Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Шагж гэлэн 		 Өгүүллэг: Шагж Гэлэн : Би гөлөг
Оруулсан admin on 2018-11-22 16:36:54 (606 уншсан)


1980-аад оны сүүл үе юмдаа. Нохой битгийн хэл хүн идэх юмгүй өлсөж байх цагт айлын жингэрийг харуулдан байж гөлөгтэй болов. Хурдан болохыг нь билэгдэж Түргэн хэмээх нэр хайрлав. Түргээ маань надтай тоглосоор жил шахуу болов. Эв нь таарвал үнэг туулай шудрахаар хурдан гөлөг болон өсч байлаа.

Тээр жилийн хэрээ нохой хоёр хэт ихэссэн зудтай жилийн хавар нохой устгалаар ирсэн буутай хүмүүс Түргэнийг минь авч явах нь тэр. Ижил дасал болсон найзаа нохой овоолсон хүүрийн цэгрүү оосорлуулан явахад нь хамаг чадлаараа тэмцмээр байсан ч “чамайг ч бас буудчих нь шүү” гэх ширүүн төрхтэй нохой нухдаг танихгүй ах нараас айгаад хөдөлж ч чадалгүй үлдсэн юмдаг.
Сэм гэтсээр алсаас харахад хөөрхий Түргээг минь чирж аваачаад хүүрийн захад цохиж алсан юмдаг. Сум үнэтэй цаг байжээ. Намайг бодвол Түргээ алдуурахыг хичээж, эргэж боргон, хуцаж архиран байдаг чадлаараа тэмцсээр үхсэн юмдаг. Түргээ гөлөг биш би гөлөг байжээ.

1990 ээд оны дунд үе. Багш нарын цалинг архиар тавьж байсныг бодвол улс эх орны байдал ямар байсан нь ойлгомжтой. Гэхдээ тулгандаа галгүй ч сэтгэлдээ галтай он жилүүд.
Шалгалтын дүн дуудах согтуу ангийн багш тааруухан сурдаг байсан найзыг минь “ Күээ энэ Баяраа сайн авчихаж, хэнээс хуулав” гэхэд нь Баярааг бор зүрхээрээ хичээж дүн авсныг нь мэдэх учир багшаа “Баяраа яагаад сайн авч болдоггүй юм” гэж хэдэрлэв. Багш юу гэнээ ахиад хэл гэв. Бүр дургүй хүрээд чангаар “Баяраа яагаад сайн авч болдоггүй юм бэ”гэж хашгирав.
Согтуу багш намайг ангийн 30 гаруй хүүхдийн өмнө гөлөг болтол зодсондоо. Амь тэмцсэндээ гарч зугтаах гэтэл барьж аваад л дэвсэлсэн юмдаг. Намайг зодуулж байхад ангид хэн ч байхгүй мэт нам гүм байж билээ. Сүрэг гөлөг байхыг сургаж.



Архи нь гарсан багш маргааш нь надад чихэр боовхон авч өгөхөд нь өлөн ходоодондоо захирагдаад хэргийг нам дарж билээ. Багшдаа зодуулчихаад юу ч хэлэлгүй хоцорсон хоншоортой эр хүн гэж өөрийгөө бодсоор үлдсэн би одоо бодоход бас гөлөг байж. Баярааг өмөөрч ганц хуцаад л багшаараа нам шаалгаад дуугай болсон хөөрхий гөлөг.

Тэр багш хичнээн хүүхдийн ирээдүйгээр тоглосон бол. Хичнээн хүүхдийн хүсэл мөрөөдлийг зүрхэнд нь үхүүлсэн бол. Аз болоход согтуу багш ажлаа сайн дураараа өгөөд явсан дуулдсан.

Өнгөрсөн дурсамжаа бодохоор би гөлөг шиг амьдарчээ. Шударга бус зүйлийн өөдөөс эрслэн тэмцэж чадалгүйгээр зөвхөн хар амиа л хоохойлж амьдарч.
Өнөөдрийн улс эх орны гай, гавъяаг бүтээлцэхэд би ер нь юу хийсэн юм бэ? гэж бодов.
Өөрийнхөө хүүхдээ л сайн сургуульд оруулчихсан байхад хөршийн хүүхэд хэн болох нь хамаагүй, би л аргалаад оочер дайрч байвал ард үлдсэн авгай надад падгүй, би л болж бүтэж байвал гэсэн сэтгэхүйгээр амьдарч.

Араас сигналдсан машиныг “энэ үхлээлдээ гэж бодох”, өмнө удсан машиныг “яваач амьсгаа гэж” дотроо хараах. Өмнүүрээ хэнийг ч оруулах оюун санааны багтаамжгүйгээр хар амиа хоохойлон амьдарч байна бид.
Миний хүүхдийн баас шээс ариухан хэмээн хаа хамаагүй сариулж, миний тамхины иш ганцхан гэж гудамжруугаа нясалж байна бид.
Зөрчлийн хууль иргэн бүрийг багалзуурдаж байхад зөрчиж үзээгүй нь нөгөөхөө хохь чинь хэмээн тавлаж байна. Машины хүүхдийн суудал битгий хэл бантангийн мах авах мөнгөгүй ээж машинд дайгдахыг хорьсон хууль гарахад боломжтой нэг нь болж байна гээд сууж байх. Хуулийн цалам ядарсан хүний толгойг ороохдоо сайн. Хууль эрх мэдэлгүй зүдэрсэн иргэдэд илүү үйлчилдэг.

Бид хуулийн өмнө очихдоо амиа л бодож мултрахыг хичээхээс биш алдаа системийн эсрэг босч чаддаггүй. Цагдааг л найрах гэж үзэхээс биш цаад буруу системийн эсрэг зогсох зүрх зориггүй. Хуулийг биелүүлэх нь иргэншсэн нийгмийн үүрэг мөн ч гэлээ буруу хуулийн өмнө хонь шиг шилбүүрдүүлж зогсох учиргүй.

ЖДҮ гэж айхтар үг гарчээ. Тэр зээлийг “жинхэнэ авах хүн нь би л байсан юм, надад өгөөгүй төрийнхөн иджээ” гэсэн гомдогчид сошиалаар дүүрэн. Бусдаасаа өрсчих гэсэндээ ЖДҮ-гийн үүд сахиж таньдаг мэддэг хүн хайгаад харайлгаж явсан нь цөөнгүй. Би ч бас тэдний нэг байж мэднэ. Бид, ард түмэн маань өөрсдөө ийм болохоор л бидний толгой дээр луйварчид сандайлаад байгаан.

Сонгууль болохоор л өлөн ходоодондоо хоол хайх цөөвөр чоно шиг хаа хамаагүй улаан хэлээ унжуулан улилдан давхилдана. Сошиал сүлжээнд улаа үзсэн хон хэрээ шиг гуагачиж, зориудаар тавьсан СЭГ хэмэлцгээж хашгиралдах атлаа гудамжинд гарахаараа бээжин хав лугаа шогшино.

Манай улс төрчид бүгд л нэг булхай луйврын хэрэг цолтой. Төрсөн эцгийн нэрнээсээ илүү тэрүүгээрээ алдартай. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг үгийг бүгдээрээ идвэл буруугүй гээд өөрчилсөн гэлтэй.

17 чингэлэг спирт, хошгоруулагч, авилгалын загалмайлсан эцэг, 60 тэр бумын гэсэн гуншингий арын холбоо нэрийг Монголчууд шууд хэлнэ. Эдгээр нэрнүүдийн ах дүү нар хамаатан садан тойрон хүрээлэгчдийн амьдрал Зайсанд цэцэглэж байна. Монгол хэлээр ярьдаггүй, Монгол мах иддэггүй тасарчихсан амьдралтай хүмүүс биднийг зам дээр түгжирч байхад толгой дээгүүр онгоцоор нисэлдэж байна. Биднийг угаарт манантаж суухад тэд агаарт амьдарч байна.

Ойрын өдрүүдэд Монголчууд битүүхэндээ түгшүүртэй. Өнөөх 76 маань юу болж байгаа бол хэмээн мэдээ чагнан сэтгэл зовоостой. Уулзаж учирсан найз нөхөд бие биенийхээ амар мэндийг мэдэхийн оронд улс төр ярьж байна. Хулгай ч луйварчдын тухай ам уралдан хөөрөлдөх хэрнээ тэдний эсрэг юу ч хийж чадахгүй байгаадаа хорсон цухалдаж байна.
Казак залуу ням гарагт “Эх орон” дууг дуулахад шүүгчид, үзэгчдийн нүдэнд нулимас цийлэгнээстэй. Эх орон минь биднээс ингэж холдож байгаа юмуу.

ЖДҮ-д холбогдсон жижиг дарга нар ажлаа өгч байх шиг байна. Том халимнууд нь тэр хэдэн төгрөгийг чинь буцаагаад "төлчхий төлчхий" хэмээн аархаж байна.
Нөгөө талдаа бид бүгдийг нь тэгж нэг шүүрээр шүүх нь хэр зөв бол.
Ном журамынхаа дагуу зээлээ аваад ажлаа сайн хийж явсан нэг нь луйварчиддаа чирэгдээд баларч байгаа юм биш биз.
Их хурлын танхимд шударга ёс ярьсан прокурорын үг ард түмэнд яасан их таалагдав. Бид үнэнээс ингэж холдоо юу, эсвэл үнэнд ийм их дуртай байсан уу.

АУДИТ-ын даргыг ажлаа өг гээд сууж байгаа 60 тэрбумын шаардлага хэр бодитой вэ? Харин ч АУДИТ-ынхан анхнаасаа ЖДҮ-гийн идсэн уусан асуудлыг дэлгэсэн санагдана. Аль өнгөрсөн 2 сард АУДИТ-ын дүгнэлт, тайлан нь гарсан дуулдана.
Яс юман дээрээ ЖДҮ бол зөвхөн хатиг, жинхэнэ хорт хавдар нь цаанаа байгаа гэж бодогдох. Том бөмбөг дэлбэлхийн тулд жижиг гранат шидсэн юм биш биз.

Энэ бүх шударга биш зүйлтэй хамт идэр насандаа амьдарч байгаа би эх орныхоо төлөө юу хийсэн юм бэ?
2000 оны үед улс төрийн хямрал ид үргэлжилж Элбэгдорж, Энхболд хоёр алалцаж байхад би юу хийж байв. Иргэний нийгмийн байгууллагууд гудамжинд жагсаж, оюутнууд, нийтийн тээврийнхэн, бөмбөгөрийнхөн талбай дээр суулт хийж байхад би яаж тэмцсэн юм бэ. 7 сарын 1 нд долоон хүн буудуулж байхад би хаана байв аа.
Э-г загалмайлж байхад, Э-г хошгоруулж байхад, Э-г 60 тэрбумаа найруулж суухад би юу хийсэн юм бэ.
Тэдний л асуудал мэтээр утсын чинээ улаан амиа хоохойлж мэдээ үзэж суув.
Төрөхөд шахуу л байж байсан үхэхэд ч байж мэдэх эдгээр луйварчдийн тухай хэзээ ч дуусдаггүй олон ангит киног үзэж суух юм бэ?

Худал хуурмаг, булхай луйврын эсрэг хумсаа ч хөдөлгөлгүй худлаа чальчиж биеийн амрыг эрж бэртэгчин зангаар зурагт үзэж байж. Эхнэр хүүхдүүддээ л улс төр мэддэг их зайран болж худлаа цэцэрхэж сууж.
Архи, пиавны араас амаа мэдэхгүй “Эх орон ч" гэж өөрийгөө дөвийлгөөд адаг сүүлдээ хэн ч биш хурган бантангийн “гөлөг” гэдгээ мэдээд хэвтэж байсан байна.

Засгийн газраа огцруулах гээд, их хурлаа тараах гээд хэдэн хэсэг болоод хэмхэлдэж байна дээдүүд. Доодууд бид нь яах вэ утаатай агаар, түгжрээтэй зам дээр сугалааны хэдээ зөөгөөд эвээ олоод л явж л байна.

Айл гэр болж тоглож байгаа хүүхэд хүртэл гэрээ нураадаггүй байхад манай хэд засгаа нураах гээд л.

Лийзингийн төлбөр, приусны бензин, удахгүй болох шинэ жил нтр гэсэн угаадас уяандаа хүлэгдээд бид гөлгөө хийсээр л. Туллгандаа галтай ч сэтгэлдээ галгүй болсоор.

Луйварчидаа хоймроо суулгачихаад луйварчдыг яах вэ гээд сууж байдаг "Монгол тулгатны эрхэм улс" болжээ. Ард бид төрийн сүлдээ л хайрладаг болохоос төрийн ордонд заларсан луйварчдыг биш.

Бидний удамд Чингис хэмээх лут том Чоно байсан юм гээд л гөлгөө хийсээр. Гасалсаар. Байсан юм гэнэлээ.

1980 аад оны сүүлээр гөлгөө алуулсанаас хойш ахиж нохой тэжээгээгүй.
Өөрөө Гөлөг байна даа ядаж хуцаядаа.

Шагж Гөлөг.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Шагж гэлэн )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 34 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Г.Ариунболд Зотон, тос 60x70
Хавар
Хэмжээс: 600x508 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4884


erd-031.JPG
Хэмжээс: 600x450 69k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4130

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-261.JPG
Хэмжээс: 600x450 73k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2517


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn