Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Өгүүллэг: Ж.Бямбасайхан : 5 ДАХЬ ӨДРИЙН ӨГЛӨӨ УУСАН ШАР АЙРАГ
Оруулсан admin on 2019-03-28 16:22:23 (128 уншсан)

Бүсгүй халаасан дахь 3000 төгрөгөө чанга атгаж гудамж уруудан шар айрагны мухлагийн хаяг харан алхсаар байлаа. Тэгснээ өөрийнх нь хэрийн мөнгөтэй хүн ороод ганц аяга шар айраг хөнтөрчих боломжийн газар болох нь нар, салхинд элэгдэж хуучирсан хаягнаас илт мэдэгдэх мухлагийн үүдийг татав. Бүсгүй мухлагт оронгуутаа л ширээний улаан бүтээлэг, хүрэн буйдан, гүн ягаан хана, ганц цонхыг халхлах гэрэл үл нэвтрэх бор хамбан хөшгийг нүд гүйлгэн хараад дотор нь зарсхийж, эвгүйрхэхэд өөрийн мэдэлгүй хий огив. Ходоодны мухраас цээж өгсөн гашуун зүйл амтагдаж хариугүй бөөлжихийн даваан дээр тэрээр гарынхаа алгаар амаа даран хоолойг нь хорсгох, бөөгнөрсөн нясуун шингэнийг нүдээ аньж байгаад гүрдхийтэл залгиж орхилоо. Дотор нь бага ч атугай онгойсон ч цус санагдуулам ер бусын хүнд өнгө зүрх давчдуулж, өрөөнд нэвт шингэсэн архи, шар айрагны хамар сэтлэх нь холгүй ханхлах эхүүн үнэрт толгой тархи манаравч бүсгүй тэр мухлагт суухаар шийджээ. Уг мухлаг ганц том өрөөнд хэдэн ширээ, сандал чихсэн, зай муутай ядруухан газар аж. Өрөөний хойд хэсэг болох будаг нь энд тэндээ цайран халцарч, зарим газраа шохой нь ховхорсон ягаан хананы наана улаан бүтээлэгтэй ширээ тавьж, хоёр талд нь өөд өөдөөс нь харуулан ширэн гадартай нарийхан буйдан байрлуулжээ. Тэр ширээний ард махлаг дөрвөн залуу чихэлдэн бөгтийж, мурийж, эв хавгүй сандайлан, багтаж ядахдаа хоёр нь хөндөлсөж хананаас нэлээд зайтай байх буйдангийн араар гараа унжуулжээ.

Тэдний өмнөх ёроолоор нь шар айраг хөвөх шилэн аяганууд, архины хоосон хоёр лонх, дөрвөн хундага жижигхэн ширээг дүүргэн хөглөрч харагдана. Үс нь өрвийж, нүд нь бүлцийн, харц нь сүүмийсэн тэдгээр залуус өчигдөр нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэн гэртээ харилгүй шөнөжин ууж, хагас нойртой хоносон болох, одоо шараа тайлах нэрээр үргэлжлүүлэн лонх суллаж суугааг үе үе өндөрсөх ярианаас нь бүсгүй төвөггүйхэн олж мэдэв. Тэдний согтуу царайд биесээ төвөгшөөсөн мөчөөрхөл тодорч, ам хамар нь мурилзан, гар хуруугаа чичлэн, чанга чанга орилолдох нь ширээнд чухал яриа өрнөж байгааг илтгэнэ. Тэд улсын байгууллагын дундаж нэгэн албан хаагчид болох нь өмссөн цэмцгэр хүрэм, цагаан цамц, зүүсэн зангиа сэлтээс илт мэдэгдэж байлаа. Харин өрөөний хоёр хажуу талд нэг нэг ширээ байрлуулж мөн л өөд өөдөөс нь харуулан нөгөө л нарийхан буйдангаа тавьжээ. Тэдгээр ширээ эзэнтэй байлаа. Нэг ширээг нь хөх саарал өнгийн хослолоор ижилссэн хорь гаруй насны хоёр бүсгүй эзэгнэж аяга, халбага харшилдуулан цай хутгах зуураа хэдэн үгс шивнэлдээд хөхрөлдөх бөгөөд өмнөө цаасан ууттай жигнэмэг задалжээ. Харин нөгөө ширээнд хайш яйш хувцасласан гуч л дөнгөж шүргэж яваа болов уу гэмээр хоёр залуу хажуу ширээнээс гарах эрчүүдийн үе үе орилолдох дуу, байсхийгээд пирхийтэл инээлдэх чимээг ч анзаарах сөхөөгүй, ямар нэгэн нууц юм ярьж буй бололтой толгой нийлүүлэн сууна. Өрөөний голд жижигхэн дугуй ширээ тавьж, хоёр талд нь байх түшлэгтэй модон сандлыг хүрэн цацлагатай унжлагаар чимсэн ягаан бүтээлгээр хучжээ. Унжлаганы зарим нэг нь тасарч унасан харагдах нь энэ мухлагийн хэр зиндааг төвөггүй илэрхийлнэ. Бүсгүй эргэлзэж тээнэгэлзэлгүй шууд л голын ширээнд очин сандал татаж өөдөөс нь дүнсийх хэдэн шар айраг өрсөн хоосон шахуу шилэн шүүгээ, түүний наана байх хүрэн лангууны ард бөгтөгнөн зогсох бармен руу харан суулаа. Бармен ямагт инээх ажээ. Түүний ярзайсан шүдэн дундаас онцгойрон харагдах хурц соёо нь доод уруулаа сүлбэсэн мэт цухуйж үзэгдэх нь яг л цус сорогчийнх гэлтэй. Өөдөөс нь ичгүүр сонжуургүй инээх барменд дургүйлхсэн ч бүсгүй нүүрэндээ инээмсэглэл тодруулж:

-Нэг шил шар айраг хэмээн дуугарав. Удаж төдөлгүй лонх шар айраг, шилэн аяганы хамт авчрахад бүсгүй сурмаг гэгч аягалж, хоосон шил гартаа атгасан бармен инээсээр явж одов. Бүсгүй шар айрагнаасаа хэдэнтээ балгаллаа. Удалгүй ходоод, хэвлийгээс нь халуу төөнөн толгой нь эргэж, сэтгэл нь хачин ихээр гуниглан уйлмаар ч юм шиг, хашгирмаар ч юм шиг болоод ирэв. Толгой нь өчигдрийн нэгэнт болж өнгөрсөн юмсаар дүүрч даагдахгүй болчихсон мэт санагдахад бүсгүй хэдэн хором хөдөлгөөнгүй тонгойн сууснаа арай гэж дээш өнгийвөл өөдөөс нь харах бармены гайхширсан харцтай нүүр тулав. Удаж төдөлгүй нөгөө гайхширсан харц өрөвдсөн харцаар солигдохыг бүсгүй анзаарлаа. Гэсэн ч бармены нүүрэнд нөгөө л ёжтой инээд тодорсон хэвээр байхыг хармагцаа тэрээр амандаа “Ичгүүргүй амьтан. Яаж ингэж ярзайж чаддаг байна аа” хэмээн бувтнаснаа дүрсхийх уурандаа дунд хуруугаа өөдөөс нь гозойлгов. Бармены өрөвдсөн харц эгшин зуур зэвүүрхлээр солигдож бүсгүйд санаанд оромгүйгээр доромжлуулсандаа бухимдахдаа амандаа гүвтнэн лангуугаа алчуураар зүлгэж гарав. Нүүр нь минчийн улайж, харц нь тогтож ядан ийш тийш үсчих хэдий ч шүд нь ярзайсан хэвээр байхыг хараад бүсгүй сая л тэр ёжтой инээдний учрыг ойлгожээ. Үнэндээ бармены царай дахь инээмсэглэл эхээс мэндлэхэд хамт заяагдсан, нүүрэнд нь ямагт тодорч байдаг төрх юм гэдгийг бүсгүй мэдээд ой гутав. Доромжлуулж байхдаа ч, нөгөө ажлаа хийж байхдаа ч ингээд ярзайж байдаг гэхээр азгүй бас өрөвдмөөр ч юм шиг. 
Бүсгүй шар айрагнаасаа дахин нэг балгаад бармены өрөвдөлтэй царайг харахгүй гэсэндээ харцаа доош буулган хүрэн лангууг ширтэвч түүний алчуур барьсан бүүдгэр дүрс торолзсоор байсанд дэмий л нүдээ анилаа. Тэгмэгц өчигдрийн болсон явдал толгойд нь эргэлдэж өнгөрсөн үйл явдал ээлж, дараагаараа тархинд нь хормын төдийд зурсхийхэд бүсгүй дагжин чичирлээ. Өөрийг нь зовоох энэ таагүй бодлоосоо салахын тулд тэрээр эргэн тойронд суусан хүмүүсийн яриаг чагнан сатаарахыг хичээвч өнгөрсөн шөнийн явдал яаж ийгээд тархийг нь эзэмдчихээд байжээ. Бүсгүй хүчээр хойно суух залуусын яриа руу чих тавьлаа. Саяхан л дуу нь өндөрсөж, хашгирч байсан тэд ямар нэгэн чухал зүйлийн талаар ярилцацгааж буй бололтой дуу нь намсаж, шивэр авир хийнэ. Бүсгүй залуусын ярианаас “нууц амраг” гэсэн үгийг сонсмогцоо зөвхөн эрчүүдийн дунд, иймэрхүү газар л голцуу өрнөдөг, тэдний хувьд сэтгэлийн гүнд, далдын далд оршдог, хэр бараг дэлгээд байдаггүй хаалттай сэдвээрээ ам халцгааж, яриандаа улайран суугааг мэдэв. Бусдад сонсгохыг үл хүссэндээ тэд шивнэлдэн байвч бүсгүйд тэдний согтуу яриа чихэн дээр нь орилж байгаа мэт сонсогдож байлаа. 
-Миний нууц амраг эхнэрийн маань өгч чадахгүй ханамжийг өгдөг. 
-Яагаад ч юм эхнэртэйгээ унтана гэхээр нэг л албан ёсны, баригдмал юм шиг санагдаад байдаг. Нууц амрагтайгаа байхад энэ хүлээс алга болчихдог. 
-Ингээд бодохоор нууц амраг эхнэрээс дээр ч юм шиг санагдаад байгаа юм даа.
-Гэхдээ бидний хэн нь ч эхнэрээсээ салж нууц амрагтайгаа суугаагүй байгаа биз дээ?
-Секс бол өөр асуудал. Түүнийг нууц амрагаар хангаж болно. Нууц амрагийг ч сольж болно. Гэтэл эхнэрээ солино гэдэг толгойд буухгүй байна. Учир нь босгосон амьдралаа нурааж байна гэсэн үг. 
-Тийм шүү. Өөрийн гараар өнгөрснөө нурааж, ирээдүйд тэр өнгөрснөө дахиад бүтээх нь хайран цаг. Харамсалтай нь ирээдүй тааварлашгүй, хүний амьдрал богино. Өөрийн гэсэн цаг хугацааны хэмнэлтэй. 
-Нууц амраг байхгүй бол гээд та нар төсөөлөөд үз л дээ?
-Эцсийн эцэст эхнэр ч тэр, нууц амраг ч тэр бидний хүсэл сонирхол. Бид хүссэн учраас гэр бүл зохиож, хүссэн учраас гэр бүлээс гадуур харилцаа тогтоогоод явж байгаа. Хүсэлд хэн ч буруугүй. Хүсээгүй бол өөр хэрэг. Энэ бол тэнэглэл. 
Тэд пирхийтэл инээлдлээ. Удалгүй дуу нь чангарч хөлбөмбөг яриад явчихав. Бүсгүйн чих шуугиж “Тэнэглэл” гэдэг үг, араас нь тэдний пирхийтэл инээлдэх хэдэнтээ цуурайтахад чихээ дарлаа. Чих нь шуугихаа болиход уртаар санаа алдаад уйтгар гунигт баригдсан сэтгэлээ засах гэж шар айрагнаасаа балгалав. Хоолой эрвэгнүүлэх шар айрагны гашуун амт уйтай бодолд нь бүр ч нэрмээс болж, ходоод руу нь урсах исгэлэн шингэнийг даган халуу шатахад тархи толгой нь дүйнгэтэн манарч, түүнийг тойрон лангуугаа зүлгэх бармен эргэлдэж гарчээ. Тэр согтож буйгаа мэдэв. Хажуу ширээнд суух хоёр бүсгүйн гэнэтхэн хөхрөлдөх дуунаар толгойгоо ганзагалан суусан тэрээр давхийтэл цочиж ингэхтэй хамт сэтгэл дэх гуниг нь хаашаа ч юм үргэж одлоо. Өөрийг нь үл тоон шивнэлдэж, аальгүйтэн хөхрөлдөх бүсгүйчүүдийн яриа түүний сонирхлыг татчихав. Тэр ч бас хааяа нэг иймэрхүү яриаг найз бүсгүйчүүдтэйгээ өрнүүлж байснаа ч санав. 
-Тэрнийх бараг л миний энэ чигчий хуруу шиг. Ажлаа хийх болохоор ядам хурууны дайтай болно. 
-Яана аа. Тэгээд нөгөө ажилдаа зүгээр юм уу? 
-Зүгээргүй гээд яахав дээ. Би л баахан худлаа амьсгаадаж, жүжиглэнэ. Тэд дахиад л хөхрөлдөв. 
-Хөөрхий залуу. Түүнээсээ ичдэг байх даа?
-Намайг өөрөөс нь салвал амиа хорлоно гэдэг юм. 
-Эхнэр, хүүхэд нь яах юм? Тэдэндээ хайргүй юм уу?
-Намайг айлгаж бас өрөвдүүлэх гэж тэгж ярьж байхгүй юу. Тэд хэдэн хором хөхрөлдлөө. Тэгснээ цайндаа жигнэмэгээ дүрээд ам руугаа аальгүйтэн хийж, хойно суух залуус руу нүд дохин жуумалзах аж. Тэднийг аальгүйтэн ярих дууны өнгө, биеэ авч яваа ихэмсэг хэрнээ тоомжиргүй байдал сэлтээс нь байгууллагынхаа хэн нэгэн хурган даргын нууц амраг, ор дэвсгэрийн шувуухай юм гэдгийг бүсгүй төвөггүй тааварлав. Тиймээс ч ажил эхэлж байхад тэд санаа зовсон шинжгүй энд цайлж, чалчиж суугаа хэрэг. Тэр хоёр шувуухай болж яваадаа гутардаггүй, харин ч сэтгэл хангалуун байж, эрчүүдийг урхидаж толгойг нь эргүүлж өөрсдийнхөө өмнө сөхрүүлж чаддагдаа битүүхэн бахархдаг болохыг тэдний дээгүүр яриа, аяглах хөдөлгөөн, хиймэл харцнаас нь бүсгүй ядах юмгүй харж байлаа. Энэ далд амьдрал нь залуу насных нь төлөөс бөгөөд түүгээрээ өдөр хоногийг залгуулж буйгаа үл ухааран, дуусахгүй юм шиг эндүүрч явааг нь ч бас мэдэж байлаа. Гэхдээ тэд хүссэн учраас шувуухай болж, үүнийхээ хүчинд ажилтай, мөнгөтэй, бусдын нүдэнд хүн шиг харагдаж, нийгэмд өөрийн гэсэн орон зайгаа эзэлж яваа гэдгийг бүсгүй мөн л ойлгохын цаагуур ойлгож байв. Тэднийг ингэж өглөөний цайгаа уунгаа хов ярьж, тааваараа цаг нөгцөөж, амьдралын жаргалыг шимж суухад олон олон бүсгүйчүүд хуруу хумсаа хугалчих шахан ажиллаж, зүтгэж яваад бүсгүй гутаж орхив. Түүний чих дахиад шуугихад чихээ дарлаа. Уг нь хүсэхэд хясал гэж байдагсан. Бүсгүй шар айрагнаасаа хэдэнтээ балгалахад дундуураас доогуур үлджээ. Гамнаж уух хэрэгтэй гэж бодсоноо нүүрний нь урдуур унжих үсээ арагш шидлэх зуураа хажуу тийш хяламхийхдээ ширээний ард суух хоёр залуу гараа атгалцсан байхыг хараад амжив. Тэр тоомжиргүйхэн толгойгоо эргүүлэхдээ сэм харц гүйлгэн залуусыг ажлаа. Гараа атгуулсан залуу туранхай, цэвэрхэн цайвар арьстай, ер нь л эмэгтэйлэг ажээ. Харин нөгөөх нь байдаг л залуу. Өөрийг нь ажаад байгааг мэдэрсэн эмэгтэйлэг залуу нөгөө эрийнхээ атгалтаас гараа татлаа. Долоовор, дунд хуруугаараа ширээ бөмбөрдөх түүний гарыг хараад бүсгүйд атаархах сэтгэл төрөв. Савх шиг нарийхан, турьхан хуруу, эвдрээгүй булбарай гар. Бүсгүй өөрийнхөө хувцас, энэ тэр угааж, цэвэрлэж арчсаар байгаад эвдэрсэн палигар гараа хараад ичсэндээ тас атгав. Өөрсдийнхөө дууг ч арай ядан сонсох мэт шивнэлдэх залуусын царайд болгоомжлол тодровч харц нь гэрэлтэж байлаа. Тэд гей залуус ажээ. Эхийн хэвлийгээс төрөхдөө л генийн тал дээр ямар нэг асуудалтай төрсөн тэд гоо зүйг өөрсдийнхөөрөө ойлгож, хүлээн авч, бас хүссэн учраас л энэ замыг сонгосон хэрэг. Байгаль эх тэдэнд арай өөр хувь тавилан оноожээ. Бүсгүй ингэж бодоод толгойгоо тэврэв. Хэсэг тэгж сууснаа өмнөх шар айрагнаасаа томхон залгилаад гараа сул унжуулан тааз өөд гөлрөн чийдэнгийн үзмэн ягаан бүрхүүлийг сонжлоо. Усны дусал шиг дүрстэй бүрхүүлэн дотроос гэрэлтэх чийдэнгийн гэрлийн голд зурайх п үсэг шиг хэлбэртэй улаан утсанд энэ мухлагийн амин сүнс нь оршиж байгаа юм шиг бүсгүйд санагдахад тасдаад хаячмаар хачин адгуу бодол төрөв. Хэрэв энэ утсыг тасдчихвал энд суугаа хүмүүсийн хүслийг тасар татаж, хөсөр хаячих юм шиг санагдана. Яагаад ч юм энэ мухлагт суугаа хүмүүст уур нь хүрээд буйг бүсгүй гэнэт мэдэв. Нууц амрагтай хэрнээ гэр бүлдээ үнэнч дүр эсгэж, архидан суугаа залуус, ажил хийдэг нэртэй ч хов ярин өдрийг өнгөрөөх даргын шувуухай, ёс бус харьцааг эрхэмлэх гомо нарт уур нь хүрээд байлаа. Яагаад уурлах болсноо ч бүсгүй мэдэж байв. Тэд бүгдээрээ хүссэн учраас л ийм амьдрал, ийм замыг сонгожээ. Тэдний энэ хүсэл бүсгүйн дургүйг хүргэж, дотрыг нь маажилж, уурыг нь дэврээж байлаа. Тэд сонголтоороо, хүслээрээ амьдарч байгаа ч энэ нь бусдын нүдэнд буруу, муухай, гаж дон болж харагддагийг мэдэх учраас үүнийгээ хаацайлах гэж нуугдан уулзаж, нууц амьдрал зохиодог. Хүмүүс үнэн нүүрээ нуух гэж, нууцаа халхлах гэж л ийм буйдхан, жижиг, бохир газар ордог юм байна гэж бүсгүй тааварлав. Тиймээс ч өөрт нь нууц буй учраас, бусдаас нуугдах шалтгаан бий учраас ийм бохир, жижигхэн шар айрагны мухлагт орж ирж гэдгээ ч ойлгов. Ингэхтэй зэрэг түүнд өчигдөр болсон явдал өөрт нь насан туршид нь үлдэх, хэнд ч үл хэлэх, бас сэтгэлийг нь үхэн үхтэл шархлуулсаар байх нууц юм гэдгийг ухаарчээ. Хүмүүс хүслээрээ амьдарч, хүссэн хүнтэйгээ загас наадуулж байхад харин өөрийгөө хүсээгүй хүнтэйгээ хурьцал үйлдсэнээ бодохоор гомдолтой санагдаж байлаа. Эгшин зуур нүдийг нь нулимс бүрхэхэд гарын алгаараа хурдхан шиг арчаад гашуун гомдлоо дотогш залгив. Согтуугийн балгаар жигшдэг, зэвүүцдэг, хамгийн дургүй эрийнхээ өвөрт орж, эр эмийн ажил хийсэн энэ ухаангүй явдал насан туршид өөрийг нь зовооно гэдгийг л тэр мэдэж байлаа. Бүсгүйд энэ явдал хүчиндүүлчихсэн мэт санагдах ч дуртайдаа л тэр залуутай хамт ууж, хамт гэрт нь очиж, хамт нэг оронд унтсан. Хөнжлөө задгайлж сэтгэл нь цадаж, бах нь ханаснаа илтгэх мэт нүцгэн цээжээ илэнгээ уруулаа цорвойлгон “Байж байгаад яв л даа” гэж дотночлон хэлэх залуугийн хоосон үг, нүүрэнд нь тодрох хуурай инээмсэглэлийг бодохоор бүсгүй байж ядна. Архи ч чөтгөрийн ундаа юм даа. Ганц чадах юм нь уйлах байлаа. Цурхиртал уйлвал сэтгэлийн гомдол нь бага ч болтугай тайтгарах мэт санагдана. Хүсээгүй байхад хурьцал үйлдчихсэн гэхээр хүчин гэсэн бодол бүсгүйн тархинд эргэлдэж өөрийгөө ийм арчаагүйгээр төсөөлөх тусам эмэгтэй хүний үнэ цэнэ юунд оршдогийг ухаарч, уучилшгүй том алдсандаа гашуудаж байлаа. Харин энэ мухлагт байгаа, өөрийг нь тойрон суух хүмүүс хүссэн хүнтэйгээ л унтсан учир сэтгэл амгалан, гутарч гуних юмгүй ажээ. Хэдий бусдаас нууж нуугдан, уулзаж учрах нь тэдэнд зовлон мэт санагдаж байгаа ч өөрийнх нь шаналлын хажууд жаргал юм гэдгийг бүсгүй ухаарч “Энэ жижигхэн шар айрагны мухлагт амьдрал ч хөвөрч өгөх юм даа” гэж гунихдаа цээжний нь гүнээс ямар нэгэн зүйл огшихыг мэдрэв. Тэр хэдхэн агшны өмнө бат, чанга барьж байсан сэтгэлээ сул тавьтал нүднээс нь нулимс бөмбөрч өөрийн мэдэлгүй цурхиран уйлав. Бүсгүйн мэгших дуунаар мухлагт байгсад бие бие рүүгээ асуусан харц чулуудацгаан гайхширч, энэ нь тэднийг өөр хоорондоо нэг тиймэрхүү хачин сэжмээр холбочихсон мэт болоход дэмий л дор бүрнээ шивэр авир гэлцэв. Хажуу ширээнээс бүсгүйн “Найз залуудаа хаягдчихаж” гэж шивнэх нь, нөгөө ширээнээс “Хэн мэдэхэв дээ. Ойр дотны хүн нь нас барсан юм байлгүй дээ” хэмээх, харин урд ширээнээс “Амьдралд юу ч тохиолдож болно. Ажлаасаа халагдсан биз” гэх дуулдав. Бүсгүй ухасхийн босоод хаалга руу гүйхдээ инээн зогсох бармены өмнө 3000 төгрөгөө чулуудчихаад гудамжинд гармагцаа уртаар амьсгаа авахад гашуун утаанд хоолой нь хорслоо.

Ж.Бямбасайхан 2013.10.01
“Төсөөлшгүй ертөнцийн нууц” номоос

эх сурвалж FB: ГОЁ өгүүллэг, тууж, роман



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 34 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Г.Ариунболд Зотон, тос 40x40
Гэртээ
Хэмжээс: 585x600 120k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2686

Ёл хад
YolHad_32.JPG
Хэмжээс: 700x525 144k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2438

Анхны цас 2005 он
Худалдаа Хөгжлийн банкны 801-р салбар
Хэмжээс: 600x450 98k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3902


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn