Follow us on Twitter
Нүүр Гишүүн Сэдэв Шүлэг Өгүүллэг Сургамж Электрон мэндчилгээ Зургийн цомог Шилдэг Хайлт
 

 
  • BIIRBEH.MN by Bataka: Өгүүллэг

    Энэ сэдэв дээр хайх:   
    [ Үндсэн хуудас руу буцах | Шинэ сэдэв сонгох ]

    Өгүүллэг Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ: УДАМ Бэсрэг тууж
    Оруулсан admin on 2010-08-20 20:37:00 (318 уншсан)

    Anonymous writes "Гутгаар бүлэг. ГУЧ
    Жарантайн ач хүү Билгүүн нь эрдэм номын мөр хөөн, бакалавр аспирантур гэж явсаар оройтож гэрлэн хорин найман насандаа л дөнгөж сая гуч хүүгийн бараа харуулсан тэр л өдөр шинэхэн өвөө Идэр тавин насны сүүдэр зооглож таарсан нь тун ч билэгшээлтэй зүйл байх нь хэнд ч ойлгомжтой агаад ер нь тэгж өвөөгийнхөө төрсөн өдөр төрөх ач, зээ ер нь ховорхон байх нь мэдээжийн хэрэг. Энэ удаа шинэхэн гуч хүүгийн элэнц эцэг болох Жарантай гэргий Бадам болон дүү Далантай нь хамт уригдан ирсэн бөгөөд нөгөө нэг дүү Жарантав нь сайн муу, сайхан муухай амьдрал туулж явсаар хорвоог орхисоор гурван намрыг үдээд байгаа билээ. "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 28240 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0)


    Өгүүллэг Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ: УДАМ Бэсрэг тууж
    Оруулсан admin on 2010-08-20 19:34:00 (223 уншсан)

    Anonymous writes "Дэд бүлэг. АХ ДҮҮ ГУРАВ
    Аргын тооллын нэгэн мянга есөн зуун далан оны зуны дунд сард, наадмын дараахан дөнгөж хорин хоёр хүрч яваа идэрхэн Идэр хүү аав болж, эцэг Жарантай өвөө болсон тэр нэгэн дурсгалт өдрийн орой юмсанжээ. Бие давхар “эмээ” болсон Бадам хоол цай болон түнтэгнэж, ид насан дээрээ яваа Жарантай “өвөө” бодолд автан хоёр дүүгээ хүлээн, хаалга үүд рүү чимээ тавин, үе үехэн босч цонхоор гадагш хараачлан, эхнэрийнхээ ажилд туслалцан, бөөн бодолд дарагдан байлаа. Жарантай эцэг эхээс гурвуулаа, гурвуулаа хэнз хүүхдүүд юмсанжээ. Аав ээж хоёр нь их хожуу нийлсэн улс байж. Аав нь ч тэр, ээж нь ч тэр аль, аль нь өөр амьдралтай байгаад насны бөгсөнд аяга цайгаа хувааж уухаар нэгэн гэрт орсон хөгшчүүл байж."


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 14198 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0)


    Өгүүллэг Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ: УДАМ Бэсрэг тууж
    Оруулсан admin on 2010-08-20 18:37:00 (193 уншсан)

    Anonymous writes "Тэргүүн бүлэг: ЖАРАНТАЙ
    Жарантай өвгөн аг даггүй ээрэн орилох гуч хүүгийнхээ уйлах дуунд унтууцавч, арга эв нь олдвол түүнийг шүүрэн авч аргадан, энхрийлэх гэсэн хөгшинийгөө хааяа нэг муухай харан, хяламхийвч дотроо “Ишшш чааваас, удам минь гэсэн юм, мөн шүү! Мөн ч шийртэй туучий юм даа, хоншоор нь хүрвэл дахиад нэг хоног чарлах л ёстой доо!” хэмээн өхөөрдөнгүй бодовч заримдаа “Өгөр толгой чинь зөнөг залгаад хүүхэд махлаад байгаа юм болов уу...” хэмээн санаа нь зовнивч “За даа, чи бид хоёр ямар хүүхэд махлаж, хүмүүжүүлж сураагүй биш! Төдийгөөс өдий хүртэл үр, ач нараа өчнөөн жил махлаж, төдий чинээгээрээ зөв хүн хийж аваа л биз дээ” хэмээн өөрийгөө тайвшруулан, амьдралдаа анх удаагаа шившин татаж сурч буй тамхиа гарган нэгийг асаалаа. "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 19270 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0)


    Өгүүллэг Өгүүллэг: Т.Бум-эрдэнэ : Хундага нулимс
    Оруулсан admin on 2010-08-06 12:02:00 (663 уншсан)

    Сараа урд шөнө хүүхдүүдээ зүүдлээд өглөө босохоосоо өмнө чаддагаараа дэрээ баахан норгож аваад босов. “Заяа бас л ирж хоносонгүй дээ” гэж бодсоор ажил руугаа гарлаа. Сараа, Заяа хоёр монголд байхдаа цуг ажилладаг байлаа. Сараа бол царай зүсээр муугүй, хамт олондоо нэр хүндтэй. Түүнийгээ дагаад яриа хөөрөөтэй, гэр бүл, үр хүүхдэдээ хайртай. Ер нь цаанаа л нэг аз жаргалтай нэгэн. Нөхрийг нь Түвшин гэнэ. Бас л аятайхан залуу. Эрдэм мэдлэгтэй, доктор хүн. Хүүхэн болгон л Сарааг азтайг гайхна. Нөхөр нь гэж өөрийнх нь үгээр, хүүхдүүд нь гайгүй сургуульд явна. Ганц дутуу юм нь байр байлаа. Байргүй тул хөгшчүүлтэйгээ цуг амьдарна. Хөөрхий нөхөр нь чадлаараа оролдож байж ганц хашаа байшинтай болсон ч түлээ нүүрс, унаа, ус гээд дээр нь хүүхдүүдийн сургууль холдоод, өвөл хаврын сэрүүнд ханиад томуу эргүүлэхээс эхлээд төвөгтэй зүйл их тул түүнээ зараад хөгшчүүл дээрээ ирчихсэн нь энэ.

    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 41408 байт | 7 санал | Өгүүллэг | Оноо: 3)


    Өгүүллэг Өгүүллэг: Ц.Доржготов : Сүнсэнд шингэсэн гэмшил
    Оруулсан admin on 2010-08-03 22:28:00 (1291 уншсан)

    Anonymous writes "

    Утгын чимэг -2008 наадмын тэргүүн байр эзэлсэн өгүүллэг

    Сэдваанчиг Сэрээдэнэ хоёр дөрвөн ханатдаа утаа уугиулж дөнгөхөө болив. Нас гэж талийсан хоёр. Аргагүй л ийм болдог хорвоо байж. Эмгэн "Дулаан газар өвөлжинө" гээд охиныдоо төвлөж, өвгөн уулын мухрын өвөлжөөнд, отгон хүүгийндээ хоцорчээ. "Малын амьсгаа, хөх өтгөнөөсөө хол үхэхгүй" гэж Сэдваанчиг бөглөрөх гэж буй мэнгэртэй цээж хяхтнуулжээ."


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 14298 байт | 4 санал | Өгүүллэг | Оноо: 4.8)


    Өгүүллэг Өгүүллэг: Н.Уранчимэг : Миний бодлууд .............
    Оруулсан admin on 2010-07-28 16:41:34 (526 уншсан)

    nuranchimeg writes "Бодрол

    Сайн байна уу найз минь одоо шөнийн 12⁰⁰цаг болж байна.

    Би орондоо ороод шүлгийн мөр олчих санаатай баахан бодож хэвтлээ. Тэр зун дэндүү сайхан бас бид хоёрын сэтгэл тунгалаг ариун байсан болохоор хүч минь хүрч шүлэг болгож чадахгүй нь бололтой. Марз уулын цэцэгс нь хүртэл өндөр ургаж уярам сайхан байж дээ. Амьдрал гэдэг рашааны амтыг анх тэгэхэд амс ч хорвоо гэдэг ийм уужим юм уу туулах биш дуулах юм байна шүү дээ гэж аархан бодоход зүрх догдолж цээжинд минь багтахгүй байх шиг л цохилж байж билээ. Гүн цэнхэр тэнгэрт хөвөх үүлсд атаархаж, хаашаа ч хамаагүй дэгдэн дэвмээр......Дэрсхэн хонгор найз чамтайгаа үргэлж хамт байх юм шиг санаж байсан даа. Цэцэгс дэвссэн нугаар хөтлөлцөн гүйж булгын цэнгэг усаар биесээ норгон тоглож Явуугын шүлгээр жигүүр дэлгэн байж дээ. Дурлал хайр гэж чухам юу байдагыг тунгаан бодохоос илүү найз гэдэг үгийг сэтгэлдээ эрхэмлэн дээдлэж чамайг хүндлэн бодно. Шинэ өглөө ирэх бүр тэр өдрийг надад нэгэн онцгой зүйл авчирах мэтээр сэтгэж үдэш унтахдаа өдрийн явдалаа дурсан шөнө нь зүүдэлж хонодогсон."


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 6385 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5)


    Өгүүллэг Өгүүллэг: С.Цэнгэлмаа : Цонхоор үзсэн кино
    Оруулсан admin on 2010-07-23 10:03:01 (423 уншсан)

    Anonymous writes " Би өдөр болгон үнэгүй кино үздэг. Энэ кино хэзээ эхэлсэнийг би сайн санадаггүй юм, бас хэзээ, яаж төгсөхийг нь тааварлан хэлж чадахгүй ээ. Магадгүй намайг үхэх тэр өдөр кино төгсөж болох л юм. Үгүй юм байна аа. Тэр өдөр зөвхөн миний амьдрал төгсөнө, харин кино үргэлжилсээр л байна. Зүгээр л киноны нэг жүжигчин байхгүй болно гэсэн үг. Би энэ кинонд гол эсвэл туслах дүрийн жүжигчин байх эсэх нь олон зүйлээс шалтгаална.
    Энэ кино “Амьдрал” гэдэг нэртэй. “Бодит байдал” гэдэг зохиолчтой, “Тархи угаагч” гэх найруулагчтай, “Ард түмэн” гэдэг асар олон жүжигчидтэй, харин зураглаач нь “Үнэн”. Эвлүүлэгч нь “Мөнгө”. Өө мартсанаас продюсерээр нь “Авилга хээл хахууль” гэдэг нүсэр баг ажилладаг юм.
    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 8445 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5)


    Өгүүллэг Өгүүллэг: Хулан : Гутал өнгөлөгч
    Оруулсан admin on 2010-07-23 09:51:27 (474 уншсан)

    Khulangiinh writes "Өнөөдөр 10-р сарын хамгийн сүүлийн өдөр. Нар ээгээд л, намрын сэрүү орсон ч дулаахан, сайхан өдөр байна. Би өглөө эртлэн босож үс гэзгээ янзлан, цэвэрхэн хувцаслаад ажилдаа яаран гарлаа. Гадаа ямар сайхан тогтуухан бас нам гүмхэн байваа. Манай гэрээс автобусны буудал хүртэл чамгүй зайтай, 15 минут элбэг алхдаг болохоор замдаа юм юм л бодон алхдаг. Би их мөрөөдөмтгий бас амархан баярлаж, амархан гомддог ер нь бол сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүн. Тийм болохоор өглөөд ажилдаа явахдаа, оройд гэртээ харихдаа өөрийнхөө эргэн тойронд өрнөж байгаа зүйлсийн талаар байнга л бодож, хааяа хэтэрхий хол мөрөөддөг. Харин ойрд би нэг л зүйлийн талаар хэтэрхий их бодож шаналснаасаа болоод ажил, гэр бүл, найз нөхдөөсөө ч нэлээд хөндийрчихөж."

    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 6969 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0)


    Өгүүллэг Ганцаараа алхмаар санагдаад...
    Оруулсан admin on 2010-07-22 12:45:06 (370 уншсан)

    Anonymous writes "Хаврын урь ороод ч тэр үү, хааяа алхмаар санагдаад байх юм. Өглөөнөөс үдэш хүртэл суугаа ажилтай надад бол алхах сайн. Ямартаа ч би өдөртөө 30 минут алхчихдаг шүү. Хүссэн хүсээгүй алхах шаардлагатай. Учир нь манайх автобусны буудлаас нэлээд зайдуу. 15 орчим минут алхаж хүрдэг болохоор mp-гээ сонсоод алхаж гарна даа. Өвлийн цагт бол их хэцүү л дээ. Халтирч уначих гээд, бас даараад байдаг болохоор оройдоо унаа барьчихдаг. Харин дулааны цагт бол сайхан. Хөгжим сонсонгоо юм бодоод л алхахад сэтгэл сэргээд сайхан шүү. "

    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 4172 байт | 2 санал | Оноо: 5)


    Өгүүллэг Өгүүллэг: Шувуухай : Цаснаас ургасан сарнай
    Оруулсан admin on 2010-07-15 17:14:05 (467 уншсан)

    shuvuuhai writes "Бичсэн: Шувуухай

    Их дэлгүүрийн цонхоор эх хотоо харахад сэтгэл сэргэмээр сайхан. Өдөржингөө ажилд дарагдаж шар усаа хуртал данс тооцоотой хутгалдсан би биеийнхээ чилээг гаргахаар дадсан зангаараа цонхны дэргэд очиж зогсохдоо нэг сонин юмыг олж харсан юм.
    Их хотын үдэш өдөр юм шиг л гэрэлтэй байлаа. Хаялах цасан болрын өнгөөр гэрэлтэж, хүүхдүүд шинэхэн орсон цасыг нүцгэн гараараа атган бие биерүүгээ шидэлцэн тоглох нь цагийн зүү үдшийн найман цагийг заах нь хаана ч юм бэ? Гэмээр хол санагдана.
    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 3968 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0)


    Өгүүллэг Өгүүллэг: Мөрөөдөл биелдэг юм
    Оруулсан admin on 2010-07-02 17:57:24 (620 уншсан)

    shuvuuhai writes "Намайг өглөө сэрэхэд ямар нэг зүйл нэг л өөр байв. Чухам юу гэдгийг би анзаарсангүй. Би дадсан цагтаа босч ажилдаа явахдаа бэлдэж, гэрээсээ гарч явлаа. Зүрх сэтгэл дотор болоод байгаа тэр зүйл юу болохыг би анзаарч чадсангүй. Үүд дарж тогтсон зузаан цас хаалга онгойхтой зэрэгцэн гэрлүү маань халтирч орох нь хүсэн хүлээж байсан хүн маань хаалга татаад орж ирсэн мэт нэг л тааламжтай. Шинэ өглөө, шинэхэн цас эргэн тойрон барилга байшин, машин зам, гэрлэн дохио хүртэл цагаан малгайгаар хучигдчихсан гудамжаар явах машинууд гэрлээ асаачихаад болгоомжтойгоор урагшлах нь надад нэг л тайван санагдана."

    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 9489 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 4.2)


    Өгүүллэг Өгүүллэг: Түлхүүрээ гээсэн хүн
    Оруулсан admin on 2010-04-17 09:21:47 (1294 уншсан)

    Anonymous writes "

    Түлхүүрээ гээсэн хүн

    Би дөнгөж сая. Бүр саяхан шүү дээ. Хэдэн секундын өмнө түлхүүрээ гартаа тас атгаад энэ замаар явж байхдаа түүнийгээ гээчихлээ. Олон жилийн өмнөөс тэр тасалгаа руу эцсийн удаа орж гарчихаад мэдсэн ч мэдээгүй юм шиг өөрөөсөө нуугаад хаячих юмсан гэж боддог байсан тэр түлхүүр. Хааяа үхэн үхэтлээ өөртөө хадгалж байгаад авсандаа хүртэл чирээд орно доо гэж боддог байсан тэр түлхүүр. Яг одоо би биелэгдсэн хүслийнхээ хоёр хязгаар дээр чимээгүйхэн зогсож байна. Би яах ёстой вэ? баярлах уу, гуниглах уу.

    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 7185 байт | 6 санал | Өгүүллэг | Оноо: 4.75)


    Өгүүллэг Өгүүллэг: Дарма. Батбаяр : АНИРГVЙН ЭРВЭЭХИЙ
    Оруулсан admin on 2010-04-15 20:30:39 (626 уншсан)

    Anonymous writes "Харанхуйн дунд бадрах гэрэл тойрон бяцхан бяцхан эрвээхий дэрвэлзэнэ. Эргэн тойрон нам гvм, ашид мөнх оршихуй мэт хязгааргvй. Амсхийх ч завгvй дэрвэлзэх эрвээхий агшин хором мэт өчvvхэн. Эрвээхий гэрэл тойрон дэрвэлзэн дэрвэлзэн дөл рvv улам улам дөхнө.
    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2169 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0)


    Өгүүллэг Өгүүллэг: Дарма. Батбаяр : Амрагийн тэнгэр
    Оруулсан admin on 2010-04-15 20:26:46 (1169 уншсан)

    Anonymous writes "Тэр зун, зун зунаас илүү сайхан зун байсан сан. Манайхан айл хотлоороо Чулуут голын сэргэлэн дэнжид зусч байлаа. Айлын маань бүсгүйг Халиунаа гэдэг сэн. Надаас эгч л дээ. Нэг өдөр Халиунаа эгч урьд хожид үзэгдэж харагдаагүй хачин сонин инээмсэглээд байхаар нь би өөрийн эрхгүй гайхан гөлөрчихсөн зогсож байлаа. Тэгсэн чинь халиунаа эгч,
    -Яав? Юугаа хараад байгаа юм гээд дахиад л нөгөө ер бусын инээмсэглэлээрээ инээмсэглэхэд би бас инээмсэглэн,
    -Та хүнд гижигдүүлчихсэн юм уу гэлээ
    -Юун гижиг? Би хэнд ч гижигдүүлээгүй. Яаж байна?
    -Тэгээд та яагаад зүв зүгээр байгаа хэрнээ инээгээд байгаа юм бэ?
    -Аан бас! Гярхай жаал байх нь! Овоо овоо. Хүн гярхай байхгүй бол аз жаргалынхаа хажуугаар өнгөрчихнө шүү.
    -Та тэгээд юунд инээсэн юм бэ?
    -Чи бас инээмээр байна уу?
    -Аа, хаа
    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 28259 байт | 1 сэтгэгдэл | Өгүүллэг | Оноо: 0)


    Өгүүллэг Өгүүллэг: Дарма.Батбаяр Алтан хараацай
    Оруулсан admin on 2010-04-15 19:41:26 (475 уншсан)

    Anonymous writes "Алтан хараацай нисэхийг би харах дуртай. Тэнгэр цэлмэг, салхи тогтуун, нар тунгалаг байвал тэд өдөржин нисдэг юм. Тэдний нисэх нь бусад шувуудынхаас огт ондоо, ер бусын, далд нууцлаг. Хаа нэгтээгээс дүүлэн нисч, хэнгэрт гараад тэрүүхэндээ тойрон эргэн, шумбан сэлэн, сүлжилдэн ниснэ. Нисэх нь тэдний цэнгэл. Тэд нисэн цэнгэхийн тулд л агаарт гардаг. Тэнгэр сайхан байгаа нь тэдэнд жаргал. Жаргал гэдэг ямагт одоо цаг гэдгийг тэд их эрт ухаарсан мэт, ерөөсөө тэгж боддог мэт. "

    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 13152 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 4.66)


 
Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2009 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn