Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Бусад 		 Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Оруулсан admin on 2019-01-11 08:22:30 (10263 уншсан)

УТГЫН ЧИМЭГ-2018 наадмын дэд байрын шагналт зохиолч Т.Бум-Эрдэнийн өгүүллэг.(Сэтгэл хөдлөм)

ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)


Би яг одоо муу жаатгар эгчийгээ бодож сууна. Улаа бутарсан хацартай, жартайсан онигор нүдтэй эгчийгээ би “Жаатгар” гэж дуудаад уурлуулдаг байлаа. Бид хоёр ердөө нэг насны зөрүүтэй ч миний эгч надаас биеэр том, товируун охин байжээ. За, дээрэлхүү гэж учиргүй. Тоглосон ч, уурласан ч тэр намайг ганцхан хумиж дороо хийгээд, уурласан бол гөвшинө, тоглосон бол гижигдэнэ. Эг самбаагүй гижигдүүлэх гөвшүүлснээсээ дор шүү дээ. Цагаан сарынхаа хэдэн чихрийг хэр чинээндээ нуувч эгч аль цагийн хамаг л том чихрийг нь түүж идчихээд жартайтал инээж зогсдогсон. Миний зэвүү, дургүй хоёр зэрэг хүрэвч надаас толгой өндөр түүнийг яаж ч сарвалзаад дийлдэггүй байлаа.

Хөдөөний хүүхдүүд дөрөв тавтайгаасаа л хурга ялгаж, үнээ ивэлгэхээс эхлүүлээд малын захад зогсож, эцэг эхийнхээ гар хөлийн үзүүрт дэм болох гэж хичээцгээдэгсэн. Түүндээ ч дуртай. Би найм, эгч ес хүрдэг жилийн хаврын амралт юмдаг. Аав сум яваад эзгүй байлаа. Өглөөгүүр ая намдуухан байсан тэнгэр үд дундаас эхлэн бүрзийж, цасан шуурга нүүр нүдгүй балбаж эхэллээ. Ээж яаран сандран гарахад эгч бид хоёр ч зүгээр суугаад үлдсэнгүй. Ээждээ дэм болох гэж хонины захаар гүйлдлээ. Ээж “гэртээ ор, ор” гээд байгаа бололтой хоёр гараа савчаад байна. Эгч бид хоёр бараа, бараандаашуу бөртгөнөн гүйцгээв.

Нэг мэдсэн хонь хоёр тасраад нэг хэсгийг нь эгч бид хоёр дагаад гүйж явна. Эгч ч бүснийхээ үзүүрээр намайг уяад «Эгчийгээ дагаад гүйгээд байгаарай» гэж билээ. Энэ хооронд хонь ч нилээн холдсон хэрэг. Богино хөлийн мал ч гэлээ уруудсан л бол бидэн шиг амьтдад гүйцэгдэнэ гэж үгүй. Хаврын шуурга гэдэг нэг балбахаараа аархуу ч гэж жигтэйхэн. Сөрсөн нэгнийг сөхрүүлж байж л санаа амрах аятай. Туниа муутай зарим төлөг борлон энд тэндгүй л бөмбийлдөөд унаж байсан санагддаг юм. Миний нүүр ам тэсэхийн аргагүй чимчигнэж, амьсгаа авахад ч бэрхтэй болж хайрдаж хөлдсөн цас руу өөрийн эрхгүй шургачин уналаа.



Би сумын эмнэлэгт ухаан орсон юм. Хацар ам, гар хөл хайрагдсанаас биш бусдаар бол гайгүй. Эмнэлэгээс гарч гэртээ иртэл хоймрын авдар дээр эгчийн зураг зулын гэрэлд сүүмэлзэж байсым даа. Ингээд л би эгчгүй болов. Эгчийгээ би үгүйлдэг байлаа. Үгүйлэлгүй ч яахав дээ. Ихэр юм шиг тэрсхэн, инээх уйлах нь ч зэрэг шахуу, үй зайгүй хоёр юм чинь. Хэдийгээр би чихрээ нуух хэрэггүй болсон ч нууж идээгүй чихэр амтгүй болчихдог юм билээ. Эгчдээ би чихрээсээ өгдөг байсаан. Эгчийнхээ зурагны өмнө чихэр тавихыг харсан ээж маань аргаа үүрээд гэлдэрчихдэгсэн.

Өдөр хоног ээлжилсээр хэн хүний амнаас сэм унах “Азтай хүү” гэх үгсийн дундуур би хүний ганц хүү болон өслөө. Эцэг эх минь ганц хүүдээ гар ч татсангүй, хатуу үг ч хэлсэнгүй. Цэргийн насанд ирэхэд би арваад жилийн өмнөх атигар жаахан хүү биш болсон байв. “Банзарын ганц хүү баймгүй сайхан залуу болж. Аргагүй ээ, хорвоод үлдье гэж үлдсэн хүү дээ” гэх яриа салхины үзүүрт тэгнэгдсээр чихний омог ирвэгнүүлэхэд цөс хөөрсөн амьтан цэрэгт мордож билээ. Одооны цэрэг яахав дээ, хаврын тугал бяруу болоогүй байхад л хал цэрэг болчихдог хачин богинохон алба юм хойно тэгэсгээд л халагдсан.

Тэр жилийн зуны дэлгэрийг хэлэх үү. Ёстой л нэг газар багадаж, дэлхий давчидсан, ай мөн “бачим” зунсан. Ааг, омог хоёртойгоо ам булаалдсан агсам залуу нас намайг нөмрөөд авах нь тэр. Нутаг нугын эмс охидын харцыг, эрчүүдийн сэтгэлийн хороор даруулж явсан үедээ мэлмэрээ хархан нүдэт Дэлгэрмаатайгаа таарсандаа. Тэгээгүй бол миний хазаарыг хэзээ, хэн, хэрхэн хантайрахыг одоо төсөөлөхөд бэрх.

Дэлгэрмаа надад гурван охин төрүүлж өгсөн ч миний сэтгэлд “Удам залгах хүүгүй” гэх туниа муутай, тунирхлын цог үе үехэн уугиж асан тэрхэн мөчид багын анд олгой Чимэдийн «Чи биш эгч чинь үлдсэн бол Банзарын хэдэн адууг эргүүлэх хүү төрүүлэх байсандаа» гэх солгой үг намайг архи хэмээх шингэн хүлгийн хондлойд зайдан мордуулж орхив. Зуны гурван сарыг гудайтал айраг архи эргүүлдсээр унаа морио улдааж, унаган биеэ эцээсэн амьтан гэрийнхээ уяанд дөрөө мулталлаа.

Аавын бор морь уяан дээр эргэцнэ. “Хөгшин ирж дээ” гэх бодолтой давхцан дотор эрээлжилж морин тэрэг түшин огиж гарлаа. Тэгтэл ууц нуруун дундуур тас буугаад явчихлаа. Яав ийв гэх зуургүй дахиад нэг буув. Ухасхийсэн бол бариад авах байсан биз. Гэхдээ би тэгсэнгүй. Хамрын дор эрээлжлэх аавын гутлын ээтэн хоншоорыг ширтсээр ахиад нэг гөвүүлэв.

«Эгч чинь чамайг ингэж хүний сүг болж яв гэж чиний төлөө амиа өгөөгүй байх шүү. Наад бөндгөрөө усанд үйчихээгүй бол бодоорой муу шаар минь» гэж хэлчихээд эргэж харсангүй мордох нь тэр. Бор морины хөнгөн алхаа товор товор гишгэлсээр холдов. Ташуурын гувруу нуруу хорсгохоос илүүтэй хэлсэн үг нь тархи манаргаж орхив. “Чиний төлөө амиа өгөөгүй” гэдэг үгийг хэлэхдээ аавын хоолой тэгтлээ хяхтнасны учир юу билээ?

Энэ үгийг бодож би гэрийн хаяанд гурав хоног хэвтлээ. Гурван охин маань над руу ирмээр авч гэрэвшээд байгаа бололтой. Дэлгэрмаа хонь хурга, үхэр тугал, сааль сүү, хүүхэд шуухад гэсээр дээлээ тайлах завгүй ажээ. Тэр их ачааг ганцаар үүрэх Дэлгэрмаа юун надтай манатай. Гэхдээ тунарсан мэлмэрээ харц нь тамирдуу л болохоос гундчихаагүй харагдана.

Гол руу гүйх гурван охиныхоо араас ширтэнгээ «Аав эртээр юу гэчихэв дээ» гэж ихэд энгүүнээр асуух аядвал «Үг хэлэхтэй болсныг бодоход чи өнөө маргаашгүй тэнэх байлгүй. Тэгэхээрээ эхээсээ очиж асуухгүй юу» гээд хурдхан холдох минь гэсэн шиг охидынхоо араас дэгдчихлээ. Үе үехэн нүүрээ шудрахыг бодоход уйлж л яваагаас зөрөхгүй. “Тиймээ, ээж л учрыг хэлэх юм байна” гэж бодовч уулзана гэхээр халуун. Их үдийн халуун өнгөрөөгөөд мордсон би оройн саалиар үхрийн зэлэн дээр бөртгөнөх ээжийн дэргэд хулгаж, хулгаж очлоо.

“Ишш, ингэж ч явах гэж дээ чи” гэсэн урам хугарсан харцаар ширтэж суусан ээж «Амьд явахад учир бий хүү минь» гэсээр яриагаа эхэлсэн дээ. «Тэр ёрын шуурга жаахан уясаж, нүд орохтой зэрэг л бид хотлоороо эрэлд гарч таван саахалтын дайтаас та хоёрыг олсон. Нэг бөвийсөн цул юм ...» гээд ээж нүдэндээ дүрслэв үү гэлтэй таг чиг болсноо шүлсээ гүдхийтэл залгиж уртаар санаа алдаад «Эгч чинь дээлээ тайлж чамайг тумлайдаж ороогоод, өөрөө бас давхар тэвэрсэн байсан. Ээ бас их тэвчээр шүү. Чиний хамраас халуун уур гарч байсан даа. Аав чинь та хоёрыг давхраар нь тэврээд гэртээ авчирсан. Тас тэврээд хөшчихсөн эгчийг чинь салгах гэж эцэг чинь л элгээ эмтэлж, цээжээ урсан юм шүү» гээд ээж цааш нь ярьж чадсангүй. Ярьсан байлаа ч би сонсож дөнгөхөөргүй болсон байв.

“Есхөн настай, тэр бээлийнхэн чинээ амьтны хуруухан чинээ зүрх эцсийн цохилго хүртлээ зөвхөн миний л иөлөө байж шүү дээ” гэж бодохоор хаанаас ч юм өгсөх халуун зураа өр исгэн огшиж, эхэр татуулан гадагшлав. Нэг мэдэхэд ээж ч алга, үхэр тугал, ер нь бүгд алга. Тугалын зэлэн дээр хурсангийн бяруу шиг дүнхийтэл хэр удаан сууснаа анзаараагүй ээ.

Тэндээс би «Амь тавихад ч бас учиртай юм байна» гэж шивнээд боссон доо. Энэ цагаас хойш гашуун ус хоолойгоороо давуулаагүй. Одоо манайх зургаан охинтой. Дэлгэрмаагийн минь мэлмэрээ хархан харц харзны ус шиг сэргэсэн шүү. Тогоон чинээ гэдэстэй тэр минь хүүхэд шиг л хөнгөмсүү.

Охид маань намайг ноолох дуртай. Аавынхаа хэвтэж суухыг андахгүй. Хэзээний л ирээд шавчихна. Би ч гэсэндээ хотны ат шиг ноолуулж хэвтэх дуртай. Сэтгэл минь аль тэртээх амьдралын харгуйд үлдсэн долоон настай хүү мэт, харин эгч минь бүр зургаагийн зургаан “Жаатгар” болоод ирчихсэн намайг ноолж буй мэт санагддаг даа.

Одоо төрөх хүүхэд минь охин уу, хүү юү хамаагүй ээ. Тэр хаврын шуурганд эгч минь намайг тэвэрч хэвтэхдээ «Олон болоорой миний дүү» гэж шивнэсэн ч юм билүү хэн мэдлээ дээ...

Богино өгүүллэгийн “Утгын чимэг-22” наадамд аман хүзүүдсэн МЗЭ-ийн шагналт зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнэ .2018.12.01 УБ хот
 

 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 134 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ёл хад
YolHad_28.JPG
Хэмжээс: 700x525 66k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4511


IMG_1015.jpg
Хэмжээс: 600x800 169k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4486

Должин : Зам зуур
Ий
Хэмжээс: 600x450 68k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3992


Агуулга
Monday, 2024.07.01
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Monday, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Thursday, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Wednesday, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn