Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Өгүүллэг: Болжмор : Төөрөг тавилан (2)
Оруулсан admin on 2019-03-28 15:48:22 (281 уншсан)

Чанцал замын ядаргаа нь арилаагүй тул өглөө нь сайхан унтаж байтал чихэн дээр нь их дуун гарав. Цочсондоо огло харайн босвол хадам ээж нь сэрүүлэгтэй цаг барьчихсан зогсож байсанаа Чанцалыг өндийгөөд ирэхэд өрөөнөөс гарав. Чанцал нойрмог нүдээ нухалсаар босож гар нүүрээ угаагаад буугаад очвол нөхөр, хадам ээж хоёр нь түүнийг дээрээс нь доош хүртэл харсанаа хадам ээж нь толгойгоо сэгсрээд босож явсанаа төд удалгүй баадантай юм барьсаар бууж ирээд Чанцалд өмс хэмээн дохив. Чанцал ч бааданг задалбал салхи оруулаагүй удсан бололтой чийг бам үнэртэхэд нь арай л огьчихолгүй өрөөндөө аван ороод бүгдийг гарган сэгсрээд үнэртэй уснаасаа цацаад сая нэг өмсөв. Буугаад иртэл өнөө хоёр хооллож сууна. Чанцалд аяганд дан будаа хийсэн байх аж. Тэрээр идэх гэтэл дан будаа орсонгүй хоёр гурав халбагадаад буцаан тавив. Гэтэл ч нөхөр нь явъя хэмээн түүнийг дохилоо. Тэр хоёр гэрээс гаран алхаж, алхаж нэгэн тариалангийн талбайд хүрэв. Нөхөр нь түүнд юуг хэрхэн яаж хийхийг нь зааж өгөөд өөрөө хажууханд нь ажилдаа орлоо. Чанцал нойр нь хүрч дээрээс нь ядаргаа нь арилаагүй байсан тул дуртай дургүй хэлсэн ажлыг нь хийсэн болж байгаад өөрийн эрхгүй тэсгэл алдан нэг мэдэхнээ унтчихсан байв. Түүнийг хэн нэг нь хүчтэй цохиход цочин сэрвэл нөхөр нь ууртай нь аргагүй муухай харан


- Чи чинь яаж байгаа нь энэ вэ? Хэмээн чанга дуугаар асуувал Чанцал хэтэрхий чанга дуунаас нь цочсондоо өөрийн эрхгүй хүчтэй цохилох зүрхээ гараараа даран 
- Харин өөрийн эрхгүй нойр хүрээд. Чи хүний ядаргаа арилаагүй байхад өөрөө энэ заваан ажилдаа гаргачихаад хэмээн Монголоор хэлбэл нөхөр нь дахин муухай хараад өдрийн хоолоо ид хэмээн дохилоо. Савны тагийг онгойлговол дахиад л хольцгүй будаа харагдана. Өлсөхийн эрхэнд өөрийн эрхгүй халбагдан идтэл гороогоод явах юм биш.
- Уух юм байна уу хэмээн асуувал нөхөр нь толгой дохиод түүнд үүрч ирсэн цүнхнээсээ ус гаргаж өгөв. Чанцал уснаас хэд сайн балгаад дахин будаанаасаа халбагдаж байгаад хахаж цацахдаа хамаг будаагаа цацчихав. Гэтэл нөхөр нь цүнхэн дээр нь байгаа түүний хахсан будааг юу ч болоогүй мэт бүгдийг нь хамаад амруугаа хийчихэв. Үүнийг хараад Чанцалд дахин будаа идэх ямарч хүсэл төрсөнгүй буруу хараад огин суутал ашгүй нөхөр нь ч юмаа идээд болсон бололтой бүх юмаа хураагаад босохдоо
- Дахиж унтаж болохгүй шүү хэмээгээд муухай хараад тэндээс холдов. Ажил таран гэрлүүгээ дахиад л алхан явахад үнэхээр хэцүү санагдав. Бурхан минь Монголдоо байхдаа их ажилтай ядарч байгаагаа гайхаад л байдаг байсан энэний хажууд юу ч биш юм гээч. Хаяа нэг бараагаа татахдаа хүнд хэцүүг нь гайхаад уур хүрдэгсэн. Гэтэл жинхэн хар ажил гэдэг энэ байна даа. Яаж маргааш дахиж ирнээ хэмээн үглэн алхсаар сая нэг гэрийн бараа харав. Гэртээ орон ажлынхаа хувцасыг тайлан гар нүүрээ угаачихаад ширээнээ очвол дахиад л агшаасан будаа. Үнэхээр будаанаас залхах шиг. Тэрээр дуртай дургүй ганц нэг савхдангаа бодолд дарагдана. Түүний энэ гэр нэг л дүнсгэр уйтгартай ч юм шиг, аймшигтай ч юм шиг цаанаа л нэг жихүүдэс хүрэм аж. Хооллож дуусаад ширээн дээрхээ цэвэрлэхдээ ширээний гадуур асгарсан ганц нэг будааг хаман авч хогийн саванд хийтэл хүнд гар түүнийг цохин авах нь тэр. Юу болж байгааг ч ухаарч амжаагүй байтал нөхөр нь уурлан чангаар
- Чи будаа бурханы хоол гэж мэдэхгүй юу. Хогийн саванд хаяж хэрхэвч болохгүй. Дахиж хаявал амруу чинь хийнэ шүү
Чанцал өвдсөн хацраа гараараа илэн айсан нүдээр түүний өөдөөс ширтэн толгой дохин бэмбэгнэн зогсоно. Хадам ээж нь хажууд нь ирэн түүнийг түлхээд өөрөө аяга шанагаа угааж байтал тэдний хаалгыг тогшин хөрш авгай ороод ирэхэд хийж байсанаа дуусгаад ширээнд очин зэрэгцэн сууж цай аягалаж өгөв. Чанцал хөшсөн аятай өнөөх газраа хөдлөлгүй зогсож байтал хадам ээж нь түүнрүү эргэн муухай хараад
- Идэж ууж дуусан бол явж өрөөндөө ор хэмээхэд Чанцал ойлгоогүй тул нүдэнд нь цийлэгнэсэн нулимсаа унагахгүйг хичээн хацраа илэн зогссоор. Гэтэл ч хадам ээж нь түүнийг өрөөндөө ор хэмээн дахин хэлэхдээ гараараа занган үзүүлбэл Чанцал сая ухаан орсон мэт тэндээс холдон өрөөндөө орлоо. 
- Та нар минь юу болов?
- Зүгээрээ будаа хогийн саванд хийхээр нь хүү минь хийж болохгүй бурханы хоол гэж хэлээд. Чи чих нь хатуу болхоор чанга ярьдагийг нь мэднэ хойно. Хүүг чанга ярьчихсан чинь цочсон бололтой
- Харийн орноос ирсэн, ёс заншил суралцах хугацаа хэрэгтэй дээ хө
- Ингэж л хэлж өгөхгүй бол бас их дураараа юм билээ
- Чи яаж мэдэв, нээрээ ирэхдээ хүүг нь чих хатуу гэж мэдэж байсан биз дээ?
- Мэдэлгүй яадаг юм. Бид юу боллоо гэж тэрийг нь нуух билээ хэмээн хэнэггүй залаад өмнөх цайнаасаа нэг балгаад үргэлжлүүлэн: Нээрээ чи багш байсан хүн манай энэнд Солонгос хэл зааж өгөөч хө. Тэгэхгүй бол бид ойлголцох гэж хэцүүхэн байнаа
- Бололгүй яахав дуртайяа. Маргаашнаас эхэлбэл болох уу?
- Болно болно, гэхдээ хүүтэй хамт ажиллаж байгаа тэгэхээр ажлаасаа ирэхээр нь л болох байх даа
- За тэгье тэгвэл би орж маргаашаас эхэлж заах хичээлээ бэлдье хэмээгээд цайгаа ууж дуусаад гэрээс гарлаа.
Чанцал өрөөндөө ороод тайвширч чадалгүй мэгшин сууна. Яагаад надад гэрлээд гурав ч хоноогүй байж гар хүрч байгаа юм. Би ямар энэнд зодуулах гэж харийн хүний эхнэр болж ирсэн юмуу. Хэрэв дахиж гар хүрвэл шууд гэртээ харинаа. Болоод байсан юм болж л таараа. Ер нь анхнаасаа яах гэж наашаа ирнэ гэж тэнэг юм шиг бодчихвоо. Энэ бүхэн Хуягаа чамаас л болсон. Чи миний анхны хайр, анхны эр хүн байж тэгээд бүр хүүхдийн минь эцэг биш сэн бол би юу гэж тэнэг юм шиг наашаа ирэх вэ дээ. Тэгээд дээрээс нь Алтай чи худлаа үнэн юм ярьж миний толгойг эргүүлсэнээс л боллоо. Үгүй, үгүй явж, явж би өөрөө л буруутай юм байна. Өнөөдөр би өөрөө өөрийгөө мэддэг байсан бол юу гэж хөөрхөн үрээ орхиод наашаа зүглэх билээ. Аав минь наашаа гарахад орой руу ортол хэлж дээ: Охин минь хүний хүн гэдэг хэцүү шүү. Дээрээс нь өөр зан заншил, бодол ахуйтай та хоёрын хувьд зөрөлдөх асуудал бишгүйдээ тулгарна. Миний охин тэр бүхэнд өөрийгөө МОНГОЛ хүн гэдгээ умарталгүй ухаанаар, хатаар зохицуулж яваарай. Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байдаг юм шүү. Энд байсан бол нэг муудалцлаа гэхэд гүйгээд ирэх гэр чинь байна. Гэтэл чамд тэнд хэн байна. Таньж мэдэх, түшиж тулах, асууж лавлах нэг ч хүн байхгүй бүхнийг өөрөө мэдэж шийднэ гэсэн үг. Тэгэхдээ аав нь хөөрхөн зээгийн минь заяа түшнэ гэдэгт итгэж байна. Яавчиг муу хүн таарахгүй байхаа. Бүр болохгүй бол очих газаргүй биш аав, ээждээ гүйгээд ирээрэй ... хэмээж билээ. Чанцал ийнхүү бодолд дарагдан хэвтэж байгаад унтчихсан байв.
****
Чанцал хоол хийхээр гал тогооныхоо өрөөнд байтал охин нь шулганан түүн дээр хүрч ирэн
- Ээжээ та юу хийж байгаа юм бэ?
- Ээж нь хоолоо хийж байна
- Ямар хоол?
- Будаатай хоол
- Өө гоё та тэгвэл будаатай хуурга хийх гэж байгаа юм байна тиймээ?
- Будаатай хуурга хийчихвэл эмээ, өвөө нь идэж чадахгүй тэгэхээр өвөө, эмээ нь ч идэх, охин минь ч идэх тийм л хоол хийнэ дээ
- Ээжээ би таньд туслах уу?
- Зүгээрээ миний охин цаг нь ирэхээр ээждээ зөндөө гоё хоол хийж өгнө. Одоо бол чиний ажил өвөө, эмээгээ л баясгах шүү дээ хэмээгээд инээмсэглэн охиноо өхөөрдөн энгэртээ тэврэн үнсээд будаагаа угаан агшаагчид хийж тавиад крантан дотор асгарсан будааг хамж аван хогийн савруу хийв. Хоол ч бэлэн болж бүгдээрээ инээлдэн хооллож суутал гэнэт хаалганых нь хонх чангаар дуугарах нь тэр. Чанцал өнөөх дуунд цочин огло харайгаад босон иртэл хадам ээж нь түүний чихэн дээр өнөөх гайт сэрүүлгээ барьчихсан зогсож байх нь тэр. Чанцал амандаа бувтнан амтат зүүднээс нь сэрээсэнд уур нь хүрсэн хэдий ч өндийн бослоо. 
Share

****
Чанцал амралтын өдөр хадам ээжтэйгээ захаар хүнсээ цуглуулан явж байв. Тэрээр ирсэнээ бодвол бас ч гэж хэлж байгааг ойлгоод байдаг болов. Тэгээд ч түүнд хичээл заадаг хөгшин түүнтэй их эвсэг байдаг болхоор сурахад ч илүү дөхөм байв. Анх удаагаа зах гарч байгаа болхоор юм бүхнийг шохоорхон нүдээ хужирлаж байгаад санамсаргүй хэн нэгэнтэй мөргөлдчихлөө.
- Яанаа уучлаарай хэмээн Солонгосоор хэлээд бөхийвөл мөргөлдсөн залуу инээмсэглэн
- Зүгээр ээ та зүгээр үү? хэмээн мөн л Солонгосоор асуув. Гэтэл Чанцалыг ээж нь эргэж харан явъя хэмээн гараараа дохиод урагш алхвал Чанцал өөрийн мэдэлгүй Монголоор нөгөө залууд баяртай хэмээгээд гүйгээд хадам дээрээ очин цааш явцгаалаа. 
Тэд явсаар гэртээ ирвэл хичээл заадаг эмгэн ч ороод ирэв. Хичээлээ хийж дуусган эмгэнийг гаргаж өгчихөөд орж иртэл хоол нь гарсан бололтой. Будаа хачиртай тавиад шөл аягалж өгөн ширээнээ гурвуул сууцгаан залбиралаа үйлдчихээд хооллож эхлэв. Хооллож дуусаад Чанцал аяга тавгаа цэвэрлэхээр ширээн дээрээс хумиад газар асгарсан будааг хамж аван хогийн савруу хийтэл хүнд гар дахин түүнийг цохиж аван хогийн саваа онгойлгон хоёр гурван ширхэг будааг аван амыг нь хүчээр ангайлган хийх гэж оролдов. Чанцал байдгаараа тэмцэн эсэргүүцнэ. Гэтэл ч хадам ээж нь хүүгээ болиулсанаар сая нэг түүний гараас мултран гэрээс гүйн гарав. Байшингийнхаа ард очоод нулимсандаа хахаж цацан
- Бурхан минь яагаад ийм гэж. Би юуг буруу хийчихсэн юм бэ. Та намайгаа хамгаалалдаа би үнэхээр их зовж байна. Хэзээ хийсэн үйлийн үр гэхээрээ ингэдэг байнаа гэтэл гэнэт
- Бурхан нь чамд яаж туслах вэ? хэмээн эрдүү хоолойгоор хүнгэнэн дуу гарах нь тэр.
- Ээ бурхан минь хэмээгээд цочсондоо арагш ухрахдаа бүдрэн унавал өнөөх залуу гарч ирээд
- Яасан айлгачихсан уу уучлаарай чамаар жаахан тогломоор санагдаад
- Чи чи хаанаас гараад ирэв ээ?
- Би газраас л гараад ирлээ хэмээгээд инээтэл Чанцал
- Битгий тоглоом хийгээд бай л даа. Энд надаас өөр Монгол хүн байдаг гэж үү?
- Би хажуугийн тосгонд амьдардаг юм. Өдөр зах дээр мөргөлдөөгүй юу
- Аа нээрээ тийм юм байна. Тэгээд намайг яаж энд амьдардагийг мэдэв?
- Чи явахдаа Монголоор баяртай гээд гүйгээд явчихсан. Тэгээд л би чамайг дагасаар байгаад энд хүрээд ирлээ
- Хөөх тэгээд чи ийм удаан энд байсан хэрэг үү?
- Чамд тусламж хэрэгтэйг мэдээд гарч ирэхийг чинь хүлээж байлаа хэмээгээд дахиад л инээвэл Чанцал муухан мушийсанаа
- Ямартаа ч баярлалаа ...
- Яагаад ямартаа ч гэж?
- Мэдэхгүй ээ өөрийн мэдэлгүй л тэгээд хэлчихлээ. Чи энд ажилладаг юмуу?
- Тиймээ би ажилладаг. Өнөөдөр энд нэг хүнтэй уулзах гэж ирчихээд тэгээд хүлээнгээ захаар хэсэж явсан минь тэр
- Тэгээд тэр хүнтэйгээ уулзав уу, Бас Монгол хүн үү?
- Тиймээ Монгол хүн. Уулзаж чадаагүй чамайг дагаад
- Яанаа хүлээж байгаа даа
- Би утасдаад хэлчихсэн байгаа одоо ингээд уулзанаа
- Тэр хүн чинь энд байдаг юмуу тэ?
- Үгүй дээ бас л энд ажилаар ирчихсэн байгаа. Нээрээ чи надад утасны дугаараа өгчих хаяа ярьж байя болно биз дээ?
- Надад утас байхгүй ээ. Тэгээд ч манай хадам ээж гэж хэцүү хүн байдаг юм
- Хадам ээжээ тэгэхээр чи чинь Солонгостой гэрлэсэн хэрэг үү?
- Тиймээ хэмээн сулхан дуугараад доош харвал гэрийнх нь хаалга дуугарах дуулдахад би явлаа баяртай гээд гүйсээр гэртээ орвол хадам ээж нөхөр хоёр нь түүнийг зэмлэнгүй асуусан харцаар угтан авах нь тэр. Чанцал юу ч хэлэлгүй өрөөндөө орон хаалгаа дотроос нь түгжээд чемоданаа уудлан охиныхоо зургийг гарган нулимстай нүдээр удтал ширтлээ. 
****
Нэгэн амралтын өдөр хадам ээж, нөхөр хоёроо сүмрүүгээ явсан хойгуур угаалга хийж байтал хэн нэг нь исгэрэх шиг болов. Гайхан эргэж харвал хэн ч байсангүй. Тэрээр толгойгоо нэгэнтээ сэгсчээд хувцасаа хэцэн дээр дэлгэж байтал дахиад л исгэрэх дуулдахад гайхан харвал байшингийнх нь буланд гутал үзэгдээд алга болход өлмий дээрээ гэтэн очвол байсангүй. Дахин цааш явсаар нөгөө буландаа очоод харвал нэгэн залуу байшингийх нь урд булангаар толгойгоо үл ялиг цухуйлган исгэрч байлаа. Чанцал инээдээ барьж ядан гараараа дараад өлмий дээрээ гэтсээр очиж хойноос нь аяархан цохьвол өнөөх залуу бондгос хийтэлээ цочин эргэж харсанаа
- Ёоох хүн айлгачих юмаа. Чи ямар их удав аа би зөндөө исгэрлээ
- Харин тиймээ юм угааж байгаад анзаарсангүй
- Яасан гайгүй юу?
- Үгүй яахав дээ ингээд байжил байна. Ашгүй сая тэд сүмрүүгээ явчихсан 
- Мэдээд тааруулж ирнээ гэж хэмээгээд инээсэнээ хоёулаа ингэхэд танилцаагүй юм байна намайг Бадрал гэдэг хэмээгээд гараа сунгавал
- Чанцал хэмээн гар барьлаа. 
- Чи нөхөртөө хайртай юу?
- Үгүй дээ. Найзынхаа хэлсэнээр зуучийн албанд хандтал энэ хүн намайг сонгоод тэгээд л ирчихсэн минь энэ
- Муу даа зорилго чинь юу байсан юм нууц биш бол?
- Нуугаад байх юу байхав. Гадаад хүнтэй суучихвал мөнгө амархан олно гэдэг тэнэг бодлоос өөр юмгүй. Тэгээд ч охиноо гадаадад боловсрол эзэмшүүлдэг юмуу гээд
- Чи охинтой байсан юмуу. Нөхөр чинь тэгэхээр? 
- Охинтой хөөрхөн охинтой. Нөхөр үү нөхөр бас охиныг төрхөөс өмнө наашаа явсан тэгээд л сураг тасарсан даа
- Ээ хөөрхий минь тэгээд охин чинь аав, ээж дээр чинь байгаа юмуу?
- Тиймээ миний ч энд мөнгө хурааж охиноо авах худлаа юм байна доо. Эндээс л явмаар байна чи надад тусалж чадах уу?
- Ямар чамайг хүлчихсэн, наачихсан биш гараад л явчихгүй юу ядаад байх юм юу байнаа
- Тэгж болно л доо. Даанч би наашаа ирнэ гээд багагүй өр тавьчихсан тэрийгээ төлөхгүй бол одоо манай гуравыг зовоож байгаа байх даа
- За би чамд юу ч амлахгүй нэг танилаасаа асууж үзье. Харин чи зориглоод гараад ирэхийг бодоорой. Амьд хүн байна даа мөнгөний асуудал учир нь олдох биз. Хэрэв гарч ирээд очих газар байхгүй бол надруу ярьчих энэ миний утас хэмээгээд дугаараа өгөв. Гэтэл ч хадам ээж нөхөр хоёр нь ирж байгаа харагдахад Бадралыг нуугдаарай хэмээгээд өөрөө байшингийнхаа араар тойрон тэднийг угтан очлоо. Чанцал зоригоо чангалан угааж байсан хувцаснуудаа нойтноор нь хамж аван өрөөндөө орон өөрийн гэх бүх зүйлсээ цүнхэндээ хийгээд өрөөнөөс гарвал нөгөө хоёр ээлжлэн түүнийг гайхан харлаа. Хадам ээж нь түрүүлэн ам нээн
- Наадах чинь юу юм?
- Миний хувцаснууд. Би танайхаас явлаа. Танай хүүд зодуулах гэж би эхнэр нь болж ирээгүй юм шүү
- За яахав хүслээрээ л бол. Харин явахаасаа өмнө өрөө төлөөрэй
- Юун өр билээ?
- Бид чамайг сонгоод 30 сая вон төлсөн тэрийгээ төл
- Юу ... би наадхыг чинь мэдэхгүй надад хамаагүй
- Гадаад паспорт чинь бидэнд байгаа чи тэгэхээр хаашаа ч гарч чадахгүй. Өрөө төлчихөөд аваарай
- Юу арай ч дээ яагаад ийм гэж хэмээгээд буцан өрөөндөө орлоо. Энэ бүхэнтэйгээ эвлэрэхээр шийдэн дахиад л юмнуудаа нэг нэгээр нь гаргаж тавив. Гэтэл ч түүнд хичээл заадаг эмгэн ороод ирэх нь тэр.
- Охин минь яагаа вэ наад царай чинь?
- Энд намайг ойлгодог хүн нэг ч алга би эндээс явмаар байна харин яаж гэдгээ мэддэггүй
- Чи минь эмэгтэй хүн тийм болхоор энэ бүхнийг тэсээд дийлээд гарахаас өөр зам үгүй охин минь
- Та л надад аядуу зөөлөн хандаж намайг хүн гэдгийг минь мэдрүүлэх юм даа. Тань шиг ийм хадам ээжтэй байсан бол би чих хатуу ч гэлээ хүүг нь хайрлах үгүйдээ дасах байсан байхаа
- Миний эмэг эх Монгол эмэгтэй байсан юм. Тийм болхоор миний цусаар ч гэсэн чамтай адил цус урсаж байгаа юм шүү дээ. Монгол эмэгтэй хатан зориг, тэвчээртэй хүмүүс. Тиймд охин минь хатан зориг, ухаанаар энэ бүхний ард гараарай. Өөр хаана ч байхгүй хатан ухаан зөвхөн Монгол эмэгтэйчүүд та нарт л байдаг юм гэж би боддог. Энэ нь зовлон бүхнийг гэтэлж гарах сэтгэлийн тэнхээ гэсэн үг хэмээгээд толгойг нь илбэл Чанцал чимээгүйхэн инээмсэглэн доошоо харан харийн хүний хэлсэн энэ бүхнээс өөрт нь байгаа билүү хэмээн бодож суув.
Хичээл ч дуусаж оройн хоол бэлэн болсон ч Чанцал хоолоо идсэнгүй өрөөндөө байж байтал хаалгыг нь хүчтэй савлан нөхөр нь ороод ирэх нь тэр. Чанцал айсандаа нугдасхийн сууж байтал нөхөр нь хаалгыг нь чанга гэгч нь хаагаад түүний гараас татан орон дээр нь дээш харуулан хэвтүүлээд өмдийг нь урчих шахан шувталаад дээр нь гаран сая нэг хүслээ хангав. Чанцал шүдээ зуун нэг ч дуу гаргасангүй нулимсаа ч унагаахгүй хэвтэж байхдаа дотроо: Одоо ингээд боллоо. Яахав намайг хүслээрээ тамла. Өнөө шөнө та хоёрыг унтаж байхад би гараад явна. Эндээс л амьд гарч байвал бүх юм болж л таараа. Бадрал надад тусална хэмээн шүдээ зуун хэвтэж байхдаа амьсгаадах тоолонгоор амнаас үнэртэх муухай үнэрийг жигшин хэвтэх аж. 
Тэрээр хэрэгтэй гэснээ жижиг үүргэвчиндээ ялган хийгээд шөнө болхыг хүлээв. Цаг шөнийн 03 цагийг заана. Тэрээр өрөөнийхөө хаалгыг сэм онгойлгон чагнавал нөгөө хоёрын жигд амьсгалах бүдэг дуулдахад өлмий дээрээ гэтэн хаалга тийш сэм зүглэлээ. Хаалганы бариулаас барин онгойлгох гэтэл хаалга түгжээтэй байх нь тэр. Түлхүүр нь зоолттой байж магад гээд тэвтрэн үзтэл ашгүй байж байлаа. Хүчтэй цохилох зүрхээ гараараа даран амьсгаагаа мөн түгжээд арай ядан түлхүүрийг нэг эргүүлтэл манс хийтэл гэрэл асчих нь тэр.

эх сурвалж FB: ГОЁ өгүүллэг, тууж, роман



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 70 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Батбаатар
IMG_1086.jpg
Хэмжээс: 600x290 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2605

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-232.JPG
Хэмжээс: 600x800 237k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2999


khuv5-043.JPG
Хэмжээс: 600x450 60k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2269


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn