Атгасан гар шиг нэгэн байшинд,
Алганы хонхор шиг өрөөндөө
бэхсийг зуурч
багсыг шүүрч амуй, би.
Орхиод явсан хүрэмний чинь дээр
тод шулуун үс зурнам.
Огтор хормойных нь дор
хос шулуун хөл зурнам.
Зурж дуусмагцаа нэрээр чинь дуудахуй
Зугуухан эргэн харах чи,
инээх ч үгүй, уйлах ч үгүй.
Учир нь би инээдийг чинь,
нулимсыг чинь ч зурж чадсангүй
Угаасаа чи хуулбарлахын аргагүй төгс юм.
Үс болоод хөлийг чинь
нулимсаараа баллуурдсаар,
Үүдэнд чимээ гарахыг хүлээсээр байтал
Хоймрын цаг минь амьсгал хураанам.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khuv5-012.JPG Хэмжээс: 600x450 65k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3739
khongor044.jpg Хэмжээс: 600x391 93k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4583
IMG_1091.jpg Хэмжээс: 600x854 215k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4787
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: