Шүлгүүд минь тэмээний нулимс;
Эр тэмээний нулимс; Эрт аяншсан солби тэмээний нулимс; Сохор тэмээний нулимс...
Загийн бүүр цангамал байна Захын тойром царцмал байна. Цайдмын цэрдийг урсган, урсган Цагийн аясыг зурмаар байна.
Шүлгүүд минь тэмээний нулимс
Зогдортоо түүртэхгүйн тулд урссан нулимс Зовлондоо түүртэхгүйн тулд уйлсан нулимс...
Харганын бүүр хатмал байна Хадны цуурай давтмал байна. Жалгын зосыг урсган, урсган Жамын үнэнийг зурмаар байна.
Шүлгүүд минь тэмээний нулимс Домогт өгүүлдэгчлэн уулын орой ширтсэн хүлээлттэй нүдний нулимс Дотогшоогоо бас ширтсэн бясалгалтай нүдний нулимс Доголон нулимс...
Шүлгүүд минь тэмээний нулимс!
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-144.JPG Хэмжээс: 600x450 123k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4085
zam-071.JPG Хэмжээс: 600x450 80k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5103
YolHad_26.JPG Хэмжээс: 700x525 68k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 1269243
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: