Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Дорж Зундуй  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Бусад 		 Өгүүллэг: Б. УУГАНТУЯА : "Гичирт нуугдсан захиас"
Оруулсан admin on 2019-03-27 12:22:01 (6098 уншсан)

Зах хязгааргүй үргэлжлэх талаар аажим урагшлах аяны цуваа аварга могой мөлхөх мэт аажим урагшилна. Алсаас харахад ямар зорилго тээн хааш одох нь үл ялгагдах ч үүдэн хоймрын зайнаас үзэхүл салбарсан хувцас, алжаасан, гунигласан төрх бүхий бүлэг хүмүүс уяатай хүлээтэй мөнхүү харгалзан яваа зэвсэг агссан эрчүүд байх нь хилмэгдэн зүдэрсэн золио бологсод тэдгээрт эзэн суугсад гэдэг нь илт. Орчлон хорвоо амьд бүхнийг амьдрахуйн өөрийн гэсэн орчилд оноосон байтал булаалдан хэмлэлдэх нь гайхам.
Охин нааш цааш сэгсрэгдэн дайвалзаж толгой эргэхийн хажуугаар ам цанган хэл тагнай наалдаад хавирганы доор шархиран өвдөж үхээд тамд очсон эсвэл амьд эсэхээ ялгахаа байн дэмийрсээр арай гэж нүдээ нээж дээрээс нь тонгойн харь хэлээр шулганах нанхиад хийцийн дээлтэй бүсгүй бас цагаан гивлүүрээр нүүрээ битүүлсэн хүнхэр нүд хянга хамартай эмэгтэй хоёрыг эхлэн харлаа.
-Би хаана байнаа амьд уу эсвэл үхчихээ юу ,зуут маань яасан бол олон үг давхцуулан асуусандаа тамирдан хэсэг ухаан балартаад сэргэвэл хурц нар халхлах төдий жодгор босгон нөгөө цагаан гивлүүрт шархыг нь цэвэрлэж байлаа.
-Би хаана.... дахиад л ухаан балартан голын хөндийд цовоо хонгороо унан давхиж явна, голын эрэг хүү тонгойн ус залгилж байна, гэтэл ээж нь :
- Бүсгүй хүн цэргийн эрдэмээр юу хийнээ хар толгойдоо лай хураах нь гэж зэмлэх бас Зүрчдэйгийн төрх биеэ бодоорой хэмээн духан дээр үнэрлэн үдсэн гэхчлэн түмэн зүйлийн юм хольж зүүдлэн дэмийрлээ.


Үд өнгөрч нар буухад хөсөг буудаллав бололтой нөгөө цагаан гивлүүртэй бүсгүй дахин шархыг нь цэвэрлэж ус балгуулж байлаа.
Хөвөө хаяагүй талд нар зулай руу шургачихавуу гэлтэй төөнөх агаад олзлогсод зогсолтгүй зүтгүүлэх хөсгийн аяыг арайхийн даана.Хэвлийгээрээ нэвт харвуулсан атал амь нь үл тасран харин ч илаарших шинжтэй болсон Монголын их цэргийн харваач бүсгүйг цувааг толгойлон яваа эр байн байн ирж шалгах бөгөөд зам зуур хаях гэсэн ч хамаг цусаа юүлчихсэн хир нь зүс гоо хэвээрээ төрх басхүү зоныг сөхрүүлсэн их гүрний дайчны хувцастай байгаа нь жир хүн бишийг илтгэж үнэд хүрэх нь гарцаагүй хэмээн бодол төрүүлэх учир орхиж үл түвдэнэ.
Олуйхан хэд хоног хагас үхлүүт явсанаа шарх нь аниж эргэн тойрноо харахтай боллоо угсаа удам ондоо олон бүсгүйчүүд бас хүүхдүүд байх бөгөөд модон тэргэнд ачин авч яваа толгойдоо чалма ороосон нүдэнд хүйтэн хүмүүс бол Османы боолын худалдаачид гэдгийг мэдлээ.
Тэрээр Олуйхан хотгойдын нэг мянгатаас Тэлэнгэд, Хиргисийг довтлоход харваачдын зуутад тоо гүйцээн татагдсан юм хотгойдууд хэзээнээс эрэмгий дайчин учир бүстэй бүсгүй гэлтгүй нум сум харваж илд эргүүлэхэд өөрийн хүслээр суралцаж болдогоор барахгүй түүний эцэг Шолой Увшын үед алдаршиж байсан сум тоолон харвадаг мэргэн харваач бөгөөд Олуйхан ч эцгийгээ дуурайжээ.
Энэ удаад харин аян дайн хэрхэн дууссан цэргүүд нутгийн гүн рүү орсон эсэхгийг үл мэдэх бөгөөд хэвлийдээ шархдан ухаан алдаад нэг сэргэхдээ унаж явсан хонгор морины дэл рүү өөрийнх нь цус урсан хатсан байсаныг хараад морьтойгоо байгаадаа битүүхэн билигшээсэн, тамир барагдан газар унасан түүнээс хойшихыг эс санана. Ямартаа ч цэргийн хуяг дуулгатай хоосон саадаг, нум агссан ч түүнийг боолын худалдаачид эм хүн хэмээн таньж худалдахаар олзолсон нь энэ болой.
Дээрэмчид түүний шарх илааршиж босох тэнхэлтэй болмогц гарыг нь модоор зангидсан сараанаас хүлж орхижээ.
Цус их алдсанаас толгой дайвалзан дотор муухайрах ч ухаан санаа өдөр ирэх тусам саруулсаж хөсөгний араас уяатай яваа хонгор морио таниж ус ховор халуун цөл үргэлжлэх нь нутгийн гүнээс нилээн холджээ гэдгийг ухаарав .
Олуйхан аянд мордохдоо л хэрэг болуужин хэмээн бугуйн боолтондоо нуусан нарийн чичлүүр хутгаа байгаа эсэхийг шалгах санаатай хүлээтэй гараа хооронд нь үрчихүйд хутганы ооны эвэр иш шууг нь нухахад баярлан инээмсэгллээ .Модон тэргэнд яваа бүсгүйчүүд хэл яриа ойролцоо зарим нь Олуйханы хөө хуяг агсуурга сэлэмний хоосон хуй зэргийг сонжин ярилцах бөгөөд гайхаж байгаа нь илт арга ч үгүй биз бүсгүй хүн байж цэргийн хувцастай сумны шархтай тэгээд боолын худалдаачдын гарт .
Чухам буйгалийн жамаар нар мандан шингэхийг баримжаалах ч хэдэн хоног явсанаа үл мэдэн будилж бүсгүйн тал нутгийн анхил салхи ,тансаг тунгалаг усаар ариусгагдан байдаг гил хар үс ширэлдэн дуулга нь дух үрэхээс хамгаалж илдүүр ханган зөөллөсөн сураар гөрж хийсэн толгойн боолт нь хүртэл хүнддэж байлаа. Тамирын голынхоо усаар гэзэгээ цавлах юмсан ээжийнхээ урласан хөнгөн толгойн гоёлыг зүүгээд шүүдэр буух цагаар Зүрчдэйтэйгээ уулзахаар яарах юмсан, мэргэн харваачдыг зуутдаа ид хаваа гайхуулан харваж сургуулилах юмсан дахиад би эх нутгийн барааг мэнд харж чадах боловуу өөрийн эрхгүй самсаа шархиран нулимс дүүрээд ирлээ.
Өөрт захирагдахгүй садрах гашуун нулимс хацар даган урсаж аманд шорвог амтагдуулан шингэхэд нулимсаа идэх муу ёр гэдэг үг санаанд орон толгойгоо гэдийлгэлээ . Мөнх хөх тэнгэр орчлонгийн хүмүүний сайн муугаар үл ялган дээр цэлийх бөгөөд эрхэмсэгээр цэнхэртэнэ . Чингис дээдсийн угсаа удам гарвал сайт хатдын удам хотгойд дайчин би хэдий эм хүн ч гэлээ нутаггүй болсон эдгээр эмс шиг үйлээ хүлээн нус нулимстайгаа холилдох юун эргээд тэмцээд очиход унаж төрсөн нутаг минь бүтэн буй ухаан зориг төгс өвгөдийн минь үлдээсэн уугуул нутагаа зорьюу эх нутаг минь бүтэн цагт эм заяанд сөгдөн цус бохирлохгүй тэгсэнээс үхсэн минь дээр хэмээн шүд зуун бодлоо.
Зорьсон газараа ойртсон бололтой тэдэнд балга ус өгөхдөө тэнгэрийн хишиг мэт аашилдаг хүйтэн царайтай саарал чалма ороосон эр Олуйханд борог даавуугаар хийсэн бүсгүй хүний хувцас шидэж өгөөд өмс гэж дохилоо бодвол боолын зах дээр Монгол цэргийн хувцастай эмэгтэй авч очих зохимжгүй байсан биз бараг хагас жарны өмнөөс Монгол туургатанд толгой бөхийж ,алба барьж ирсэн улс юм чинь Олуйхан хувцасыг буцааж өшиглөөд түүний өөдөөс муухай харлаа хүйтэн царайт төрөлх хэлээрээ хэдэн үг урсгаад улаан нүүрэн дундуур нь буулгачих нь тэр Олуйхан жанчин дах хутгаараа дээрэмчний гүргэр хар хүзүүг тас огтлохыг эрхгүй хүсэн тонгочивч бүдүүн модон сараанаас гинжээр холбон уясан гараа салгаж үл дийлнэ. Олуйханы амь тэмцэн зэвүүцэхийг харсан дээрэмчин тавлангуй гэгч нь инээгээд хувцасыг нүүр лүү нь шидээд явж одлоо.
Завьж даган нойт оргиж чимчигнэн хорсохыг бодвол хэгз цохичихсон бололтой. Дахиад л шөнө….. олон өдөр хүлээтэй явсан гар нь мөр рүүгээ чилж өвдөн бадайрна шарх нь харин цагаан гивлүүртэй бүсгүйн ачаар баалж хувилалгүй аньсан байжээ.
Өглөө тэдэнд нөгөө хүйтэн царайтаас өөр хүн балга ус үмх хоол өгөхөөр ирлээ хэдий нүдээ л үлдээн нүүрээ битүү боосон ч хонин бор өнгөтэй онигор нүд алсыг харахаар заяасан мэт хурц харц таньдаг хүн аятай хүүхэд эмэгтэйчүүдэд ус өгсөөр Олуйханы ээлж болоход нөгөөх эрийн нүдэнд цочсон гайхсан харц тодорч сандарсан эсвэл догдолсондоо гар нь чичрэн аягатай усаа цалгиаж орхив ус уулгаад босохдоо таван нүдэн тамгатай Монгол цэргийн зэрэг дэв ялгах тэмдэг болдог нарийн сураар оосорлон хүзүүндээ зүүсэн пайз руу нь дахин нэг харц шилжүүлээд цааш одлоо.
Мөн л хүний нутгийн бүлээн нялуун салхи үлээсэн бүгчим шөнө Олуйхан хэсэг зуур нам унтах үест хөлөөс нь татахыг мэдрэн сэрлээ өглөөний ус өгсөн дээрэмчин байх нь тэр.
-Сэрээрэй дайчин минь би Монгол хүн байнаа Урианхан аймгийн хүн аян дайны үеэр шархдан бас эднүүст олзлогдон амь гарахын тулд гар хөл нь болж амьд л явбал нутагтаа орхисон ээж , эхнэр охиндоо очно эх нутагтаа ясаа тавина хэмээн шүд зууж явнадаа гэлээ.
Олуйхан эрэлхэг үнэнч төрхтэй залуугийн зүүн чихний доороос эрүүний гол хүртэл үргэлжилэн таталдан эдгэсэн гүн шархыг сая анзаарав.
Олуйхан догдолсон сэтгэлээ арайхийн дарж:
-Одоо хэд хоног явах бол гэж асуухад
Залуу эр:
- 3 хоногийн газар үлдсэн май тэнхэрч бай би ая эвийг нь олж байгаад оргуулахыг бодно гээд ангын бололтой хэсэг мах өглөө.Хэдэн өдөр хар ус буудайн гурилаар өл залгуулж байсан бүсгүйд махны үнэр содон хорхойсом санагдах аж.
Дахиад хагас өдөр яваад нэгэн баян бүрдэд буудаллан дээрэмчид цүдгэр ваартай сархад хүртэн хөлчүүрч эхлэв бодвол эсэн мэнд нутагтаа ирсэндээ баясан буй нь тэр биз.
Олуйхан хүлэгтэй чигээрээ цурам хийхдээ дахиад л Тамирын голын тунгалаг ус үнэр тансаг тайга, хайртай ээж аав, үйлийн үргүй сэтгэлтэй болзоот залуугаа зүүдэллээ. Амтат зүүднээс нь хүмүүс хашхирах ёолон орилох илд харших чимээ сэрээж орхив цөөвөр цөөвөрөө зулгаадагийн адил дээрэмчид дээрэмчидээ довтолдог аж . Бужигналдан хөл толгойгоо алдах завсар өнөөх Монгол эр гүйн ирж Олуйханы хүлгийг тайлаад:
- түр хүлээ дохио өгмөгц хамт оргоно гээд гүйн одлоо.
Олуйхан энэ завсар ойр хавийн бүсгүйчүүдийг суллан хүүхдүүдийн модон тэрэгний цоожийг эвдэн чимээгүй доошоо сууцгаа гэж дохиод цавчуулж унасан нэгэн дээрэмчний илдийг авахаар тонгойтол нүдний үзүүрт нөгөө хүйтэн царайт сэлэм далайн шуугин орж ирэв. Хэдэн хоног хүлээтэй явсан гар нь зүгширч өгөхгүй байсан ч тал нутгийн омголон цуст бүсгүйн дотор долоон голтой догшин чоны сэрэхүй улих шиг болж нэг мэдэхэд нөгөөх хүйтэн царайтын гүрээг тас огтлосон байлаа . Монгол дархны ширээж хийсэн төмөр ир шир хийн талын Монголоор идээшилсэн ооны эвэр иш эзнийхээ турьхан мэт боловч зоримог сурамгай алганд атгагдан үхлийн зэвсэг болон сэрж лалын дээрэмчинг Аллахад нь үдэх нь тэр.
Гал утаа орилоон харь хэлээр урсгах хараал хэн нь хаанаа байгаа нь бүү мэд болох үест цовоо хонгорын танил төвөргөөн ойртож Урианхан аймгийн залуу алив түргэлээрэй хэмээн хашхирлаа Олуйхан замдаа таарсан саадагтай сум зайдуу хэвтэх нумыг шүүрэн угтан гүйгээд нүд ирмэхийн зуур залууд буруу харан дүүрүүлээд нэхсэн дээрэмчдийг сум тоолон унагаж эхллээ.
Араб угсааны урт хөлтэй том биетэй хар морьтой дээрэмчин юу юугүй нэхэн гүйцэхийн даваан дээр эцсийн сумаа тавьсан ч түүний шидсэн жижиг сүх нутаг нэгтнийх нь нуруунд пүд хийсэн бөглүү чимээ гарган зоогдож амжлаа дээрэмчдээс бараа тасартал үүр ч цайлаа . Харийн нутгийн эх нутгийнх тасархай итгэл найдвар нь болсон хөөрхий залуу нэгэнт үхлийн шарх олжээ .
Үг хэлэх амьсгалах бүрт нь амнаас нь цустай хөөс цахарч хүний нутгийн бүлээн элсэнд эрэлхэг цус нь урсан шингэж байлаа.
-Дүү минь одоо намайг орхидоо ижийдээ заавал амьд мэнд очоорой Монгол эр хүн болж төрснийх тулалдаж яваад Монгол морьны нуруунд хийморио сэргээгээд Монгол бүсгүйн өвдөг дэрлэн нүд анилаа Азаргын нуруугаар нутагтай нүгэлт хар гөрөөчний хүү Урианхан аймгийн туг баригч надад энэ хангалттай.
-Заавал эсэн мэнд ....гээд үгээ гүйцээж чадалгүй зоримог хурц харц амьгүй болон унтарлаа.
Олуйханыг анх удаа дөнгөж 19 настай бүсгүйд байдаг айдас гашуудал цөхрөл нөмөрчээ.
Элстэй жижиг толгойн өвөрт нутаг нэгтнээ оршоогоод нутгийн зүг баримжаалан зам хөөлөө.
Гурав хоног яваад ангаж ядарсан хүн морь 2 түр амсхийж байтал ард нь морь тургилахад Олуйхан хоосон саадгаа хий тэмдчээд ухасхийн бостол нөгөө нэхэж ирсэн дээрэмчний хар морь зогсож байх нь тэр нүүрэндээ үстэй адгуус ч гэсэн зүйдэлгүй хээр ганцаар үлдэхээс цэрвээд цовоо хонгорыг бараадсаар ирсэн хэрэг.
Шөнөдөө оддоор баримжаа аван явсаар хэд хоногийг барахад сэлгэн унаж явсан хар морь нь үхэж Олуйханд хонгор мориноос өөр хань болох амьдын амьсгаа үлдсэнгүй.
Охин хэд хоногийг барахад усгүй болж баримжаа алдан хувь заяагаа цовоо хонгорт даатган орхилоо Монгол морь хэзээнээс нутгаа тэмцдэг бас устай газар олдог хулан тахийн угсаа билээ.
Хуурай хээрт харангасч үхэх аюул тулгаран итгэл унтрах дөхсөн тэр нэг өглөө төрсөн нутгийнхаа танил дотно уулс салхины үнэр тайван бэлчих адуун сүргийн бараа харж ширүүн дүртэй ч ухаан асгасан хөх өвгөд шиг хүглэгэр уулсдаа эрхлэх мэт цурхиран уйллаа. Эх нутаг элгэн садан байгаа учир л түүнд амь амьдралд тэмцэх хүчийг өгч мянган бээрийн алсаас ч заяаг ньтүшжээ..
Үе үеийн цагийн буртагийг цус амиараа ариусгаж ирсэн зоригт дайчид байгаагүйсэн бол хөрстийн элгэнд эх нутаг минь оршоо гэж үү. Чухамдаа унаж төрөөд ухаажин өссөн эх нутагтайн учир л амьдрахуйн орчилд энх мэнд суугаа ажгу.

by Г. Гэрэлжин /Б. Уугантуяа/

FB:ГОЁ өгүүллэг, тууж, роман



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 139 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хөвсгөл
kho-005.JPG
Хэмжээс: 600x450 73k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5477

Д. Баттөмөр 1963	13.5х 9.5, харандаа цаас
Цаг хугацаа
Хэмжээс: 600x727 162k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4293


IMG_1108.jpg
Хэмжээс: 600x709 200k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4240


Агуулга
Monday, 2024.07.01
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Monday, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Thursday, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Wednesday, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn