийм тод, саруул.

Түүнээс хойш, ёроолд нь буусан царцаа дээш нисэж чадахааргүй өндөр шигүү өвс ургаж, өрөвдөөд үлдээсэн бэртэнги малууд хаа нэг өтсөнийг бодвол эндэлгүй эдгэсэн. Гагцхүү бараг үнэгүй наймаалсан өнөөх малуудынхаа дүнд ирсэн мөнгөөр эмээгийх нь авч өгсөн усны гутал, хэд хоног нурангин доор майлсан боловч яагаад ч олж чадаагүй нялх амьтны дуу л хүүгийн сэтгэлд гунигт дурсамж болон үлдсэн авай.  

 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 51 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


orkh-007.JPG
Хэмжээс: 600x450 119k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3058

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-071.JPG
Хэмжээс: 600x450 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2905

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-267.JPG
Хэмжээс: 600x450 69k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2378


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар
· Г. Мөнхцэцэг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn