Follow us on Twitter
Нүүр Гишүүн Сэдэв Шүлэг Өгүүллэг Сургамж Электрон мэндчилгээ Зургийн цомог Шилдэг Хайлт
 

 
  • BIIRBEH.MN by Bataka: Д.Энхболдбаатар

    Энэ сэдэв дээр хайх:   
    [ Үндсэн хуудас руу буцах | Шинэ сэдэв сонгох ]

    Д.Энхболдбаатар Шүлэг: Бошигт хаан Галдан бээр зарлиг болруун:
    Оруулсан admin on 2009-06-18 19:36:00 (1839 уншсан)

    "Агуу их сүр хүчний тухай дууль" романы өргөл шүлэг

    -Үе дутуу үгс утгаа үл гүйцээх шиг
    Үндэс дутуу мод ургаж эс цэцэглэх шиг
    Хаан үгүй бол улсын төр самтарна
    Халх үгүй бол Монгол минь хагасарна


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2353 байт | 15 санал | Шүлэг | Оноо: 5)


    Д.Энхболдбаатар Өгүүллэг: Д.Энхболдбаатар : Арванхоёрдугаар сарын бүсгүй
    Оруулсан admin on 2009-01-25 07:37:30 (1088 уншсан)

    Зохиолчдын эвлэлийн 80 жилийн ойд зориулсан “Утгын чимэг-2008” богино өгүүллэгийн наадамд нийт ер гаруй бүтээл уралдсан билээ. Тэдгээрээс шалгарсан 11 өгүүллэгийг мэргэжлийн жүжигчид тайзнаа уншиж сонирхуулсныг бид та бүхэнд цувралаар хүргэж байгаа. Ингээд энэ удаа Д.Энхболдбаатарын “Арванхоёрдугаар сарын бүсгүй” өгүүллэгийг хүргэж байна.

    Арванхоёрдугаар сарын бүсгүй

    Жижигхээн булцгар хуруу цахилгаан шатны товчлуурыг дармагц хаа нэгтээ хөдөлгүүрийн бүдэг дуу жигдхэн хүнгэнэж эхэллээ. Төд удалгүй хаалганы цаана хонхны жин гэх чимээ эгшиглээд хаалга нээгдлээ.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 18275 байт | 4 санал | Өгүүллэг | Оноо: 5)


    Д.Энхболдбаатар Шүлэг: Д.Энхболдбаатар : 4 мөртүүд
    Оруулсан admin on 2008-12-21 19:51:56 (353 уншсан)

    ehlenbichigch writes "
    Дурлалын үед зүрх минь буруу цохидог
    Шаналалын үед бүүр зогсож орхидог
    Дурлал, шаналалгүй үе надад огт байгаагүй болохоор
    Цээжний минь цаг хуанлийн цагтай тохирохгүй
    Өөрийнхөө цагаар бол хэчнээн жил амьдарснаа
    Өөрөө ч би хэлж мэдэхгүй…

    "


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Д.Энхболдбаатар Өгүүллэг: Д.Энхболдбаатар: Удирдагчийн нууц
    Оруулсан admin on 2008-10-11 14:23:00 (3090 уншсан)

    "Утгын чимэг" богино өгүүллэгийн наадмын 3-р байрын шагналт өгүүллэг

    Их нүүдэл замынхаа дунд ч ороогүй байхад удирдагч нөгчив. Хязгааргүй үнэнч, үзэсгэлэнт залуу гэргий нь түүнийг бие барахаас гурван өдрийн өмнөөс л гашуудан уйлж эхэлсэн бөгөөд уйлсаар л байсан юм. Хөөрхий эмэгтэйн зүрх хэрхэн шархиран шаналсныг өгүүлэх юун билээ.



    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 16227 байт | 214 санал | Өгүүллэг | Оноо: 4.83)


    Д.Энхболдбаатар Шүлэг: Эргэлзээт сэтгэлийн чулуун гудамжнаа
    Оруулсан admin on 2008-06-23 09:42:41 (327 уншсан)

    ehlenbichigch writes "
    Элдэв чамин хоршоо зээлтэй
    Эргэлзээт сэтгэлийн чулуун гудамж
    Эргэлзээт сэтгэлийн гудамж чулуун шалтай
    Хахирыг илтгэх хүйтэн үдшийнх нь дунд
    Хацар гоо охин дулаанхан дүртэй
    Цэл залуухан тэр охин эргэлзээт сэтгэлийн чулуун гудамжнаа
    Цэцэг тэврэн алхах нь
    Эртний сонгодог дүртэй
    Гэрлийн чимэглэлээ гайхуулах
    Эндэхийн чамин зээлүүд
    Сэрлийн үнэр ханхлуулсан
    Эрээ цээргүй наймаатай
    Буруу зөв сэтгэл
    Булингартай итгэл
    Бусармаг ухаан
    Бусчар оюун санаа
    Дур булаам эсвэл ой гутам харц
    Дугариг бор царай нумарсан хөмсөг
    Хоосон халаас
    Нэг бол дүүрэн хэтэвч
    Хорсол занал шаналал хагацал
    Эргэлзээт сэтгэлийн чулуун гудамжинд үгүй юмгүй

    "


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Д.Энхболдбаатар Шүлэг: Нутаг шигээ явахсан
    Оруулсан admin on 2005-04-23 15:05:03 (1984 уншсан)

    Учир үйлийг ухуулсан
    Уяхан ээжийн минь зэмлэл шиг
    Уулс олны чанадаас
    Урсгалаа чимээлж санаанд байх

    Бургас модон шугуйдаа
    Буянаа бөөцийлж мяралзсан


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1367 байт | 73 санал | Шүлэг | Оноо: 4.44)


    Д.Энхболдбаатар Шүлэг: Эрхлэн туних
    Оруулсан admin on 2005-04-23 14:51:36 (2801 уншсан)

    Хайрын чинь тэнгэрт дэрвэлээ шүү
    Хавсарга салхинаас хаагаарай
    Үлээхийн зоргоор навч шиг би
    Үйлээ даалгүй тасарчих вий

    Амрагийн сэтгэлд чинь автлаа шүү
    Аагим нарнаас халхлаарай


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1024 байт | 48 санал | Шүлэг | Оноо: 4.2)


    Д.Энхболдбаатар Шүлэг: Doctrinaire
    Оруулсан admin on 2005-04-23 14:35:01 (1328 уншсан)

    Найдах хэрэггүй, хүн ганц л амьдарна
    Насаараа хийж гүйцээгүй ариун үйл хэргээ
    Хойд насандаа хийж дуусгаад
    Хорвоогийн мөхлийг хойшлуулна гэж бодохын хэрэггүй

    Итгэх хэрэггүй, амьдрал хэмжээтэй
    Эрх чөлөө гэдэг эрхэм чухал болохоор


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2624 байт | 48 санал | Шүлэг | Оноо: 4.75)


    Д.Энхболдбаатар Дууль: Таньцаг байсан цэргийн залуу минь
    Оруулсан admin on 2005-04-23 14:30:57 (1508 уншсан)

    (Дууль)
    Зовлон үзсэн бүсгүй дүүдээ

    Хажууханд ирчихзэ юү гэлтэй
    Хачин тод гялалзах
    Өнгө төгөлдөр оддоороо гоёсон
    Өвлийн шөнө шиг цэвэр цэлмэгхэн явсан
    Ах минь...
    ...Анд минь...


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 6580 байт | 50 санал | Дууль | Оноо: 5)


    Д.Энхболдбаатар Шүлэг: Мөрөөдлөөс минь ч холын хээнцэр сэтгэлт ...
    Оруулсан admin on 2005-04-23 13:53:45 (1605 уншсан)

    Бардам энхрийлэл, янаг дурлалын тухай
    Бадагхан шүлгийг би чамд зориулъя, бүсгүй минь
    Бадрангуй сэтгэлийн илч гэрлээс хэзээ ч
    Баяр хөөр, хөгжөөн цэнгэл дайжихгүй...
    Түнэр харанхуй сэтгэлийг ч
    Дурлалын түүдэг гийгүүлнэ


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2637 байт | 43 санал | Шүлэг | Оноо: 5)


    Д.Энхболдбаатар Шүлэг: Энхболдбаатар: Болжморынх шиг сэтгэл...
    Оруулсан admin on 2005-04-22 15:13:32 (1552 уншсан)

    Нэгэн болжмор
    Нисэж ирээд
    Цонхны тавцан дээр
    Цомцойн суулаа
    Дахиад нэг нь
    Дагаж ирээд
    Далиа сэгсчин
    Зэрэгцэн буулаа
    Хоёр хөөрхөн
    Жижигхэн амьтад
    Хослон ижилсээд
    Эрхэлж гарлаа
    Бөөвгөр жаахан
    Бөмбөг шиг биесээ
    Бүлээцүүлзх мэт
    Бөөцийлөн байлаа


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1815 байт | 72 санал | Шүлэг | Оноо: 5)


    Д.Энхболдбаатар Шүлэг: Шувууд үргэлж миний мөрөөдлийн зүг нисдэг 2
    Оруулсан admin on 2005-04-22 15:09:50 (1781 уншсан)

    Шувууд үргэлж миний мөрөөдлийн зүг нисдэг
    Тэнд миний хайрын шилтгээн байдаг
    Шулганах нь надад ятгын аялгуу шиг сонсогддог
    Тэр дуу миний сэтгэлийг хөглөдөг


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2526 байт | 74 санал | Шүлэг | Оноо: 5)


    Д.Энхболдбаатар Шүлэг: Шувууд үргэлж миний мөрөөдлийн зүг нисдэг 1
    Оруулсан admin on 2005-04-22 15:05:55 (1181 уншсан)

    "-Тийм гэж уу? -Тиймээ..."
    Миний хариулт

    Шувууд үргэлж миний мөрөөдлийн зүг нисдэг
    Шуурга хавсарга, шуугих салхийг сөрөн нисдэг
    Шулганан ганганалданхан нисдэг
    Шув шулуухан, эргэлт буцалтгүй нисдэг


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1316 байт | 70 санал | Шүлэг | Оноо: 0)


 
Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2009 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn