Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
Оруулсан admin on 2023-01-04 10:03:29 (5571 уншсан)

“УТГЫН ЧИМЭГ-2022” НААДАМ
II ШАТАНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛ
МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг 2022” наадам 2023 оны 1 дүгээр сарын 19-нд болно.  Уг наадмын сүүлийн шатанд өрсөлдөх 10 өгүүллэгийг цувралаар танилцуулж байна. 

Ням-Очирын Баасанжав

АЛТАН ЗУУЗАЙ

Найдан нэгэн жарныг давтлаа юу эсийг үзсэн гэх вэ. Чонын санааг ч санаж явсан байх. Түмний түрүүнд ирж суугаад, сүүл хавьд нь хоолойгоо засаж, засаж хэд гурван үг унагачхаад мордоод явчихдаг болохоор нь улс амьтан түүнийг “Боохой” гэсэн ч юм бил үү, ер таамгүй. 
“Боохой” Найдангийнх сум суурингийнханаас хоёр өртөө шахуу тул хүн амьтны хөл хөгсөөнөөс алс, чих амар сууна. 
“Одоогийн суурин суусан энэ газар анх ямар сайхан сэргэлэн дэнж байв даа. Гэтэл одоо хүн амьтны хөл, машин техникт элдүүлсээр улаан тоором болжээ. Ер хүн шиг хэрэггүй амьтан алга даа” гэж дургүйцэн бодоод хормойндоо буусан цагаан манхан тоосыг ташуурын модоор хэд гурав цохьчихоод, хоршооны хаалга татлаа. Эмгэндээ бас галын зээдээ хүлхүүлчих санаатай хэдэн  жин зөөлөн чихрийг хоршооны охиноор боолгож аваад мордов. 
Сэлүүн сэрмүүн нутгаа зорих гэж байгаа болоод ч тэр үү сэтгэл яарна. Унаа морь
ч уул усаа гэлгүй яахав, зуузайгаа тэнийтэл дугтчина. 
Найдангийнх буруудаа дэлтэй улаан хээр зүсмийн адуутай. Алийг нь ч тохоод мордсон ам булааж, цээж түрэн хөндөлсөх тул дэл сүүлэндээ дарагдаж газар ширтсэн юм унах ясны дургүй хүн.

Харин хонины нэг юм бий. Хөнгөн хөлтэй мориор мал эргүүлж явж байж, хурга ишигний хөл гишгүүлэх нь гэж одоогийн энэ эмгэн нь залуудаа зэмлэснээс, нэг тийм бөг бөг шогшсон юм олж авсан юм. Хонины морь гэдэг биеийнхээ аяар байдаг хойно урт насална. Гэлээ гээд Найдан хоёр гурвыг сольчихсон байх юм. 
“Хүний амьдрал аа...” гэж санааширан бодоод эмгэн хүний үрчийсэн нүүр шиг болсон гарынхаа алгыг харлаа. Баруун гарын алганд зөрөлдөж тогтсон хоёрын хоёр урт зураас байх. Харин нэг урт зураасных нь цэх хажуунаас нэгэн нарийн зураас хөндөлсөж орж ирээд, тэд зам нийлэн дээшээ оджээ. 
Ай даа. Эд маань бүгдээр хаа хүрэхээр довтолж, аль газарт  очоод салж одохыг тэнгэр л мэдэх  байх даа.
Найдан жолоогоо шилжүүлж бариад, зүүн гарынхаа алгыг дэлгэвэл зураасууд нь баруунтайгаа ижил юм шиг хэр нь сайн ажиглавал тэс өөр юм гээч. 
Баруун алганы нарийн хоёр зураас ч энд байж л байна. Гэхдээ сонин юм. Баруун гарт байдагтай ижил хөндлөн жижиг зураас нөгөө уртыгаа нэвт харважээ.
Морь жолоогоо дугтчаад байхаар нь бууж дэрсэн дотор бээвийн суулаа. Боохой Найдан насаараа хонины дэргэд хийх юмгүй шахам л суусан гэвч энүүн шиг нарийн хараа, ухааны ур шаардсан ажилтай явсангүй.
Тэр мориныхоо цулбуурыг баруун тахимдаа лавхан шиг хавчуулж аваад, хоёр гарынхаа алгыг нүдэндээ тулгах шахам л авч ирээд шинжлээ. 
Ажиглаж, ажиглаж сууснаа сочсон юм шиг өвдгөө падхийтэл нь алгадаад, “тэгнэ ээ тэр!” гэж хашгирлаа. Сочсон морь тахимдах цулбуурыг шувт татан зуларах шахахад нь арайхийн амжиж тогтоов. 
Яах юу байхав! Энэ баруун гарын алганы хөндлөн зураас  байна аа. Энэ бол одоо манай энэ эмгэн надтай ирж нийлсэн нь. Харин зүүн нь бол Жавзанхоролынх байх нь. 
Түй.й.й. 
Тэр орой гэр рүү нь дөхөхөөр л эцэг нь хоолойгоо засаад байхаар нь аймсарсан юм. Хөгшнийг нойрсохыг хүлээж цөхөхдөө хаяа саахалтын, одоогийн энэ эмгэнийд хүрээд хоночихсон ухаантай. Ямар хээр хоноод харилтай биш дээ.
Уул нь Найдан гутлаа сугавчлаад, өвсний толгой дамжих шахам л гэтсэн хэр нь  үдээр шиг тэр хөх хөгшин анир авчихаад байлаа. Тэр үеийн улс амьтан Жавзанхоролын эцгийг сонороор тааруу л гэдэг  байсан. Тийм хэр нь тэр, шөнийн өвс өндийх төдийхөн чимээг дуулаад байсныг одоо хэр нь ер ойлгодоггүй байлаа.
Хөөрхий дөө, Найдан. Бүүр хэзээ хойно, хэрэг явдал нэг мөр болсны дараа, бүр нарийн яривал эсрэг ертөнцийн босгон дээр ирээд тайлдаг байна шүү. 
Найдангийн аав хазаарын амгай дархлахдаа зуузайг нь дунд гарын шаазангийн ам шиг л юм хийдэг байсан. Асуухлаар, хазаарын чимээнд морь, хүн сэргэлэн явдаг учиртай.  Газрын гүйдэл ч дарагддаг юм гэнэ. 
Жавзанхоролынх руу мордмоор санаалахаар хэзээдээ мэдсэн байдаг юм мэдэхгүй, “Хүүхээ мориныхоо хазаарыг солиод миний морины хазаараар морио хазаарлаад морд” гээд байдаг байсан юм. 
Найдангийн морины хазаарын зуузай эцгийнхийг бодвол бага. Чимээ шаргиа нь ч мөн төдий. Тийм болохоор Найдан дотроо, “муу аав минь хүүгээ л гэсэндээ” гэж баярлаж явснаас биш  ингэж холд тусахын чинээ бодоогүй явжээ.
Түй..й..й. Толгойгоороо тоглож явдаг адууны тэр их чимээнд дүлий нь байтугай халуун мах амаараа гартал чихчихээд хээр хэвтэж байгаа боохой ч сэрэлгүй яахав. Даанч гэнэн явж. Түй.й.й...
Найдангийн хамаг бие салхийгээд явчихав. Мориныхоо цулбуураар гараа ороож аваад дэрсний сүүдэрт хэвтлээ. 
Тэнгэрт хурган үүл нүүнэ. Хурган үүлсийн цаана гүн цэнхэр оготоргуй. Яасан ч сайхан юм. Яасан ч тэнүүн юм. 
Найдан хаашаа ч явалгүй ингээд л хэвтээд баймаар санагдана. Хүний амь, амьдрал гэдэг ямар ч утга учиргүй санагдана. Гарынхаа алгыг дахин харлаа. 
...Найдан хонины захад нэг удаа эцэгтэйгээ явж таарахдаа, “Та намайг Жавзанхоролоос яагаад төөрүүлчихсэн юм бэ?” гэхэд эцэг нь оглохийтэл сочиж билээ. 
Боохой Найдан эр сайндаа ч биш, эртнээс эцгийг эргэсэн нэг тийм уяа оосрын юм яваад байгааг санахдаа түншсэн байтал оножээ. Тэрээр хүүгийнхээ өмнө гэм хийсэн хүүхэд шиг мориныхоо дэлийг ширтэж явснаа, “Хүү минь. Хүн гэдэг амьтан чинь өсөж үржихийн төлөө л амьдардаг байх. Би мунхагтаа тэр үү тэгэж л бодож явдаг. Жавзанхоролын удам угсгааг өөрөөс нь дээш мөшгөвөл тийм ч муугүй. Харин нэг л гэм бий”. “Ямар гэм?” гэж Найданг яаран асуувал эцэг нь алсыг  ширтэнгээ, “Хүү минь эднийг өөрийн мэдэхээс харж, сонсож, ажиглаад байхад өсөж үржихдээ л тун тааруу улс юм. Тийм болохоор нь тэр үү, тэр цагт чамайг тийш нь зүглээд байхаар нь би хувьдаа дургүйцсэн болох байх. 
Миний хүү чинь ах дүү олуул. Бас тэгээд Оролмаатайгаа ханилснаар талд цацсан тариа буудай шиг л явна. Эдийн дутуу яахав ээ, гүйцээж болдог л байх. Хүний дутууг л яаж ч болдоггүй хорвоо доо!” гэлээ.
“Та тэр үед өөрийнхөө морины хазаарыг надад өгдөг байсан нь ямар учиртай юм бэ?” гэвэл эцэг нь түүний өөдөөс дүрлийтэл ширтсэнээ “Заяаны чинь жолоог тэгшилсэн юм аа, аав нь” гэж хэлчхээд мориндоо ташуур өгөн давхиад явчихсан юм. Нэгэнт учгийн үзүүрээс атгасан хүн ахиулдаг атал Найдан тэгсэнгүй. Хэрэг нь өнгөрсөн юм ч гэж бодсон уу! 
Тэрээр дэрсний толгой хугачин авч амандаа зуугаад бослоо. Хөх өвс хөндлөн зуух цээртэй ч Найдан дадчихсан байж. 
Тэр улаан хээрийнхээ эргэцээг гаргаж мордоод, хөхөлзөн харагдагч уулсынхаа зүг нисэн нисэн, нисэн нисэн одвой. 
                       2022.07.26.

May be an image of 1 person and text




( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 83 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


flo-011.JPG
Хэмжээс: 600x450 122k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4916


erd-005.JPG
Хэмжээс: 600x450 58k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5098


Надаа ч бас байна
Хэмжээс: 600x800 147k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5473


Агуулга
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Monday, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Thursday, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Wednesday, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn