Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Өгүүллэг: Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
Оруулсан admin on 2018-03-29 19:51:04 (301 уншсан)

Эцэсийн хүчээ шавхан уулсын хярлуу зүтгэнэ
Эрчит дөрвөн туурайнаас минь цусан мөр үлдэнэ
Эгмэнд туссан сумны шархнаас цус бялдаж
Эрдэнийн алтан дэл сүүл минь улаан өнгөнд будагдана

Эрүүл үлдсэн хэдэн сүрэг минь
Эргэн эргэн янцгаана
Эрсэлж хурдан зугт гэж
Эцсэн хоолойгоор үүрсэнэ

Хөгшин ижил минь тэнд ойчсон
Хүү минь харин зугтаж амжсан
Хэдэн гүү минь ийш тийш
Хээрийн салхи шиг зугтаж одсон

Уулын салхи шиг онгон зэрлэг өссөн юмсан
Угшил гарал минь гэрийн адууны үрс юмсан
Талын салхинаас өөр эзэнгүй
Тааваараа үргэж жаргаж амьдарсан юмсан

 

 

Ээжээсээ босоо унасан юмсан
Эрдэнийн нутагтаа зэрлэг догшин өссөн юмсан
Араатан чоноос айгаагүй
Аавыгаа дагаж тулдаг байсансан

Буурал хайрхан минь аврал юмсан
Булаг шанд минь ундаа юмсан
Тачирхан хялгана минь өлтэй юмсан
Талын агь минь аагтай юмсан

Таанат говь нутагтай юмсан
Танил бусаас цочдог юмсан
Хүний бараанаар үргэдэг юмсан
Хүүхдийн гийн гоог гайхдаг юмсан

Хээрийн салхин эмээлтэй юмсан
Уулын жавран уургатай юмсан
Борог өвсөн чөдөртэй юмсан
Бут харгана бугуйлтай юмсан

Уулын савдаг эзэнтэй юмсан
Усан тэлмэн жороо гүүтэй юмсан
Аясын салхин аргамжтай юмсан
Адуун олон ижилтэй юмсан

Үрээ байхдаа хүний гарт нэг орсонсон
Өртөөлж хонон хөөж барьсан юмсан
Оонын хүзүүн хуйвны чивчрээг
Одоо ч мартаагүй санаж байнам

Эртний монгол хазаарын амгайг
Эрүүндээ зууж үзсэн юмсан
Адуучны хуучин монгол эмээлийг
Ардаа тохуулж үзсэн юмсан

Эх хар суран чөдөрийг
Эрчит хөлөндөө зөрүүлж зүүлгээд номхорч билээ
Эрэмгий залуугийн хүчит гарын
Эрхэнд үлдээд дасах минь яав даа

Дэлийг минь хайрлаад засаагүй үлдээсэн
Дээлтэй эзэнийхээ унаа болох минь ч яав даа
Арван сумын наадамд сойгдож
Адуучин эрийнхэа хүлэг болох минь ч яав даа

Жирийн монгол адууны хувьд
Зэрлэг амьдрал зохидоггүй аж
Даарсан цагт минь хурааж хаших
Дассан эзэн минь аврал аж

Хөшсөн цагт минь хөлөргөж халаах
Хүний ухаан энэрэл аж
Илүүдсэн өөхийг минь сойж хагаслах
Эрхэм хүмүүсийн эрдэм аж

Ангасан цагт минь услаж зогсох
Адуучин эзэн минь бурхан аж
Амьдрахын төлөө хамтдаа зүтгэх
Аль эртний ёсон байж

Эртний тэр цагт өвөг дээдэс минь
Эзэн хааны их цэргийн унаа байсан юм гэнэ лээ
Бууж үлдсэн эзэдийнхээ араас дайны талбарт
Бодон бодон уйлж зогсдог байсан юм гэнэ лээ

Алтан удамын хүчирхэг эрс
Ар нуруун дээр нь тэнгэрт хальдаг байсан юм гэнэ лээ
Алс хол баруун зүгээс тэнгэрийн хаяанаас
Ахуй нутгаа тэмцэж гүйж ирсэн юм гэнэ лээ

Хүний нутгийн энэ захруу
Хүйтэнээс зугтаж юунд ирэвээ
Хүчирхэг зэвсэгтэй харь анчидаас
Хүчилж зугтаад хил давахсан

Чоно байсан ч болоосой
Цохонд нь ганц өшиглөхсөн
Хүйтэн сэтгэлт хүмүүн гэгч
Хөх чононоос дор аж

Хаа холоос исгэрч ирэх
Халуун зэвтэй сумыг нь яалтай
Хазаж тонгороод эмтрэхгүй
Хатуу төмөр зэвсэгийг нь яалтай

Түрүүчийн хэд минь амжаад давсан
Түүний цаана нутаг минь байгаа
Эргэж ноцож сүргээ хамгаалаагүй бол
Эх нутагтаа очих л байлаа

Хамгийн сүүлийн толгод давхад
Хашир анд минь эргэж хараад үүрссэн
Сүүлчийн хүчээрээ хулмааж байгаад
Сүргээ дагуулаад зугт гэж дохисон

Моторын дуу ойрхон байна
Мохосон туурай минь гишгэж л байна
Танил бус хашгираан байна
Тамирдсан хөл минь сольбиж л байна

Аа энд нэг багана байна
Ард нь гишгэвэл нутаг минь байгаа
Алтан үсэгтэй тэр багананы
Ард нь миний зураг байдаг

Дайчин эрсийн ухайн дуу
Дасаж амжаагүй гийн гоон дуу
Далдхан алсаас сонсогдов уу даа
Дахиад хэдхэн алхая даа

Харах нүд минь бүүдийж байна
Халуун цус минь дуусаж байна
Харайх хүч минь алдарч байна
Хажууханд минь багана байна

Ижил олон сүрэг минь баяртай
Эх сайхан нутаг минь баяртай
Хилийнхээ баганыг түшээд
Хөл минь хөшөөд чангарч байна
Хэвтэж биш босоогоороо энд үлдэе дээ

Дэл сүүл минь салхиндаа эрхэлж үлдэг
Дэрст нутаг минь үгүйлж үлдэг
Догшин сүрэг минь омогшиж үлдэг
Домог түүх минь мөнхөрч үлдэг

Долоон бурхан одны адуунд нийлэхээр явлаа
Дотогшоо биш гадагшаа урссан цус минь энд шингэг
Дотоод хүч омог сүр минь шороонд нь үлдэг
Тэнгэрийн адуу болоод эргэж төрье нутаг минь ээ

Гантөмөрийн Сумъяа



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 30 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Г. Цас 1983	160х80, зотон тос
Би чамд хайртай
Хэмжээс: 600x1170 214k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2567

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-222.JPG
Хэмжээс: 600x450 52k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2473

Должин : Зам зуур
zam-091.JPG
Хэмжээс: 600x450 57k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2510


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар
· Г. Мөнхцэцэг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn