Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Б Ганзориг  
  Батсүх Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Чинзориг 	 Энхтайваны 	 Өгүүллэг: Э.Чинзориг: НАГАЦ АХ МИНЬ
Оруулсан Bataka Огноо: 2026-02-13 14:29:36 (3348 уншсан)



Зохиолч Энхтайваны Чинзориг “НАГАЦ АХ МИНЬ”

   Би нагац ах дээрээ өссөн хүүхэд л дээ.Олон жилийн өмнө эцэг эх хоёр минь өөд болоход би 9 настай балчир хүүхэд үлдсэн юм.Түүнээс хойш ээжийн дүү болох Баяраа ах намайг асран хамгаалахаар болсон билээ.Тэр үед ах маань 21 настай ч аймагтаа л нэртэй авто засварын газар ажилладаг хөдөлгөөнтэй нэгэн байсан юм.Мэдээж тусдаа гэр оронгүй тул манайд бид хоёр амьдарч эхэлж билээ.Урд нь надтай үргэлж тоглож намайг өхөөрдөн энхрийлдэг байсан болохоор би нагац ахдаа тун ч элгэмсэг байсан юм.Баяраа ах цалингаа маш зөв зохистой хүргэж байсан санагдана.Хоол унд, түлээ нүүрс, хувцас хунар болон бусад зүйлсд зарцуулдаг байсан.Мөн миний тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авчирч хэрэгтэй зүйлсд хэрхэн зарцуулсанаа тайлагнаад үлдсэнийг нь миний хуримтлалын дансанд хийж өгдөг байж билээ.Одоо бодоод байхад 21 насны идэр залуухан хүү амьдралын ухаанд айхтар суралцсан байж гэж бодогдохоор.
   Түүнээс хойш 3 жил өнгөрлөө.Энэ үед Баяраа ах үе үехэн архи ууж халамцуу орж ирэх боллоо.Намайг хичээлээсээ ирэхэд гэр үргэлж галтай дулаахан байдаг байсан бол одоо ахын оройтож ирэх нь олширч бүр заримдаа гадуур хоноглодог болсон байв.Хэдий тийм ч урьдын адил хэрэгтэй зүйлсийг минь хүргэж хичээл сургуулийг минь таслуулж байсангүй.Нэг удаа би "та архи уудаг болчихсон юм уу? гэж асуухад надруу нүдээ бөлтийлгөн хараад инээмсэглэн "яалаа гэждээ агаан дүү, агаан ганц нэг ууж үзсэн, ёстой муухай юм байнлээ шүү.Ахиж тийм муухай юмыг хэрэглэхгүй гэж бодож байгаа" гэж хэлээд хамраа үрчийлгэн "чи ч бас хойшдоо уухгүй гэж амла" гэж хэлээд намайг дарж гижигдэх гэж оролдов.Уухгүй гэж амла! Тэгэхгүй бол гижигдэхээ болихгүй шүү!! гэлээ.Би ч элэг хөших шахан байж "Амлаж байнаа, амлаж байна, битгий гижигдээд байлдаа" гэж арай ядан хэлж байлаа.

   Үнэхээр тэр цагаас хойш ах минь архи амсаагүй юм.Хүний амьдрал болсон хойно жаргал зовлон ээлжилсээр би төгсөх ангийн сурагч болсон байлаа.Энэ үед ах минь нэгэн бүсгүйтэй үерхэж байж билээ.Өнгөрсөн хугацаанд ах минь өөрийн хичээл зүтгэлээр хувийн авто засварын газар байгуулж амьдрал ахуйн тогтох тийшээ болсон ч манайд хамт амьдардаг хэвээрээ л байсан юм.Манайх ч гэждээ, угтаа ах бид хоёрын өдий хүртэл хамт амьдарсан гэр минь.Нэгэн орой ах минь найз бүсгүйгээ гэртээ урих болсоноо хэлж бэлдэх хэрэгтэйг сануулав.Бид хоёр хэрэндээ сандарч гэр орноо цэвэрлэж мөн ойр зуурын юм зэхэн ширээ заслаа.Гэрийн голд тавьсан ширээн дээр улаан бүтээлэг бүтээж голд нь лаа асаахаа мартсангүй.Энэ бүхнийг бэлдэж буй ахын хамрын хөлс нь бурзайж сандран байгааг нь хараад "Хөөрхий дөө муу ах минь, одоо ч хань ижилтэй бололгүй яахав" гэсэн бодол төрж бас миний төлөө зүтгэж явсан бүхнийг дурсан өрөвдөх ч шиг болж билээ.Хоёр эрийн амьдардаг гэр орон гэж сүйдтэй зүйл үгүй хэдий ч ямартаа ч бохир заваан биш тун чиг цэвэрхэн тохилог тул сэтгэл амармаар.Болзсон цаг дөхөж ах минь гарч найз бүсгүйгээ дагуулан орж ирлээ.Ах минь бие бялдар сайтай муугүй царай зүстэй хэдий ч үнэхээр яаж тоосон юм гэмээр сайхан бүсгүй ороод ирэх нь тэр.Цав цагаан царай, бэлхүүсээ хүртэл урт хар үс, дэрвэгэр алаг нүд, өөрт нь дэндүү зохисон жижиг нимгэн уруул.Эхэндээ бид 3 биеэ барьж олигтой зүйл яриагүй ч хэсэг хугацааны дараа халж ах бид хоёр хамтын амьдралын бүтэлгүй зүйлсээсээ ам булаалдан ярьж нэгэн үдшийг наргиантай инээд хөөртэй өнгөрөөж билээ.

   Энэ цагаас хойш бид гурав амьдарч нэг жилийг ардаа орхин би оюутан болж хотруу явлаа.Намайг явах үед ах минь надад миний нэр дээрхи хуримтлалын дансыг өглөө.Тэр дансанд ямар их мөнгө хуримтлагдсан байсан гээч.Бүр 4 битгий хэл 10 жил сурахад ч хүрэлцэхээр мөнгө байлаа.Өнгөрсөн хугацаанд ах минь илүүчилж биш илүү гаргаж хийдэг байсныг нь тэр үед л ойлгож ахаараа ямар их бахархаж байсныг үгээр хэлэхийн аргагүй байсан санагдана.Намайг явсаны дараа ах минь байранд орж миний гэрийг хурааж хашааг нь түрээсэлж үлдээлээ.

   Би 4 жил автын инженерээр амжилттай сурч төгслөө.Энэ хугацаанд ах минь 2 сайхан хүүтэй болж мөн өөрийн бизнесээ өргөжүүлэн хотод нэгэн салбараа байгуулсан байсан юм.Одоо би тэр салбар хариуцсан автын инженер хүн болсон.Ах минь ирэхээрээ намайг захиралаа гэж дууддаг юм."Чи чинь намайг бодвол их сургууль төгссөн боловсролтой хүн, миний захирал байлгүй яахав" гэж инээнэ.
   Ай хөөрхий...Миний нагац ах ямар бурхан ухаантай хүн юм бэ.Олон жилийн өмнөх балчир хүүгийн өнчин сэтгэлийг дэвтээж уйтгар гунигийг нь үргээн төрсөн ахаас дутуугүй халамжлан хүмүүжүүлж намайг зөв замд хөтлөн оруулсан буянтан минь.Одоо би тань дээрээ очиж явна.Найз охиноо дагуулаад очиж явна.Хамт амьдарч байсан хоёр эрийн бүтэлгүй дурсамжаа ам булаалдан ярьцгаана даа хоёулаа.

Зохиолыг бичсэн: Энхтайваны Чинзориг



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Чинзориг Энхтайваны | Шинэчилсэн огноо: 2026-02-13 14:29:36 )
Facebook Twitter LinkedIn WhatsApp Email Дуртай Хэвлэх Like
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл

 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 196 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог


B3-028.JPG
600x286 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5924


art_18.jpg
600x262 74k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5427

Должин : Зам зуур
zam-078.JPG
600x450 83k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4850


Агуулга
Saturday, 2025.12.27
· Цаг биш булчин бол жинхэнэ алт бөгөөд цорын ганц үнэнч нөхөр
· Жаргал бол усанд сэлж сурахтай адилхан заалгаж байж сурдаг зүйл- Сэтгэцийн эмч олсон 3 аз жаргал
Thursday, 2025.12.25
· Сайхан бүсгүй чамдаа
· Чамайг би боддог
Wednesday, 2025.12.24
· Пүрэв : Чи миний нууцхан ертөнц
· Чамайгаа би дахиад хайрламаар
· Сайхан минь эрхэл
· Уучлаарай болохгүй... Миний үгэнд ор...
Tuesday, 2026.01.13
· Э.Бүжинлхам : Чи юм
Tuesday, 2025.12.23
· Миний дуртай шүлэг
· Охин маань нэг өдөр сургуулиасаа ирээд сургуулийн хоолны газрын нэгэн "хачин" ажилтан эмэгтэйн тухай ярив…
Monday, 2025.12.22
· Загдын Түмэнжаргал : Бага Нас Бидэн Хоёр
· Загдын Түмэнжаргал : Хэрвээ
· Загдын Түмэнжаргал : Чи Бид Хоёрын Хавар
· Загдын Түмэнжаргал : Амьдрал Надад Зүүд шиг Санагдсан
· Загдын Түмэнжаргал : Зүрхний үнэн үгээ чамд хэлмээр байна ...
· Загдын Түмэнжаргал : Бүрэнхийг Сэмлээд Үүр Гийх шиг Тэр минь Ирсэн
· Загдын Түмэнжаргал : Дөчин Мянгатын Хүүхдүүд
· Загдын Түмэнжаргал : Гэгэлгэн Блюз
· Загдын Түмэнжаргал : Хоосон Хорвоо
· Загдын Түмэнжаргал : Ний Нуугүй
· Загдын Түмэнжаргал : Тэр чинь Би
· Загдын Түмэнжаргал : Сүүлчийн Хонх
· Загдын Түмэнжаргал : Харууслын Блюз
· Загдын Түмэнжаргал : Сайн Байна уу
· Загдын Түмэнжаргал : Хотын Блюз
· Загдын Түмэнжаргал : Бүүвэй
· Загдын Түмэнжаргал : Ганц Ганц Ганц
· Загдын Түмэнжаргал : Хагацлын Тухай Төсөөлж Чадахгүй нь
· Загдын Түмэнжаргал : Улаан Навч
· Загдын Түмэнжаргал : Миний Сэтгэл шиг Тэнгэр үү
· Загдын Түмэнжаргал : Сохор Шувуу
· Загдын Түмэнжаргал : Тэнгисийн Цагаан Бороо
· Загдын Түмэнжаргал : Дэлхийн Цэцэрлэг
· Загдын Түмэнжаргал : Дурсгалын Дэвтэр
· Загдын Түмэнжаргал : Найрамдал Зуслангийн Вальс
· Загдын Түмэнжаргал : Бүүвэй Тэнгэр Ээжий
· Загдын Түмэнжаргал : Агуу Дээдсийн Сүлд Өршөө
· Загдын Түмэнжаргал : Хөвсгөл Тунгалагхан Далай минь
· Загдын Түмэнжаргал : Алаг Нүд шиг Эх Орон

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn