Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Бусад 		 Өгүүллэг: Доржзовдын Энхболд : ВЕРА ТУУЯА ХОЁР
Оруулсан admin on 2019-03-27 08:07:43 (6621 уншсан)

Д.Нацагдоржийн шагналт зохиолч Доржзовдын Энхболд

Ерэн хоёр насныхаа төрсөн өдрийн баярыг өнгөрөөгөөд долоо хоногийн дараа Вера өөрийнхөө үхлийг олж харав. Тэр нь элбэг найм найман инч сахал хоёр тийш нь дэрийлгэсэн, сахлаасаа долоо дахин урт гартай, бөв бөөрөнхий биетэй одой аж. Одой гурван нүдээрээ ээлжлэн ирмэж инээд алдан урт гараараа Вераг өдөржин даллажээ. Вера сүүлдээ төвөгшөөн нүдээ аньж хэсэг сууснаа ер нь тэр одойн орогночихоод байгаа зочны өрөөний баруун булан руу харахгүй байхаар шийдсэн ч сэтгэл нь ихээ түгшиж энэ тухайгаа бага хүү рүүгээ утасдаж мэдэгдлээ. Бага хүү Пол эхлээд ээжийнхээ яриаг ойлгосонгүй. 
- Юу байна гэнээ гэж гурав дахин лавлав. 
- Үхэл ... Миний үхэл ирчихээд дуудаад байна. 
- Үхэл тэгээд ямархуу харагдаж байна. 
- Бөөрөнхий ... Найман инч сахалтай, сахлаасаа долоо дахин урт гартай. Тэр гараараа намайг нааш ир гэж өөриймсөглөөд байгаа юм. 
- За за ойлголоо ээжээ би ажлаа тараад очино. Та харин үхлийнхээ тухай өөр хэнд ч битгий хэлээрэй. Олон хүнд хэлбэл утасдсан улсыг чинь авчихаад таныг мартаж төвөг болно шүү. Яагаав Мичиганы Жорж Харрисон өвгөн шиг юм болчихож мэднэ.


Хүүгийнх нь энэ үг Вераг аргагүй л түгшүүлж том хүү болон хоёр охин руугаа утасдана гэсэн бодлыг нь хурдан галт тэрэг огцом тооромсоглон зогсох шиг зогсоож орхив. Нээрээ, энэ үхэл гэгч адармаатай хүүхдүүдийг нь эндүүрч авч яваад өөрийг нь мартчихвал яана. Хамаг ач зээг нь хамчих ч юм билүү. Яг ингэж бодтол нөгөө урт гартай бөөрөнхий гайхал шонтгор хамартай ач Паулаг байдгаар нь тийчигнүүлэн сугандаа хавччихсан явж байх нь харагдаад “Ийсүс тэнгэрийн бошиго өршөөж Паулад сахалтын урт гарыг бүү хүргэ ... бүү хүргэ“ хэмээн шивнүүлэн залбирал үйлдүүлэв. Вера Пауладаа үзээрийн муухай үхэл хүргэх нь байтугай арьсанд нь үрчлээ халдаачих вий хэмээн ариглаж цэцгийн дэлбээнд хүрэх шиг зөөлөн илдэг билээ. Тийм л хөөрхөн охин юм. Охин ч гэхэд багадана. Сахиусан тэнгэрийн дагина. Мичиганы Жорж Харрисоны түүхийг харин зурагтаар үзэл үү, хүүхдүүд нь ярьж өгсөн билүү юутай ч тэр өвгөнд тохиолдсон азгүй явдлыг Вера мэдэх билээ. Тэр явдал өвөл болсон гэдэгт Вера хатуу итгэдэг юм. Ямар ч байсан цастай байсан шиг санагдаад байгаа юм. Юү гэвэл Жорж өвгөний үхэл ирэхдээ цас шажигнуулаад байсан шиг Верад дүрслэгддэг билээ. Жоржийн үхэл эвэргүй сүүлгүй үнээ байсан гэж байгаа. Мөнөөх үнээ гал тогоонд нь орж ирсэн төдийгүй Жоржийн мах шардаг зуухан дээр цагираглаж хэвтчихээд хачин муухай цахиртсан дуугаар мөөрч гарсан гэж байгаа. Цочиж айсан Жорж өвгөн гурван хүү рүүгээ утасдаж хэлсэн төдийгүй ач нартаа, бас суурингийнхаа цагдаагийн дарга руу ч утасдаад үхлийнхээ тухай ярьсан байдаг. Үдээс хойш нөгөө үнээ чинь сүүлтэй төдийгүй эвэртэй болчихсон босож ирээд цахиртуулан мөөрсөөр гараад явсан гэж байгаа. Тэгээд л цагдаагийн дарга, хөвгүүд нь тэр ч бүү хэл ач нар нь бүгд тэнгэрийн оронд одож өвгөн байсгээд л дотны нэгнээ оршуулахаар оршуулгын газар руу таягаа тожигнуулан явдаг болсон атал нөгөө гайхал үнээ дахиж гэрт нь ирэх нь байтугай зүүдэнд нь ч үзэгдсэнгүй. Одоо асрамжийн газарт зуун арван зургаан настай өвгөн ганц л юм тасралтгүй үглэж суудаг нь “ Эвэргүй сүүлгүй үнээг минь над руу буцаагаад ирүүлээч “ гэдэг цорын ганц магадгүй энэ ертөнцийн бурханаас хүсэх сүүлчийн гуйлт нь болой. Ай хөөрхий өрөвдмөөр хэдий ч Харрисоны түүх бүү давтагдаг. Вера үүнийг л хичээнгүйлэн залбирч хүсэв. Харин Пол ах Бад руугаа утасдаж ээжийнхээ хий юм хардаг болсон хийгээд энэ нь тааж ядах юмгүй, мартдаг өвчний эхлэл гэдгийг ч яг таг оношлоцгоов. Эгч нар нь ч Полтой санал нэг байлаа. Тэд нэгэн дуугаар ээждээ асрагч авч өгөх цаг болсныг зөвшөөрцгөөж ажил олгогчид мэдэгдэв. Гурван өдрийн дараа ажил олгогч Верагийнд нэг жижигхээн хүүхэн дагуулж иржээ. Цагаан царайтай атлаа өргөн шанаа нь нэг л эв хавгүй харагдуулаад байгаа галбиргүй ч гэмээр юм шиг нүүртэй тэр бүсгүй өөрийгөө
- Нарантуяа гэж танилцуулав. 
Нүдийг нь хараад давхраатай гэхэд хэцүү бас давхраагүй ч гэж хэлмээргүй ерөөсөө юү ч гэж хэлэх боломжгүй шиг нэрийг нь гэрт байгсадын хэн нь ч давтаж хэлэх гээд чадсангүй. Японд хэд хэдэн удаа жуулчилж байсан Бад “Наараа – Тууяа “ гэсэн нь хамгийн дөхсөн хэлбэр болсон аж. Паула этгээд Ази хүүхэн рүү хамраа шонтойлгон харж байснаа 
- Тууяа гэснээр бүгд энэ нэрийг сонгожээ. 
- Чамайг бид Тууяа гэж дуудаж байвал болох уу гэж Полын бага эгчийг асуухад бүсгүй
- Тааллаараа л бол гэсэн ажгуу. 
Нэг мэдсэн харанхуй болж Верагийн хүүхдүүд явцгаалаа. Хоёулхан үлдмэгц өдөржин дотроос нь маажиж малтаж, дэвхэрч цовхорч, тийчигнэсэн бодлоо удтал гайхан эргэлзэж байгаад асуухгүй л бол нойр нь хүрэхгүй гэдгийг мэдлээ. Нойргүй хоновол даралт нь ихэсчихнэ. Даралт ихэсчихвэл эмнэлэг рүү очих хэрэг гарна. Эмнэлэг рүү мэдээж Пол л авч явна. Хүүгээ тэгж ажлаас нь хөндийрүүлсэнд орвол асуултаа асуучихаад санаа амар унтсан нь хавьгүй дээр. 
- Чи нөхөртэй юү?
- Нөхөртэй. 
- Бас ...юу ... нөгөө ...юутай юу?
- Хүүхэд үү?
- Тийм.
- Гурван хүүхэдтэй. 
- Тэд нар чинь бас чам шиг ийм ... Юу л даа эвгүй санагдвал хөгшин чагаванцыг уучлаарай. Ийм өргөн нүүртэй юу. 
- Тэгэлгүй яахав бид бүгдээрээ ийм. 
- Та нар тэгээд ичдэг үү?
- Чи ерэн хоёр наснаасаа ичдэг үү?
- Яалаа гэж. Харин үхлээс бол айдаг. 
- Тэгвэл бид нар ч ичдэггүй. Яг чам шиг. 
- Чи илэн далангүй сайн хүн байна, тэнэг чагаванцын асуултанд төвөгшөөлгүй хариулсанд баярлалаа. Сэтгэл нь ханасан Вера сүүлийн хэдэн жил мартчихсан бөх нойроор нойрсчээ. Өглөөний цайны дараа Вера гутралын туйлд хүрч урвайсан үхэл нь нөгөө л буландаа хамраа ухаж суухыг харлаа. Жавхлантайяа сэрийж байсан сахал нь нус шиг унжаад өчигдөрхөн л инээд алдан даллаад байсан одой бүүр царай алдаж урт гарынхаа нэгийг гурав нугалан бөгсөн дороо ивээд нөгөөгөөр нь хамраа эг маггүй ухна. Захын хоёр нүд нь тааз өөд сөлийж хутганы ир шиг хурц ногоон өнгөтэй голын нүд нь хурдны зам дээр яваа машины ойрын өнчин гэрэл шиг сохогнон Вераг онож харж чадахгүй дальдчин шалан дээгүүр хэсүүчлэнэ. Вера түүнийг тавлан инээмсэглэх гэснээ гэнэтхэн айчихав. Муу золиг гэрээс нь гарах л юм бол өөр хаашаа ч биш хүүхдүүдийнх нь нэгийнх рүү тэр тусмаа Полынх руу явна гэдгийг яг таг мэдрэв. Одоохон тэр буланг шорон болгочих юмсан. Тасхийтэл цоожлоод түлхүүрийг нь оосорлож хүзүүндээ зүүчих юмсан. Тэгээд явмаар санагдсан өдрөө л тэврэлдээд тэр аваачих гээд байгаа газар руу нь яваад өгөхгүй юу. Нөхөртөө тэврүүлдэг байсан шигээ тас тэврүүлээд л явж өгөхгүй юу. Харин тэр болтол одойг тэнд нь л байлгах хэрэгтэй. Харрисон өвгөний үнээ шиг гараад явбал тэр сүйд хийнэ. Өнөө орой зурагтаар хичнээн сайхан цэнгээнт нэвтрүүлэг гарах билээ. Маргааш бүр илүү сайхан нэвтрүүлэгтэй гэж зарласан байсан. Тэднийг бүгдийг нь үзмээр байдаг. Тэгээд зогсохгүй бүтэн сайнд Саратай уулзана гээд амлачихсан. Энэ долоо хоногт үнэхээр завгүй. Гэтэл одой шавдуулаад , яарсандаа уурлачихсан байдаг. Нүдээ анин бодож бодож нэг мэргэн арга оллоо. Тэгээд ихэд давчдангуйгаар
- Тууяа ...Тууяа гэж дуудав. 
- Юу болов. 
- Чи хир зэрэг олон талийгаач танилтай вэ?
- Ойлгосонгүй. 
- Би удахгүй үхнэ. Чиний талийгаач танилуудад захиаг чинь хүргэж өгмөөр байна. Тэхдээ бусдын жишгээр өдөрт нэг л захиа авна. Чи надад бичиж өгөх үү? 
- Талийгаач танилууд маань Англи хэл мэдэхгүй шүү дээ. 
- Чи надад өөрийнхөө хэлээр бичээд л өгчих. Би диваажинд очмогцоо л тэндэхийн шууданд хийчхэмз. Тэнд танай хэлийг мэддэг шууданч байгаа гэдэгт би бат итгэлтэй байна. 
- Захиа бичихээсээ би огтхон ч төвөгшөөхгүй. Даанч надад диваажингийн марк байхгүй. Маркгүй захиаг хэн ч, хааш нь ч явуулахгүй. 
- Марк хэрэггүй ээ. Ямар ч марк хэрэг байхгүй. Миний аав ч ээж ч нөхөр ч зөндөө л захиа дайж явсан. Тэнд ямар ч марк наагаагүй. Зүгээр л очих эзнийх нь нэрийг л биччих тэгээд л боллоо. 
- Тэгвэл чи их л удаан хүлээх болно доо. Миний их олон танил талийгаач болсон юм. 
- Хамаагүй ээ. Тохирох уу өдөрт нэг захиа гэж. 
- Тэгье. Харин одоо би чиний судсыг бариад үзчихэе. 
Тууяа Верагийн судсан дээр хурууны өндгөөр даран ямар нэгийг чагнан удтал сууснаа өөрийнхөө хэлээр ганц үг хэлжээ. 
- Чи юү гэчихэв ээ?
- Ойлгомжтой гэж хэллээ. 
- Айн. Огт ойлгосонгүй. 
- Энэ үгийг англиар “ Маш сайн байна “ гэж орчуулдаг юм даа. 
- Би тийм сайн бишээ. Удахгүй үхнэ. Гэхдээ энэ долоо хоногт жаал жуул төлөвлөсөн ажил байгаа болохоор ирэх долоо хоногоос л үхлийн талаар бодмоор байна. 
- Чи өөрийгөө хар даа. Ийм гялалзсан эмэгтэй долоо хоногийн насгүй гэхэд хэн итгэх юм бэ? Хорт хавдар тусаад хэвтэрт орчихсон хирнээ яг энэ өдрөөс эхлэн таван жил наслана гэж итгэж зүтгэсээр үнэхээр таван жил насалсан нэг хүнийг би мэддэг юм. Түүнийг Женни гэдэг байсан. Гэтэл чи бараг л гүйдэг шүү дээ. Чи өөрийгөө эмгэн гэдэг ч би чамайг анх хараад л зоригтой бүсгүй байна гэдгийг чинь мэдсэн. 
- Азиуд та нар дандаа эсрэг ярьдаг. Аягүйтвэл баруун зүгийг зүүн гэж нэрлэдэг дээ. 
- За үгүй дээ бид баруун зүгийг баруун л гэдэг. Харин худлаа хэлж чаддаггүй юм. 
- Гэтэл чи эмгэнийг бүсгүй гээд л худлаа ярьж л байна шүү дээ. 
- Чи удахгүй өөрийнхөө эмгэн биш гэдгийг мэдрэх учраас би ингэж хэлж байгаа юм. 
- Миний үхэл ирчихээд яаруулаад байгаа болохоор харамсалтай нь чиний тэр сайхан цагийг хүлээж чадахгүй нь дээ. 
- Үхэл хаанаас ирдэг юм. 
- Ирэх ёстой газраасаа. 
- Тэрний ирсэнийг чи яаж мэдэж байгаа юм?
- Тэр буланд сууж л байна. Унжсан урт сахалтай, нэг гараа гурав нугалаад бөгсөн дороо ивчихсэн нөгөө гараараа хамраа ухаад л ...
- За тэгвэл би түүнийг чинь шүүрдээд хогийн сав руу хийчихэе. 
- Чи чадсангүй. Сууж байсан газартаа сууж л байна. 
- О кей овоо аргатай үхэл бид хоёр руу томилогджээ. Би их олон хүний үхлийг шүүрдэж хогийн саванд хаяж байлаа. Үнэнийг хэлэхэд шүүрний завсраар сугараад үлдчихдэг аргатай үхэл бас байдаг л даа. Гэхдээ баярлах болоогүй ээ тэднийг байгаа газарт нь хадчихдаг яг есөн арга би мэднэ.
- Тэгээд хадчихаар хаашаа ч явахгүй гэж үү? Жишээ нь миний хүү Полынх руу гүйчихгүй биз дээ?
- Хаашаа ч явахгүй. Нэгэнт хаашаа ч явахгүй болохоор чамайг авч явна гэж яаруулахгүй тэр хооронд би бүх танилдаа захидал бичиж амжина. Вера нэг л сонин үлдэцтэй инээмсэглэсэн авч юм хэлсэнгүй. Тэр өдөр Тууяа Верагийн элбэг наян жил судалсан хоолны ямар ч номонд хачир нь заагдаагүй хачин хоол хийжээ. Нэг тийм бөөрөнхийлсөн гурил дотор сонгинотой хольсон мах чихээд л тэднийгээ тосонд шараад л түлэгдсэн тосны утаа гэрээр нь бирд адил хөшилдөж хөлхөлдөөд л нэг үгээр хэлэхэд холион бантан. Холион бантан тэгсгээд зогсчихсонгүй нөгөө түнтгэр шар юмнуудаасаа гарынх нь алганд бас хөлийнх нь уланд даавуугаар боож бантагнуулсаныг нь харах тусмаа л Вера “ Би чинь одоо хэн болчиховоо Ийсүсийг хадсан шиг л намайг цовдолчих нь энүү “ хэмээн гайхна. Тууяа түүний шаналгааг огтхон ч анзаарсангүй түнтгэр шарууддаа их дуртай бололтой нэгийг дуусгаад л дараагийнхийг нь шүүрэн идэх ажээ. Верад харин тахианы махан хавчуурга өгсөн нь урьд өмнө амтлаж үзээгүй амттай тахиа байв. 
- Чи тахиаг сайхан амталдаг юм байна. Харин энэ чөтгөр шулам шиг утаа чинь уур хүргэж байна даа. 
- Энэ чинь утаа бишээ хоол. 
- Юу ... Энэнийг тэгээд хэн идэж байгаа юм. Чи юү би юү? 
- Чи ч би ч идэхгүй л дээ. Харин би энэ утаагаар чиний үхлийг хооллож байна. Тэр өлсгөлөн учраас л чамайг яаруулаад байгаа юм. Ойлгов уу. 
Энэ удаа Вера ихэд сэргэн хөгжилтэй инээлээ. Инээд нь хүрээд л байлаа. Үхэл хэрвээ утаа идээд л цадчихдаг юм бол хүмүүс амьд байхсан гэж зүдрэхийн хэрэг юу байна. Ямар нэг аргаар утаа гаргаад л мянга наслахгүй юу. Вера инээхээ больж царайгаа ихэд төвшин болгоод
- Азиуд та нар уу Паулагаас ч гэнэн улс даа гэчихээд суудлынхаа түшлэгийг налан гэдийлээ. 
Үдээс хойш Тууяа ууган захиагаа бичлээ. Тэр ямар нэг үг биччихээд л цонхоор алсыг харан дараагийн үгээ бодох аж. Цонхоор тийн харж суухдаа нүд нь ихэд бодлогоширонгуй болж уруул нь гүвэр гүвэр хөдлөхийг нь харахад хэзээ нэгэн цагт дуулж яваад мартчихсан дуугаа зүрхнээсээ эрж тэр эртний нандин дууны үгээс зарим нэгийг нь олуутаа уруулаараа чимхлэн татаж байх мэт. Түүнийг харж харж Верагийн сониуч зан аргагүй л хөдлөв. 
- Чи хэнд бичиж байгаа юм?
- Нэг танил эмэгтэйдээ. 
- Харин би чамайг аавдаа ч юм уу ээждээ бичиж байна уу даа гэж бодлоо. Би ээжийгээ амьдад нь яг чам шиг ингэж хамгийн энхрий ялдам үгүүдийг эрж эрж олоод захиа болгон илгээдэг байсан юм. 
- Миний аав ээж хоёр энд байгаа л даа. 
- Чикагод уу?
- Үгүй ээ Монголдоо. 
- Чи Монголынхоо тухай надад ярьж өгөөч.
- Би яримааргүй байна, ертөнцийн хамгийн сайхан тэр өнгийг би илэрхийлж хэлж чадахгүй. 
- Дураараа л бол ...гэж хоржоонтой хэлсэн ч Вера дотроо “ Хайраа харамлаж чаддаг сайн хүүхэн байна “ гэж асрагчийнхаа тухайд анх удаа найртай бодол тээжээ. Тууяа уруулаа гүвэр гүвэр хөдөлгөн захидлаа бичсээр Вера түүнийг уйгагүй ажиглан хааяа нэг эвшээчихээд л тэвчээртэй суулаа. Тэгтэл өрөөний баруун буланд жоом гүйх шиг жирвэлзээд явчихуут анхааран хартал амьдралын нэгэн гэрэл гэгээ болтлоо хүлээж залхсан үхэл нь өрөөсөн гараараа сахлаа сүлжиж суулаа. Хоёр урт живэр дээврийн мөсөн унжуурга шиг унжралдаад эгдүүг нь хүргээд байсан юм уу аль эсвэл тэр зүгээр л зугаацаж суугаа ч юм уу юутай ч нэг гараар хоёр живрээ жигтэй хурдан сүлжих аж. Хуруунуудынх нь хөдөлгөөн яг жоом гүйлдээд байх шиг жирэлзэх ажгуу. Ариун сударт Мариягийн үсийг хэн нэгэн ямар ч өө сэвгүй сүлжиж өгөв гэж байдаг билүү өөр ямар нэг номонд тийм мөрүүд байл уу. Юутай ч нэг тийм үс гэзэг сүлжээд байдаг тухай Верагийн хэзээ нэгэн цагт уншсан номын мөрүүдийг нүдэнд нь дурайтал харагдуулан сахлаа сүлжих бөөрөнхий үхэл Полыг хэвлийдээ хөдөлсөний дараа сэтгэл нь нэг их тайвширсан шиг тайвширчихсан хаашаа ч яарахгүй байгаа юм шиг харагдлаа. Нар шингэх үест Тууяа захидлаа бичиж дуусав. Оройн хоолоо идсэний дараа Вера тэр захидалтай танилцлаа. Тав танихгүй үсгүүд Аласкийн баавгай цасан дээгүүр эв хавгүй алхсан ч юм шиг, аль эсвэл Висконсиний түг түмэн нууруудын нэгнээс гувчуурт өртсөн загас муриганасаар гарч ирдэг шиг эв хавгүй жирэлзсэн бүхэл бүтэн таван хуудас захидлыг цаг гаран ширтэж байснаа эвшээлгэж 
- Энэ олон тав танихгүй эв хавгүй ширэлдэж махиралдсан үсэгнүүдийг Тууяагийн танил талийгчийн сүнс уншиж чадахгүй будилчих юм биш байгаа даа гэж шивнэснээ нойрондоо аргагүй л дийлджээ. Тэгээд л амьдрал гэгээн Иовын сургасанчлан үргэлжилж гарлаа.Одой сахлаа нэг сүлжиж нэг задлаж зугаацна,заримдаа гурван нүд нь гурван өөр зүгт жирэлзэж бейсболын бөмбөгтэй хөөцөлдөх адил хөхөрч ногоорч өнгөө солин гялтганана.Тууяа Вера хоёр хөөрөлдөхдөө хөөрөлдөж хөхрөлдөхдөө хөхрөлдөж өдрийг тун ч зугаатай өнгөрүүлнэ.Тууяа Вераг долоо хоногтоо тогтмол нэг удаа нөгөө айхавтар утаанаас гардаг түнтгэр шар хоолоороо цовдлоно. Вера нэг удаа Тууяагийн амтархан идээд байгаа түнтгэр шараас нэгийг идэж үзсэнд увайгүй амттай юм байсанд ийм амттай хоол Тууяа хоёрыг илгээсэн бурханд нэгэнтээ залбираад хүртэж орхисон төдийгүй Тууяагийн хиншүү тавих өдрийг тэсэлгүй хүлээж суудаг болчихлоо.Өдрийн цагийн хуваарьт нь ч ихээ өөрчлөлт орж өглөөний мэдээ үзэхийн оронд Тууяагийн гар хэрхэн туялзаж хумсных нь өөг тэгшлэж янзлаад цэвэрлэн будахыг харж суудаг боллоо.Тууяа хумсыг нь будаж янзлаад зогсохгүй, үснийх нь өөг хайчлан тэгшлэж халуун хайчаар ороож буржийлгамагц сэнсдэж, уруул зовхийг нь донж оруулан будахад Вера дөчин жилийн өмнөх шигээ л дэгжин хүүхэн болно.

Enkhbold Dorjzovd



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 140 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B3-002.JPG
Хэмжээс: 600x399 99k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5443


flo-013.JPG
Хэмжээс: 600x450 94k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4670

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-064.JPG
Хэмжээс: 600x450 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4179


Агуулга
Monday, 2024.07.01
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Monday, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Thursday, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Wednesday, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn