Чамайг би бодон сууна
Чанад холын мөрөөдлөө автан сууна
Чиний дуртай шүлгийг хэлхэн сууна
Чиний тухай дүрслэн сууна
Гэрэлт царайнд чинь сүүдэр тусгахгүй тулд
Гэгээн бүхнийг бичихийг хүснэм
Горхины чимээгүй урсгал шиг намилзах гэзгийг чинь
Гараараа илбэхээс илүүтэй хацраараа мэдэрмээр
Хөрсөн гарыг чинь атгаж дулаацуулахаас илүүтэй хүзүү, цээжиндээ хүргэмээр
Хавийн сайхан залуучуудыг нүдийг чиний цамцнаас авч хаяад
Хархан нүдэнд чинь торойж ганцаар үлдмээр
Хүлээх цагыг хурдлуулж, гүйж очоод эрхэлмээр
Хүлээхгүй уулздаг цагтай болж эрхэлмээр
Хүрэлцэж, энхрий чамайг эрхлүүлмээр
Хүүрнэж, энхрий чамайг сонсмоор
(Энхрийдээ 2025.11.04)
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Бүрэн бүтэн 600x333 42k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 6116
trlj-008.JPG 600x450 129k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4453
erd-021.JPG 600x450 68k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5379
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: