Ийм дүр зураг хэчнээн хавар, хэдэн зун үргэлжилснийг хэн ч мэдэхгүй. Бас анзаарсан ч хүн байхгүй. Гэвч тэр байрны бараг хүүхэд бүр өвдгөндөө сорвитой өссөн. Зулзаган хожуулд тээгэлдэн унаж нус, нулимсандаа хутгалдаж байсан тэр жаалууд эхнээсээ насанд хүрч, үр хүүхдээ ч төрүүлэв. Дөнгөж хөлд орж байгаа тэр бяцхан үрс ч өдгөө ээж, аавынхаа тоглож асан талбай дээр шаагилдана. Эртээ урьдын цагт энд өвгөн модод шуугиж, зулзаган модод найгасан өтгөн сахлаг ой байсан гэдэг. Үндэс мөчрөөрөө тэврэлдсэн тэр их ойг хүнээс өөр хэн устгах билээ. Энд ч яг тийм явдал болж. Нэг амьдралыг устгаж, нөгөөг бий болгосон тэр хөрсөн дээр хүүхдийн тоглоомын талбай боссон нь энэ. Нөгөө их ойгоос үлдсэн юм гэвэл ганц зулзаган хожуул. Яг л хөлд орж байгаа хүүхэд шиг моджиж амжаагүй байхад нь хүмүүс түүнийг тас хөрөөдчихөж. Хэтэрхий жаахан болохоор нь тэр үү, хожуулыг хэн ч анзааралгүй үлдээжээ. Цор ганцаархнаа хоцорсон зулзаган хожуул хорсохдоо улам чулуужиж, улам шовхорно. Өөрөө хэзээ ч уйлж чадахаа больсон тэр хожуул тээгэлдэн унасан хүүхэд бүрийн нулимсаар уйлна. …Хүүгийнх нь улаан зулга болсон хоёр өвдөг ээжид айдас төрүүлэв. Урьд өдөр хөршийнх нь охин мөн л ийм байдалтай болчихсон байсныг санаад хүүгээсээ хаана унасныг асуув. Хүү эргэлддэг сандлын хажууханд ёрдойн харагдах жижигхэн хожуулыг заалаа. Түүнийг харсан ээжийн хориод жилийн тэртээ яг энэ хожуулд тээгэлдэн унаад шалбалж орхисон хоёр өвдөг нь хорсох шиг санагдав. Тэр хөмхийгөө зуулаа.
Т.Сэр-Одын нэрэмжит шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэ Сэтгэлгээний богино өгүүллэгүүд
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
orkh-005.JPG Хэмжээс: 600x450 98k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5344
khureltogoot-16.jpg Хэмжээс: 600x450 154k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4994
uvl-012.JPG Хэмжээс: 600x450 98k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4173
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: