Хүн гэдэг орчлонд ирэхдээ Хоосон биш, утгатай ирдэг… Хэзээ нэгэн цагт буцахдаа Хэн байснаа үлдээж буцдаг.
Нэг нь — үргэлжлэл болох хүүхэд, Нэг нь — сүүдэр өгөх мод, Нэг нь — үг болон үлдэх ном, Нэгэн амьдралын гурван мөр.
Гартаа атгасан бүхнээ Ганцаараа авч явдаггүй, Газарт суулгасан мод шигээ Гал голомтоо үлдээнэ.
Зүрхнээс төрсөн үгс минь Цаасан дээр амь орж, Цаг хугацааны цаадаханд Намайг дахин амилуулна.
Бат-Орших Жаргалсайхан
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-089.JPG 600x450 129k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4786
zam-019.JPG 600x450 79k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4893
Түүхийн цонх 600x584 84k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5536
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: