Харахын сайхан бүсгүй чамдаа
Хайрлах сэтгэлээ бүрэн илчилж
Халамжилж чадаагүй миний буруу
Харилцах хүслээ үгэндээ шингээж
Харилцаж байхыг чамаас хүснэ
Алган дээр буусан Од чамайгаа
Алдахгүй гэсэндээ шунаж хайрласан
Арав, хорин жил ч найзлах байтлаа
Арван, хорин минутын тэвчээрээ алдлаа
Ирээдүйд чи минь тэнгэртээ хөөрч
Илүү сайн хүмүүстээ учрана
Илчлэх хайраа хэн нэгэнд шивнэж
Инээмсэглэх төрхөөрөө жаргаана
Зөөлөн шиврэх бороонд норсон цэцэг шиг сэтгэлээ
Зуурдын үүлэнд бүү дааруулаарай
Зуны нар шиг сайхан сэтгэлээ
Зулын гэрэл шиг бүү төсөөлөөрэй
Чиний туулсан амьдралыг хэн ч давж чадахгүй
Чиний сэтгэл шиг итгэлийн хэнээс олж харахгүй
Чиний гоо үзэсгэлэнг хаана ч дахин давтагдахгүй
Чиний л гэх бүхэн тэнгэртээ баймаар Од
Миний Од тэнгэртээ гэрэлтээрэй
(2025.07.11. Баасан)
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-116.JPG 600x450 98k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4754
Өхөөрдөм хүүхдүүд 600x450 121k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5451
B3-040.JPG 463x600 97k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4804
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: