Нэгэн аавын цээжнээс ниссэн шувуухайн үүр билээ би
Над дээр буухын хүлээсэн хатсан хар мөчир билээ би
Амьнаас ургасан цэцэгсийнхээ хөрс нь билээ би
Аадраас хамгаалах өгөр хуучин саравч билээ би
Зүрхнээс хайртай бүхнийхээ зүүд манах сахиус билээ би
Зүггүй нэгэн бүсгүйг үүрдийн тээх сэтгэл билээ би
Нандигнаж ургуулсан цэцэгсийнхээ нахиаг харахыг хүснэ би
Намайг хайрласан шувуухайн дураар нисэх тэнгэр байхсыг хүснэ би
Эргэх ертөнцийн хатууд хэзээ ч гуйдахгүй ч
Эгнэгт хайрласан бүхнийхээ өмнө сөгдөөстэй билээ биБат-Орших Жаргалсайхан
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Танго 600x501 64k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5102
uvl-003.JPG 600x450 114k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4341
mongolia2007year-067.JPG 600x450 84k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4313
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: