(Abel Korzeniowski – ‘Table for two’ аянд зориулав)
Бороотой замыг туулчихаад орхисон гутал шиг,
Бодлын хөндүүрт түгжээд үлдээсэн гэмшил минь
Хуучин хайр чи...
Зэврүүн өдрүүдийн дээгүүр хөглөрөх үүлс,
Зарын самбарын салбархай цаас хоёр шиг
Хамааралгүй болсон оршихуйд ...
Хүйтэн өдөр зөрөлдөх хүмүүсийн яаруу алхаанд
Хөглөрөн хийсэх навч шиг
Улиран үлдэх хагацал минь...
Замын унаанд амжих гэж сандруу гүйхэд
Заавал тойруулж ядуулах тогтоол ус шиг
Зугатааж яваа дурсамж минь...
Амьдралын замаасаа намайг хэдэнтээ түлхсэн хойно чинь ч,
Аз жаргалыг бусадтай эдлэхдээ би сэмрэх
Ард үлдсэн харанхуй минь ...
Хосын ширээнд ганцаар үдлээд босохдоо
Хоосон сандлын түшлэгт баяртай гэж шивнэх
Хөндүүр айдас минь ...
Хэтэрхий гэгээтэй инээмсэглэлээ л мартаагүй байгаасай
Хэн нэгнээр дэндүү их хайрлуулж байгаасай, заавал ...
Алдаж дуусдаггүй чи минь ...
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Тогооч Хэмжээс: 473x600 71k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4920
YolHad_32.JPG Хэмжээс: 700x525 144k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3959
B2-008.JPG Хэмжээс: 600x450 90k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4684
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: