Гунихыг би мэдэхгүй
Тийм үгийг сэтгэлээс минь эрэвч олохгүй Найдвар тасрахыг харин мэднэ Навчис шарлахад дарсны дон хөдлөх нь Бугын дуудлага лугаа байгалын зөн Байгалын зан... Өөр рүүгээ өнгийвөл гуниг төрнө гэнэ үү? Өө, түүн шиг ший янгууны үг үгүй ээ Өөр рүүгээ өнгийх гэдэг чинь толинд харахаас өөр! Үүр лүүгээ өнгийсөн шувуунд Үнэгэнд идүүлсэн өндөгний нь хальс үзэгдэх шиг Үр хөндүүлсний дараах анхны дур тавилт шиг Үүл нь үгүй атлаа бэрх өглөө шиг Үхээд удсан андынхаа гэрийн дэргэдүүр өнгөрөх шиг Үзэн ядмаар үйлдэл шүү... Үнэн тийм танин ядмаар хол бишээ Үхэл шиг тэг хэлбэр, тэгээд гүйцээ Нүгэл буяны хорвоог нүдээрээ л илж явахад Нүцгэн улаан зүрх минь удаан цохилохыг мэднэ Энэ л хангалттай.
"Таслал" номоос
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Бөө /цуврал/ Хэмжээс: 600x449 64k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5151
erd-007.JPG Хэмжээс: 600x414 115k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4086
mongolia2007year-165.JPG Хэмжээс: 600x450 77k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3987
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: