Уучлаарай болохгүй...
Миний үгэнд ор...
Сэтгэлийн минь цэнгэг горхи
Сэтгэл рүү минь үгээ урсгалаа
Намрын манатай нэгэн өглөө
Намайгаа бодож хайр минь орхин явлаа
Манан дундах миний сэтгэл
Мартагдахын аргагүй сэмэрч үлдлээ
Уулын оройгоор алхаж үзлээ
Уулсын оройг ширтэж үзлээ
Учрах өдөр ирэх болов уу
Уулзах мөч тохиох болов уу
Хайр, шохоорхол хоёроо ялгасан билүү
Хамгаас илүү нандигнасан билүү
Үнэрийг чинь үгүйлэн санах болов уу
Үүрд чамайгаа хайрлах болов уу
Дуу сонсож тайвшрахыг хичээлээ
Дуугүйхэн дотроо уйлж үзлээ
Зүрхээ чамдаа өгсөн болохоор
Зүрх минь дотроо мэгшсэн байх.
Гарыг чинь атгахыг ямар их хүснэ вэ?
Ганцхан удаа тэврэх юм сан.
(Сэтгэлийн цэнгэг горхиндоо зориулав.)
2024.08.22
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-001.JPG 600x450 127k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5283
trlj-012.JPG 600x450 106k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5648
mongolia2007year-143.JPG 600x450 126k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4613
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: