Мойлхон нүдээ гялалзуулан эрхэл
Миний л сайхан инээн байж эрхэл
Мэнгэ бүрийг чинь үнсэн байж эрхлүүлье
Миний харцанд уусан байж эрхэл
Балчир насны аашаа гарган байж эрхэл
Бишрэн харах харцанд тогтон байж эрхэл
Бодол өнжих хайраа дурсамж болгон эрхэл
Бороотой өдрийн уртад хамт байж эрхэл
Анхилам үнэрт биеэ гайхуулан эрхэл
Ааш ялдам үгсээ тоочин байж эрхэл
Аргадах бүртээ хамт байж эрхэл
Ахархан хорвоод хань болж эрхэл
Томоогүй гэнэн зангаа гарган байж эрхэл
Тэнгэр хаярах мөчид хайраа илчлэн эрхэл
Туяаран гэрэлтэх хацартаа үнсэлтээр шагнуулж эрхэл
Туулаад өнгөрөх амьдралд дасан байж эрхэл
Цэцэгт талын дунд тоглон байж эрхэл
Цэнгэг горхины боргиог чагнан байж эрхэл
Цэнгээнт бүжгийн аянд эргэлдэн эрхэл
Цээл дууны аянд уяран байж эрхэл
Эрхлээрэй сайхан минь наддаа эрхэл
Эрвээхэй адил үзэсгэлэнгээ гайхуулан эрхэл
Энгийн төрхөөрөө харц булаан эрхэл
Энгэсэг гоёлоо чимэн эрхэл
Цагийн уртад хамт байж эрхэл
Цаг мөч бүрээ хайрлан эрхэл
Цоо ширтэх харцанд нуугдан эрхэл
Цовоо инээх хайрандаа умбан эрхэл
Энгэрт минь зүүгдэн эрхэл
Энэ орчлонд хайрлуулан эрхэл
Эцэсгүй цуцашгүй хайрлуулж эрхэл
Эгшиг аялгуу шиг уусан эрхэл
Гэгээн бороонд болзон эрхэл
Гэзэг үсээ илбүүлэн эрхэл
Гэрэл бүхнийг шингээн эрхэл
Гэгээн үүрээр энхрийлэн эрхэл
2025.08.08
Хайртай шүү чамдаа.
Миний сэтгэлийг булааж, хайрлуулж байдагт баярлалаа.
Миний сэтгэлийн цэнгэг горхи минь.
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
IMG_1098.jpg 600x449 80k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4759
zam-023.JPG 600x450 102k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5625
Гудамж 600x450 116k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4604
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: