Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Дорж Зундуй  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Бусад 		 Өгүүллэг: Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
Оруулсан admin on 2018-11-27 11:50:24 (5633 уншсан)


“Өлзий эмгэний ганц хүү эхнэр авсан гэнэ ээ” гэж нутгийнхан сонин болгож хөөрөлдөнө. “Намар цагийн тариа хураалтаар оюутан залуусыг сонжин явсаар нэг охинтой учир ургуулсан нь, жилийн дараа хүүхэд тэврээд хүрээд ирсэн юм гэж зарим нь мэдэмхийрнэ. Тэр охины анхны амьдрал бүтээгүй юм гэнэ лээ гэж бас нөгөө нь хужирлана. Сургууль соёл ч төгсөөгүй Ганбааг ер нь ямар олигтой хүүхэн тоох вэ гэж Дулмаа шаралхана. Цаадах чинь нутгаасаа холдож үзээгүй мөртлөө энэ удаа өөрөө яваад аваад ирсэн юм гэнэ лээ...” гэхчлэн үнэн худал нь мэдэгдэхгүй олон янзын цуу яриа ам дамжин тархана. Ямартай ч Ганбаагийн “Хуримын тов” тодорхой болж, айл болгонд урилга хүргэжээ.
Ургац хураалтын ажил эхлэж, хөндийд машин техник сүлжилдэн, хол ойроос ирсэн хүмүүс бужигналдан байхад Ганбаа шарга морио уначихсан ногоон талбайг чиглэн хатируулж яваа харагдана. Өлзий эмгэн үхэр тугалаа бэлчээрлүүлчихээд, үдийн алдад хүүгээ сэрээж “Ажил хийж байгаа хүмүүст цайны сүү дөхүүлэнгээ, Самдан дарга ирсэн байна уу, мэдээд ир” гэж явуулсан нь энэ аж. Ганбаа мориноосоо бууж, богцтой юмаа сугалдаргалан хүмүүсийн зүг алхална.

Тэрээр хүмүүстэй мэнд мэдэнгээ ижийнхээ явуулсан цайны сүү, бетонтой тараг, жаахан өрөм ааруулыг тэдэнд дэлгэн тавив. Самдан дарга төгсөх ангийн оюутан залуусын хүчээр ажил амжилттай явааг дуулгаад “Та хоёрынхоо ачаар тариа ногоо ч бүрэн бүтэн сайхан байна. Өлзий эгчдээ очихоос өмнө, чи хүрээд ирчихлээ. Зунжин талбай сахисан Ганбаагаа шагнана аа...” гээд мөрөн дээр нь алгадана. Чингэснээ цай аягалах шар охиныг “Энэ манай аж ахуй, гал тогоо, арын алба хариуцдаг хариуцлагатай хүн байгаа юм. Чи түүний туслахаар манайд ажил хийж болно шүү...” гэв. Ганбаа цэвэрхэн царайтай, шардуу охиноос халуун цай гардаж аваад “Ажил байвал амжуулнаа...” гээд толгой дохив.
Өлзий эмгэн ч “Цөөн малтай хоёулд хэд гурван төгрөг нь хаа байхав. Тэг, хүү минь. Ажил төрлийг нь гялалзтал сайн хийгээд, хэсэг ч болов, олонтой танилцаж, бужигнаж яваад ир...” гэж захижээ.
Тэр өдрөөс Ганбаа, Оюухайгийн бүхий л ажилд нь оролцдог “Баруун гар”-ынх нь туслах, олон залуусын дунд “Гүйдэг нярав”-ын ажлыг идэвхитэйгээр гүйцэтгэх болов. Оюухай бүгдээс урьтан, эртлэн босч хүмүүсийн цай ундыг бэлтгэж, оройн хоолны дараа аяга тавгийг хураах хүртэл завсар чөлөөгүй хөдөлнө. Ганбаа түлээ мод бэлтгэж, гал түлэхээс авахуулаад, “Илүү гэр”-т хураасан элдэв янзын материалыг хэрэгтэй хүнд нь тоо ёсоор нь хүлээлгэж өгнө. Залуус “Засагт хэрэгтэй зайран”-гаар солио холио, сонин хачин юу байна гэж яриа өднө. “Илүү гэр” дотор боодолтой шуудай, тос масло, төмс ногоо, гурил будаа, ажлын бээлий, багаж хэрэгсэл, хучлага дэвсгэр, сав суулга гээд нилээд хөрөнгө харагдана. Ганбаа хааяадаа хүмүүстэй ам халан бурж, сонин хачинд дурлах хэрнээ Оюухайг дуудахад хаанаас ч гэсэн гараад ирнэ. “Энэ хөдөөнийхөн гэж хэл яриа нь бэлэг танхай, үгэн дотроо үг багтаасан айхтар хүмүүс шүү...” гэж зарим нэг нь Ганбааг хөөргөнө. Оюухайгийн хэлсэн бүхнийг ягштал биелүүлж, түүртэлгүй ажлаа амжуулж байгааг хараад Самбуу дарга магтаалын үгсээр урамшуулна. Заримдаа тэр хоёр ажлаа хийх зуураа, элдвийг хуучилна. Оюухай ихэвчлэн ангийнхныхаа тухай, оюутан насны адал явдлын тухай, сургуулийнхаа тухай, бүр хэнд сайн гэдгээ ч нуулгүй ярина. Ганбаа яриаг нь сонсоод хааяа нэг атаарахсан шинжтэй ёжлонгуй харж Оюухайг ичээнэ. Бүлтгэр алаг нүдтэй, зальтай царайтай, жижигхэн бор залуугийн тухай Оюухайг ярихад нь Ганбаа илүү анхааралтай сонсоно. Тэр залууг хааяа ирж хоол нэмүүлэхэд нь Оюухайгийн баярлаж байгааг ч сайтар ажиглана. Харин Ганбаа энэ нутгийн уулс ус, өвөг дээдэс, дурсгалт газруудын тухай, бас ээжийнхээ тухай ихэвчлэн хүүрнэнэ. Тэд ингэж өдөр болгон түлээ мод, хоол унд гэсээр, бие биенийгээ харцаараа ойлгодог хамтрагчид болжээ. Заримдаа нөхөд нь тэр хоёрыг “аав ээж хоёр” гэж жиг жуг холбож наргина. Тэр байтугай “Ганбаа, чамд сэтгэлтэй юм биш үү” гэдэг үгийг Оюухай тэднээс нэг биш удаа сонсжээ. “Бид хоёр чинь зүгээр л сайн найзууд байхгүй юу! Манай Ганбаа чинь хүнд тусархуу, цагаан цайлган зантай, ажилсаг, хорхойд хоргүй, сайн залуу...” гэж тэр дор нь хариу болгож тайлбарлана.
Усанд явсан хоёр голын эрэг дээр хэсэгхэн амрав. Ганбаа нурууныхаа чилээг гаргаад дээш харан хэвтэнэ. Бүрэн унаж гүйцээгүй модны навчисын дундуур намрын наран гялтаганана. Дэргэд нь сууж байгаа Оюухай “Ганбаа, чи хүнд хайртай болж үзсэн үү?, Чамд хайртай хүн байдаг уу?, Чи Батааг ямар залуу гэж боддог вэ?” гэхчлэн элдвийг шалгаана. “Үгүй ээ..., Байхгүй ээ..., Мэдэхгүй ээ...” гэж Ганбаа товчхон хариулна. Тэгснээ нөгөө хайртай залуугийнх нь тухай дуусашгүй ярианы хариу болгож “Оюухай, чи тэгээд цаадахдаа сэтгэлтэй гэдгээ хэлсэн нь дээр юм биш үү?!.” гэж зөвлөнө. Ганбаа зарим яриаг сонсоогүй атлаа “Эр хүн гэдэг чинь эзэмдэж шунаглахаас өөрцгүй, өөдгүй амьтан байж болохгүй биз дээ. Хэн нэгэнд хайртай гэчихээд, өөр хүнд бас хэлээд явж болдог юм уу? Хүний үнэ цэнэ ямар байдгийг мэдэхгүй нөхөр, өнгө мөнгөөр бүгдийг хуурч чадахгүй л дээ. Дөнгөж дэлбээлж буй цэцэг бүрийг чадлаараа тасдаад өнгөтэй өөдтэй явахгүй л болов уу!” хэмээн өөртэйгээ ярина. Оюухай бодлыг нь уншчихсан юм шиг “Чи яагаад байгаа юм бэ?! Хүнээр тохуурхаад. Хэзээ эмэгтэй хүн чинь түрүүлж сэтгэлээ илчилж байсан юм. За за,... бос, явъя. Үдийн хоол хэцүүдлээ.” гээд цааш алхав. Ганбаа босч дээлнийхээ хормойг гөвөөд араас нь дагана.
Намрын ургац хураалт өндөрлөж, олон хоног хар бор ажил хийсэн залуус сэтгэлээ баясгаж “Ургацын баяр”-аа тэмдэглэнэ. Задгай талбайд хөгжим хангинуулж, баярласан таларахснаа илэрхийлэн, нэгэн үдшийг дуу хууртай сайхан өнгөрүүлэх хөтөлбөрийг Самбуу дарга танилцуулав. Залуус дуулалдан бүжиглэхийн зэрэгцээ тас няс хийж, оч гялалзах галын дэргэд бие биедээ сэтгэлийн үгсээ нууцхан шивнэлдэнэ. Самбуу дарга харьж яваа нас, гундаж буй өнгийг мартагнан хошин үгсээр залуусыг хөгжөөнө. Оройхон Оюухайгийн үргэлжийн магтан мөрөөддөг Бат гэх залуу Ганбаад хандан “Өнөөдөр найзуудтайгаа наргиж болно шүү. Надад уралдаанд түрүүлсний шагнал хэдэн бор юм байгаа. Оройхон сумын төв орцгооё. Чи хөтөч хийгээрэй” гэв. Батын яриа, шуугиан дунд сонстохгүй тул байдаг чангаараа чихэн дээр нь хашгирна. “Чи Оюухайг сонирхоод байна уу. Цаадах чинь сэтгэл хөнгөн, наргих дуртай, сайхан хүүхэн. Найз нь хэлээд өгөх үү” гэж сонстов. “Оюухайгийн нөгөө нандигнаад байсан зурам шиг гулжигнасан нөхөр, өөрийг нь ингэж яриад, явж байх ч гэж дээ.” гэх бодол Ганбаад төрнө. Бат яриагаа үргэлжлүүлэн, согтуу талимаарсан нүд гарган “Ганбаа, өнөөдөр найз нь Гүнжээтэй үдшийг сайхан өнгөрөөнө. Чи цаадахтайгаа учраа ол...” гээд цааш эргэв. Гэтэл хоёрхон алхамын цаана Оюухай энэ бүхнийг сонсчихсон, бор алаг нүдэндээ нулимс мэлтэлзүүлэн зогсож байгаа харагдана. Ганбаа Батаагийн хойноос тэндээс холдов.
Бат хээр өнчирч ургасан зулзаган хус шиг цагаан хүүхний өмнө очоод хүзүүдэн авав. Түүнийг тэсэн ядан хүлээж байсан Гүнжээ инээмсэглэн угтана. Ганбаа Батыг эргүүлэн харуулаад нударга буулгаад хэдэн үг урсгав. “Чиний айсан зурам шиг бүлтгэрийг чинь бодвол, миний хоёр онигор хүн таних дээрээ арай дээр юм байна. Тэгээд ч Оюухай чамайг бодвол ажилтай, аливаад сэтгэлтэй хүн. Би чамайг Гүнжээд доль засаж байхыг чинь мэдсэн ч, Оюухайгийн сэтгэлийг бодоод хэлээгүй юм. Гэтэл чи Гүнжээд хайргүй, өөрийнхөө араас гүйгээд байдаг гэж Оюухайд худлаа хэлсэн биз дээ. Ингэж хүмүүсийн сэтгэлээр тоглож болдог юм уу. Гүнжээ миний найз, наадхаа хая. Чиний л лав тулж түших хүн биш. Ганц удаагийн ухамсарын шанааг гарын чилээ гаргасан гэж битгий андуураад, гоншигноод байгаарай” гээд хоёр гараараа цааш нь түлхэв. Ичгэвэртэй байдалд орсондоо шаралхах Бат Ганбаагийн өргөн шанааг татгавнахыг нь хараад айсан янзтай “Уучлалт” гуйн урваганана. “Юуны чинь уучлалт!?. Эхлээд өөрөө өчүүхэн царайлчихаад, эцэст нь юугаа донгосоод байгаа юм. Үзүүлээд өгнө шүү” гэж ширэв татаад Оюухайг мөрлөн гэдрэг эргэв.
Тэр оройноос гуравхан хоногийн дараа хөндийд ажил цэгцэрч, хол ойроос ирсэн хүмүүс буцах болжээ. Гэхдээ Ганбаа, Оюухай хоёрын хувьд энэ гурав хоног богинохон ч гэлээ урьдынхаас улам ихийг ярилцсан юм шиг санагдана. “Ганбаа энийг барьж бай, ногоогоо арилгасан уу. Чи надад туслаагүй бол ч, зуугаад хүний хоол унд, намрын ажлын эд материалыг хариуцна гэдэг барагдахааргүй ажил байлаа шүү.” гээд Оюухай шуудайтай төмснөөс гялгар торонд таслан авав. “Анхнаасаа Самдан даргад би чадна гэж гайхуулаагүй бол чамтай танилцахгүй байсан байх...” гэж Ганбаа хариулна. Оюухай “Чамайг ганц гашуун үг хэлээгүй ч гэлээ, намайг зэмлэж байгааг чинь би мэдэж байна. Өрөөлд гоморхон, өөртөө бухимдсандаа хэлсэн бүхнийг минь уучлаарай. Цэлэлзэх нулимсыг минь арчиж өгчихөөд, аргадаж суусанд чинь баярласан шүү. Хүн амьтан буруу ойлгох вий дээ” гээд Оюухай харц буруулна. “Зүгээр дээ, Оюухай... Хов живтэнгүүд хэтэрхий олон. Өөрөө өөрийгөө л мэдэж байвал өрөөлийн яриа ямар хамаа байхав дээ. Ламд итгэхгүй ч, хүнд итгэхгүй бол яаж амьдрал цэцэглэх билээ. Сайхан муухай бүгд л түр зуурынх. Муухайг мартаж, сайхныг санагалз гэдэг биз дээ. Сэтгэлд сайхан бүхэн удаан оршин тогтнох сайхан шүү дээ.” гэж Ганбаа тоомжиргүйхэн хариулав.
Хөндийгөөс хөдлөх автобусууд эгнэн жагсчээ. Ганбаа Оюухайг тэврэн авч цээжиндээ наагаад “Заримдаа хүн нүдээ аниад зүрх сэтгэлээрээ гэрэл гэгээ олж харах сайхан байдаг юм. Залуу хүмүүс чинь хүсэл мөрөөдөлтэй байх ёстой биз дээ. Урьд нь би дурлал хайр хоёрыг ялгахгүй байж, худлаа ярьж хүн гомдоогоод яахав гэж боддог байлаа. Харин одоо бол өөр. Хүн зүрх сэтгэлээ сонсох ёстой юм байна гэдгийг ойлгосон.” гээд Ганбаа энгэрээ уудлан нэгэн цаас гаргаж ирээд “Өчигдөр орой чамд зориулан бичсэн миний захиа. Хариад уншаарай.” гэв. “Цаг хугацаа өнгөрөх тусам үнэн үлддэг гэж хичээж амьдарна аа, Ганбаа минь. Охин бага нас минь ард хоцорч, хүүхэн хонгор үе минь ирсэн бололтой...” гээд Оюухайг ичингүйрэхэд Ганбаагийн чих гижигдүүлэх шиг болов.
Оюухай шарга морин дээрээ тогтож ядан байгаа Ганбаагийн барааг тасартал ширтэнэ. Хөндийгөөс тоос татуулан алсалсаар төв замд хүрэв. Оюухай захиагаа задлахыг хүсэмжилсээр, бусдаас нууж буланг нь сөхөн хэдэн мөрийг уншив. “Амьдралд сайхан хүмүүс зөндөө л байдаг. Гэхдээ чи бол хөдөөгийн жирийн малчин залуугийн үгээр урлаж чадахааргүй үзэсгэлэн гоо гэдгийг мэдэж байна. Би чамайг санагалзах гунигаа дотроо чандлан, үнэрт чинь нялхамсаж хүлээнэ ээ, хонгор минь.” гэх үгсийг хараад сандран далд хийв. Хүмүүс дуулалдан өөрийг нь анзаарах сөхөөгүй яваад сэтгэл тайвширч цааш уншив. “Чамтай хамт байсан энэ сарын хугацаанд бүрхэг өдрийн үүлс хүртэл арилчихсан юм шиг гэгээлэг сайхан байлаа. Хэнийг ч болов сайнаар санадаг, цайлган зан чинь таалагдсан шүү. Гэхдээ хүн л юм болохоор сайнтай муутай байдаг л байлгүй. Амьдрал өөрөө адал явдалт кино шиг өнгөрдөггүй ч, одоо бодоход ургац хураалтын үеэр уйдаж үзээгүй санагдаж байна. Насан туршдаа итгэл дааж, түшиг болж амьдрахын тухайд чамайгаа зүрхнээсээ хүндэтгэнэ гэдгээ амлаж байна...” гээд уншиж дуусгалгүй бас л хажууд охиноосоо цочин хурдхан хумив.
Өнгөрснийг сургамж болгон ухааруулж чадсан чамдаа би эргээд ирнэ ээ... гэж Оюухай шивнэнэ. Өлзий эмгэнийг отгон хүүдээ үдийн унд бэлдэх зуур зүрх цагаан халтар банхар эзнээ танин тосож угтана.


2018.11.09

Намсрайн Чинзориг

эх сурвалж : ГОЁ өгүүллэг, тууж, роман



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 89 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-002.JPG
Хэмжээс: 600x450 131k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4140


B3-043.JPG
Хэмжээс: 450x600 105k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5675

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-101.JPG
Хэмжээс: 600x450 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4325


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : ӨӨРИЙН МИНЬ АХАН ДҮҮС
· Э.Үржинханд : БАЙГАЛИЙН БОЛЗООНД
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn