Follow us on Twitter
Нүүр Гишүүн Сэдэв Шүлэг Өгүүллэг Сургамж Электрон мэндчилгээ Зургийн цомог Шилдэг Хайлт
 

 
  • BIIRBEH.MN by Bataka: Б.Энхтуяа

    Энэ сэдэв дээр хайх:   
    [ Үндсэн хуудас руу буцах | Шинэ сэдэв сонгох ]

    Б.Энхтуяа Шүлэг: Б.Энхтуяа : Мөнх тэнгэрийн бошго
    Оруулсан admin on 2009-03-10 22:22:20 (464 уншсан)

    ehlenbichigch writes "
    Долоон зууны чанадаас
    Домог болон шүтэгдсэн
    Догшин зөөлөн хоёрын
    Үлгэр болон улирсан
    Эзэн Чингис хааны
    Нутаг өвлөсөн үр би
    Эртний мэргэн өвгөдийн
    Зүсийг өвчсөн зүр би
    Дэлхийн зүрхийг чичрүүлсэн
    Дэврүүн омог нь сэтгэлд үлдсэн
    Нэр нь хүртэл өмгөөлөх
    Нэхэл хатуу зан нь үлдсэн "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2611 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5)


    Б.Энхтуяа Шүлэг: Б.Энхтуяа : Гол мөрөн мэт...
    Оруулсан admin on 2009-02-06 23:54:36 (460 уншсан)

    ehlenbichigch writes "
    Хонгор минь ээ ! чамайгаа би марташгүй
    Холын гийчин мэт энэ л амьдралд дасашгүй

    Байхгүй бүхнийг сэтгэлдээ эсгэж
    Бардамхан дээгүүр алхаж өөрийгөө хичнээн хуурав
    Зүрхнээс алдуурах итгэлээ юугаар би тогтоох юм бэ?
    Зүгээ алдам амьдарлын хаана нь чамтайгаа учрах юм бэ?
    Аюулхай төөнөх гунигаа шилгээж хангинтал нэг орилмоор
    Ардынхаа дуунд шингээд энэ л чигтээ явчихмаар
    Санаашрал дүүрэн он жилүүдийг хэнэггүйхэн үдэж
    Санахын чиг эрхгүй жаргалд өөрийн мэдэлгүй уусч
    Сэмхнээ юунд ч үл торох хүслийнхээ мандалыг цалгиаж
    Сэтгэл минь чиний л зүг гол мөрөн мэт мэлмэрэх юм аа

    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1 сэтгэгдэл | Шүлэг | Оноо: 0)


    Б.Энхтуяа Б.Энхтуяа: Охин үрээ хайрла
    Оруулсан admin on 2005-09-15 16:35:03 (12856 уншсан)

    Охин үрээ хайрла!
    Омогдож загнахдаа ч хайрла!
    Охин үрээ хайрла!
    Ойворгон зэмлэхдээ ч хайрла!


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 5145 байт | 149 санал | Оноо: 4.85)


    Б.Энхтуяа Шүлэг: Б. Энхтуяа : Шөнийн хот
    Оруулсан admin on 2005-06-22 16:49:28 (1370 уншсан)

    Чимээ аниргүй шөнийн хотод холын борооны сэрүүн салхи салхилаад
    Чийглэг агаарт модод сэрвэлзэн мөнгөлөг навчис нь шөнийн гэрэлд гялбалзана

    Тансаг зоогийн сайхан үнэр хэдийнээ агаарт замхарчээ
    Таван настнууд үлгэрийн оронд зорчоод хөнжлөө тийрчээ
    Сүүлчийн автобус буудалдаа ирлээ, шөнийн хот чимээ аниргүй
    Сүгмэл өвсний үнэр анхилам гоо бүсгүй ганцаар суулаа...



    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2180 байт | 56 санал | Шүлэг | Оноо: 4)


    Б.Энхтуяа Шүлэг: Б.Энхтуяа: Авралын сүм
    Оруулсан admin on 2005-06-22 11:16:57 (1382 уншсан)

    Хайтан ягаан цэцгэн дунд ч биш
    Хан хурмастын оддын хотхонд ч бус
    Халгай шарилж балар ойн гүнд
    Хартан хортон илбэчин жилбэчний дунд
    Үлгэр домгийн орд харшаас хувь илүү
    Үнэнч дурлал ариун хайрын сүм байдаг юм


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1744 байт | 288 санал | Шүлэг | Оноо: 0)


    Б.Энхтуяа Шүлэг: Б.Энхтуяа: : Замбуулинг хуйлаад ир!
    Оруулсан admin on 2005-06-22 10:48:32 (1360 уншсан)

    Отгон тэнгэр хүүдээ малгай юуг нь бодлоо
    Оргил мөнгөн Алтайн цалин дуулга санагдлаа
    Оёдол үйлэнд шамдаж дээл хантааз эсгэлээ
    Орхон, Хэрлэн, Сэлэнгэ гурван мөрнөөрөө эмжлээ


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2685 байт | 60 санал | Шүлэг | Оноо: 0)


    Б.Энхтуяа Шүлэг: Б.Энхтуяа: Даруухан ичингүйрэл, бардам зан...
    Оруулсан admin on 2005-06-22 10:19:09 (3865 уншсан)

    Б.Энхтуяа: Даруухан ичингүйрэл, бардам зан, ихэмсэг уучлал

    Хээнцэр чамин цацаг чимэгтэй торгон бошинзонд дуртай би
    Хэмгүй гунигтай, омог бардам, яруухан аялгуунд дуртай би
    Хээ хуаргүй пүүсүүн дээр алтан утсаар зүү ороох дуртай би
    Хээр талаар биш, хотынхоо гудамжаар дураараа алхах дуртай би


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 4092 байт | 45 санал | Шүлэг | Оноо: 4.55)


    Б.Энхтуяа Шүлэг: Б.Энхтуяа: Эрэл
    Оруулсан admin on 2005-06-22 10:07:24 (1287 уншсан)

    Өдрийн шуугиан намжиж аниргүй намуун боллоо
    Үдшийн хотын шидэт гэрлүүд адтай гуниглуун жирвэлзлээ
    Төвшин жаргалтай амрагуудын цонхны гэрэл ичингүйрэх мэт унтарсаар
    Төөрсөн хүн хүлээсэн гал шиг ганцхан цонх үлдлээ


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 3072 байт | 47 санал | Шүлэг | Оноо: 5)


    Б.Энхтуяа Шүлэг: Бямбажавын Энхтуяа: Ханийн журамд бардам ха
    Оруулсан admin on 2005-06-03 14:50:16 (2489 уншсан)

    Өнгөт орчлонгийн орь ганц үнэнч амраг
    Өр зүрхний цор ганц догшин шүтээн
    Санчиг мөнгөртөл ханилах хань минь
    Санаж эрхлэх томоогүй хайр минь

    Зүүдний холд явахад зүрх аргамжсан хань минь
    Зүүрмэглэхийн төдий орчлонд нас аргамжсан хань минь


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 3111 байт | 45 санал | Шүлэг | Оноо: 4.5)


    Б.Энхтуяа Шүлэг: Бямбажавын Энхтуяа: Зүрх
    Оруулсан admin on 2005-06-03 14:49:08 (4230 уншсан)

    Зүрх зүүн талд байдаг юм байна
    Зүүрмэглэх шөнийн сэрүүн навчис надад хэллээ
    Зүрх зүүн талд байдаг юм байна
    Зөөлөн дэрэн дээр чимээгүй бөмбөрөх нулимс минь хэллээ


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 908 байт | 866 санал | Шүлэг | Оноо: 5)


    Б.Энхтуяа Шүлэг: Бямбажавын Энхтуяа: Аз жаргал гуйлгачин шиг
    Оруулсан admin on 2005-06-03 11:17:35 (3205 уншсан)

    Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа
    Анхны яргуй цасан дороос ургадаг шиг
    Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг
    Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм

    Хойтон жилийн наадамд өмсөхөөр хадгалсан
    Хоргой эмжээртэй дээл бишээ аз жаргал


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2348 байт | 97 санал | Шүлэг | Оноо: 4)


    Б.Энхтуяа Шүлэг: Бямбажавын Энхтуяа: Мөнх тэнгэрийн бошго
    Оруулсан admin on 2005-06-03 10:47:48 (960 уншсан)

    Долоон зууны чанадаас
    Домог болон шүтэгдсэн
    Догшин зөөлөн хоёрын
    Үлгэр болон улирсан
    Эзэн Чингис хааны
    Нутаг өвлөсөн үр би
    Эртний мэргэн өвгөдийн
    Зүсийг өвчсөн зүр би


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2589 байт | 48 санал | Шүлэг | Оноо: 0)


    Б.Энхтуяа Шүлэг: Бямбажавын Энхтуяа: Өнгө гэрлийн хувилгаан
    Оруулсан admin on 2005-06-03 10:30:43 (1216 уншсан)

    Шидэт бийрийн ариун гэрлээр
    Шинэ орчлонг дахин зурахаар
    Өнгө гэрлийн хувилгаан
    Үнсэн дунд бууж ирлээ

    Нүдтэй сохруудад билгийн хараа оруулж
    Нүгэлтэй орчлонд буяны үрийгтарихаар
    Хурмаст тэнгэрийн хүү хөдсөн өлгийд уналаа
    Хуучин дээлийн хормой дор шинэ хүн төрлөө


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2829 байт | 68 санал | Шүлэг | Оноо: 0)


 
Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2009 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn