Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Б Болормаа  
  Х Болормаа  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
  Э Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Б Ганзориг  
  Батсүх Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Намсрай 	Д	 Өгүүллэг: Д.Намсрай: Маралгоогийн дуудлага
Оруулсан Bataka Огноо: 2026-07-25 17:06:00 (203 уншсан)

Намрын дунд сар. Жар гарсан өвгөн Молом модон тэргэнд гунан бухаа хөллөжээ. Ар газраас ирж пүнзээ ухан жижиг бор гэрийнхээ хөвөнтэй  дээвэр туурга, бага сага борц, гурилаа тэргэн дээрээ  тавиад намаржааны зүг хөдөллөө.  Эрт сэрүү унаж дан бүрээстэй умгар бор гэр нь өглөө үдшээр даарах янзтай тул ийнхүү амь амьдралаа татаж яваа нь энэ.  Охин хүү хоёр нь аль эрт нийслэл хотдоо суурьшиж айл гэр болцгоосон. Хүү нь Солонгос орон руу явсан сурагтай. Охин нь хотод ирээч гэж хэл дуулгавч , талийгч ханийнхаа ясыг тавьсан газарт сэтгэл хоргодон төрсөн нутгаасаа явахгүй гэсэн өвгөн биеэ өөрөө жолоодохоос өөр яана гэхэв.  Сүүлийн таван жил гон биеэрээ амиа борлуулж явахад хүүхдүүдээс нь гурван жилд хэн нь ч эргэж ирээгүй явдал голыг нь харлуулна.


Яарч сандарсан ч юмгүй халиу ягаан бухаа хөтлөн  Вандуйн давааны хадтай чулуун зам , унанги мод, үерт эвдэрсэн жалга судаг, бартаа сувгаар нь хэг ёг, дэр дар хийлгэсээр даваагаа даван уруудаж явахад нь нар жаргалаа. Замдаа хэд гурван гишүү түлээ дайж явахаар хажуухан талын зураа мод руу оржээ.

Насаараа шахам үүрч явдаг хуучин бирдаанх буунаасаа одоо ч салалгүй мөрөндөө  эгэлдэргэлэн яваа янхир хөх өвгөний хөл,бух тэрэгний нь  гишгэлтэд харьж яваа цагийн гандаж шарласан навчис хунгар цас нажигнан шужигнах шиг. Тэгтэл хожуул дайрсан тэрэгний нь гол тархийн хугарлаа.”Еэ лүд, еэ лүд...” гэж Молом амандаа үглэн буугаа буулганаас нь мултлан холхон ширэнгэнээс уялаа.Тэрэгнийхээ голыг үзэхэд олон жил эргэлдэж элэгдсэн мод өөрийнх нь гарын шуу шиг нарийсчээ. “За яахав, яршиг цаашаа...Эндээ  хоноод өглөө л ноцолдохоос биш “ гэж шийдсэн Молом ачаагаа задлан дээвэр туурган дэвсгэр хучилга засав.Мод толгойгоо нэрж уугиулан суухад унд хоолондоо  хүрсэн шиг  санаа нь тайвширна. Хэдэн малаа айлд байлгаж гэр оронд нь хүлээх хүнгүй болохоор яарах даарах ч юмгүй  өвгөн яана гэхэв, хажуулдан хэвтлээ. Энэ зуур нойр нь хулжиж, бэлийн горхи хоржигнон шуугиж намрын салхи модны оройгоор нэгийг шивнэн сэрчигнэнэ.Дөчин жилийн тэртээ яг л энэ уулын аманд малаа хариулсан Дэлгэрмаатайгаа учран болзож  гүзээлзгэнэ жимс амтлан эрхлүүлэн наадаж явсан сан. Модны сүүдэр өвс ногоо, цэцэгсийн дунд  нялх багахан хүүхдүүд шиг жаргалын дээдийг эдэлж явсан нь өвгөний цээжнээ өчигдөрхөн юм шиг санагдана.

Энэ шөнө ид нойрон дунд нь гандаж шарласан навчсын чимээ шажигнан ямар нэгэн хөнгөн гишгэдэлтэй , тураг амьтны туруу аргайн нужигналт илэрхий сонсдов. Молом толгойгоо ялимгүй өндийлгөж  нүд нуухаа арчин ажиглалаа. Тал сарны туяанд нэгэн амьтан  хэдхэн алхмын цаана тулж ирлээ. Сумтай буугаа  алгуурхан барьж  өндийлөө. Цав цагаан согоо чихээ  солбилзуулан түрүүнээс хойш Моломыг хэд дахин тойрсон бололтой үнэрлэн шинжлэх мэт байн байн тонголзон сэрмэлзсээр. ..

Согоо байна гэж таньсан ч Моломын дотор сэртхийн домог түүхтэй холбоотой  далдын бодол зурсхийв. Энэ цав цагаан, цасан цагаан, цалин цагаан согоо жирийн амьтан биш байна.Буутай буурлаас ч айлгүй сонортон сониучирхсан энэ амьтан  Гоо маралын удам болж таарна.  Энэ шидэт амьтан. .”Ээ бурхан минь...намайг шохоорхдог нь юу билээ. Ээ тэнгэр минь!, Бурхан буяны оронд очсон  талийгчийн минь сүнс  хэдэн арван жилийн өмнөх болзож уулздаг газартаа намайг байна гээд  эргэж ирсэн юм биш биз. Араатан чононоос зугтсан ганцаардмал амьтан намайг  бараадав уу...”дотроо гүвтэнэсэн Молом өндийн бослоо.  Хамар самсаа нь тургилах мэт чимээ гарган  толгойгоо сэгсэрсэн согоо  ямар нэгийг ойлгуулж ядан байх шиг өвгөнд санагджээ. “Яв даа яв Гоо марал минь . Нүгэлтэнгүүдээс болгоомжил., Ясан эвэр, цусан эвэр, бугын чив, согоон сав...гэдэг чөтгөрүүд хааяагүй бий.  Чи  Дэлгэрмаагийн минь сүнс мөн шиг байна. Намайг аваад яв. Эсвэл би араас чинь очно. Цаана чинь чоно байвал би зайлуулаад орхиё...” гэж үглэсэн Молом бирдаанх буугаа авч дээш харуулан тасхийлгэлээ.Тэнгэрийн дуу лусын дуу шиг их чимээ нүргэлэн мод хад, уул ойг  цуурайтуулан  нижигнэв. Галт шугам татуулсан нэгэн оч тэртээ харвах шиг  оддын зүг алслан жижгирсээр алга боллоо. Цагаан согоо ч их зураа өөд  эргэн харсаар  дүүлэн давхив.

 Моломын бодол гүн хямралд оржээ.Тэгтэл тэр өглөөний үүр манхайтал цайсан цагаар юу болсон гэж санана. Өөрийн эрхгүй хэсэг дугхийгээд сэрсэн өвгөнийг өндийхөд ухаа ягаан гунан бухны нь дэргэд мөнөөх цагаан согоо харагдлаа. Чухам энд юу болоод өнгөрснийг хэн ч үл мэднэ. Өглөөний манан уул бэлийг ороон хэлхэрч , тэртээх энгэрт  малгайн чинээ үүлнээс түр зуурын бороо шаагиад өнгөрсөн юм. Моломын дөхөж явааг харсан согоо”Энэ чинь би юу болов оо”гэх шиг биеэ сэгсрэн эргэн тойрныг ажсанаа бусдаас ичингүйрэн зугтаж  нуугдах газрыг зориг мэт  цахилан цамнан одов оо...Даралт нь ихсэж зүрх нь дэлссэн өвгөн Моломын толгой эргэж, согтуу хүн шиг найган ганхлаа. Хөтлөх түүшингээ аль хэдийнээ тасалсан гунан бух ч  эзнээ орхиод цүл цүлхийн шогшиж шүлсээ савируулан урамдсаар сүргийн зүг яаруухан явлаа.

Хэл нь тультран өрөөсөн дугуйгаа түшсэн өвгөн Молом “Марал гоо минь Дэлгэрмаа минь..”хэмээн  шивнэсээр.Түүний нүднээ мөнөөх л цагаан согоо тэнгэрт харагдан урамдан дуудсаар байжээ.

Намаржааны хэдэн айл ухаа ягаан бухыг нь анзаарснаас хойш хэд хоног төдийлөн өгүүлсэнгүй гэдэг. Молом буюу “Ерөөл” хэмээх сайхан нэрээ жаран хэдэн жил дуудуулсан тэр хүн гэртээ эргэж ирээгүй юмаа. Арван найман салаа эвэртэй  хангал халиун буга болон  хувилаад Маралгоогоо хайж тэнгэртээ ниссэн байлгүй хөөрхий. ..

“Маралгоогийн дуудлага” бол Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Д.Намсрайн 1999 онд бичсэн, тухайн оны “Утгын чимэг” наадмын тэргүүн шагнал хүртсэн алдартай өгүүллэг юм.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Намсрай Д | Шинэчилсэн огноо: 2026-08-14 12:39:35 )
Facebook Twitter LinkedIn WhatsApp Email Дуртай Хэвлэх Like
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл

 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 255 зочин, 0 гишүүн байна.


✈ ORANGESIM

АЯЛАЛЫН DATA eSIM

🌎 200+ Улс орны дата
📶
Тасралтгүй чанар
Хямд үнээр
Найдвартай
Гацахгүй интернэт
🔒
VPN шаардлагагүй
facebook instagram хэрэглэх боломжтой
♾️
Хязгааргүй дата
Олон сонголт
📲 1-2 Минутад авна! Чат бичээд автомат чатботоор хялбархан аваарай.
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-200.JPG
600x450 35k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4396

Зураач : Б.Хонгорзул
khongor056.jpg
600x905 194k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5503

Зураач : Б.Хонгорзул
khongor013.jpg
600x478 113k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4618


Агуулга
Friday, 2026.01.09
· Номин-Эрдэнэ: Аавдаа
· Номин-Эрдэнэ: 80-аад онд учирсан бол
· Үнэн хайр
Tuesday, 2026.01.06
· Харамлах
· Минийх
Wednesday, 2025.12.31
· 2025-ыг хаах 3 асуулт: 2026-д амьдралыг хөнгөлөх 1 шийдвэр
· Э.Үржинханд : ОНЫ СҮҮЛЧИЙН ӨДӨР
Tuesday, 2025.12.30
· Энхрий минь
· Хэн ч байсан 100% боломжтой: Шинэ жилээ аз жаргалтай эхлүүлэх 5 арга
Monday, 2025.12.29
· Мөнх цээжлэх ба хэзээ ч мартуулахгүй арга техник Bias буюу sohor uhamsar-3 business psychology
Sunday, 2025.12.28
· Та үүнийг зөвхөн амьдралдаа ганц удаа хийхэд гайхамшиг үүснэ
Saturday, 2025.12.27
· Та хэдэн цаг унтдаг бэ? Нойр бол хамгийн том хөрөнгө оруулалт- Шинэ төрлийн эмгэг
· Цаг биш булчин бол жинхэнэ алт бөгөөд цорын ганц үнэнч нөхөр
· Жаргал бол усанд сэлж сурахтай адилхан заалгаж байж сурдаг зүйл- Сэтгэцийн эмч олсон 3 аз жаргал
Thursday, 2025.12.25
· Сайхан бүсгүй чамдаа
· Чамайг би боддог
Wednesday, 2025.12.24
· Пүрэв : Чи миний нууцхан ертөнц
· Чамайгаа би дахиад хайрламаар
· Сайхан минь эрхэл
· Уучлаарай болохгүй... Миний үгэнд ор...
Tuesday, 2026.01.13
· Э.Бүжинлхам : Чи юм
Tuesday, 2025.12.23
· Миний дуртай шүлэг
· Охин маань нэг өдөр сургуулиасаа ирээд сургуулийн хоолны газрын нэгэн "хачин" ажилтан эмэгтэйн тухай ярив…
Monday, 2025.12.22
· Загдын Түмэнжаргал : Бага Нас Бидэн Хоёр
· Загдын Түмэнжаргал : Хэрвээ
· Загдын Түмэнжаргал : Чи Бид Хоёрын Хавар
· Загдын Түмэнжаргал : Амьдрал Надад Зүүд шиг Санагдсан
· Загдын Түмэнжаргал : Зүрхний үнэн үгээ чамд хэлмээр байна ...
· Загдын Түмэнжаргал : Бүрэнхийг Сэмлээд Үүр Гийх шиг Тэр минь Ирсэн
· Загдын Түмэнжаргал : Дөчин Мянгатын Хүүхдүүд
· Загдын Түмэнжаргал : Гэгэлгэн Блюз
· Загдын Түмэнжаргал : Хоосон Хорвоо
· Загдын Түмэнжаргал : Ний Нуугүй
· Загдын Түмэнжаргал : Тэр чинь Би
· Загдын Түмэнжаргал : Сүүлчийн Хонх
· Загдын Түмэнжаргал : Харууслын Блюз
· Загдын Түмэнжаргал : Сайн Байна уу
· Загдын Түмэнжаргал : Хотын Блюз
· Загдын Түмэнжаргал : Бүүвэй
· Загдын Түмэнжаргал : Ганц Ганц Ганц

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn