Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
  Э Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Пүрэвдорж 	Д	 Найраглал: Д.Пүрэвдорж : Сэгс Цагаан Богд найраглал
Оруулсан Bataka Огноо: 2026-02-09 18:10:22 (5696 уншсан)



/Тэмээчин бүсгүйн захидал/

“Сайхан  хотын

Хөөрхөн   хархүү

Сайн  байна  уу?

Тэнэгэр  говийн

Тэмээчин бүсгүй

Сайн  байна аа

Намар та манай нутагт

Нартай хамт ирсэн юмуу

Сэгс Цагаан Богд ууланд

Сэрүүн унах болоогүй юмуу

Цэлгэр говь  минь нараа дэрлээд

Цэнхэр хадаг шиг намиатан байна


Сар  хаяанд  хонож

Салхины  үзүүрээс

Хээрийн  үнэр анхилан

Нарны  илч  ус  мэт

Газрын  хээлэнд  шингэж

Намрын  говь дулаан байна

Зун намартаа говь ингэж

Зуух  мэт голдоо халаад

Өлгийтэй нялхас   шиг

Өвөлдөө  илчээр амьсгалж

Цан хүүргээ үргээн

Цас үүлэндээ хайлдаг юм

Нүдэнд дулаахан  хархүү та

Нүүдлийн шувуу байсан юмуу

Уужим  говийн  бяцхан  бүрд  би

Ус нь цалгиж үлдсэн юмуу

Сэм сэмхэн санаа  алдаад

Сэтгэл нэг л сүжрээд байна

Намар  та манайд ирэхдээ

Намайг  ганц  түлсэн  шүү дээ

Батиар биш дээ хүнийг та

Барьж харах шахсан шүү дээ

Өөрөө тэгж  өдөхийг  өдчихөөд

Өндөг шиг  дуугүй  явчихаад

Шувуу  бүхэнд  үг заагаад

Шуудан  бүрийд захиа дайгаад

Нэгдлийн даргаас ч санаа зовохгүй

Нээрэн та намаржин чадлаа.

Уншаад  баймаар таны захидлууд

Уулзахын заяа өгөөч  гэжээ

Уулзахын заяа  өгье  гэтэл

Учралын  жаргал  аваач  гэжээ

Учралын  жаргал  авья  гэтэл

Улаанбаатарт ирээч  гэжээ

Сэгс Цагаан Богдоо орхиод

Сэтгэл юугаа дагая гэвэл

Хонгор таны  гэргий болоод

Хот газар сууяа  гэвэл

Говь нутгийн хүрэн бүсгүй

Гоо үзэмж хүрэх болов уу.

Онгож  гандсан  миний  царайд

Оо энгэсэг  таарах болов уу

Уур гүйсэн байшинд суухаар

Утаагүй  галд цай чанахаар

Улаа  бутарсан говио орхиод

Улаанбаатарт очъёо гэвэл

Буянтай ханийн цалин хүртсэн

Бурхан байлаа ч таарах болов уу

Буурал хангайн  цагаан өвөл

Булган   дээлтэй ч даарах болов   уу.

Уучлаарай, найз минь

Уурлах хэрэггүй тоглосон юм

Улаанбаатар сайхаан!

Уулс тийшээ хаяа тэлсэн

Үүлс дээшээ дээвэр тулсан

Улсын минь чандмань эрдэнэ

Улаанбаатар сайхаан!

Өдөн дэрнээс

Өглөө өндийн

Өнгийн шаахай      

Өлмийд  углан

Цоохор торгон

Хэвнэг нөмөрч

Цонхны  хөшиг

Хэцээр татаж

Халуун ус

Хананаасаа  аваад

Цахилгаан  зууханд

Цайгаа  чанаад

Үеийн тандаа эрхлэн суувал

Үнэхээр  нэгэн  жаргал  бус  уу!

Гурван  талтай толины урд

Дөрвөн  талаа толидон  засаж

Гурван зуугийн булган малгай

Төвхөн  агаад жишүү тавьж

Өрнө зүгийн шаавай гутлын

Өндөр өсгий шатаар товшиж

Цагаан харшийн ёроолоор

Цантай чулуун гудамжаар

Ажилдаа яаранхан

Автобусанд  яаранхан

Амраг  нөхрөө сугадан алхвал

Аяа, бас жаргал бус уу!

Ажил тарсны дараагаар

Аав ээжийн ерөөлөөр

Цэцэг шиг хөөрхөн  хүүгээ

Цэцэрлэгээс хамт аваад

Цэнгүүн сайхан үдэш

Цэнхэр дэлгэц ширтэн

Хөвсгөр диваанд  шигдэн

Хөгжим дуу чагнан

Сайхан бие эрүүл                         (

Санаа  сэтгэл саруул

Бие биенээ хайрлан суувал

Бидэн  хоёрын  жаргал бус уу|

Тэгэвч найз минь би

Тэнгэрийн энэ л хаяандаа

Тэмээчин эгэл заяандаа

Тоост их говийн

Тортогт хөх асар

Сэгс Цагаан Богддоо

Сэтгэл  хоргодоод  бололгүй  нь!

Сундлан нүүх үүлс шиг

Суварган цэнхэр уулаа

Сувд шиг бэлд нь гялалзах

Сум нэгдлийн  төвөө

Энэ  нутагт  тулсан

Эцэг өвгийн  галаа

Он жилээр нэхэлгүй

Орхиод явж чадахгүй нь!

Ай даа, сайхан  говь минь

Алтан шаргал  говь  минь

Анагай гурван цоохор

Ажин гурван ширдэг

Ах дүү гурван хаалга

Аман  гурван сээр

Ар гурван дэл

Алаг гурван шанд

Задгай гурван хээр

Зах гурван бамбуу...

Нэр нь хүртэл шүлэг

Нээрээн  сайхан  нутаг!

Аяа, сайхан говь минь

Алтан шаргал говь минь

Солонгын долоон өнгө билээ

Идээний таван амт билээ

Ижил нь үгүй үнэртэн билээ

Ид шидийн үзэсгэлэн билээ

Аагтай цай шиг шаргалтан байдаг

Аргалын зоо шиг хиргэлтэн байдаг

Атан тэмээ нь хонгортон  байдаг

Алагхан говьдоо хайртай би!

Эмээлийн бүүрэг шиг элгэн хад   нь

Эсгээд авмаар иртэй ч гэлээ

Ээрэм газрын алаг чулуу нь

Эрхний бөөр шиг элүүн билээ

Их говийг холоос харахад

Ихэмсэг алс нь хүйтэн ч гэлээ

Илчтэй хөрсий нь алгаар дарахад

Илүүрийн  ул шиг халуун билээ

Хулангийн тоос шингэх бэл нь

Хуурай ар шиг ширүүн ч гэлээ

Хүйсэн чинээ зүлгэн газраа

Хүүхдийн зулай шиг нимгэн билээ

Голдоо хүртэл хатсан юм шиг

Говийн заг хатуу ч гэлээ

Нарны илчинд ноцтол халсан         

Нарийхан мөчир нь ногоон билээ

Цаадах уулс нь зэрэглэн хөвөх

Цагаан далай зэрэглээнд тунан

Өртөө газраас айлын гэр

Өдрийн од шиг цахилнам билээ

Халуун тогооноос бүрхээр авахад

Хамар цоргин бүгчих уур шиг      

Таана аагсан хөхөмдөг манан.  

Талаар дэгдэн хөөрнөм билээ   

Хүдэн татсан нутаг юугаа      

Хүсэл нь дагаад халуун  явдаг

Хүрэн царайтай говийн хүмүүс  

Хүний ясаар сайн билээ  

Ялаа хальтрам ханан цавчилд 

Янгир нь ямаатай ассан байдаг

Асга шаргих хадан хавчилд              ”

Аргал нь хоньтой нийлсэн байдаг

Алаг тууз шиг эрээн цайдамд

Адуу нь хулантай уралдан байдаг

Тэнгэрийн  хиаз шиг цагаан цээлэнд

Тэмээ  хавтгай туйлан байдаг

Өнгө гэрлийн хувилгаан           

Өвгөн манхны давалгаан

Говь сайхан нутаг минь             

Гоё сайхан болж  байна                

Цагаан суурин хээр босож

Цахилгаан дэн гэрт асаж       

Цэнхэр говьдоо манай нэгдэл

Цэцгийн  мандал дэлгэж байна

Хүний санаа алс сууж                   ,. .

Хүсэл бодол нь айл бууж

Эгэл олны амьсгаа нийлсэн

Энэ нэгдэлд амьдрал сайн байна

Намар та энэ нутгаар

Нартай хамт давхиж явахдаа  

Манай  нэгдлийн сайхныг биширч

Малчдын  хойморт саатаж суухдаа

Уянга модтой цагаан гэрий   нь

Улаанбаатарын ганган тавьцы нь 

Машинаа зогсоож гайхсан гэнэ лээ.

Малгайгаа авч магтсан гэнэ лээ

Нээрэн ч энд говь шигээ

Нэгдэл  маань өргөн байна 

Сэгс Цагаан  Богд  шигээ                

Сэтгэл  минь  өндөр байна,.   ..

Үеийн  найз  нь өөрийн нэгдлийн

Үүднээс сөхөж  өрхнөөс татаж

Алсын хүнд хайраа хадгалж

Айлын хүүгээс түүнээ харамлаж

Задгай   шаргал  хөлгөн   говьдоо

Зандан  шатар  шиг  зуун  тэмээгээ

Үүрийн  туяанаар өрж явна

Үдэш  болтол  нүүж  явна

Хонгор найз минь уулзъя гэвэл

Холын  надтай  учиръя   гэвэл

Нар  шиг говьдоо таныг урья

Сар шиг гэрээ энд барья

Эрхэм таныг эргээд ирэхэд

Эхийн  голынхоо  алимаар дайлъя

Усан  үзмийн нь багцыг таваглаж

Ургацын шимээр хүндлэн цайлъя

Хангайн гоёлыг говьд өмсгөх

Хотын соёлыг хөдөө хүргэх

Хувь заяаг та бидэнд

Хувьсгалт  буурлууд  тавьсан  байна

Хот хөдөө адилхан болох

Хойчийн өдрийг ойрхон болгож

Залуу  насныхаа  хамаг өнгийг

Зах  нутагтаа хамт  өгье

Маргад тэнгэрийн чулуун зүмбэр

Манант говийн үүлэн сүмбэр

Сэгс Цагаан Богд ууланд

Сэтгэл байвал жаргал байна

Аяны чинь дөрөөг

Сүү  өргөн  мялаая

Алсын чинь  харгуйг

Сүй болгон хүлээе

Баяртай найз минь

Хариу бичээрэй

Байнгын минь хаяг

Сэгс Цагаан Богд!                     

            .


( Сэтгэгдэл бичих? | Найраглал | Пүрэвдорж Д | Шинэчилсэн огноо: 2026-02-09 18:10:22 )
Facebook Twitter LinkedIn WhatsApp Email Дуртай Хэвлэх Like
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл

 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 165 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Анхны цас 2005 он
uvl-010.JPG
600x450 122k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4663


khuv5-029.JPG
600x450 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4755

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-012.JPG
600x450 74k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4385


Агуулга
Saturday, 2025.12.27
· Цаг биш булчин бол жинхэнэ алт бөгөөд цорын ганц үнэнч нөхөр
· Жаргал бол усанд сэлж сурахтай адилхан заалгаж байж сурдаг зүйл- Сэтгэцийн эмч олсон 3 аз жаргал
Thursday, 2025.12.25
· Сайхан бүсгүй чамдаа
· Чамайг би боддог
Wednesday, 2025.12.24
· Пүрэв : Чи миний нууцхан ертөнц
· Чамайгаа би дахиад хайрламаар
· Сайхан минь эрхэл
· Уучлаарай болохгүй... Миний үгэнд ор...
Tuesday, 2026.01.13
· Э.Бүжинлхам : Чи юм
Tuesday, 2025.12.23
· Миний дуртай шүлэг
· Охин маань нэг өдөр сургуулиасаа ирээд сургуулийн хоолны газрын нэгэн "хачин" ажилтан эмэгтэйн тухай ярив…
Monday, 2025.12.22
· Загдын Түмэнжаргал : Бага Нас Бидэн Хоёр
· Загдын Түмэнжаргал : Хэрвээ
· Загдын Түмэнжаргал : Чи Бид Хоёрын Хавар
· Загдын Түмэнжаргал : Амьдрал Надад Зүүд шиг Санагдсан
· Загдын Түмэнжаргал : Зүрхний үнэн үгээ чамд хэлмээр байна ...
· Загдын Түмэнжаргал : Бүрэнхийг Сэмлээд Үүр Гийх шиг Тэр минь Ирсэн
· Загдын Түмэнжаргал : Дөчин Мянгатын Хүүхдүүд
· Загдын Түмэнжаргал : Гэгэлгэн Блюз
· Загдын Түмэнжаргал : Хоосон Хорвоо
· Загдын Түмэнжаргал : Ний Нуугүй
· Загдын Түмэнжаргал : Тэр чинь Би
· Загдын Түмэнжаргал : Сүүлчийн Хонх
· Загдын Түмэнжаргал : Харууслын Блюз
· Загдын Түмэнжаргал : Сайн Байна уу
· Загдын Түмэнжаргал : Хотын Блюз
· Загдын Түмэнжаргал : Бүүвэй
· Загдын Түмэнжаргал : Ганц Ганц Ганц
· Загдын Түмэнжаргал : Хагацлын Тухай Төсөөлж Чадахгүй нь
· Загдын Түмэнжаргал : Улаан Навч
· Загдын Түмэнжаргал : Миний Сэтгэл шиг Тэнгэр үү
· Загдын Түмэнжаргал : Сохор Шувуу
· Загдын Түмэнжаргал : Тэнгисийн Цагаан Бороо
· Загдын Түмэнжаргал : Дэлхийн Цэцэрлэг
· Загдын Түмэнжаргал : Дурсгалын Дэвтэр
· Загдын Түмэнжаргал : Найрамдал Зуслангийн Вальс
· Загдын Түмэнжаргал : Бүүвэй Тэнгэр Ээжий
· Загдын Түмэнжаргал : Агуу Дээдсийн Сүлд Өршөө
· Загдын Түмэнжаргал : Хөвсгөл Тунгалагхан Далай минь
· Загдын Түмэнжаргал : Алаг Нүд шиг Эх Орон

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn